БИТЛЗ БОЛ КАПИТАЛИЗМЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ЗАЛУУ ҮЕИЙН
ЗҮЙ ЁСНЫ ЭСЭРГҮҮЦЛИЙГ БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭЛГЭСЭН
ДАЛД ЯВУУЛГА ТӨСӨЛ АЖЭЭ
Хэн нэгэн нь танд “Битлз” хамтлаг ба түүнийг тойрсон галзуу юм шиг шохоорхол тачаал бол хүний сэтгэхүй дотоод ухамсрыг өөрчлөх зорилготой, урьд өмнө нь хүн төрөлхтний түүхэнд хэзээ ч байгаагүй асар том нэг нийгмийн явуулга - туршилтын үр дүн байсан гэж хэлсэн гэж төсөөлөөд үз дээ. Тэгээд британийн энэ хөгжмийн хамтлагийн өргөн олон түмэнд тархсан тэр нэр хүнд, шүтэн бишрэлт бол английн болон америкийн хэсэг нийгэм судлаач эрдэмтдийн зориудаар зохион байгуулж явуулсан асар том пиарын үр дүн юм гэж хэлсэн гээд төсөөл дөө...
Өөрсдийнхөө эрүүл ухааныг реклам сурталчилгааны нөлөөн доор "тавиад туучихсан", “Ливерпулын дөрвөл”-ийн манай зарим нэг улайрсан фэнүүд ингэж хэлсэн хүнийг бараг л хэдэн хэсэг болгон тасчин хаях гэх байх аа. Харин үлдсэн хэсэг нь ингэж хэлсэн хүнийг худлаа шоолон хөхрөлдөж эсвэл солиотой параной гэж шошгоо наах гэж оролдох байх. Ялангуяа тэд нар 1960-аад оны “sex, drugs and rock-n-roll” уриан дор гарч ирсэн байсан хиппи болон рок залуучуудын хөдөлгөөний сургийг нь сонсож Битлзын зарим дууг нь сонсоод хамгийн гол нь сүргийн зөн нь хөтөлж тэр “хориотой алим” хазахыг хорхойсож байсан бол. Манай улс социалист бусад орнуудын нэгэн адил Барууны орнуудын хүн ам дээр явуулж байсан нийгмийн туршилтууд, аймшигт доргионуудаас хол хөндий байсан хэдий ч жараад оны үед тэр уур амьсгал - урсгалууд бидэнд ч гэсэн нэвчин хүрсэн байсан юм.
Мэдээжийн хэрэг, “Битлз” байгаагүйсэн бол рок хөгжим ч гэж, түүний олон фэнүүд дагагчид гэж байхгүй байх байсан биз ээ. Өнөөгийн рок хөгжмийн бүх чиглэлүүд нь металлаас авахуулаад поп хүртэл бүгдээрээ жараад оны блюз энд рок-н-ролл - оос эх үүсвэртэй. Хэрэв “300-гийн хороо” номын автор, английн тагнуулын албаны хурандаа асан Джон Колманы баталж бичиж байгаад итгэх юм бол энэ группын ихэнх хит дуунуудынх нь хөгжмийг зохиосон Теодор Адорно мөн “дээрээс” өгсөн заавраар ажиллаж байсан барууны олон тооны хэвлэл, мэдээллүүдийн хэрэгслүүд энэ төсөлд гар бие оролцоогүй байсансан бол “Битлз” хэзээ ч ийм их нэрд гарсан хөгжмийн хамтлаг болохгүй байсан гэж баталж байна. Энэ тухай дээрх номноос дэлгэрэнгүй уншаарай, өөр бас онц сонирхолтой зүйлүүд их бий...
Олон хүмүүс энэ бүхнийг худлаа гэж болох юм, учир нь одоо ил болсон энэ бодит үнэн нь тэдний дотоод ухамсар ойлголтонд хүчээр суулгасан байгаа "эрүүл ухаан" гэгчтэй нь зөрчилдөж байгаа нь тэр ээ. Харин тэгвэл хаанаас ийм хүмүүсийн “эрүүл ухаан” гээд байгаа тэр шохоорол тачаал нь үүсэж гарч ирсэн юм бэ гэдэг асуултыг тэр хүмүүс өөрсдөө, ер нь хэн нэг нь энэ тухай эргэцүүлэн бодож байсан болов уу? Тэгээд бас энэ “эрүүл ухаан” гэж нэрлээд байгаа "сонирхол" нь чухам яагаад шүтэн бишрэгчдэд нь л ганцхан байгаа бас хаанаас тэд ийм шүтээн тачаалтай болсон юм бол гэдгийг... Энэ бүхнийг эсэргүүцэх цөөн хүмүүс “Битлз” хамтлагийн тухай сэтгүүлчдийн бичсэн түүхээс, гэхдээ голдуу бусдын амнаас дам дуулснаа цөөн хэдхэн нь очиж үзсэнээ заавал гайхуулан ярьж эхлэх болно. Тэгээд хамгийн гол нь тэд энэ бүх түүхэн дотор яригдаж байгаа бүх юм нь чин үнэн бодит байдалд нийцэх мэт мэлзэх болно оо!
Гэхдээ тэдний ярьдаг тэр жинхэнэ түүх гэгч дотор нь Теодор Адорно гэдэг хүний тухай нэг үг, үсэг ч байхгүй байдаг. Ийм болохоор, хэрэв тэдний энэ бүх түүхэн дотор нь Битлзын загалмайлсан эцэг байсан энэ чухал хүнийг огт дурддаггүй болохоор түүний тухай, хийж байсан ажлынх нь тухай ихэнх хүмүүс мэдэхгүй, ярихгүй, шүүн хэлэлцэх боломжгүй болгочхож байгаа юм. Дор хаяж албан ёсоор ярих шүүн ярилцах шүү... Гэвч энд нэг хүнийг хууран мэхлэхээс бөөн сүрэг болсон хүмүүсийг зальдан мэхлэх нь илүү амархан хялбар байдагт л хэргийн гол учир оршиж байгаа юм. Бөөн сүрэг хүмүүст “бүгд л тэгж боддог шүү дээ” эсвэл нийгэмд танигдсан нэр хүндтэй “том хүмүүс хэрэг дээрээ ийм ийм байсан гэж ярьцгааж байсан” гээд хэлээд нэг үз дээ. “Бүгд л ингэж боддог шүү дээ” гэдэг үндэслэл нь хязгаарлагдмал мэдлэг боловсрол, оюун ухаантай жир олонхын хувьд "итгэж болох" үнэхээр том шалтаг шалтгаан байдаг аа...!?
За энэ бүх уянгын халилаа дуусгаад энэ асуултынхаа хамгийн гол мөн чанар руу нь орцгооё : бараг хүн бүхний мэдэх зарим “чин үнэнүүд”-ийг нь авч үзье.
Харин итгэх эсвэл итгэхгүй байх нь Таны “хувийн либерал” эрх чөлөө чинь ээ!
Битлз өөрсөдтэйгөө хамт энэ дэлхийд “итгэл найдвар, энхтайван ба хайр”-ыг авчирсан гэцгээдэг.
“Битлз” яаж ингэж ийм галзуу нэрд гарч чадсан юм бол оо гэсэн энэ асуултанд голдуу дээрх шиг ингэж л хариулцгаадаг: Ливерпулын энэ дөрвөн залуу зөвхөн авьяаслаг хөгжимчид байсан төдийгүй сая сая залуу хүмүүсийн зүрх сэтгэлүүд рүү орох түлхүүрийг олж чадсан гэцгээдэг. Джон Леннон нөхдүүдтэйгээ хуучирсан тэр капиталист нийгмийн байгуулалтыг эсэргүүцэн тэмцэж байсан гэдэг. Бас баячуудын эсрэг, хүмүүсийн бэртэгчин үзлийн эсрэг, харгис хэрцгий байдал мөн хүчирхийллийн эсрэг байсан гэцгээдэг. Нэг үгээр хэлэх юм бол, тэд нэг тийм рок-коммунистууд байсан мэт ярьцгаадаг. Францын агуу их гэж нэрлэсэн хувьсгалаас хойш большевикуудын өвлөж авсан байсан нөгөө “эрх чөлөө, тэгш эрх ба ахан дүүс” гэдэг уриаг санаж байна уу?
Харин одоо энэ бүхнийг арай өөр талаас нь авч үзье. “Үл үзэгдэх гар ба Түүхийг хуйвалдаан байсан гэдэг өнцгөөс авч үзвэл” нэртэй номыг бичсэн Ральф Эпперсон америкийн зохиолч Gary Allen-ийн хэлсэн үгүүдээс иш татсан байдаг: “Манай залуучууд манай энэ капиталист ихэс дээдсүүд (истеблишмент)-ийн эсрэг эсэргүүцэн тэмцэж байна гэж бодоцгоодог. Харин энэ истеблишмент нь үнэн хэрэг дээрээ манай бүх радио, бүх телевизүүд, олон хувь хэвлэгддэг томоохон сонин сэтгүүлүүд мөн энэ рок группын хөгжим ба гишүүдийг нь америк энэ амьдралын хүчирхэг зэвсэг болгон хувиргасан байгаа дуу бичлэгийн студиудыг нь өөрсдөө эзэмшдэг, бүхнийг тэд далдаас хянаж удирдаж чиглүүлж байдаг юм шүү дээ”. Энэ өгүүлбэрт манай Монголын өнөөгийн энэ амьдрал нэртэй амь зуулгыг гэж нэмэх ёстой байх аа.
Тэгвэл эндээс нэг асуулт заавал урган гарч байгаа юм. Яагаад энэ капиталистууд өөрсдийн үзэл санааны “дайснууд” байсан Битлз-д туслах хэрэгтэй байсан юм бол? Хэрэв тэгвэл энэ “дайснууд” нь үнэндээ бол ямар ч аюулгүй, тэгээд ч истеблишмент өөрөө тэднийг хяналтандаа бүрэн барьж байсан тохиолдолд л!!! Хэрэв тийм байсан юм бол, 1965 оны 7-р сард “Их британийг цэцэглүүлэх үйл хэрэгт гарамгай хувь нэмэр оруулсны төлөө” хатан хаан нь энэ дөрвөн хөгжимчнийг Британийн эзэнт гүрний одонгоор яагаад шагнасан нь ойлгомжтой болж байгаа нь тэр юм. Юуны тулд Их британийн эзэн хатан – капитализмын гол тулгуур протестант шашны ёс суртахууныг хадгалан хамгаалагч нь – 1960-аад оны залуучуудын тэр хувьсгалын удирдагч, нэрт үймүүлэн эсэргүүцэгч Джон Ленноныг ийм өндөр дээр одонгоороо шагнасан юм бол? Джон Леннон дараа жилийнх нь зун “Загалмайтны шашин эрт орой хэзээ нэгэн цагт хэнд ч хэрэггүй болно. Энэ шашин жижгэрсээр эцэстээ алга болно” гэж мэдэгдсэн шүү дээ. Эсвэл энэ залуучуудын хувьсгал гэгч нь эхнээсээ аваад эцсээ хүртэл далдаас төлөвлөж байсан, хөгжмийн нот шиг тоглосон нэг том жүжиг байсан байсан юм биш үү?
Олон олон түүхэн бодит баримтуудыг дурдаж иш татсан Джон Колманы дээрх номыг анхааралтай ойлгож уншсаны дараа бол иймэрхүү зүйлүүд солиотой юм шиг санагдахаа огт больдог. Тэрээр “Битлзын ер бусын амжилт” бол хуучин нийгмийн системийн эсрэг залуучуудын хар аяндаа үүсэн гарч ирсэн эсэргүүцэл бослого байгаагүй. Харин ч яг эсрэгээрээ, энэ бол залуусын хүсэл эрмэлзлэлийнх нь эсрэг тэдний дотоод ухамсрыг нь өөрчлөхөөр төлөвлөсөн байсан хүн амын томоохон зорилтот [залуучуудын] бүлэг рүү маш эвдэн бусниулах чадвартай нэг ховсдох элементийг оруулах зорилготой үл баригдах тэр хуйвалдагчдын маш нарийн боловсруулсан нэг төлөвлөгөө байсан” гэж тооцдог. Түүний үзэж байгаагаар бол, “хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Битлзчүүдийн эргэн тойронд жинхэнэ ухаан солиорлыг зориудаар өдөөж өрдөж бий болгоогүйсэн бол Ливерпүлээс гаралтай энэ 4 алиалагчдын групп рүү хэн ч анхаарлаа хандуулахгүй байсан юм”. (“ европын хөгжилтэй том улсуудаас өөр хүмүүст итгэдэггүй” гаж синдромтой зарим хүмүүст өнөөгийн поп одууд хэрхэн яаж “нэрд гардгийг” олж мэдэх, хэрэв мэддэг бол эргэн нэг санахыг зөвлөж байна)
Харин 12-тийн сөрөг тоналийн дуугаралтын энэ системийг “Битлз”-д зориулж хөгжмийн нэг нэрт онолч зохиосон ажээ. Ийм дуугаралт нь хүний далд ухамсарт нөлөөлж дотоод сэтгэлийн эвзүйг эвдэж хүнийг тавгүйтүүлдэг байна. Ийм учраас хүн ямар нэг гаднын "хурц" зүйлийг дотроосоо "хүсэж" эхэлдэг ажээ. Хүмүүсийн Харьцаануудыг судлах Тавистокийн институт болон түүний Стэнфордын судалгааны төв хамтран тэр үеийн залуучуудын өвөрмөц хэллэгийг нь (“тинэйджер”, “cool” болон бусад олон үгийг нь эрдэмтэд-нийгмийн судлаачид зориуд зохиож өгсөн ажээ) мөн хувцаслалтыг шинэ хэлбэр маяг, үс засуулалтыг нь зохион бүтээж өгсөн байна. Нэг үгээр хэлэх юм бол, амьдралын шинэ хэв маягийг (битлзчүүд, хиппичүүд, “хагарсан үеийнхний”) зохион бүтээсэн байжээ. Ийнхүү нөлөөллийн зорилтот бүлгийн нэг хил хязгаарыг тодорхой ялгаж заагласан байсан ба яг энэ бүлэг нь сая сая залуу хүмүүсийг өөрийн энэ шинэ шашин шүтээндээ татан оруулсан ажээ.
Барууны залуу үе, ялангуяа америкийн залуучууд 1964 оны 2-р сарын 7-нд “Ливерпулийн дөрвөл” нью-йоркийн Кеннедийн нисэх онгоцны буудалд газардсан цагаас хойш эхэлсэн нэгэн цоо шинэ эрс хувьсгалын эргүүлэгт татагдан орсон байсан юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн тусламжтайгаар хэдхэн өдрийн дотор “Битлз” асар олон хүний чихэнд хүрсэн билээ. Битлзийн араас АНУ руу бусад өөр олон рок группүүд цувах болсон ажээ. Одоо бол рок концертууд америк залуучуудын өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг нь болсон байлаа. Яг энэ рок “концертуудтай” хамт бараг нэгэн зэрэг залуучуудын дунд элдэв хар тамхи хэрэглэх явдал газар авч шууд хамаарлаар өсөж байсан байна. Сонсогчдын чихний хэнгэрэг болон бүх бие цогцос руу нь шууд балбаж байдаг нам давтамжийн энэ хүнд авианы даралт цохилтууд нь сонсож байгаа залуусын дотоод далд ухамсрыг нь аймшигтай дүлийрүүлэн жингүйдүүлж “өөрийн мэдрэлгүй болгож” байдаг тул дурын хүнийг шинээр хар тамхи татаад амсаад хэрэглээд үзэхийг ятгахад маш хялбархан байдаг ажээ. Ердөө л “бүх хүмүүс л ингэдэг” гэсэн шалтгаар...
Яг энэ үед швейцарийн эм үйлдвэрлэлийн “SANDOZ” компанийн нэг химич эрготамин гэдэг хүний дотоод ухамсрыг аймшигтай өөрчилдөг олон “хар тамхи” эмүүдийн нэгийг химийн аргаар нийлэгжүүлэх аргыг олсон байжээ. Энэ бол лизергиний хүчил, өөр нэг нэр нь LSD гэдэг хар аймшигт хор – шахмал эм юм. Ингээд энэхүү шахмал эм – химийн хорыг АНУ-ын нутаг дэвсгэр дээр газар сайгүй колледжууд болон рок концертууд дээр үнэ төлбөргүй тарааж эхэлсэн байна. Хар тамхи - мансууруулах бодис – сэтгэцэд нөлөөлдөг эмүүдийн тархалт нүдэн дээр илт өссөөр байсан ч Наркотиктой тэмцэх газар нь энэ нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцохгүй байсан ажээ. Насанд хүрсэн ахмад үеийнхэн нь үүнд эгдүүцэж тэмцэж эхэлсэн боловч тэд энэ хар тахлын жинхэнэ эх үүсвэр – хүнд рок хөгжим рүү биш харин түүний үр дагаврууд руу өөрсдийн бүх уур хилэнгээ хандуулсан ажээ. Тэд энэ бүхнийг зохион байгуулсан тэр хүмүүсийг л биш харин гагцхүү залуучуудыг, эцэг эхчүүдийг нь, хууль сахиулах байгууллагуудыг үүнд буруутгаж байсан юм.
Рекламдаж болохгүй, харин [байнга энд тэнд] ярьж хэлэлцэж бол болно оо!? гэдэг заль мэх
Амьдралын энэ шинэ хэвшлийг - сексийн хувьсгал гэгчээ мөн мансууруулах бодис хар тамхийг хэрхэн яаж рекламддаг юм бэ гэж үү? Маш амархаан. Хар тамхийг рекламдаж болохгүй тул түүнийг одоо бол мансууруулах бодис – сэтгэцэд үйлчилдэг эм тариа гэм мэтийн нэр өгч энд тэнд сонин, сэтгүүлийн хуудаснаас, ТВ-ийн дэлгэцээр яриад л яриад л байдаг. Телевизийн янз бүрийн нэвтрүүлгүүд зохион байгуулж тэнд “судлаачид, эмч нар, шинжээчид” шүүн хэлэлцэж байгаа нэрийн доор үнэндээ бол наркотикуудыг рекламдаж харин оролцож байгаа үзэгчид янз бүрийн санал бодлоо хэлж ярьж байдаг. Сонин сэтгүүлүүдэд энэ асуудлыг өргөнөөр шүүн хэлэлцэж эхэлдэг. Энэ бүхний үр дүнд энэхүү хэлэлцэгдэж байгаа асуудал нь өөрөө нийгмийн далд ухамсарт гүнзгий сууж үлддэг байна. Залуучууд болон ахмад үеийнхэн энэ тухай мэдээллийг өөр өөрсдийнхөөрөө янз бүр хүлээн авч байдаг тул ТВ-ийн дэлгэцнээс эдгээр “наркотикийн ухуулагчид” зөвхөн залуучуудад ойлгомжтой байхаар хэлж ярьж байдаг байна. “Ямар нэг асуудлыг зориуд бий болгохын тулд түүнийг олон нийтийн дунд ярьж хэлэлцэж эхлэх ёстой” гэсэн барууны сэтгэлзүйчдийн нээсэн далд сурталчилгаа, ятгалга ухуулгын төмөр мэт хууль зүй тогтол байдаг... Хэлэлцэх нэрийн доор хүмүүсийн дунд рекламдсаны дараа л ямар нэг асуудал үнэхээр бодит хурц болдог ажээ.
Хар тамхитай тэмцэж байгаа тэмцэл гээч бол хулхи дүр эсгэлт юм. Энэ том бизнест нь хэн нэгэн ганц нэгээрээ орохыг оролдох, эсвэл жижигхэн хэмжээний хар тамхийг олж устгаж байгаагаа сүр бадруулан харуулдаг. Афганистан 2001 оноос энэ тал дээр дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болж дэлхийн бүх хероины хэрэгцээний 90 хувийг хангаж байгаа... энэ нутаг дэвсгэр одоо хэний бүрэн хяналтанд байгаа билээ...?!
Энэ бүхэн хэнд, юуны тулд хэрэгтэй юм бэ гэж үү?
Хэрэв жараад орны залуучуудын тэр хувьсгал нарийн төлөвлөсөн ажиллагаа байсан гэдгийг зөвшөөрөх юм бол нэг зүй ёсны асуулт урган гарч ирж байгаа юм: энэ бүхэн юуны тулд байсан юм бэ?
Нэгдүгээрт, мэдээжийн хэрэг мөнгөний төлөө. Шоу бизнес гэгч алсаас харуулж агаар чичирхийлүүлж мөнгө хийх арга нь асар их мөнгө баялгийг цаад эздэдээ авчирдаг. Зардлуудаа хэдэн арав зуу нугалдаг байна. Хөгжим бол хүний нэгдүгээр зэргийн зайлшгүй хэрэгцээнүүдэд багтдаггүй. Гэвч хөгжмөөр асар олон тооны хөгжимчид, продюсорууд, дуу бичлэгийн студиуд хооллож байдаг. Барууны орнуудад хөгжимтэй нягт холбогдсон байдаг хар тамхины наймаа бүүр ч их орлого авчирдаг байна.
Энд хэлэхэд хамгийн гол нь, эхлээд фашистуудыг хожим коммунистуудыг бүх үгээрээ харааж цоллож гүтгэж гуйвуулж шошго зүүж байсан барууны улстөрчид, үзэл сурталчид, эрдэмтэд нь өөрсдөө хувь хүн нэг бүрийг бүрэн эрхшээл хяналтандаа оруулахын тулд ийм нэгэн шинэ тоталитаризмын хэлбэрийг бий болгосон юм. Энэхүү хувьсгал нь үнэн хэрэг дээрээ барууны залуу үеийг нь эрх чөлөөтэй болгоогүй бөгөөд харин ч эсрэгээрээ дөнгөлж орхисон ажээ. Джордж Оруэллийн “энэ эрх чөлөө бол боолчлол” гэсэн байдгийг эргэн нэг саначихаарай!
Битлз : Хувьсгал 9 (Нийгмийг элдэв зуршилд сургах төсөл!)
Нэмэлт мэдээлэл хайх үгнүүд: Beatles on drugs, Beatles social project гэм мэт асар их мэдээлэл бий. Гагцхүү Монгол Хүн та хөмөрсөн тогооноосоо цухуйж нүдээ нээх чихээ онгойлгох л хэрэгтэй байна.
Хэрэв урьд өмнө нь үе үеийн залуу хүмүүс тухайн тэр үеийнхээ улстөр-нийгмийн шударга бус байдлын эсрэг, ирээдүйн сайн сайхныхаа төлөө хэзээд тэмцэж ирсэн боловч одоо үеийн залуучуудын бүх хүч чадал, цаг хугацаа нь бидний амьдралын “тоглоомын дүрэм” болох нийгэм-улстөрийн салбараас “компьютер, айпад, гар утасны “хоосон” виртуал орчин, элдэв өмд пүүз, аль тээр хол болж байгаа сагсан бөмбөг, хөл бөмбөгийн тоглолтуудын одуудыг бараг л виртуал ах дүүс болчихсон үзэж суудаг, сексээс өөр юм сонирхдоггүй яг тэдэн шиг хоосон зүрх сэтгэлтэй хүмүүс л дотор нь байдаг тэр хов хоосон ертөнц” рүүгээ улам бүр шигдэх болсон юм. Манайд одоо харийн рок поп хөгжмийг дөвийлгөж монгол ардын дуу нийтийн дууг хавчиж хажиглаж байдаг нь эмгэнэлтэй. Поп дуу гэдэг бол popular music - популярная музыка - нийтийн дуу гэсэн үг шүү дээ. Ганцхан ялгаа нь гадаадынх...
Битлзийн түүхийн зарим хачин зүйлүүдээс...
1963 онд анхын пянзаа бичүүлсэн энэ групп 3-хан жилийн дараа, 1966 оны 8-р сард хамгийн сүүлчийн концертоо тоглоод 1970 онд алдар нэрийн оргилд байхдаа, ердөө 11-хэн жил оршин тогтноод таран одсон юм. Гэвч 1969 оны 8-р сард, тэдний дуу хөгжмийн загалмайлсан эцэг Теодор Адорно (жинхэнэ овог нь Визенгрунд) нас барсан нь энэ группын бутрах шалтгаан болсон байх үндэслэлтэй гэж бичдэг.
Адорно 1931 он хүртэл Франкфуртын их сургуульд багшилж байгаад 1934 онд Герман жүүдүүдийг хавчин шахаж эхэлсний учир Их британи руу цагаачилсан байна. Харин 1938 оноос АНУ-д ажиллаж байжээ. Тэнд орчин үеийн рок поп хөгжмийг хэрхэн яаж залуусын тахин шүтээн болгох, тэдний толгойд өөр юу ч орж ирэхгүй байлгахын тулд рок поп хөгжмийг хэрхэн бурханчлуулах чиглэлээр судалгаа явуулж бас энэ хөгжмийг сонсогчдын тэр дотоод хүлээн авалтыг нь бодитой нэг зүйлийг цаанаас нь хүсүүлэх – "биежүүлэх” чиглэлээр сэтгэлзүй ба нийгмийн туршилтууд явуулж байсан байна!? Өнөөгийн Барууны уран зохиол, соёл урлаг рекламыг яг ийм өнцгөөс судалж олон туршилтууд хийж байсан тэргүүлэх судлаачдын нэг байжээ. Энэ талаар одоогийн барууны нийгмийн сэтгэлзүй судлалын хэд хэдэн гол бүтээлүүдийг бичсэн ажээ. Ийм болохоор бодит түүхэн энэ баримт нь өнөөгийн энэ дэлхийн бүх зүйл тийм ч хялбар ойлгомжтой, "бидний төлөө" бус гэдгийг дахин нэг удаа баталж байгаа юм!
“Битлз” – ийн зарим дуунуудын нэрс, үг дотор наркотикийн тухай далд утга санаа нилээд байдаг байна.
“Yellow submarine” – усан доогуур шумбагч шар завь гэж дуу байдаг. Харин тэгвэл хүнийг сааталд оруулдаг хар тамхийг “Усан доогуурх завь” гэдэг байна.
“Lucy in the Sky with Diamonds” гэдэг энэ дууны нэрийн том үсгүүд нь LSD гэсэн байдаг.
“Hey Jude” гэдэг дууг нь метадрин гэдэг хар тамхитай холбож тайлбарладаг байна.
"Strawberry feild" - опиумын мак цэцгийн тарьцыг нуухын тулд тэдний дунд гүзээлзгэнэ тарих нь элбэг байдаг байна.
"Norwaygian Wood" – дууны монгол нэр нь Норвегийн ой. Харин тэгвэл Британид марихуаныг ингэж нэрлэдэг байна.
“Битлз” дэлхий дахинд “итгэл найдвар, энх тайван ба хайр” авчирсан гэж одоо хүртэл итгэж байгаа тэр хүмүүс гүнзгий төөрөлдөж байгаа нь тэр юм! Тэд үнэн хэрэг дээрээ энэ дэлхийн залууст наркотикуудыг л авчирсан ажээ. Өөрөөр хэлбэл тэд итгэл найдварыг ч, энхтайвныг ч бас хайр сэтгэлийг нь нэгмөсөн устгах аюул болсон энэ хар тахлыг бидэнд ойртуулан авчирчээ!!! Манайхны зарим нь алсаас сургаар сонсоод эсвэл дууны ая нь таалагдаад л шууд "шүтэн бишрэгч" нь болсон байдаг нь инээдтэй бас эмгэнэлтэй....
Гэвч итгэл найдвар хамгийн сүүлд үхдэг гэдэг. Харин дараа нь л Хүн өөрөө үхдэг билээ...
Жич: Хөгжмийн нотны хоёр янзын өөр систем байдаг. Долоотын систем бол эерэг тоналийн, орфийн эсвэл “цагаан” нотын систем юм. Мөн 12-тын систем буюу “хар” нотны систем гэж байдаг. “Битлз”-ын рок хөгжим нь 12-тын нотны систем дээр үндэслэгдсэн байдаг байна. Энэ хамтлагийн ихэнх дуунууд сонсоход хялбар мэт боловч шууд аялахад амаргүй байдаг нь ийм учиртай юмсанжээ. Учир нь хүний дотоод төрөлхийн “хөгтэй” нь эсрэг тональтай байдаг байна!
Харин бусад ард түмнүүдийн үндэстний, түүний дотор монгол ардын, дуу хөгжим бол эерэг тоналийн систем дээр үндэслэсэн байдаг...
Анхаар: Энэ нийтлэлийг ЧӨЛӨӨТЭЙ хуулан авч өөр сайт, сонинд тавьж болно! Гагцхүү монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.
"Universe best songs" төслийн талаар Та юу боддог вэ.....?
Холбоотой нийтлэлүүд
Сэтгэгдлүүд
Тухайн үед, барууны залуучууудын дунд коммунизм ид бум болж, моодонд орж байлаа шүү дээ. Цахилгаан үйлдвэрлэж, социализмаас цааш үсрэлт хийх гэж байлаа шүү дээ. Энэ мэдээж капиталистуудад хөдөлгөгч хүч болох нь болсон.
Шашны дайн бол измын л дайн. Тэр одоо бидний дунд байна. Шашин гэхгүйгээр шүү дээ. Шашин өөрөө гашишдах залуучуудын дунд орчоод утааг нь үнэрлээд номлолоо үйлдээд явсан гэж нэг хипи байсан хүний яриаг санаж байна. Эргэж өөрөө өөрийхөө хийсэн үрээрээ өөрийгөө кайфдуулаад байгаа юмуу хайшаа юм.