zombybox

Өнөөгийн телевизорын нэвтрүүлгүүд бүр хүний оюун ухаан,
хэл ярианы хөгжилд ч  сөргөөр нөлөөлж байна

Яагаад зарим хүүхдүүд зогсоогүй зайгүй ярьж чалчиж байхад харин бусад нь үг дуу цөөнтэй мөлгөр хүмүүс болж өсөж байгаа тухай та хэзээ нэгэн цагт бодож байсан уу?

Доктор Виктор Страсбургер ямар хүүхдэд багад нь эцэг эх нь ном уншиж өгдөг байсан, харин ямар хүүхдийг багад нь телевизор, асрагч нарт даатган хаячихсан байсныг дор нь тодорхойлж чаддаг болсон ажээ.

Багад нь эцэг эх нь үлгэрүүд ярьж өгч ном их уншиж өгдөг байсан хүүхдүүд хожим уран цэцэн үг яриатай хүмүүс болж өсөж хүмүүждэг бол өдөржин телевизорын дэлгэцний өмнө сууж өнгөрүүлж байсан хөөрхий хүүхдүүдээс хожим нэг үг хэлүүлэхэд ч хэцүү мохоо хүмүүс гарч ирдэг байна.

Энэ бол телевизор их үздэг хүүхдүүдийн оюун ухаан, хэл ярианы хөгжил нь сааталд орсон байдаг гэсэн үг юм. Хэдийгээр нэгэнт ийм болж өссөн хүүхдүүдийг чанга дуугаар ном уншуулах, аливаа нэг зүйлийн тухай бодол санааг нь яриулах зэргээр бага багаар хэл ярианы хөгжил, оюун ухааны саатлыг нь засаж болох боловч энэ бол өнөөгийн бараг айл бүхэнд байгаа бодит том асуудал – аюул занал юм.

Телевизор бол хүүхдийн хэл яриа, оюун санааны хөгжлийг сааталд оруулдаг.

Страсбургер хүүхдийн эмчээр ажиллаж байхдаа бяцхан хүүхдүүд телевизор эсвэл компьютероос бус харин амьд хүмүүсийн хэлж ярьж үзүүлж байгааг (өөр бусад олон зүйлийг) хамаагүй илүү ойлгож хүлээн авдаг болохыг судалгаагаар тогтоосон байна. Өнөөдөр олон айл гэр бүлд “завгүй” эцэг эхийн ухвар мөчид байдлаас болж дундаж нэг хүүхэд сургууль дээр хичээллэж байгаа цагтайгаа бараг тэнцүү хугацаагаар телевизорын өмнө цагаа өнгөрөөж байна. Тэр хүүхэд хэдийгээр телевизороор гарч байгаа бүх зүйлийг шууд үзээд суухгүй байгаа ч гэсэн, зүгээр л телевизор нь залгаатай байхад л үзүүлж байдаг тэр бүх сөрөг нөлөөллүүд нь хангалттай байдаг байна.

Хүүхдийн эмч нар, хүүхдийн хөгжлийг судлаач-эрдэмтэд хүүхэд өдөрт 2-оос илүү цагаар телевизорын өмнө эсвэл интернетэд суух нь тэдний оюуны болон хэл ярианы хөгжилд маш муугаар нөлөөлж байна гэдэг дээр бүрэн санал нэгтэй болсон юм.

Үүний хожмын сөрөг үр дагаврууд нь зарим нэг ухвар мөчид, мэдлэг боловсрол муутай эцэг эхчүүдэд “санагдаж” байгаагаас хамаагүй их ноцтой байх бөгөөд тэдний энэ хайхрамжгүй “эрх чөлөөтэй” байдал нь эрт орой хэзээ нэгэн цагт хүүхдүүд дээр илэрч хариугаа авах л болно. Рекламууд насанд хүрсэн бидэнд ч нөлөөлж байдаг боловч хүүхдүүдийн хувьд бол олон дахин муу сөрөг үр дагавруудтай байдаг. Телевизорын дэлгэц дээрх өнгөт зурагтай рекламууд нь бидний далд ухамсарт нөлөөлж байдаг ба харин хүүхдүүд маань нэг жилд л гэхэд энэ хэдэн мянган видеороликуудыг нь үзсээр байвал бид бүхнийг ямар ирээдүй хүлээж байгааг урьдчилан хэлэхэд ч аймшигтай билээ.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн нөлөөнөөс хүүхдүүдээ хамгаалцгаа!

Унтлагын өрөөндөө телевизортэй хүүхдүүд дэлгэцнээс цацарч байгаа радиоцацрагийн хортой нөлөөлөлд бусдаас илүү өртөж байдгийг Хойд Каролины хэсэг эрдэмтэд судалгаа явуулж олж тогтоосон байна.

ОНМХ-ийн элдвийн мэдээллүүдийн тэр нөлөөлөл нь хүүхдийн тархины зөв хөгжилд саад болдог ба нойртой холбоотой олон асуудлуудад хүргэж өдөржингөө унтаа байдлын синдромтой, үдэш орой юм идэх хорхойтой болгож илүүдэл жинтэй болоход ч нөлөөлдөг байна.

Үүнээс гадна телевизорын донтой болсон хүүхдүүд гудамжинд гарч зугаалах дургүй болдог ба бусад хүүхдүүдтэй тоглож хүн нийгэмтэй харьцах дадлага туршлага суудаггүй байна.

Эх үүсвэр: http://www.activistpost.com/2012/10/even-tv-in-background-impacts-brain.html

Жич: Ер нь өнөөгийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд энэ дэлхий дээр болж байгаа үйл явдлуудыг үнэн зөв дамжуулах хэрэгслүүд байхаа аль эрт больж зөвхөн тухайн асуудалд хандах таны хандлага, үзэл бодлыг л далдаас бүрдүүлэхэд чиглэсэн байдгийг байнга санаж байх ёстой. Үүнийг л манипулэйшн, манипуляция – хүмүүс, олон нийтийн тархийг нь барих арга гэдэг. Учир нь өнөөгийн энэ барууны ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх, эрх чөлөө гэгч хийсвэр тун зальжин зүйлүүд чухамдаа яг үүн дээр - манипуляц дээр тогтож байдаг.

Иймээс зөвхөн хүүхдүүдээ бус бид өөрсдийгөө ч ТВ, шар сонингуудаас хамгаалж ТВ-ийн оронд үнэн зөв сайн номууд уншиж хоорондоо хэлэлцэн ярилцаж дуулж хөгжимдөж гэр бүлдээ хөөрч баярлаж байх хэрэгтэй.

ТВ–ийг өнөө үед “үй олноор хөнөөх мэдээллийн зэвсэг” болгосон байгааг анхаарах хэрэгтэй. Учир нь тэндээс өгч буй үй олон мэдээллүүдийг та сонгодоггүй, тэд сонгодог (!) бөгөөд ТВ-ийн дэлгэцнээс өгч байгаа тэр бүх зураг дүрс, дуун мэдээллүүдийг та аль нь бодит үнэнд нийцэх, аль худлаа манипуляц (манай ихэнх сувгууд дэлхийн нэг л хэсэг болох Барууны нэг талын мэдээллүүдийг монгол даяар цацах цагаан хоолой нь болж байдаг нь үнэхээр эмгэнэлтэй) эсэхийг яг тэр дор нь шүүн тунгааж бодох зав цаг хугацаа гэж байдаггүй юм. Гэвч бүх "мэдээ мэдээллүүд" гэгч нь Таны далд ухамсарт ул мөрөө заавал үлдээсэн байдаг.

Харин энэ бол Та “миний үзэл бодол ийм” гээд байгаа тэр юмны чинь бараг дийлэнхийг нь бүрдүүлж байдаг юм шүү дээ !??

 Аливаа зүйлийг уншиж олж мэдчихээд өөрөө өөрсдийнхөө төлөө бодит ажил хэрэг болгохгүй, цааш нь бусдадаа мэдээлж туслахгүй байхыг манай ард түмэн "Илжигний чихэнд ус ч хийсэн, алт ч хийсэн адил" гэж сургаж ирсэн билээ....

Гэвч бид бүхэн  Хүн, Хүмүүс билээ...


 

Сэтгэгдлүүд  

Munkhtsatsral
0 # Munkhtsatsral 2012-10-15 14:06
энэ ямар номд байгаа вэ? Бүрэн эхээр нь уншиж болох уу. хаанаас унших боломжтой бол.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
gan
0 # gan 2013-03-01 23:21
Таны ишлэл авсан сайтууд найдвартай сурвалж мөн үү? Ийм мэдээллийг варез сайтуудаас ч авч болдог. Харин ишлэл болгох хэмжээнд авч үздэггүй
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
хариулав
0 # хариулав 2013-03-02 13:23
Quoting gan:
Таны ишлэл авсан сайтууд найдвартай сурвалж мөн үү? Ийм мэдээллийг варез сайтуудаас ч авч болдог. Харин ишлэл болгох хэмжээнд авч үздэггүй

Ган аа! Варез сайт гэж юу болохыг дахин эргэн харахыг зөвлөж байна. Wares/Варез сайт бол хакердсан программ хангамжуудыг эсвэл авторын зөвшөөрөлгүй аудио, видео контентууд татдаг сайтууд шүү дээ! Энд огт хамаагүй ээ!!! Чи варез гэх мэт үг хэллэг, "өөрийн бодлоо" бусдын амнаас хальт сонссон ч харин одоо болтол ойлгоогүй, төөрөлдөж яваа чинь гэдэг чинь шууд харагдаж байна. Гэвч өнөөгийн "ардчилсан" Монгол чамайг юу ч мэдэхгүй байх "эрх чөлөөтэй" + ойлгохыг хүсэхгүй байх "хүний эрхтэй" + мэдэхгүйгээрээ гайхуулах "оюуны хоосролтой" болгосон байгаа шүү. 2. Энд ишлэл авсан биш ээ, харин англи хэлнээс бүрэн орчуулгыг хийж эх үүсвэрийг заасан бгаа. Өнөөгийн бидний амьдралд тохиолдоод байгаа нэг ноцтой асуудал шүү. Үүнээс хойш агуулгын мөн үзэл санааны талаар эхлээд бодож бай. Чамд ойлгох чадвар бий гэдэгт бүрэн итгэж байна. :laugher2: :wall2:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг