Дэлхийн II дайнд татагдан оролцоогүй үлдсэн улс орон гэж ховор. Энэ дайны эхлэл, өрнөлийг олон үйл явдал, байлдаан, хэрэг явдлаар тогтоож тодорхойлох нь бий. Монголын дорнод хил дээр 1939 онд болсон “Халх голын” дайн Дэлхийн II дайны Ази дахь эхлэл нь болсон юм. Гэхдээ энэ дайны шийдвэрлэх хэсэг нь Зөвлөлтийн улаан арми, фашист Германы нацистуудын хооронд өрнөснийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. “Аугаа их Эх орны чөлөөлөх дайн” гэж Зөвлөлтийн талаас нэрлэж хэвшсэн энэ дайн 1941 оны 6 дугаар сарын 22-нд эхэлж 1945 оны 5 дугаар сарын 9-нд Берлинд фашизмыг голомтыг бут ниргэснээр Зөвлөлтийн Улаан арми бүрэн ялалт байгуулж дууссан билээ.

Британи, АНУ, Франц зэрэг Барууны гүрнүүдийн банк-санхүүгийн тусламж, цэргийн технологи, газрын тос бусад түүхий эдэд тулгуурлаж харьцангуй богино хугацаанд цэрэгжиж зэвсэглэсэн байсан нацист Герман, фашист Итали ба милитарист Япон улсууд "Гурвалын тохиролцоо" нэртэй гэрээг 1940 онд Берлинд байгуулсан билээ. Ер нь Их британи, АНУ, Франц зэрэг Барууны том гүрнүүдийн "жижиг дүү нар"- эдгээр дагуул фашист улсууд хамтран Европ тив талаас Герман, Италиар толгойлуулан ЗХУлс руу дайрах, милитарист Япон Зүүн Хойд Ази талаас Хятад, Монголыг, Алс дорнодоос ЗХУлсыг дайран дэлхийн 2-р дайныг дэгдээж Монгол улс, Хятад улс, ЗХУлсыг хуваан эзэлж авч тусгаар тогтнолыг нь устгахаар тохиролцсон байлаа... Хамгийн гол нь байгалийн нөөц баялаг, ажиллах хүч - хүн амыг нь эзлэн авах зорилготой байсан юм!

stalin

Сталинаар удирдуулсан Зөвлөлтийн ард түмэн Гитлерээр толгойлуулсан Европын фашист улсуудын эсрэг өөрийн эх орон итгэл үнэмшлээ хамгаалан тэмцэж байсан дэлхийн II дайнд бүхий л хүнд хүчир ачааллыг үүрч асар их гарз хохирлыг амсаж байхад харин тэр үед "холбоотон"-ых нь дүрд тоглож байсан Британи, АНУ, Франц зэрэг гүрнүүд аль болох 2 талын хүчийг шавхан барах тактик баримталж 2 талтай зэвсэг техникийн наймаагаа алтаар хийж асар их ашиг хонжоо олж байсан нь маргашгүй түүхэн үнэн юм. Тэгээд энэ аймшигт дайнд ЗХУлсын Улаан арми Гитлерийн фашист армийг бут ниргэж агуу Ялалт байгуулангуут Британи, АНУ холбоотны багаа хуу татан хаяж 1946 оны 5-р сард ЗХУлсын эсрэг - ер нь бүх социалист орнуудын эсрэг тархины угаалгын - "Хүйтэн" дайнаа зарласан билээ!?

Өнөөгийн манай дунд сургуулийн сурагчид, залуус Британийн эзэрхэг гүрэн оргил үедээ байхад дэлхийн бөмбөрцгийн ихэнх нь цусан улаан ягаан өнгөөр будагдаж байсан, энэ өнгө тэдгээр улс орнууд ард түмнүүд Британийн эрхшээл, дарангуйлал доор орсон байсныг харуулж байсан гэдгийг ядаж мэддэг болов уу... Саяхны нэгэн шинэ судалгааны үр дүн Британи улс түүхийнхээ туршид янз бүрийн цаг үед дэлхийн бөмбөрцгийн бүх үндэстэн улс орнуудын 90 гаруй хувийг нь уулгалан довтолж дайран орж ард түмнийг нь тонон дээрэмдэж боолчилж байсныг дахин баталсан байна. Дэлхийн бараг 200-гаад улс орнуудын өнгөрсөн түүхийг авч үзсэн энэхүү судалгаагаар тэдний дөнгөж 22-хон нь л британичуудын дайралт булаан эзлэлтэнд шууд өртөж байгаагүй ажээ.

chalkingol zassan1

ЗХУлс, БНМАУлсын удирдагчид геоулстөрийн энэ хүнд хэцүү нөхцөл байдлыг сайн ойлгож удахгүй капиталист гүрнүүдийн зүгээс том дайн дэгдээх нь гэдгийг төсөөлж байсан ба ийм нөхцөлд 1933-1939 онд юуны өмнө эдийн засаг, аж үйлдвэрлэлээ сэргээн босгох мөн дайн эхэлсэн нөхцөлд "араас хутга шаахаар" бэлдэж байсан дотоодын троцкист большевикууд, урьд өмнөх өмч ноёрхлоо алдсандаа өширхсөнийг нь гадаадын тагнуулын тусгай албадууд ашиглаж улс эх орных нь эсрэг ашиглаж байсан үнэндээ бол гаднын тавиул туршуулууд, тагнуулууд мөн дотоодын "гэнэн тэнэгүүдтэйгээ" тэмцэл хийж байжээ...

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг