ХҮМҮҮСИЙГ МУНХРУУЛЖ УСАН ТЭНЭГҮҮД БОЛГОЖ БАЙГАА ЭНЭ ҮЙЛ ЯВЦ ДЭЭД ХЯЗГААРТАА ТУЛААД БАЙНА ГЭЖ СУДЛААЧИД АНХААРУУЛЖ БАЙНА


Өнөө үед олон нийтэд өгч байгаа аливаа мэдээллийн болон зугаа цэнгээний нэвтрүүлгүүдийн агуулгыг нь янзалж хэт хялбарчилж өгч байгаа нь байж болох бүх хил хязгаарыг хэтрээд байна гэж энэ талаар судалгаа хийдэг эрдэм шинжилгээний нэгэн институтын мэргэжилтнүүд сануулж байна.

Профессор Генри Брубакерын хэлж байгаагаар “Телевизийн нэвтрүүлгүүдийн ихэнх нь хоол хийх, элдэв хачин жигтэй зүйлс ид шидийн тухай эсвэл дотоод ертөнц, сэтгэл бодол нь хоосорсон хүмүүст тохиолдсон элдэв гаж явдлуудыг үзүүлж сурталчлахад л зориулагдаж байна. Тэрхүү үзүүлж байгаа мэдээнүүд нь ямар нэг зүйлийн хариу үйлдэл болгож хүмүүсийн хийж байгаа гаж зүйлс, бодол санаануудыг байгалийн гамшгуудын тухай мэдээллүүдтэй хольж хутгасан нэг тийм холимогоос л бүрдэж байгаа”.

“Өнөө үед зөвхөн нэр алдартай хүмүүсийн намтруудыг эсвэл “Хүний царай цуглуулагч” гэх мэт хачин жигтэй нэр өгсөн, олон хүмүүсийг алж хядаж байгаа алуурчдын тухай аймшгийн зохиолуудыг л хэвлэж үзүүлж сурталчилж байна шүү дээ. Гэхдээ тэр "дуурайх ёстой" намтрууд гээд байгаа юмнуудыг нь тэдний өмнөөс шаал өөр хүмүүс зориуд бичсэн зүйлүүд байдаг. Үүнээс гадна ихэнх хүмүүс интернэтээс “Булчингаа яаж томруулах тухай 10 арга” гэх мэтийн нийтлэлүүдийг л уншдаг болоод байна”.

“Өнөөгийн энэ манай барууны соёл иргэншил иргэдээ дебилжүүлэх үйлстээ үүнээс цааш явах газар нэгэнт үгүй байгаа боловч хүний оюун санаа цаашаа ч үргэлжлэн гажиж болох нь гол асуудал болчхоод байна”.

“Энэ бүхний үр дүнд чухам юу болоод байгаа талаар хэн ч юу ч ойлгохоо больсон тийм л нийгэм үүсэж болох юм. Тэгээд тун удалгүй, манай гаригийг ээлжит удаагаа аврахаар оролдож байгаа нэг киноны баатар нь джипэн дотроо дэлбэрч байгаа нэг хэсэг л үзэгчдийг ойлгохгүй мухардалд оруулдаг болж, тэд нар ойлгоход дэндүү нарийн ширийн зүйлийг тэдэнд үзүүлж байна гэж гомдоллодог болно оо”.

Байдал ийм болчхоод байхад саяхан телевизийн нэг сувгийн удирдагч Мери Фишер “Бид бүхэн Paranormal Antiques Auction Sex News нэртэй нэгэн шинэ хөтөлбөрийг эхэлж байна. Энэ нэвтрүүлгээр хачин жигтэй зүйлүүд, сонин хачин мэдээнүүд, мөн сексийн болон үнэ хаялцах худалдаануудын тухай бүх зүйлийг үзүүлэх болно” гэсэн нэгэн "сайхан" мэдээг дуулгасан юм.

"Иймээс бид нар бүүр ч доошоо орж чадна гэдэгт би итгэлтэй байна. Учир нь бид нар тэнэглэлийн шинэ түвшинд очих арга замуудыг атаархмаар шаргуу эрж хайдаг шүү дээ" гэж энэ профессор ярьж байна.

Эх үүсвэр: http://www.thedailymash.co.uk/news/arts-entertainment/things-cannot-be-dumbed-down-any-further-warn-experts-2014011582599


Энэ тухай Та ямар бодолтой байна вэ...манайд байдал ямар байгаа вэ?

 

 

Сэтгэгдлүүд  

Билгээ
0 # Билгээ 2017-07-29 05:02
Энэ бол үнэхээр гамшиг юм.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг