ГЕОПОЛИТИК ЗХУ ЫГ НУРААСАН НЬ

Александр Дугины лекц, 2014 он.

Орчуулсан Б.Оюун, 2017 оны 2 дугаар сар

ГЕОПОЛИТИКИЙН ГАЗРЫН ЗУРАГ

1945 оны дараах дэлхийн газрын зураг Хелфорд Маккиндерийн ажиллаж, томьёолсон чухам тэр геополитикийн загвараар, улс төрийн үйл явцыг геополитикийн талаас урьдчилан таамаглан хийсэн тэр зургийн дагуу бүрэн зурагдсан юм. 
(Halford John Mackinder; 1861-1947) — Английн газарзүйч, геополитикч, нууц зөвлөлийн гишүүн, “Хартленд” буюу “Зүрхэн газар”-ын онолыг үндэслэгч. Сонгодог геополитикийн үндэслэгч.)

Дэлхийн 2-р дайны дараа манай гаригийн бүх газар нутаг бие биетэйгээ сөрөн зогссон хоёр иргэншлийн хилээр газрын зураг дээр бодитоор хуваагдав. Энэ хоёр иргэншил бол хуурай газрын иргэншил ба далайн иргэншил, Хартленд ба Далайн хүчин юм. Маккиндерийг энэ зургийг гаргаж байсан 1904 онд Далайн хүчнүүдийн хувьд уг зураг төсөөлөхөд тийм ч ойрхон биш, тодорхойгүй мэт санагдаж байлаа. Харин Маккиндер “Түүхэн дэх газарзүйн гол тэнхлэг” номоо гаргаж байх тэр цаг үед (1904 он) Британийн стратегид уг зураг “том тоглоом”-ын зураг байсан нь тодорхой.

“Ирээдүйн дэлхийн хувь заяа бол Далайн хүчин- Америкийн Нэгдсэн Улс ба Эх газрын хүчин - Оросын хоорондын сөргөлдөөн” гэж хэлсэн Америкийн адмирал Мехенд ч бүрхэг санагдаж байсан байх.

20-р зууны эхэнд геополитикоо босгох тэдний ажил нь угсраа байдлаар бүтсэн юм. Эхнийх нь; нөхцөлүүдийг нягтлан шинжлэх замаар урьдчилан таамагласан уг загвар төсөл. Дараагийнх нь; дэлхийн 2-р дайны дараа хүйтэн дайн эхэлж байсан 1947 он гэхэд дэлхийн газрын зураг дээр Зөвлөлтийн лагерь ба Капиталист лагерь хэмээх хоёр лагерь хуваагдан байрласан юм. Ингэж өнөөх геополитикийн загвартай нь яв цав тохирсон юм. Ийнхүү Маккиндер тэртээ 50 жилийн өмнө, авч үзэж байгаа нийгмийнхээ иргэншлийн онцлог, стратегийн онцлог шинжүүд, нийгмийн онцлог ялгаа, хэв шинжүүдийг ашиглан үнэн хэрэгтээ геополитикийн газар зүйчлэл хийхэд зориулсан матриц бүтээсэн нь 50 жилийн дараа буюу 1947 он гэхэд улстөрийн – жинхэнэ бодит байдал болсон байна.

Энэ бүхэн нь ирээдүйг төлөвлөх байр сууринаас хийсэн геополитикийн шийдлийн арга техникийн ач холбогдолтойн хосгүй жишээнүүдийн нэг юм.

Юу болсон бэ?

ЗХУ, Хятад, Аугаа их эх орны дайнд ЗХУ-тай хамтран дорнод фронт болон тулалдсан зүүн Европын орнууд мөн Вьетнам, Куба... гэх зэрэг улс орнууд нийлж Хартлендыг бүрдүүлэв. Тэнд дэлхийн хуурай газрын нийгэм (общество) байна. Энэхүү хуурай газрын нийгмийн төв нь буюу хартлендын нийслэл Москва - гуравдахь Римийн нэгэн адил босч зогсов. Тэрээр дараагийн “Рим” болжээ. 
Дэлхийн “Карфаген” гэж бий. Зах зээлийн нийгэм дэх худалдаа наймааг үнэт зүйл, мөн чанараа болгож, түүгээр соёл иргэншлээ бүрдүүлсэн Карфагенийг эсрэг хүчин гэж үзсэн тэр Рим бол энэ удаа Москва болсон юм. 
(Газрын дундад тэнгист ноёрхлоо баталгаажуулахын тулд Римчүүд Финийн хот улс Карфагентай тулсан билээ. Карфаген гэж хойд Африкийн худалдааны хот улс байжээ. Өнөөгийн Тунисийн газар нутагт бий. Карфаген Римд ялагдаж, амьд үлдсэн иргэд нь бүгд боол болсон байна. Орч.)

maxresdefault

(Хартленд-heartland-Дэлхийн төв, Үндсэн газар, Зүрхэн газар. Геополитикийн үзэл баримтлалын парадигм. Энэ онолыг 1904 оны 1 сарын 25-нд Британийн газарзүйч, Оксфордын ИС-ын профессор Хэлфорд Маккиндер анх гаргаж ирсэн. Энэ бол Евроазийн зүүн хойд хэсгийн өргөн уудам газар нутаг байх агаад өмнө болон зүүн талаараа уулсын системтэй хиллэнэ. Хартлендын хилийг судлаачид өөр, өөрөөр тодорхойлдог ажээ. Орч)

Ийнхүү 20-р зууны хоёрдугаар хагаст геополитикийн газрын зураг улс төрийн газрын зурагтай бүрэн давхацсан юм. Социалист ба капиталист системийн тэнцвэрт суурилсан хоёр туйлт дэлхий геополитикийн талаас урьдчилсан Маккиндерийн таамаглалыг бүрэн нотолжээ.

Үнэндээ бол, анхаараарай, Дэлхийн 1-р ба 2-р дайнд нэлээн нарийн төвөгтэй тохиргоонууд гарч ирсэн байдаг. 1-р дайнд Герман Австритай, 2-р дайнд III Рейх, Италитай холбоотон болж, байдал улам төвөгтэй болж байлаа. Дэлхийн энэ хоёр том мөргөлдөөнд Оросын хаант засаг, ЗХУ ч барууны талассократ (далайн иргэншилт) улсуудтай холбоотон болж байсан шүү дээ. Гэсэн хэдий ч геополитикийн газар зүйчлэл дахь эсрэг тэсрэг тэнхлэгүүд – эсрэг тэсрэг мөн чанар бүхий далайн иргэншил ба эх газрын иргэншил хоёулаа буцаад л, улс төрийн үйл явцын үр дүнд дэлхийн геополитикийн дуализмын хүрээндээ эргэн орж, сонгодог геополитикийн үнэн зөв болохыг баталж байсан. 

Ийнхүү сонгодог геополитик ямар гүн гүнзгий болохоо харуулаад зогсохгүй бодитой гэдгээ баталсан билээ. (Геополитикийн дуализм гэдэг нь: талассократ ба теллурократын сөргөлдөөний түүхэн явцаар батлагдсан геополитикийн үндсэн зарчим. Орч)

20-р зууны улс төрийн үзэгдлүүд хэдэн гол векторууд ба түүнийг тойрсон давлагаа - хэлбэлзэл байдлаар явагдсан байдаг. Аль нэг моментод, аль нэг гол тэнхлэгийн дагуу геополитикийн үндсэн процессыг бий болгоно. Тэр нь тархах - хэлбэлзэл давлагаа үүсгэнэ. Уг давлагаа үйл явц үүсгэсэн тэнхлэг рүүгээ ойртох тусам түүнээс зайлсхийн холдож байсан. Энэ нь геополитикийн хуультай зөрчилдөж байгаа биз? Энэ байдал нэг удаа тохиолдоогүй юм. Үнэндээ, үндсэн векторуудын нөхцөл байдлыг авч үзэхэд, 20-р зууны улс төрийн түүхийн хөгжлийн процессууд бол маш гүн матриц, загвар үзүүлэн байсан - геополитикийн энэхүү бүдүүвч загварын үндэс суурь нь бүхий л үе шатаа урьдчилан тодорхойлчихсон байсан юм. Урьдчилан тодорхойлогдсон үр дүн нь улс төрийн үйл явцууд, зөрчлүүд нь юм. Европын эсвэл дэлхийн хэмжээний зөрчил мөргөлдөөн.

Сонирхол татахуйц үйл явдал өнөөдөр болж байна. Ерөнхийлөгч Путин тангаргийн ёслол дээр “шударга геополитик, геополитикийн процессын талаар” олон нийтэд дуулган зарлаж байна. Намайг геополитикоор оролдож эхэлснээс хойших 25 жилийн хугацаанд геополитикийн талаар манай нийгэмд нэвтэрч байгаа анхны тохиолдол учраас энэ ихээхэн сонирхолтой. Маш зүйтэй асуудал. Учир нь, манай үе үеийн улс төрийн удирдагчид, дарга нар геополитикийг удаан хугацаанд үл тоомсорлосон. Түүний (геополитикийн) харилцан хамааралт байдал, таамаглагч шинж чанар, богино биш дунд, урт хугацааны процессыг тайлбарладаг үндсэн аргууд, түүхийн үйл явц хэдий чинээ их байна түүнээс ч илүү өргөн тайлбарлаж шийдэл гаргадаг боломжоос нь болж байнга эсэргүүцэх хүчин чармайлт байсан билээ. Тэр бүхэн баримт болж үлдэв.

Манай улсад байж, манай улсын эсрэг ажилладаг барууны нөлөөний агентуудын үйлдлүүдийн тухай бид мэднэ. Нөлөөний агентууд гэж юу вэ. Английн, англосаксоны хүчнийхний төлөөний хүмүүс, тэдний дипломатууд нь Оросын дотоод үйл явдалд нэг бус удаа оролцсон явдал манай түүхэнд байдгийг бид сайн мэддэг. Жишээлбэл, Орос - Антантын Холбоо байгууллага дээрх Павелийн аллага, (1801 он. Оросын хаан Павел I), 20-р зууны эхэнд Распутины аллага гэх мэтчилэн.

Гадаадын төлөөлөгчид нь нөлөөний агентын субьектив бүтцийнхээ хувиар, геополитикийн эсрэг талын хувьд ашиг сонирхлынхоо төлөө Оросын улс төрд нөлөөлж байсан.

Тэд геополитиктой эсвэл улс төрийн процесстой шууд холбоогүй тохиолдлын дүрийг сонгон авдаг буюу “ямар нэг юм хийх - хэн нэгнийг, улсын дотоод дахь сөрөг хүчнийг нь дэмждэг. Ямар ч оронд эрх мэдлийн төлөө тэмцэгч янз бүрийн намууд, нөлөөллийн төрөл бүрийн бүлэглэл байдаг. Тэдгээр хүчнүүд үйл явцад зарчмын хувьд гадаадын хүчин шиг оролцдог.

Манай түүхэнд ийм сонирхол татсан фактууд бий: Барууны, Европын, Атлантын иргэншлийн нөлөөний агентууд Оросын дотоодод тодорхой үйл явцад шууд оролцож нөлөөлж байсан. (Хэн Сталиныг дэлхийн 2-р дайнд Америк, Англитай холбоотон болоход түлхсэнийг бид мэдэхгүй...Магадгүй түүнийг Гитлер тийш нь хөдөлгөсөн байж мэдэх юм. Учир нь тэрээр ЗХУ-руу довтолсон, цааш нь юу хийхээ мэдэхгүй байсан. Сталин өөрөө Германтай холбоотны гэрээ байгуулчихсан байсан нь бодитой факт. Тиймээс ч нацистын халдлагыг бүрэн эсэргүүцэж хамгаалах хэмжээний бэлтгэл хангаж чадаагүй байсан. Ревизионистуудын зарим номон дээр бүүр, жишээ нь Суворов (ревизиноист - түүхийг засварлагч) дэлхийн 2-р дайны үйл явцын талаар авч үзэхдээ “…Сталин Румыныг эзлэх гэж тэсэн ядаж байсан, нацист Германы эдийн засгийг аюулд оруулж нефтийн талбайд нь хяналт тогтоосноор, европын эдийн засгийг хүнд цохилтод оруулсан” гэх мэтээр таамаглал дэвшүүлсэн байв. Наад зах нь геополитикийн талаас харахад л Суворов дэлхийн 2-р дайны түрэмгийлэгч нь Сталин байсан гэх санаа дэвшүүлж байгаагийнхаа төлөө урвагч этгээд гэж би бодож байна. Ийм жишээ зөндөө. Би зөвхөн ийм байдаг гэдгийн л нэг жишээ болгож ярилаа.)

Үндсэндээ, дайны дараах хоёр туйлт дэлхийн нөхцөл байдал нь зөвхөн үзэл суртлын хоёр өөр загварын эсрэг тэсрэг байдал – социалист, капиталист лагерийн эсрэг тэсрэг байдал биш (улс төр, эдийн засгийн түвшинд үнэхээр тийм байсан хэдий ч) харин геополитикийн талаас авч үзвэл ялгаатай хоёр иргэншлийн эсрэг тэсрэг байсан юм. 
Энэ бол талассократууд ба теллурократуудын эсрэг тэсрэг байдал байв. Социологийн талаас талассократууд-капитализмтай холбогдож, теллурократууд-социализмтай холбогдсон байна. Энд бид дахин Спартчууд ба Афин, Рим ба Карфагены дүр зургийг харж болно. Социологийн тодорхой өөр өөр шугамыг олж харж байгаа юм.

“Социалист” Спарттай хамаарах нийгэм нь хатуу чанга цэргийн хуарангийн дэглэм, харин Карфагены “капиталист” нийгэм нь худалдаа, зах зээл, ардчилал дээр тогтож байсан. Афины ардчилал ба Спартын цэргийн тоталитар нийгэм.

Ийнхүү баатарлагийн үнэ цэнийг нэн тэргүүнд тавидаг, өөрийгөө золиослох, албан үүрэгтний Римийн нийгэм нь социалист системийг сануулж байхад, харин Карфаген худалдаа, зах зээл, ердөө л либерал үнэлэмжийг нэн тэргүүнд тавьдаг капитализмыг сануулдаг. Эндээс бүх зүйл эхэлнэ. Энэ бол тохиолдлын зүйл огт биш юм.

Геополитик нь социологийн хэмжигдэхүүнийг өөрийн үндсэн үзэл баримтлал болгон авч үздэгийг бид харж байна.

Хүйтэн дайны үеийн геополитикийн - хүчний тэнцвэрт хоёр туйлт загвар нь үндсэндээ, ЕРТӨНЦИЙГ ҮЗЭХ ҮЗЭЛ нь эсрэг тэсрэг хоёр нийгмийн социологийн зайлшгүй үндэслэлүүдийн тусгал байсан юм.

{Талассократ ба теллурократ гэж Дугин юу яриад байна вэ? Энэ бол иргэншил болон төрийн байгуулалтын төрөл хэлбэр юм.

heartland 640x377

Талассократ гэдэг нь эртний Грекийн - θάλασσα "далайн" болон κράτος "хүч, дэглэм, ноёрхол" гэсэн үг – Далайн хүчин. Эртний, дундад зууны үеийн болон орчин үеийн төрийн хэлбэр. 
Талассократууд далайн орон зайд хяналтаа тогтоосон. Тусгай газар зүйн байршил, газар, газрын баялаг нөөц хомсдолтойгоос нь хамааран эдийн засаг, улс төр, соёл нь, бүхий л амьдрал нь далайтай холбоотой үйл ажиллагаа байдаг. Зарим тодорхой үйлдлүүдийнхээ үр дүнд теллурократуудыг буюу хуурай газрынхныг хянаж байсан. Тэдний өргөн уудам орон зайд хяналт тавих хүсэл зорилготой.

Теллурократ- tellurocracy - Эртний Грекийн “tellus” нь “газар, дэлхий, улс” гэсэн үг ба, kratos нь “хүч чадал, хүч, дэглэм, ноёрхол” гэсэн утгатай үг. Ингээд “газрын хүчин” гэх буюу, “Далайн хүчний” эсрэг “Эх газрын хүчин" гэсэн утгатай. 
Улстөрийн газарзүй, геополитик, гео-эдийн засагт энэ тодорхойлолтыг хуурай газарт хяналтаа тогтоосон улс орнуудын ноёлсон байдлыг тайлбарлахад хэрэглэдэг.

Теллурократын мөн чанарын онцлог нь цэргийн авторитар иргэншил юм. Рим, Спарта, Перс, Герман, Оросын хаан улс, ЗХУ гэх мэтчилэн. Энд бас Хүннү, Түрэг, Их Монгол улс, Осман гэх мэтчилэн эх газарт ноёрхлоо тогтоож байсан олон төр хамаарах байх.

Теллурократ нь Еврази гэсэн ойлголттой салшгүй, талассократ нь Атлантизмын үзэл баримтлалтай салшгүй холбоотой.

Теллурократын уламжлалт онол нь иргэншлийн дараахь шинж чанаруудыг өөртөө багтаадаг: 
- Орон зай, газар нутаг дээрээ тогтвортой оршин суудаг. (Иймд газар нутгаа орхин нүүх, шилжин суурьших замаар бусдыг колоничлодоггүй. Эндээс Эх орон гэдэг ойлголт гарч, хатуу уламжлагджээ гэж харагдана. орч) 
- Консерватизм, хүчирхэг авторитар аппарат, төвлөрсөн эрх мэдэл, хүчирхэг явган цэрэг, сулхан далайн флот. 
- Клан, овог, үндэстэн, улс, эзэнт гүрэн гэх мэт ард түмний том нийгэмлэгийг удирддаг хатуу чанга хууль дүрэмтэй төр. 
-Ёс суртахуун ба соёлын хүч чадал нь нийгмийнхээ уламжлалд хатуу шингэх замаар хэрэгждэг.

Теллурократ нийгмийн хувьд харь зүйлс бол: индивидуализм (өөрийнхөө эрх ашгийг нийгмийн эрх ашгаас дээгүүрт тавих явдал) ба хувиа боддог - худалдаа, аж ахуйн "эзний" санаа бодол ХАРЬ зүйлс. Харин тэдний онцлог мөн чанар бол бие биеээ тэтгэх хамтын нийгэмлэг ба шаталсан бүтэц. (Геополитикийн ШУ-ыг үндэслэгч Х.Маккиндерийн тодорхойлсноор. Орч )}

CFR-АМЕРИКИЙН ГАДААД БОДЛОГЫН НИЙГЭМЛЭГ

Дэлхийн 1-р дайныг дуусгавар болгосон Версалийн энхийн гэрээний дараахан, 1921 онд Америкийн гадаад бодлогын нийгэмлэг байгуулагдав. CFR (Council on Foreign Relations) гэдэг энэ байгууллага (тухайн үед Исайя Боумен тэргүүлж байсан) геополитикийн зарчмуудад үндэслэн америкчуудын ашиг сонирхлын өмнөөс дэлхийн хэмжээний геополитикийн анализ хийдэг гол хэрэгсэл болж үүсэв. CFR бол өнөөг хүртэлх хамгийн том, гол үүрэгтэй нөлөөллийн хүчний төв юм.

Энэ байгууллага Хэлфорд Маккиндертай холбоо тогтоон ажиллаж байлаа. Маккиндерийн «Дугуй Гариг ба Дэлхийг эрхшээх нь” өгүүлэл CFR-ын гаргадаг “Гадаад хэрэг” гэдэг Америкийн сэтгүүлд нийтлэгдэж байсан юм. (The Round World and the Winning of the Peace, Foreign Affairs, 21 (1943) 595–605)

CFR нь шинжээчид, мэргэжилтнүүдийн судалгаанд суурилсан Америкийн гол бүтэц болов. Эхнээсээ хоёр жигүүр бий болгосон. Нэг нь; Лондон хотод байдаг Чатам Хаус (Chatham House) буюу дэлхийг талассократ иргэншлийн давамгайлал, ноёрхлын үүднээс сэтгэдэг - Лондон дахь Английн Стратегийн судалгааны төв. Англи улс дахь энэ төв нь дэлхийн 1-р дайны дараа байгуулагдсан Америкийн оюун санааны төв болох CFR байгууллагын Британи дахь салбар мэт байж, Британийн асар том эзэнт гүрний цэцэглэлтийн стратеги, үзэл баримтлалыг боловсруулан хэрэгжүүлдэг гол байгууллага болсон билээ. Лондонгийн Эдийн засгийн сургуулийг үндэслэгчдийн нэг профессор Хэлфорд Маккиндер уг институтийн идэвхтэй гишүүдийн нэг байлаа. 
Нөгөө жигүүр нь; Азид талассократ иргэншлийг дэлгэрүүлэх геополитикийн арга хэрэгсэл болох Номхон Далайн судалгааны институтыг тухайн үед үүсгэн байгуулсан юм. Энэ мэтчилэн, өнгөрсөн зууны 20-иод онд Атлантын соёл иргэншлийн "гурван түвшинт" загвар ямар нэг хэмжээгээр бий болж, удирдлагын гурван төвт загварын төслийг үүсгэв: АНУ-д CFR; Их Британид Чатам Хаус - Хатан Хааны нэрэмжит Стратегийн судалгааны институт; гурав дахь нь тухайн үедээ том амжилт хараахан авчраагүй байсан - Номхон Далайн судалгааны тусгай хүрээлэн.

Номхон Далайн Судалгааны тусгай хүрээлэнг европын төвд байгуулсны учир нь тэр үед Япон бие даасан улс байв. Хятад хагас бие даасан улс байсан юм. Тэглээ ч Номхон Далайн Хүрээлэнг европын төвд байгуулжээ. 
Энэ бидэнд яагаад чухал вэ? Учир нь, энэ бүтэц бол зориудаар хийсэн, маш идэвхтэй - субьектив шинжтэй, геополитикийн ашиг сонирхолд бүрнээ чиглэсэн, дэлхийн түвшинд геополитикийн стратеги төлөвлөлт хийдэг өөрийн ухамсарт бүтэц бий болгосон юм. Энэ бүтцэд Америкийн CFR нь атлантын интеграцын, атлантын стратегийн төв хэлтэс нь байлаа.

Америкийн CFR зөвхөн АНУ-ын ашиг сонирхлын үүднээс биш, харин дэлхийн “Атлантын иргэншлийн” ашиг сонирхлын төлөө ажилладаг. CFR нэг талаас Америкийн гадаад бодлогын институт шиг байгуулагдсан боловч нөгөө талаас Барууны, капиталист иргэншлийн бүхий л эрх ашигт үйлчлэх институт. 
Иймээс тэд хамгийн эхний зорилтоо ингэж тунхагласан: “CFR-ийн оролцогчдоос дэлхийн засгийн газар бүрдэнэ”. Анхаараарай, "Америкийн" байхаа болиод "дэлхийн засгийн газар" гэсэн байна - Барууны стратегийн хүрээний, барууны эдийн засгийн хүрээний ивээл доорхи - дэлхийн засгийн газар!

(Карфагены загварыг бид мэднэ. Тэнд эдийн засгийн хүрээнийхэн гол үүргийг гүйцэтгэдэг – Өнөөдөр корпорациуд, монополиуд, үндэстэн дамнасан корпорациуд нь ямар байгаа билээ?!) 
Ингээд дэлхийн засгийн газар байгуулах тухай тэдний төслийн кодуудаас “Атлантын ертөнцийн бүсчлэл” урган гарч ирсэн байна. Ийнхүү хэдийнээ буюу Версалийн дараа л "бүсчлэл" маш тодорхой болсон байна:

1. Нэг туйл нь Америк дахь CFR- дэлхийн засгийн газрын төлөөлөл. Америкийн туйл нь CFR.(Олон америкчууд, консерваторууд, баруун, зүүнийхэн CFR-ын явуулж байгаа бодлого нь Америкийн ашиг сонирхлыг биш, ОУ-ынхыг, бүүр дэлхийн засгийн газрын эрх ашгийг хэрэгжүүлж байна, тодорхой тохиолдлууд дээр Америкийн эрх ашгийн эсрэг ажиллаж байна гэж шүүмжилдэг.)

2. Бүсчлэлийн хоёр дахь туйл. Английн буюу Европын туйл нь Лондон дахь Стратегийн судалгааны Хатан Хааны институтэд биеллээ олсон.

3. Гуравдахь нь, ирээдүйд Номхон далайн бүсэд Атлантын хяналтыг бүтээн босгох бүс нутгийн “ноорог” дэлхийн 1-р дайны дараа ийнхүү гарчихсан. Ийм бүсчлэл гарч ирсэн байна.

1945 оны дараа, дэлхийн 2-р дайны үр дүнд атлантизмын нэг хүчин болох АНУ атлантизмын хүчний төв болсон юм. Урьдач нөхцөл нь дэлхийн 1-р дайны “Антант”- орнуудын ялалтаас эхэлж бэлэн болсон. Дэлхийн 2-р дайны дараа атлантын талассократ иргэншлийн төв Их Британиас Америк руу зөөгдөв. 
Америкийн CFR-ын гол үүрэг нь атлантын, талассократ иргэншлийн удирдах төв болсныг эцэстээ ингэж харуулсан юм. Гэхдээ үйл явц бүүр урьд эхэлснийг анзаарч байгаа биз дээ?

Анхааралтай хараарай, Дэлхийн эзэнт гүрний “цацрагийн төвийг” Их Британиас АНУ-руу шилжүүлэн өгөх процесс явагдсан байна. Их Британи 20-р зууны дөрөвний нэгтэй тэнцэх хугацаанд эзэнт гүрэн байсан бол дэлхийн 2-р дайнаас хойш АНУ талассократын төв болсноо хүйтэн дайны үед бүрэн нотолж харуулав.

Хэлфорд Маккиндерын 1905 онд бичсэн өгүүлэл Америкийн сэтгүүл дээр хэвлэгдэж байх тэр үед Маккиндер АНУ-ыг ирээдүйд яг ямар иргэншилт гэж тооцохыг өөрөө ч мэдээгүй байсан байх. Америкийн сэтгүүлд нийтлэгдсэн түүний сүүлийн өгүүлэл нь өөрийнх нь стратеги хөтөлбөр байсан бөгөөд түүний дагуу дэлхийн 2-р дайны үеэр Британийн экспертүүд Америкийн хүчирхэг ТТГ-ыг байгуулж, салбар бүрд нь CFR-ийн шинжээч нар, төлөөний хүмүүс оролцож, үндсэндээ суурь нэгдэл явагдсан байдаг. 
Цэргийнхэн, геостратегич нар, нэг талаас британичууд, нөгөө талаас америкийн санаачлагчид, улс төрчидтэй нэгдсэн хүчирхэг институт байгуулагдсан юм. Талоссократын нийслэл Лондоноос Вашингтон руу нүүсэн геополитикийн нүүдэл энэ байв. Урьдчилсан матрицын талассократын ерөнхий зураг өөрчлөгдөөгүй, Маккиндерийн зураг дээрх Далайн иргэншил хэвээрээ, ганцхан Барууны иргэншлийн нийслэл нь Лондоноос Вашингтон руу шилжсэн байв. (Санаачилга, эхлэл нь Их Британид байсан. Үйл явц мөн яг тэднийхээр болсон. орч)

download

Улс төрийн хувьд, 1945 оноос эхлэн колоничлол нурж эхэллээ. Английн колони байсан улсууд хараат бус, бие даасан улсууд болж эхлэв. Гэхдээ хараат бус, бие даасан нэрийн төдий, колонийн захиргаа байр сууриа хадгалсан хэвээрээ тухайн улсын цаашдын хөгжил хэрхэхийг тодорхойлж байв. Тэд стратеги, эдийн засаг, цэрэг дайны хувьд Америкийн түшиц баазуудын шинэ систем болсон юм. 
Хаана Английн колони байсан, тэнд Америкийн цэргийн баазууд бий болов. 
Бодит байдал дээр, Английн эзэнт гүрний колони байсан бүх орон зай Англиас Америкийн мэдэлд шилжиж очсон юм. Эрх мэдэл нь Англиас Америк руу шилжсэн. 20-р зууны эхэнд атлантизмын төв нь байж, тэргүүлж байсан Англи энэ үеэс туслах байр сууринд орж ирэв.

Сонирхолтой нь юу вэ? - Геополитикийн түвшинд процесс эрт эхэлсэн явдал юм. 
Дэлхийн 2-р дайны дараа дэлхийн хамгийн хүчирхэг орон АНУ-д эрх мэдэл бүхэлдээ шилжсэнийг бид харсан. Харин үүний үндэс суурь нь гучин жилийн өмнө эхэлсэн буюу 1920-иод оноос эхэлсэн. Төсөл 1950 он гэхэд бүрэн хэрэгжсэн байна. 1921 онд байгуулагдсан CFR гол бүтэц болохын хувьд Америкийн, талассократын, капиталист, Барууны иргэншлийн жолоог гартаа авсан байна.

Дэлхийн 2-р дайны дараачаас хоёр туйлт ертөнцийн нэгийг бид төлөөлж байхад Оросын эсрэг Англи биш, харин өөр нэг англосаксон хүчин болох АНУ ЗХУ-ын эсрэг болсон байна. Энэ загвар Дэлхийн 2-р дайны дараах дэлхийн улс төрийн, үзэл суртлын газрын зурагт тусгалаа олсон.

CFR илүү их нөлөөтэй хүчин болсоор байв. 
-1974 онд CFR - ийн лидерүүд болох хоёр сод ухаантан, нэг нь либерал, нэг нь ардчилсан намын төлөөлөл, Америкийн геополитик, стратегийн хосгүй ухаантнууд Збигнев Бжезинский, Генри Киссенжер нар “Гурван талт зөвлөл”-ийг үүсгэн зохион байгуулсан юм!

Тэд Версалиас хойших геополитикийн төслийг шинэ стратегиар дэвшүүлэн гаргаж ирэв. Энэ тун сонирхолтой. “Гурван талт зөвлөл” нь гурван суурь модулиас бүрдэнэ. Талассократын орон зай, нутаг дэвсгэрийг дахиад бүсчилж өгөв.

Бжезинский, Киссенжер, Дэвид Рокефеллер нар субьектив төлөөлж “гурван талт зөвлөлийн” цөм маягаар байх тул уг зөвлөлийн дийлэнх буюу 90 хувь нь Америк, CFR болов. Ингээд европчуудын салбар ба Японы салбараас гурван талт зөвлөл бүрдэнэ.

Тухайн үед буюу 1974 онд Японыг АНУ хэдийн эзэлчихсэн байв. Япон улс 1945 оны дараа Номхон далайн бүсэд Барууны ашиг сонирхлыг гүйцээх түшиц газар болсон юм. Ингэж Америк – Европ - Япон энэхүү 'Гурван талт зөвлөлийн' 3 туйл, 3 улс, 3 тал болсон юм.
Энэ бидэнд юуг эргэн сануулж байна вэ? Версалийн дараах санаачилгыг, CFR байгуулагдсан эхлэлийн агшныг сануулж байна.

Английн салбар болох Стратеги судлалын Хатан Хааны хүрээлэн Европын стратегийн орон зайг нэгтгэн, өөрийнхөө байр суурийг хадгалан үлдэж үндсэн боловсон хүчнүүдээ бэлтгэж байлаа. Тэрэнд дэлхийн 2-р дайны дараах Герман, Францын төлөөний хүмүүс багтсан. 20-иод оны төлөвлөгөөт эхлэл, санаачилга ёсоор Номхон Далайн бүсчлэл нь дайны дараа Японыг засварласнаар, Япон хэдийнээ Америкийг дэмжигч, НАТО-г дэмжигч Америкийн онцгой стратегийн хэрэгсэл болчихсон гэх зэргээр биеллээ олсон байна.

Үүнтэй холбоотойгоор бид одоо (1974 онд) дэлхийн газрын зураг дээр геополитикийн бүсчлэлийг дөрвөн бүсээр хувааж болох шинэ өгөгдөлтэй болж байна. 
Энд гурав нь тэднийх:

1. АНУ - Дэлхийн засгийн газрын шилжилтийн үйл явцад төвлөрүүлж авсан - Америкийн бүс - төв америк, латин америкийн ихэнх улсуудыг тухайн үед (60-70 аад он) хяналтандаа авчихсан байсан. АНУ тивдээ ноёрхож харин бусад улс орнууд сул дорой, Америкаас хамааралтай байсан үе. АНУ туйлын ноёлох үүрэгтэй байсан.

2. Европын нэгдсэн орон зай- Барууны, Атлантын нөмрөг доорхи.

3. Номхон далайн улс орнууд - Барууны бүлэгт орж ирсэн номхон далайн орнууд.

Дэлхийн талассократын бүтцээр нэгдсэн 3 бүс - 3 талассократ орон зай.

Гурван талт зөвлөлийн эсрэг дөрөв дэх бүс бий. Энэ бол социалист лагерийн орнууд юм. Нэн түрүүнд ЗХУ, тэгээд коммунист Хятад ба бусад улс орнууд.  

4 түвшинтэй, 4 туйлт загвар “Гурван талт зөвлөл”-ийн ширээн дээр байна. 
Үүний гурван талбар нь “дэлхийн засгийн газрын” үзэл санааны уриан доор нэгдсэн - Барууны, талассократ, капиталист, Америк төвт. Нэг талбар нь Зөвлөлтийн, социалист, тусдаа бүс. Гурван холбоотой, нэг салгуу. Гурван нэгдсэн бүс, харин нэг нь тойрон хүрээлэгдсэн, даралттай.

Иймээс жинхэнэ, бүрэн хэмжээний, стратегийн дайн, тивүүдийн аугаа дайн болох Хүйтэн дайны стратегийн газрын зураг - Хоёр өөр иргэншлийн хоорондох дайнаар зурагдсан байв. 
Карфагены соёл иргэншлийн эсрэг-Римийн соёл иргэншил зогсож, Афины эсрэг- Спарт байж, 20-р зуунд капитализмын эсрэг социализм сөрж байлаа. Геополитик ийнхүү дэлхийн хоёр системийн үзэл санааны тэмцэл, өөр хоорондоо ялгаатай иргэншлүүдийн эсрэг тэсрэгээр илэрхийлэгдэж байна.

1960-аад онд, цөмийн хямрал эхэлсний дараахан америкчууд Кубад пуужин хаях тушаал гаргаснаар Карибын сөргөлдөөн босож ирснийг бид мэднэ. Энэ мэтчилэн хоёр иргэншлийн хилийн шугам дээр байнга хурцадмал байдалтай, тивүүдийн “цөмийн дайны хямрал” үүсэж, Баруун европоор энэ хил зааглагдаж байв. 
Дэлхийн 2-р дайны дараа энэ хил маш осолтой, хоёр утгатай болж хувирсан гэж ярьдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ хилийн нас ямар нэгэн байдлаар дуусна гэдгийг Сталин Берия нар ойлгож байлаа. Тиймээс, Баруун европыг авах эсвэл Баруун ба Зүүн европ бүхэлдээ төвийг сахиж Америк, Зөвлөлтийн аль алиных нь (параллель) зэрэгцээ гарц болох - Энэ хоёр хувилбарын нэгээс зайлах аргагүйг Сталин мэдэж байсан юм.

Сталиныг нас барсны дараа, тэр тусмаа Берия нас барснаас хойш, Хрушев хүрч ирснээр ЗХУ-ын геополитикийн ой санамж огцом унасан эрин цаг эхлэв. Манай анхдагчид, гадаад бодлогын стратегичид, геополитикчдын тухайн үеийн талаар судалж байхад ихээхэн сонирхолтой сэтгэгдэл төрдөг юм. 
Хэдийгээр Сталин, Бериягийн үед геополитикийг нэрээр нь нэрлэдэггүй, хөрөнгөтний шинжлэх ухаан гэдэг байсан хэдий ч Зөвлөлтийн тэдгээр удирдагчдын геополиткийн ой санамж маш хурц байсан нь илэрхий харагддаг.

Бериягаас хойш геополитик, стратегийн сэтгэлгээнд бүрэн сүйрэл болсон юм. ЗХУ, зүүн Европын стратегийн судалгааны бүтэц, байгууллагууд урьд нь ямар байсан тэр чигтээ нам зогссон. Хрушев бага зэрэг өөрчлөн хувиргаж байсан бол Бреженевийн үед бүүр царцсан 10 жилийн нөхцөл байдал үргэлжлэв. 
Үндсэндээ геополитикийн хөдөлгөөн огт байхгүй, бүх хөдөлгөөн гуравдахь ертөнцөд унасан юм. Бусад нутаг дэвсгэрүүд дээр Баруун ба Зүүний зөрчлүүд үүсэн бий болж байхад, тэнд суурь тэнцвэрийг тогтоох нөлөө үзүүлж чадахгүй болсон байв. Африкт зөрчлүүд гарч, Солонгосын дайн, Вьетнамын дайн болж, Ангол, Куба гэх зэрэг олон газарт зөрчил мөргөлдөөн бодитой өрнөж геополитикийн суурь аажим хөдөлж, хоёр туйлт - тэнцвэрт загварыг ганхуулж байлаа...

Дараа нь, тухайн үедээ нэг их анхаарал татаагүй ч геополитикийн талаас цаашдын асар том үр дагаварт хүргэсэн маш сонирхолтой нэг үзэгдэл болсон.

Зөвлөлт Холбоот Улс 1976 онд Америкийн CFR –ийн дээвэр доор байх Барууны байгууллагуудтай хамтран ажиллах Системийн Судалгааны Хүрээлэнг академич Гвишианийн санаачилгаар байгуулав.

Өөрөөр хэлбэл, бүүр Герман, Австри, СЭВ-ийн орнуудгүйгээр буюу гуравдагч "дайсангүй", гуравдахь хүчингүйгээр “конвергенцийн онол”-ын далбаан доор ЗХУ ба Барууныг хооронд нь ойртуулах оролдлого гарч ирсэн юм. 
Үнэн хэрэгтээ бие биетэйгээ сөргөлдөгч (геополитикийн, оюун санааны, нийгмийн, үзэл баримтлалын хувьд эсрэг тэсрэг) энэ хоёр систем ямар нэг байдлаар хамтран ажиллаж, зэрэгцэн оршиж болох юм гэж тэд тохиролцсон байна. 
Энэ зорилгоор КГБ-ийн нөмрөг доор академич Гвишианийн Системийн Судалгааны Хүрээлэнг хаалттайгаар байгуулав. Харин түүний Баруун дахь ижил нь CFR, Римийн клуб гэх мэтчилэн Дэлхийн засгийн газар байгуулах тухай ярьдаг тэр байгууллагууд юм.

Тивүүдийн аугаа дайны зөрчлөөс мултран гарч ирээд зогсохгүй, тэгээд бүүр зөвхөн барууны капиталист ертөнцийн талынхантай хамтарч 'дэлхийн засгийн газар' байгуулах талаар ярьж хэлэлцэхийн тулд академич Гвишианын Стратегийн судалгааны хүрээлэн нь Төв хорооны (ЦК) шууд хянагчийн доор, ЗХУ-ын КГБ-ийн хянагчийн шууд удирдлагын хэрэгсэл болж байсан байж таарна.

“Дэлхийн засгийн газарт ЗХУ-ыг багтаана” гэсэн санааг ашиглан: конвергенцийн онолын (системийн хослолын онол, системүүдийг аль болох шуурхай нэгтгэх) үндсэн дээр ЗХУ-д хагас социалист - хагас капиталист завсрын систем байгуулах яриа эхлэв.

Бид геополитикийн хуулийг даван гарах, дийлэх гэж оролдсон юм. Ямар нэгэн завсрын соёл иргэншил байгуулах гэж оролдсон байна. Талассократ ч биш, теллурократ ч биш, ямар ч юм заримдаг систем байж болно гэж бодсон байна. Наад зах нь зөвлөлтийн лидерүүд тэгж бодсон байна шүү дээ. 

Бас тэд нарын хамтрагчид болох барууны тал - CFR-ийн төлөөлөгчид ч хөгжлийн ийм зүй тогтол, нөхцөл байхыг үгүйсгэхгүй гэсэн санааг манайханд өгчээ. CFR-ийн холбоотон - Римийн клуб хоёр систем энх тайван замаар хамтран орших тухай “конвергенцийн онол” дээр ажилласан юм. Тэр онол бол бидний нүдэн дээр богино хугацаанд бий болсон - хүн төрөлхтний ирээдүйн хүн ам зүйд, экологид, байгалийн баялагт нөөцийн хямралыг, эдийн засгийн хямралыг бүгдийг санал болгосон онол билээ.

Үндсэндээ 'дэлхийн засгийн газрын' төслөө баруун ба зүүний хооронд, талассократ ба теллурократын дунд яг адил нэгэн зэрэг эхлүүлсэн.

Тэдний хоорондын үзэл санааны эсрэг тэсрэг байдлыг хүчингүй болгож, эдийн засгийн системийн тэмцээнийг нь хуулан хаяж, геополитикийн дуализмыг ч үгүйсгэж орхисон юм. Хамгийн сонирхолтой нь үүнийг хийсэн тэдгээр хүмүүс геополитикийн дуализмын хуулиудыг хэнээс ч илүү сайн мэддэг хүмүүс байсан юм. Тэр бол хаашаа ч бултан зайлах аргагүй ХУУЛЬ гэдгийг гүнзгий мэддэг тэр л хүмүүс байв.

Нэг тал нь геополитикийн сонгодог сурганаа, Атлантистийн геополитикоо эрчимтэй үргэлжлүүлж байхад, харин манай талаас геополитикийг хэн ч судлахгүй, тоохгүй байсан юм. Академич Гвишиани хэнээс ч юу ч сонсохгүй. Харин бүүр ЗХУ энэ үйл явдлын идэвхтэй оролцогч нь шүү дээ!

Джермен Гвишиани

(Джермен Михайлович Гвишиани. Зөвлөлтийн философич, социологч, удирдлагын мэргэжилтэн. ЗХУ-ын ШУ-ны академийн академич, 1960—1968 МГУ-д философи зааж байсан. 1969 онд «зохион байгуулалттай удирдлагын Америкийн онол» сэдвээр докторын диссертаци хамгаалсан. Римийн клуын гишүүн. Лорд С. Цукерман, Банди нартай хамтран Асвтрийн Люксенбургт Олон улсын хэрэглээний системийн анализын хүрээлэнг (МИПСА) байгуулсан ба эрдмийн зөвлөлийн гишүүн. 1976 онд түүний Зөвлөлтийн салбар болох байгууллагыг байгуулж, тэргүүлсэн.

1985—1986 онд ЗХУ-ын төлөвлөгөөний комиссын орлогч дарга,1992 оноос Системийн судалгааны хүрээлэнгийн орлогч дарга, Прагийн эдийн засгийн дээд сургуулийн хүндэт доктор, Шведийн хатан хааны академийн инженерийн ШУ-ы академийн гишүүн, Финладын техникийн шинжлэх ухааны академийн гишүүн, Хельсинкийн эдийн засгийн сургуулийн хүндэт доктор, Америкийн удирдлагын академийн гишүүн, ОУ-ын удирдлагын академийн гишүүн. орч)

1980-аад онд би Франц улсын архивт судалгаа хийж байхдаа тун сонирхолтой нэг барим бичиг санамсаргүй олж үзсэн юм: "Гурван талт зөвлөл" (тухайн үед Европт Жорж Бертуюн толгойлж байсан) бусад орон дахь өөрийн төлөөлөгчдөд нууц тайлан бичсэн байсан.

Тэнд юуны тухай ярьсан байв: «Бид Хятадын удирдагчидтай уулзалт хийхээр бэлтгэж байна. Хятадыг өөрсдийн төсөлдөө оруулах, нэгтгэхийн тулд, ЗХУ-ын социалист системээс тэднийг татан гаргахын тулд (хэдий тэд хоорондоо зарим талаар сөргөлдөөнтэй ч гэсэн) тэдэнд “Бид танай эдийн засгийн бүтцэд чинь асар том хэмжээний тусламж санал болгоно, харин ЗХУ-тай харилцах харилцаагаа хөндийрүүлж төвийг сахисан байр суурьтай болгох болзолтойгоор...»... 
Энэ бол үнэн хэрэгтээ Хятад улсыг Номхон далайн бүсийн чөлөөт худалдаанд нэгтгэх ажил байв. Иймээс (хүчний тэнцвэрт байдлыг үндсээр нь өөрчлөхийн тулд) Гурван талт зөвлөлийн төлөөлөгчдийн Бээжин рүү аялах аяллыг тэнд санал болгосон байлаа. Ингээд Жорж Бертуюн бичихдээ «Манай оросын “нөхдөд" урьдчилан анхааруулахдаа (нөхөд гэдгийг арай өөр утгаар ярьж байна, академич Гвишианы гэх мэт) гурван талт комиссын Хятад руу хөдөлснийг Зөвлөлтийн удирдагчдад ойлгуулахдаа, Энэ бол ЗХУ-ын ашиг сонирхлыг огт хөндөхгүй, бид танайд ч бас өөрчлөн байгуулалтыг эхлүүлнэ (1980 он шүү дээ), Бид өөрчлөн байгуулалтыг дараагийн шатанд танайд хэрэгжүүлнэ ээ» гэж хөрвүүлэн ойлгуулахыг сануулсан байлаа.

Ийнхүү 1974 онд Америкийн CFR-ийн байгуулсан Гурван талт зөвлөл (АНУ-Англи-Япон) хүн төрөлхтний нөгөө хагас болох - теллурократуудтай, түүний нүүр царай болох ЗХУ, Хятадтай яриа хэлэлцээг хөгжүүлэх арга замаар дэлхийн хэмжээнд хяналтаа тогтоох маш тодорхой загварыг бэлэн болгосон юм.

1980-аад онд Хятадад шинэ бодлого эхэллээ. Дэн Сяопин дотооддоо зарим либерал боломжуудыг нээж, түүний зарим сегментээр Хятадыг дэлхийн капиталист зах зээлтэй ойртуулсан юм. Хятадыг дэлхийн талассократ бүстэй нэгтгэхийн тулд "гурван талт зөвлөл" зарим сегментүүдийг урьдчилан бэлдсэн байв.

Сонгодог политик “Римландын” нөлөөний бүсэд өргөсөн хүрээгээ тэлж, ЗХУ-тай хэдий зөрчлүүд байдаг ч гэлээ Хартландын, теллурократ иргэншлийн тодорхой нэг хэсэг болох социалист системийн Хятад улс Зөвлөлтийн теллурократ, коммунист системээс аажмаар салж Атлантын, талассократын стратегийн дэлхийн системд, Далайн иргэншлийн нөмрөг доор нэгдэн оров.

Геополитикийн үзэл баримтлалын дагуу, ийнхүү Атлантизмын, барууны, Далайн иргэншил нь нийгмийн илэрхийлэл болохынхоо хувьд Хятадын эдийн засаг, нийгмийн сэтгэлгээнд либерализм, капитализм, чөлөөт худалдаагаар дамжин түрэн орж ирсэн юм. Үүний тулд тэд бодитой, тодорхой реформуудыг санал болгодог. Энэ бүхэн Хятадад бүтцийн хэмжээний шинэчлэлтийг шаардсан тул Хятадын удирдагчид тодорхой түвшинд нь л хүлээн авсан. 
Хоёр арван жилийн дотор, тэндээс бараг 10 жилийн дараа гэхэд социалист энэ улс эдийн засгаараа дэлхийд тэргүүлэх болсон өөрчлөн байгуулалт ингэж Хятадад эхэлсэн юм. (1980-аад онд эхэлсэн. 2000 аад он гэхэд, 2010 он гэхэд дэлхийд тэргүүлж эхэлсэн. Орч )

Хятадууд тунг нь хатуу тааруулж чадсандаа сэтгэл маш хангалуун байдаг. Либерал загвараас зөвхөн өөрийн улсын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэсгийг л анхааралтайгаар авч хэрэглэжээ.

Либералчлал нь бусад улс оронд шахан тулгасантайгаа мөн адил "ардчиллыг" Хятадад тулгасан хэдий ч түүнд Тианмины талбай дээр цэг тавьсан билээ.

Ингэснээрээ Хятад улс өөрийнхөө УЛС ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ АЛДАЛГҮЙ (буюу коммунист намаа) хадгалж үлдэж чадсан. Тиймээс л CFR-ийн мэргэжилтнүүдийн анх санал болгосон капиталист либерал системийн зарим загварыг зөвхөн улс үндэстнийхээ эрх ашигт тохирсныг нь авч хэрэглэсэн юм. Анзаарч байгаа биз! 
(Тэдний эхний саналыг л хүлээн авсан. Төрийн эрх мэдлээ алдаагүй тул цаашид нөлөөлөх боломжийг нь хааж чаджээ. Орч)

За яая гэх вэ. Хятад тасарлаа, Атлантистууд руу явлаа гэж бодъё. Ноён Гвишиани энэ явдалд ямар хариу үзүүлсэн бэ? Стратегийн судалгааны хүрээлэн дэлхийн засгийн газрыг байгуулах тухай асуудалд ямар хариу үйлдэл хийсэн бэ? Их сонин. 
Гвишиани өөрийнхөө хамран ажиллагч КН-ын Төв хорооны гишүүн, нарийн бичиг Александр Яковлевтай хамтран ЗХУ-ын дотоодод өөрчлөн байгуулалт хийхээр бэлтгэж эхэлсэн байна.

pGhnjA5BUs4

(Александр Яковлев. Зөвлөлт ба Орос улсын улс төрийн зүтгэлтэн, зохиолч, ШУА-ийн академич, өөрчлөн байгуулалтын “ахитекторуудын” гол идеологичдын нэг. КНТХ-ны гишүүн, нарийн бичиг (1986—1990), Төв хорооны УТТ-ны гишүүн (1987—1990), 1995—2000 онд Оросын социал демократ намын дарга. орч)

Өөрчлөн байгуулалтад хүрэх чиглэл хоёр үе шаттай байна. Эхний үе шат нь 'дэлхийн засгийн газар' байгуулахын тулд конвергенцийн (ойртуулах) чиглэлд хөдөлгөх. Энэ үед буюу 1986 онд М.Горбачевийн хамтрагч Шахназаров “Дэлхийн олон нийтийн удирдлага” гэсэн санал дэвшүүлсэн өгүүлэл бичсэн юм. Түүнд үндсэндээ “шилжилтийн систем бий болгосноор капиталист орнуудтай хамтран дэлхийн засгийн газрын эгнээнд нэгдэн орох” тухай саналыг дэвшүүлжээ. Стратегийн Судалгааны Хүрээлэнгийн бэлтгэсэн стратегийн эхний модель нь Римийн клубийн гаргасан загвар дээр боссон ба, тэр нь: капиталист - баруун ба социалист - зүүн дэлхийг хамтдаа эрх тэгш удирдана гэсэн санаа юм. Энэ бол "өөрчлөн байгуулалтын" нэгдүгээр шат нь.

Анхаараарай!
Академич Гвишианын Стратегийн Судалгааны Хүрээлэнд 90-ээд оны бүхий л гол нүүр царайнуудыг сурган бэлтгэсэн нь тодорхой байдаг. Гайдар, Чубайс, Березовский бусад олигархуудын ихэнх, Зөвлөлтийн, Оросын уугуул олигархууд бүгд энэ бүтцээс төрсөн. 
Дэлхийн удирдлагад нэгдэн орох шилжилтийн загварыг бэлтгэх түвшинд Барууны капитализмтай ойртон нягтрах КГБ-ийн далбаан доорх нууц систем, таллассократууд теллурокартууд хамтран ажиллах стратеги алхмууд, социализмыг капитализмтай баяртайгаар ойртуулах, хоёр бүсийн эрх тэгш байдлыг хадгалах - капиталист бүсийн үүрэг хариуцлага, социалист бүсийн үүрэг хариуцлага тэнцүү байж дэлхийн засгийн газрын суурийг тавьж байна гэсэн ойлголттойгоор эхний алхам эхлэв. Өөрчлөн байгуулалтын энэ үе шат 1991 он хүртэл үргэлжлэв.

Гэвч, энэ "өөрчлөн байгуулалтын" кампанит ажлын босгон дээр барууны төлөөлөл "ойртуулах үйл явцад" өөрийнхөө нөхцөлүүдийг улам ихээр түлхэж, нөлөө нь улам ихсэж байлаа.

Үйл явцын диалогийн тал өргөжин хөгжиж Зөвлөлтийн талаас КГБ, системийн судалгааны хүрээлэн, коммунист намын удирдлага дахь системийн реформаторууд, барууны талаас CFR төлөөлөн яриа хэлэлцээр аажмаар илт тэгш бус харьцаатай болсон байв. 1989 он гэхэд Кремль өөрийнхөө "удирдлага" дээрээ очиж уулздаг болов. Дуусав.

Рокефеллерийг багтаасан CFR Горбачевтай уулзав.

Үнэн хэрэгтээ бол ойртон дөхөх - конвергенцийн онолоор эхэлсэн "өөрчлөн байгуулалт" нь аажмаар Барууны ертөнцийн эрх ашгийн үүднээс дэлхийг удирдах удирдлагын төв болж байгуулагдсан Барууны, Атлантын стратегийн хяналтад маш цэвэрхэн бүрэн орсон юм.

ХЭЛЭЛЦЭЭРЧ

Хэлэлцээр хийдэг хүний тухай киног санаж байна уу?

Нэгэн алан хядагч хүмүүсийг барилга дотор барьцаалж, цагдаагийн тусгай ажилтан түүнтэй утсаар холбоо тогтоон ярилцаж эхэлдэг. Яг энд маш нарийн сэтгэл зүйн харилцаа үүснэ. Утсаар түүнтэй харьцах тусгай ажилтанг Хэлэлцээрч гэе.

Хэлэлцээрчийн үндсэн зорилго нь мэдээж хэрэг барьцаалагчийн сэтгэл зүйн нөхцөл байдлыг өөрчлөх, санаагаа өөрчлөн хүмүүсийг тавьж явуулах, эсвэл анхаарлыг нь сарниулахад чиглэнэ. Хэлэлцээрч түүнтэй цаг агаар, гудамж талбай, тэнд эмэгтэйчүүд байгаа талаар, эргэн тойрны үйл явдлын талаар нэг бүрчлэн хамж ярина. Үндсэн зорилго нь бол шийдсэн алан хядагчийн сэтгэл зүйг шинээр программчлах, бодсон төлөвлөгөөгөө түүнээр хэрэгжүүлэх хүртэл өөрчлөхийн тулд юм. Нарийн мэргэжлийн сэтгэл зүйн мэргэжилтэн ихэнхдээ алан хядагчийн талд орж ярина... "Тийм ээ, би таныг маш сайн ойлгож байна", "Танд хэцүү байгаа, Энэ бүхэн таны буруу биш ээ, Та их зовлон үзэж туулсан учраас л ийм алхам хийхэд хүрсэн”, “юу таныг ийм болгов…, “ингэхээс өөр аргагүй байсныг тань ойлгож байна...." Таны гуйсан онгоцыг бэлдсэн, мөнгө бэлэн, ... зөвхөн хүлээ, битгий бууд, бүү яар..." гэх мэт.

Хэлэлцээрчийн даалгавар бол түүний сонсор сэрэмжийг алдуулах, баривчлах боломж олж авах, хүмүүсийг аврах багийг байшин руу саадгүй нэвтрүүлэх явдал. Ингээд барьцаалагч барьцаалах зүйлгүй болох, нөхцөл байдал өөрчлөгдөх болно шүү дээ.

Хэлэлцээрчийн стратеги, үйлдэл бүхэн нь алан хядагчийн талд байгаа мэтээр өөрт нь ойлгуулах, өөрийн хүн гэдгээ батлан харуулах, түүний л төлөө, түүний эрх ашгийн төлөө байгаа мэт харагдаж итгүүлэх явдал. Асуудлыг түүний өмнөөс, түүний төлөө шийдэж өгч байгаа ойлголт төрүүлэх явдал. Тэгэхдээ хэлэлцээрч зэрэгцэн, тэс өөр хар стратеги бодчихсон байгаа. Тэр өөрийн "дайсан"- алан хядагчийг хэрхэн амжилттай буулгаж авах вэ л гэж бодож байгаа. Хэрэв хэлэлцээрч үүнийгээ мэдэгдүүлчихвэл, бүх зүйл дуусна. Нөгөө хүн санааг нь ойлгочихвол бүх тоглоом дуусна.

Иймээс хэлэлцээрчийн зорилго бол нөгөө хүний өөртөө хатуу чандалсан бодол- сэтгэл зүйг эргүүлэх, үүнтэй зэрэгцэн үндсэн зорилго болох 'алан хядагчийг буулгаж авах', үүний тулд алан хядагчийн итгэлтэй хүн болох ёстой.

Яг энэ явдал дэлхийн геополитикийн түвшинд 1980-аад онд болжээ. Зөвлөлтийн "Өөрчлөн байгуулалт" бол ердөө ийм л процесс юм.

Дэлхийд тэргүүлэх, дэлхийг удирдах (бас дэлхийн засгийн газарт төлөвлөн бэлтгэж байгаа) -стратегийн төвийн мэргэжлийн сэтгэл зүйчдээс бүрдсэн төлөөлөгчид Зөвлөлтийн удирдагчдын сэтгэл зүйн онцлогийг дэндүү сайн мэдэж байсан, сайтар судалчихсан байсан юм. Яг л алан хядагчийг, гаж донтон, гэмт хэрэгтнүүдийг, дайснуудыгаа, үзэл суртлын сөрөг хүчнүүдээ, шашны фанатикуудыг судалдаг шигээ, тэрнээс ч бүүр илүү өргөн хэмжээнд судалчихсан.

Тэд эхнээс нь л сэтгэл зүйн арга ашиглаж эхэлсэн: "Айх зүйл, аймшигтай юм юу ч байхгүй ээ" гэж итгүүлснээр эхэлсэн. Хэрэг дээрээ бүх зүйл төлөвлөгөөний дагуу болж  байсан ба "Танайх дэлхийн засгийн газарт орно. Танай дорнын орон зай, социалистуудынхаа нөлөөний бүсэд хэвээрээ үлдэнэ, баруун тал нь капиталист системийн нөлөөнд хэвээрээ үлдэнэ..." гэж Горбачевт итгүүлсэн. 
Цаанаа бол анхнаасаа л 'ерөнхий Европын орон гэрийг' бэлдэж байсан мөртөө "хүчний тэнцвэр хадгалагдана. Танайх, манайх хоёулаа тэнд байх болно, Харин ЗХУ өөртөө дутагдаж байгаа шинэ технологийг манайхаас авч болох юм...," гэж ярьж байхдаа аль хэзээний хэт либерал хүрээний хүмүүсийг нь “олзлон” дотоодод нь нэвтрэн орчихсон, шинэ нөхцөл байдалд тааруулан өөрийн болгох ажлаа эхэлчихсэн байлаа.

Төрөл бүрийн сангууд байгуулж, манай тусгай байгууллагууд эхэндээ эсэргүүцэж байсан хэдий ч үндэстний цөөнхүүд дээр ажиллаж, "ардчилагчдыг" бий болгож, газар бүрд янз бүрийн арга хэлбэрээр манай "ирээдүйн аав ээжүүдийг" зөвхөн барууны ертөнцийн капиталистын дэмжигч болгон өөрсдийнхөө талд оруулж, улам олноор нь элсүүлж эхэлсэн байсан юм.

Тэнцвэрт байдлыг хадгалах тухай диалог аажимдаа ЗХУ-дахь Социализмыг үгүй хийх тухай яриа болж хувирсан билээ.

"Барууны дайсан"- ыг сүйрүүлэх, 4 дэх бүсийг ялахын тулд, Дэлхийн 2-р дайны дараа нэгдсэн зүүн европын бүх улс орныг багтаасан Варшавын гэрээний орнууд, бусад социалист улсуудыг багтаасан социалист системийг - Зөвлөлтийн системийг задалж, дахин хуваахын тулд: Үзэл санааны-төрийн эргэлт хийх, социалист системийг демонтаж хийх, улс төрийн удирдах гол хүчин болохынх нь хувьд коммунист намын ноёрхлыг сулруулах гэх зэрэг бүх төлөвлөгөөг хэдийнээ бэлтгэсэн байлаа.

Бүх яриа хэлэлцээр зөвхөн нэг талт, шулуухан ХУУРАЛТ дээр явагдсан юм.
Юу хийж байгаагаа маш сайн мэдэж байсан барууны геополитикчдийн чадварлаг төлөөлөгчдийн ХУУРАЛТ дээр. Тэд “Хэлэлцээрч”, харин гэнэн “маньяак” нь – халирамтгай ойлголтоосоо болоод эдийн засгийн нөхцөл байдал нь буланд шахагдсан, хоёр системийн эсрэг тэсрэг байдалтай, ачаа ихтэй эдийн засагтай, шинэ моделийн талаар уян хатан бодолтой болсон Зөвлөлтийн удирдагчид юм.

Үүнтэй нэгэн зэрэг ЗХУ-ын дотоодод барууны нөлөөний агентууд нэвтрэн орж, засгийн газрын гол секторууд - эдийн засаг, улс төр, тусгай байгууллагуудад тагнуулын агентуудаа элсүүлэн томилсон. Ингэснээр зөвлөлтийн системийг демонтаж хийн нураах кампанит ажил шуурхай явагдсан юм. 

 2cd27a59dc4b

Энэ юу болж дуусан бэ? 
Горбачев 1991 оны эцэс хүртэл байсан. Тэрээр ЗХУ-ыг удирдаж байхдаа энэ "өөрчлөн байгуулалтын" 1-р үе шатыг бүрэн дүүрэн дэмжсэн бөгөөд "Европын нэгдсэн гэр бүл социалист системийг хамгаалж, цаашид хадгална" гэж гэгээнээр итгэж байсан.

Тэрээр БНАГУ-аас цэргээ гаргахдаа ч, барууныг дэмжигч, капитализмыг дэмжигчдийн зохион байгуулсан төрийн эргэлтүүд зүүн европын улс орнуудад болж байхад ч огт эсэргүүцэл үзүүлээгүй. Горбачев "хоёр тал адилхан, тэгш хэмтэй үйлдэл хийнэ, ЗХУ зүүн Германаас цэргээ гаргавал, НАТО баруун Германаас цэргээ гаргана” гээд зүгээр хүлээгээд суусан. Манайх цэргээ гаргана, НАТО ч гаргана, ЗХУ Зүүн европын орнуудын ардчиллын үйл явцад саад хийхгүй, НАТО ч тэр үйл явцад нь ямар нэг нөлөө үзүүлэхгүй, ЗХУ өөрийн агентуудаа гаргасан, НАТО ч өөрийн агентуудаа татаж авна" гээд хүлээсэн.

(Хэрэв үнэхээр ингэсэн сэн бол Берия, Сталин нарын бодож байсан "төвийг сахисан Европ" үүсэж болох байсан байх. Үүнийг Сталин, Берия нар бодож олсон байсан. Бүх зүйл ийм маягаар шийдэгдэж болох байсан байх...)

Юу гайхалтай вэ?!
Хэлэлцээрийн Барууны талд "Гурван талт Зөвлөлийн" гол онолчдын нэг, CFR-ийн тэргүүн стратегич Збигнев Бзежинский байв. Манай талд Горбачев, тэгш эрхтэй алхам горьдож хүлээж байсан бөгөөд хүмүүсийг барьцаалсан “барьцаалагч” шиг удахгүй өөрт нь мөнгө, онгоц өгнө, тэгээд түүнийг Богемийн аралд хүргэж өгнө - Горбачев зүгээр суугаад хүлээгээд байсан. "Хэзээ тэрбумтай онгоц ирэх юм бол”?

Харин үйл явдал америк кинон дээрх шиг үргэлжилсэн. Горбачев өөрийгөө аугаа реформатор хэмээн мансуурч, түүний Баруунд болсон айлчлал бүрд нөгөөдүүл алгаа ташиж, энхтайвны шагнал зүүж өгч, “маш сайн байна, чи бол баатар, анхдагч, оросын хамгийн сайн удирдагч" гээд л. Ажил яг чиглэлийнхээ дагуу явсан. Үр дүн нь Зөвлөлтийн нуралт, түүний демонтаж, бүхэл бүтэн системийн нуралт. Энэ бүгд эхлээд зүүн Европт, нэг мэдэхэд ЗХУ-ын дотоодод үргэлжилсэн билээ.

Хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр, талассократууд ба теллурократуудын харилцан эсрэг тэсрэг байдлыг маш сайн мэддэг бөгөөд гэнэн хүмүүсийн сэтгэлгээний шинж байдлыг хэмжээ хязгааргүй өөрчилж чадсан мэргэжилтнүүдийн өндөр түвшинг харуулж өгсөнд байгаа юм.

Энэхүү түүхэн цаг үеийн гэрч, үйл явдлын хоёр оролцогчтой би уулзсан юм. 
Эхнийх нь Збигнев Бжезинский. 
Вашингтонд таван жилийн өмнө би Бжезинскийтэй "Шатрын аугаа өрөг" номын зохиогчийнх нь хувьд уулзав. Тэр тун сонирхолтой хоёр зүйл хэлсэн.

Эхнийх нь: “Ноён Бжезинский, шатрыг хоёр хүнд зориулсан тоглоом гэж та боддог уу? Нэг талд Атлантчууд байна –нөгөө талд Евразичууд байна, эсвэл теллурократ - талассократ байвал?" Учир нь тэр яг тийм геополитикийн мастер учраас би тэгж асуусан юм.

Тэрээр, "Ноён Дугин, надтай тоглох гэж хэн ч ирээгүй л дээ" гэж хариулсан. Тэр шатрыг "хоёр талд ээлжлэн гарч тоглох" аргыг ашигласан байна. Хэдийгээр тэр өрөг дээр хар цагааныг хоёуланг тараасан ч гэлээ, үнэндээ бол нэг талд нь атлантист, нөгөө талд мөн л атлантист. Нэг талд Бжезинский нөгөө талд нь мөн Бжезинский. Гэтэл ширээн дээр уг нь хоёр хүн ирдэг шүү дээ. Гэтэл Бжезинский Бжезинскийтэйгээ ирсэн.
Шатрыг нэг хүний тоглоом шиг авч үзсэн нь надад их сонирхолтой санагдсан. Тэр үүнийг шууд илэн далангүй хүлээн зөвшөөрсөн билээ.

Хоёр дахь нь бүүр илүү илэн далангүй хариулт. Би асуулаа: “Та нар Горбачевт амласан шүү дээ. Зүүн Германаас цэргээ гаргачих юм бол, баруун Германаас НАТО гарна. Энэ бүс нутгийг цэрэггүй бүс болгоно. Харилцан тэгш хэмтэй үйлдэл хийнэ гэж амласан?” Тэр хариуллаа: “Амласаан. Тийм л юм болсон. Бид явсан, НАТО энэ улсад улам хүчээ нэмсэн. Бид Горбачевийг хуурсан. Түүнийг мэхэлсэн.” гэсэн юм. Би тэгэхэд хэлэх үггүй болж, үнэндээ энэ хүн ямар хүчтэй дотоод хүн бэ гэж бодогдсон. 
Тэр бол “хэлэлцээрч” бөгөөд талбайд ажиллаж алан хядагчийг өшиглөөд, алгадаад л “барьцаалагдсан хүмүүсийг” сулласан, Тэгээд хожим нь аугаа амжилтаа л ярьж сууна. Дайсныг өөр хэрхэх билээ. Хананы нөгөө талд байгаа өөр хүмүүсийг яалтай.

Тэгээд ч энэхүү гэрч хүн чинь CFR-ийг, Гурван талт Зөвлөлийг байгуулсан хүн шүү дээ. 4 дэх бүсийг буюу 1974 онд гэхэд л теллурократын хяналтанд байсан дэлхийн хагасыг гоёмсог үйлдлээрээ, Системийн судалгааны хүрээлэнгээр, Оросын ардчилагчдаар, Гайдар, Чубайс, олигархуудын гараар дамжуулан, Горбачевийг бол зүгээр л тэнд нь молигодоод л булаагаад авчихсан. Дууссан. Тэгээд л боллоо.

"ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАГЧ"

Үйл явдлын хоёр дахь гэрчтэй уулзсан нь. Энэ бас их сонирхолтой.

Энэ бол Шахназаров, Георгий Хосроевич.
1985-1986 онд байх аа, “Дэлхийн нийгмийн удирдлага” өгүүллээ бичсэн тэр хүн. Тэрээр Горбачевийн зөвлөх байсан. Өөрчлөн байгуулалтын онолчдын нэг энэ хүндэт хүнтэй би уулзсан юм. 
Түүнтэй хамт 1-р сувгийн Гордоны нэвтрүүлэгт орж таарсан. Намайг дайснуудын эсрэг, консерватив, оросын эх орончийн байр суурьтай гэж үзээд тэд урьсан байв.

Хөтлөгч Гордон надаас: "Та хэнийг өөрийнхөө дайсан гэж үзэж байгаа юм бэ?" гэж асуулаа. Би: "Жишээ нь, Шахназаров байна. Тэр гаднаас түүнд дамжуулж өгсөн хууралтын стратегийн дагуу ЗХУ-ыг задалсан, Горбачевийн бусад зөвлөхүүдтэй хамт ЗХУ-ын сүйрлээр төгссөн "өөрчлөн байгуулалтын" төсөлд ажилласан..." гэж хариулсан юм. Энэ нэвтрүүлэг бол 90-ээд оны эхээр болсон явдал. 
Гордон Шахназаровыг нэр дуудаж, "Таныг урвагч, баруунтан, та нар бүгд манай улсын эрх ашгийг тэдэнд бэлэн хаяж өгсөн...гэж Дугин хэлж байна" шүү дээ гэлээ. 
Шахназаровын хариулт хачирхалтай байлаа. Тэрээр “Би Дугинтай бүрэн санал нийлж байна аа. Бид алдсан” гэсэн юм. Тэр хүн хариулахдаа ямар ч сөрөг реакци үзүүлсэнгүй. Хийгээ дарж, барьж чаддаггүй Чубайс шиг, Венедиктов шиг, үр ашиг хүртэгчид шиг жолоогоо алдсан байдал түүнд огт байсангүй. Чубайсын лесбинүүдийн өмнө гарч зогсоод "эрх чөлөө, бэлгийн цөөнхийн эрх бүхнээс түрүүнд! Та нар үүнийг ойлгохгүй байна" гэж над руу баяртайгаар хашхичиж байснаас ондоо байв. 
Шахназаров тэгснээ гэнэт:” Таны зөв. Евроази бол тэнцвэрийг барьж тогтоож байсан цорын ганц үндэс суурь мөн юм” гэж хэлэв.

Энэ үйл явдлаас хойш би тэр хүн бол миний бодож байсан шиг манай дайсан, үндэсний эрх ашгаас урвагч биш юм байна гэж бодох болсон.

Хожим нь "Горбачев сан" дээр түүнтэй тааралдсан. Тэрээр миний геополитикийн тухай анхны номыг уншсанаа хэлж байна. Шахназаров гуай ингэж хэлэв: 
«80-аад оны дундуур бидний хийсэн "өөрчлөн байгуулалтын" талаарх манай дүгнэлт бол зөвхөн үзэл суртлын зарчим дээр тулгуурласан байсан юм. Коммунизм, социализм ба капитализмын үзэл санааны тэмцэл дэндүү хурц түвшинд очсон байсан. Бид хоёр блокийн хурцадсан сөргөлдөөнийг багасгаж байна, болзошгүй цөмийн зөрчлийг бууруулж байна, бүхнийг хүн төрөлхтний төлөө хийж байна гэж үнэхээр хатуу итгэсэн юм. Тэгж л бодсон. Ийм учраас Баруун ч гэсэн мөн адил тийм өргөн эрх ашгийн төлөөх сонирхлын үүднээс манай саналыг хүлээн авна гэсэн итгэлтэй байсан. Гагцхүү бид юунаас суралцаагүй байв? - Тэр бол таны бичсэн энэ зүйл - Тэр бол, талассократ - теллурократ иргэншлийн хоорондын геополитикийн эсрэг тэсрэг байдал нь социализм - капитализмын хоорондын үзэл суртлын эсрэг тэсрэг байдлаас хамаагүй өргөн, гүн гүнзгий утгатай зүйл байжээ гэдгийг мэдэхгүй байсан явдал юм. Үүнийг бид сураагүй байсан» гээд цааш нь үргэлжлүүлэн, «Дээд боловсролын сургалтад, КН-ын ТХ-нд, тусгай албануудад үүнийг заасан байсан сан бол бид мэдээж хэрэг энэ "өөрчлөн байгуулалтын" үйл явцад маш анхаарал болгоомжтой хандаж, биднийг хуурах боломжийг тэдэнд огтхон ч өгөхгүй байх байсан юм» «Одоо бол бид ялагдсан. Энэ бүхэнд бид буруутай. Энэ бол манай эмгэнэл. 1991 он, Тэгээд энэ бүхний дараа бид аугаа орныг алдсан» гэж хэлсэн.

Шударга, хүндэтгэм сайхан хүн. Хүмүүс алддаг, энэ тохиолдолд дэндүү том алдсан. Шахназаров дайсан биш байсан.

(Горбачев ямар асар том үйлчилгээг өөрийн хүмүүстээ захиалсныг төсөөлөөд үз дээ (нөгөө киноныхоор бол барьцаалагчдад). Харин тэр өөрөө хэдийн агентын үүргээ гүйцэтгэсэн, шагналаа авсан, амралтаа авсан, тэтгэвэр, төрийн хангамжуудыг бүгдийг эдэлсэн билээ...)

Геополитик руу эргээд орцгооё. "Өөрчлөн байгуулалт" эхэлж байх тэр үед буюу 1980-аад дундуур ЗХУ бусад социалист улс орнуудыг ерөнхийд нь хянадаг байсан бөгөөд дэлхийн газар нутгийн 3-ны 1-ээс бага зэрэг илүүг хянаж байсан. Харин дэлхийн газар нутгийн талаас илүүг нь тэд, таллассократууд хянадаг байв. Үлдсэн багахан хэсэг нь аливаа нэгдэлд нэгдээгүй нь юм.

Үндсэндээ хоёр системийн өрсөлдөөн тэнцүү, цөмийн зэвсэг аль алинд нь тэнцүү хэмжээтэй, олон улс оронд (өнөөдрийн гуравдахь ертөнцийн орнууд гэж хэлэгдэж буй улсууд) социализм капитализмаас илүү ихийг өгч байлаа. Түүнээс гадна бид хоёр өөр иргэншил болох талассократууд ба теллурократууд нь тэнцүү эрхтэй байхыг баталгаажуулж байсан юм. Бид - теллурократууд 45 хувийг харин таллассократууд 51 хувийг хянаж байсан. Арай бага. Энэ нь бодит байдал дээр харилцан эсрэг, тэнцүү төлөв байдал. Хүйтэн дайн, хоёр туйлтай дэлхий. 

Америкийн зарим стратегичид, реалистууд энэ бол хамгийн оновчтой систем гэж ярьдаг. Томоохон зөрчил, шинэ дайнаас урьдчилан сэргийлэх боломж, энэ чигээр нь л үлдээцгээе, үүнийг хадгалж байх хэрэгтэй гэдэг.

Америкийн гадаад бодлогын нийгэмлэг CFR – ийн энэхүү тусгай ажиллагааны талаар буюу Барууны геополитикийг үлэмж өргөн хэмжээгээр, тооцоотойгоор, шаргуу, үр дүнтэй явуулах үүд хаалга нь болсон Гвишианийн үйл ажиллагаа, түүний байгуулсан Стратегийн судалгааны хүрээлэн, гүйцэтгэсэн үүргийн талаар таг чиг, нам гүм ус балгасан мэт байдаг нь хачирхалтай.  Үнэн хэрэгтээ хамгийн гол үүргийг гүйцэтгэсэн юм. Учир нь, 1990 - ээд оны бүх гол баатрууд, идэвхтэй тоглогчид, бүх шинэчлэгчид, одоогийн либерал байр суурьтай эрх баригчид, өнөөгийн олигархууд ба тэдний хүрээлэл нь бүгд тэндээс гаралтай юм. 
Бүгд Яковлев ба Улс төрийн товчоотой ямар нэгэн байдлаар холбоо бүхий бүлгүүдээс, Гвишианы системийн судалгааны хүрээлэнтэй холбоотой бүлгүүдээс гаралтай байдаг. Тэнд устгагч элитүүдийг эмхлэн буй болгоод, тэдгээр нь өөрийгөө "хэлэлцээрч"-д элссэн тээгч, тархаагч гэж үзэн, төлөөлөн түгээгчийн хувиар (нөгөө метафорыг үргэлжлүүлбэл) цагдаагийн, довтлогчийн талд буюу “алан хядагчийн талд гарсан дэмжигч” мэт дүр үзүүлж, гэнэн “маньяакийг” хуурч буулган авахаар ажилласан. Тэгээд ч байнга маш уйгагүй зүтгэж, аажмаар түүнийг буланд шахаж чаджээ.

Өөрчлөн байгуулалтын эцэст бид юутай хоцорсон бэ?
Бодит геополитикийн үүднээс, зөвхөн геополитикийг авч үзье: 
- Нуран унасан. Гуравдах ертөнцөд Зөвлөлтийг дэмжигч дэглэмүүд зогссон. Африкт, Латин Америкт, Азид, хаа ч, 
- Хятадтай харилцах харилцаанд хяналтаа бүрэн алдсан. Тэд хананы нөгөө талд гарчихсан, 
-Варшавын гэрээ нурсан. Зүүн европын орнууд тэр чигтээ Зөвлөлтийн нөлөөний хүрээнээс гарсан. Геополитикийн зүгээс бол теллурократын нөлөөний бүсээсээ гарчихсан. Тэд төвийг сахисан байдлаар үлдсэн үү? Та нар юу гэж бодож байна? ЗХУ-аас салсан орнууд бие даасан, төвийг сахисан улсууд болсон уу? Үгүй. Тэд бүгдээрээ Атлантын, талассократ, НАТО-гийн блокд нэгдсэн. Урьдын жамаар, нөгөө векторын чиглэлийн дагуу үйл явдал болжээ. Төвийг сахисан явдал огт байхгүй. Биднээс авсан. Тэд өөртөө авсан. Бид цэргээ татан гаргасан, манай "хамтрагчид" цэргээ оруулсан, цэргийн баазуудаа байгуулсан. Бидний орхин гарсан газар бүрт манай өрсөлдөгчид хүрч ирсэн билээ.

Зүүн Европт 1989 онд болсон үзэгдэл хоёр Герман нэгдсэний дараа, хана нурснаар дууссан. Гэтэл БНАГУ өөр улс байсан шүү дээ. Энэ бол Прусс юм. Тэнд Зөвлөлтийн цэргүүд байсан, тэнд социализм байсан. Хана нурснаар зүгээр л хоёр Герман нэгдсэн явдал болсон юм биш, харин Барууны, Америкийг дэмжигч, либерал Герман зүүн Герман гэгддэг БНАГУ-ыг өөртөө нэгтгэсэн. Ингээд тэр одоо Германы нэг хэсэг учраас, НАТО-гийн блок болж өөрчлөгдсөн.

Өнөөх ярьж байсан тэгш эрх, тэнцвэр үнэн хэрэгтээ юу болсон бэ гэвэл ийм л юм болж дууссан.

Горбачев юу гэж бодсон, бид юуг бодоогүй, муу нь юу, сайн нь яг юу болох, "өөрчлөн байгуулалтын" талаар өөр байр сууриуд байдаг. Бид зөвхөн геополитикийн талаас анализ хийхэд: 
- Нэгдүгээр үе шатны үр дүнд ЗХУ-ын "алс - гуравдах ертөнц" дахь нөлөө бүрэн алдарсан. Тэнд хэн ялсан бэ? Америкийг дэмжигчид, Барууныг дэмжигч хүчин ялсан.
- Нөлөөний хоёрдахь бүслүүр - Варшавын гэрээний улсууд, зүүн европын тэнхлэг алдарсан. Тэнд хэн ирсэн бэ? Тэнд НАТО ирсэн.

Ингээд Горбачевийн түүх дууссан юм. Харин дараагийн үе шатан дээр ЗХУ-ыг өөрийг нь нураах ажил эхэлсэн билээ.

Ийнхүү теллурократуудын сүйрэл уналтын процесс үргэлжилж байхад, Горбачев төрийн эргэлтийн хуйвалдааны хагасыг сэтгэл өндөр бүтээж орхиход Ельцин залгамжлуулан Горбачевийн геополитикийн чиглэлийг, ЗХУ-ыг нуран унагаасан бодлогыг үргэлжлүүлсэн юм. 
Үр дүнд нь хамгийн багаас нь хэлэхэд л ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан гурван улс салж НАТО-гийн блокийн гишүүн болсон. Энэ бол Балтийн орнууд - Эстон, Латви, Литва. Эхэндээ тэд муж улс болж байсан юм. Статус нь Орловын губернд, Краснодарын хязгаарт... Өнөөдөр тэд улс. Шинээр төрсөн блокийн улсууд болсон. Дараа нь юу болсон бэ, тэд бас Гүржийг авсан, Молдав, Украиныг авсан юм.

СОЦИОЛОГИЙН РЕФОРМ ХҮМҮҮСИЙГ МӨН ЧАНАРЫГ 'УРВАЛД' ОРУУЛАВ

Ингээд 90-ээд оны дараагийн 2-р үе шатанд Гвишианы хүрээлэнд бэлтгэгдсэн улс төрийн шинэ элитүүд ОХУ-ын засаг төрд "илэн далангүй"-гээр гарч ирэв. Шинэ улс бий болов - ОХУ. Тэр хүмүүс манай Аюулгүй байдлын хоёр түвшний хамгаалалтыг хуулж хаяв. 
1. Зөвлөлтийн гуравдах ертөнц дэх батлан хамгаалах, аюулгүй байдлын хүрсэн түвшнийг орхиж, манай өрсөлдөгчдөд тэднийг бэлэн зэлэн тавьж өгсөн. 
2. Варшавын гэрээний улсуудыг өрсөлдөгчдөд бүрэн хүлээлгэж өгсөн. 
Харин гуравдах түвшин бол - ЗХУ-ын зарим мужууд бие даасан, тусгаар улсын байр суурьтай болсон явдал. Зарим нь НАТО-д элсэж, зарим нь НАТО ба бидний хооронд төвийг сахина гэж өөрсдийгөө зарлав. 
Энэ бол геополитикийн реформын эцсийн үр дүн юм. Өөрчлөн байгуулалтын, либералч ардчилсан процессоор ОХУ-ыг байгуулсны геополитикийн үр дагавар.

Бидэнд урьд нь эрх тэгш байр суурьтай хоёр туйлт загвар байсан бол 1991 оноос хойш нэг туйлт дэлхий бий болов. Нэг туйлт ертөнцийн тэр туйл нь хаана байна вэ? Баруун. Барууны “дэлхийн засгийн газрын” загварын бүх төсөл амьдрал дээр бодитой зүйл болсон юм. 
Талассократууд теллурократуудыг бут ялсан. Нэг ч хүнийг буудалгүйгээр ялав. Бид бүх зүйлээ ердөө өөрсдөө өгчихсөн.

Нэгдмэл цул байсан бүх нутаг дэвсгэрийн бүсийг, манай ард түмний бүхий л организмын нөр их хөдөлмөр, манай сая сая цэргүүдийн цусаараа төлсөн үнэ цэнийг алдсан. Дэлхийн 2-р дайны ялалтын бүх үр дүнг алдсан. Энэ дайны ялалтаар Зүүн европыг тэнцвэрт, тогтвортой байдалд оруулж, тэгснээр ЗХУ-ын өөрөө оршихуйн хил болж байсан бүхэн сүйрэн унасан. 
Биднийг арагшаа маш хол шидсэн.

Энэ бол өөрчлөн байгуулалтын хүйтэн, бодитой (зорилтот) үр дүн байлаа. Энэ бол Зөвлөлтийн удирдагчдын бут цохигдсон, сүйрсэн, урвасан гэрээ хэлэлцээр байлаа.

Харин Атлантын блокийн хэлэлцээрчдийн бүрэн төгс ялалт, талассократ иргэншлийн бүрэн ялалт, өөрийнхөө байр суурийг бэхэлж, өрсөлдөгчийнхөө газар нутаг дээр, гурван үндсэн тэнхлэг дээр баттай ялсан ялалт байлаа. Ингэж Зөвлөлтийн геополитик сүйрлээр дууссан.

20-р зууны эхэнд Дэлхийн 1-р дайнаас энэ сүйрлийн эхлэл тоологдож, иргэний дайнаар үргэлжилсэн. Манай улсын нутаг дэвсгэрт гадны нөлөө эрчимжиж, хурцадмал байдлыг бий болгон иргэний дайныг өдөөсөн.

Большевикууд засгийн эрхийг авсных нь дараа Хаант засгийг устгасны төлөөс дэндүү их байлаа. Тэд түүнийг дахин босгож сэргээх чадал хүчин мөхөс байсан. Дэлхийн 2-р дайны дараа харин илүү ихийг бүтээн босгож чадсан. Энэ цаг үе Оросын Хаант засгийн хамгийн оргил цэцэглэлтээс ч илүү байв. Сүйрлээс эхэлсэн Зөвлөлтийн цаг үеийн геополитик хэзээ ч байгаагүй өргөн эзлэхүүнтэй, дэлхийн хэмжээний, теллурократын нөлөөг байгуулж чадсан юм. Дэлхийн түүхэнд түүнтэй дүйцэх жишээ байхгүй.

Дэлхий арал-дэлхийн Хартленд Эх газар нь дэлхийн талассократын эсрэг үндсэн хүч болж, эсрэг тэсрэгийн тэгш хэмт байдалд хүрч, цөмийн процессоор үргэлжилж, капиталист баруун-социалист зүүний тэнцвэр дээр энэ дэлхий тогтож байлаа.

Сүйрлийг анх эхлүүлэгчдийн урсгалын чиглэлийг буцаан эсрэг чиглэлд эргүүлж чадсанаар Зөвлөлтийн систем бүрэн дүүрэн ялалтад хүрч, харин 1980-аад онд хөдөлгөөн буцаад гэдрэг ухарч ингээд геополитикийн сүйрэл иржээ. Манай бүх алдагдлын хэмжээгээр тооцогдох – геополитикийн сүйрэл.

Гэхдээ, 
Зэрэгцэн өөр нэг маш сонирхолтой процесс буй болсон. (Геополитикийн тухай авч үзэхэд, геополитикийн үзэл баримтлал өөртөө социологи болон давхаргуудын асуудлыг багтаадаг гэдгийг санах хэрэгтэй) 
- Нийгмийн түвшинд юу тохиолдсон бэ? 
Энэ 2 үе шаттай устгалаар дэлхийн теллурократын нүдэн дээр илэрхий сүйрэл болов. (Энд Дугин дахин 1991 он хүртэлх үйл явдал, зарим зүйлсийг эргэн сануулж байж нийгмийн асуудал руу орсон. орч)

Горбачев тойрон хүрээлж буй хүмүүстээ “Бид баруунтай хамт дэлхийн засгийн газрыг байгуулахдаа өөрийн социалист байр сууриа хадгална” гэж эхнээсээ дуустлаа хэлдэг байсан. Бид, манай нийгэм, дэлхийн теллурократууд Шахназаров шиг хууртагдсан хүмүүсийн хувьд харин юу болсон бэ? (Горбачевийг би огт мэдэхгүй. Түүний хувь тавилангаас харахад, тэр юу хийж байгаагаа мэдэж байсан хүн шиг санагддаг. Тэр зөвхөн хууртагдсан ч биш, өөр ямар нэгэн юм байсан байх. 1991 он хүртэл, улс орныг удирдаж дуустлаа тэрээр ЗХУ-ын ашиг сонирхол бол дэлхийн засгийн газрыг байгуулж, түүнд нэгдэн орох явдал гэж хэлсээр байсан. Энэ бол түүний эцсийн үг. Иймээс тэр манай үзэл суртал ба оюун санааны дайснуудтай уулзаж, манай геополитикийн өрсөлдөгчид рүү хүрч очин, тэр бодлоороо л манай газар нутгуудыг, үзэл санаагаа, улсуудыг тэдэнд өгч, цэрэг стратегийн байр сууриа тавьж өгсөн. Тэгсэн хэр нь өнөөхөө л ярьж байсан. "Би социализмд итгэдэг, өмнө нь итгэж байсан шигээ одоо ч итгэсээр байна" гэж хэлсэн.)

Горбачеваас Ельцинд очсон цаг үед юу болсон бэ?
ЗХУ 1991 онд байраа тавьж ОХУ-ын түүх эхлэв. Оросын хаант улс болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан газар нутгууд буюу 100 жилийн турш бүтээн босгосон улсын хэсэг нь тасран одсон байдалтай ЗХУ-ын үлдэгдэл дээр ОХУ байгуулагдсан юм.

Нуралтын дараачийн нэг шинэ чиглэл - үзэл санааны талаас хэлбэл, 14 улс буюу 14 маш том хэмжээний газар нутаг тусгаарлан салж, өмнө нь манай иргэд байсан хүмүүс үзэл санааны хувьд гадаадын, харь хүмүүс болсон юм.

Дэлхийн социализмд Горбачев цэг тавив. Түүний оронд Ельцин гарч ирэхдээ "Би буруу бодож байжээ, капитализм социализмаас хамаагүй дээр байсан гэдгийг би одоо ойлгосон” гэж “эрх чөлөөний" цуглаан дээр гурван ч удаа хэлсэн билээ. ЗХУ бүрэн нурав.

Ингээд социализмын сүүлчийн зогсоол - социализм нь теллурократын иргэншлийн социологийн илэрхийлэл болохынхоо хувьд сүйрч эхлэв. ОХУ-ын засаг захиргаа үнэн хэрэгтээ гаднын удирдлагад оров. Чубайсын засгийн газар, Гайдарын засгийн газар Америкийн эдийн засгийн хүрээллийн эрх ашгийн төлөөлөгчийн гол үүргийг  гүйцэтгэж, эдийн засаг, улс төр, нийгмийн салбарт бүх реформыг Америкийн эрх ашгийн төлөө хийсэн юм!

Эзлэн түрэмгийлэл эхэллээ. Барууны хүчний үзэл суртлын төлөөлөгчид манай улсыг шууд эзэлж авсан юм. Тухайн үеийн Гадаад хэргийн сайд байсан Андрей Козырев байнга ингэж ярьдаг байв:
- Оросыг НАТО-д элсүүлэх тухай, 
- Орос нь Атлантын иргэншлийн нэг хэсэг болох тухай, 
- Бид-Барууны ертөнцийн нэг хэсэг, 
- Бид талассократын нэг хэсэг,
Үүний дараа би 1991 онд День сонинд "Евразичууд ба Атлантистууд” эхний өгүүллээ бичлээ. Козыров түүнийг уншсан гэнэ, тэгээд тэр:
“Би атлантист” гэсэн дээ.

Теллурократ, евразийн улс орны Гадаад хэргийн сайд нь өөрийн геополитик, иргэншлийнхээ дайсан гэдгээ шулуухан хэлж байсан гээд бодоод үз дээ!!!

Ийнхүү 90-ээд онд буюу 1991 оноос хойш, Горбачеваас Ельцинд эрх мэдэл ирэхэд хийсэн тэдний дараачийн нэг алхам нь – теллурократыг талоссократ болгох алхам. Теллурократын илэрхийлэл - социалист системээс талассократ – Карфаген руу, Афин руу, ардчилал руу, талассократ системийн загварт оруулах явдал байсан юм. Үндсэндээ Орос дахиад л дэлхийн 1-р дайны босгон дээрх, бас 2-р дайны өмнөхний үеийнх шиг өөрийн геополитикийн гол дайснуудтай “холбоотон” мэт байдалтай болов.

Энэ юугаар илэрхийлэгдэж байна вэ, 90-ээд онд өөрсдийгөө "барууны шинэ анги" гэж сэтгэсэн олигархууд, капиталист, либерал, ардчиллын хүрээнийхэн, үзэл суртлын нөлөөний агентууд Оросын засгийг гартаа авснаар харагдана. Ингэж "90-ээд оны хорлол" эхэлсэн. Социалист системийг татан буулгахтай нэгэн зэрэг теллурократын лагерийг татан буулгаж эхлэв.

Нийтэч, эвийг эрхэмлэх үзэл санаа, тивийн хэмжээний хамтын дэмжлэг, нэг нь нэгийнхээ, нийтийнхээ эрх ашгийн төлөө мөн чанар бүхий иргэншилтэй манай нийгмийг (ард түмнийг) бие хүний (өөрийн эрх ашгаа бусдынхаас, нийт олныхоос дээгүүр тавьдаг), карьераа өсгөдөг, тасархай салангид бие хүмүүс болгох буюу зан суртахуун, ёс зүйн, геополитикийн, ертөнцийг үзэх үзлийн уламжлалт бүх суурь чанаруудыг өөрчилж, сольж эхэлсэн юм.

Үүнээс болж хүмүүсийн геополитикийн байр суурь хүртэл дайсны талд гарч байлаа. Энэ удаа бол зөвхөн нэг талаас нөгөө тал руу гарах дотоодын шилжилт реформ бус, манай нийгмийн (ард түмний) суурь мөн чанарын реформ явагдав...

Манай түүхийн аль хэсэгтэй төстэй байсан талаар санавал; эрт цагт европ хандлагатай баруунтан Даниило Галицкий, эрин үе бүрт босож ирж байсан анти-евроази хандлагууд, Иван Грозныйн эсрэг Курбскийн маргааныг сануулдаг.

Өөрчлөн байгуулалт ба Ельцины шинэчлэл бол бүх анти-византчууд, бүх анти-москвачуудын, барууны, либерал, европчуудын ялалт байв. Цаашлаад Оросын түүхэнд давтагдаж байсанчлан манай удирдлагын үндсэн матрицыг өөрчилсөнтэй холбогдсон ардчилсан, талассократ чиг хандлагын ялалт юм.

Орост хэд хэдэн удаа хэмжээгүй эрхт засаг олон түмэнтэй холбоотон болж байсан талаар бид урьд нь ярилцаж байсан. (Хожим нь цэвэрлэгээний объект болсон улстөрийн хүчирхэг элитүүдээс гадуурхи холбоо.) Иван Грозныйн үед байсан-хар шадар цэргүүд, Петрийн үед ч, Сталины үед ч байсан юм.

Гэлээ ч олон түмний дэмжлэгт тулгуурласан тусгаар улсын засаглал (византын, эзэн хааны загвар бүхий) сулрахад оронд нь төрөл бүрийн үүргийн захирагч гэж өөрсдийгөө ташаарсан олигархууд эсвэл язгууртнууд өндийн босож, ард түмэн ба засгийн хооронд гарч ирж үнэн хэрэгтээ ард түмний эсрэг, төрт улсын эсрэг, үндэстний эсрэг системийг бий болгож байсан юм.

Энэ бүхэн анх удаа болж байгаа юм биш, дахин дахин давтагдаж, бүүр арван удаа тохиолдсон. Энэхүү Атлантын (барууны) нөлөө л 1990-ээд онд Орост дахин батлагдсан нь энэ. Олигархуудын өсөлт, Барууныхан, барууны талассократ нийгмийн нөлөөний агентууд Орост аялгуугаа тоглож эхэлсэн “90-ээд оны хорлол” гэж нэрлэдэг үйл явдалтай харьцуулж харах жишээ манай түүхэнд олон бий. Бүх реформ шинэчлэл нь: Үндсэн хууль, улс төрийн систем, барууны ардчиллын загварыг хуулсан – Энэ бүхэн нь Оросыг тамирдуулахад, унагаахад, нураахад хүргэсэн.

Дараачийн шат - 1993 оныг ОХУ-ыг задалсан үеийн эхлэл гэж авч үзэж болно.

Энэ бэлэн болсон байв. “Хүссэн нь тусгаар улс болж болно” гэсэн урианд доор Ельцин төрийн эрхэнд гарсан бөгөөд цаашаа, Оросын Холбооны хэмжээний салан тусгаарлалтын шинэ давлагааг эрчимтэй зохион байгуулах ажил эхлэв.

Нэгдмэл Хартлендаас теллурократын дөрөвдөх хэлтэрхий салахад бэлэн болов. Харин үүнд мэдээж хэрэг “Шатрын аугаа өрөг” номондоо Оросыг хэдэн хэсэг нутаг дэвсгэр, хэд хэдэн бүс болгон хуваах (Маккиндерийн санаагаар: бүх юм эргээд давтагдсан) татарстан, повольже, кавказ, сибирьт бие даасан улс байх болно гэж бичсэн Збигнев Бжезинский аймшигтай ихээр баярласан байсан байж таарна.

ОХУ-ыг задлах чигт хөдөлгөөн өрнөв. 
Өөрчлөн байгуулалт руу тэмүүлсэн өнөөх л хүчин буюу либералууд, албан ёсны статус авч нийгэмд байр сууриа бэхжүүлчихсэн улс төрийн зүтгэлтнүүд болох барууны нөлөөний агентууд, эдийн засгийн монополистууд, магнатууд, мөн боловсрол, соёл, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хяналтыг аажмаар гартаа оруулсан тэр хүмүүс энэ процессыг үргэлжлүүлсэн юм.

Хэрэг явдал ОХУ-ын задрал руу чиглэж байгааг харсан Ельциний ойрын хүрээллийнхэн 1993 онд түүнийг эсэргүүцсэн юм. Түүний дэд ерөнхийлөгч Александр Руцкой, найз Дээд зөвлөлийн спикер Руслан Хасбулатов нар: "Оросын Холбоог задлахаа зогсоо!" гэж хэлэв.
ГКЧП (ЗХУ-ыг аврахын тулд байгуулагдсан Онцгой байдлын улсын хороо. Ерөнхийлөгч Горбачевын эсрэг, ЗХУ-ын Засгийн газрын албан тушаалтан, төрийн зүтгэлтнүүдээс бүрдсэн байгууллага) ЗХУ-ын задралыг зогсоохыг шаардаж байсан хэдий ч зогсоож чадаагүй. Ельцин ЗХУ-ыг нураасан. Яг үүн шигээ, тэр өөрийн гайхамшигтай политикоо ОХУ-ын задрал хүртэл үргэлжлүүлэв. Хасбулатовоор толгойлуулсан парламент, дэд ерөнхийлөгч Руцкой (улсын 2-р хүн) нар дургүйцлээ илэрхийлэн “Оросын задралыг зогсоо!” гэлээ.

Ельцин өөрийн үнэнч хүмүүс рүүгээ танк илгээж, өөрийн парламент руу галласан: Энэ нь ардчилсан, барууны, либерал зүйл шүү дээ. Парламент нэг өөр хууль эрхзүйн дүрэмд захирагдана, Ельцин өөр нэг дүрэмтэй. Эрх зүйн зөрчил үүссэн байв: Үндсэн хуулийн шүүх эцсийн шийдвэр гаргаж чадаагүй, учир нь аль аль нь хуулийн өөрийн хэм хэмжээтэй байв.

Бүх асуудлыг хүчээр шийдлээ. Ельцин парламент руугаа танкаар галлаж, сөрөг хүчний нэг хэсгийг хяргаж хаяв. Эндээс хамгийн сонирхолтой юм эхэлнэ.

Бид:
- атлантизм хэрхэн дээшээ дэвшсэнийг, 
- либерал - барууны шинэчлэлийн талынхан 90-ээд онд өөрийн байр сууриа хэр бэхжүүлж авсныг олж харлаа.

Бид урьдчилсан шатан дээр үзэгдэл хэрхэн бэхжиж, өөрийн нөлөөний бүсийг алдсаныг харлаа. Бас энэ задралыг удаа дараа эсэргүүцсэн хүмүүс танкийн цохилт амссаныг харлаа. Ельцинийг сөрсөн лидерүүд үүний дараа бүгд шоронд орсон юм. Бид дараагийн шатны процессын өмнө тулж ирээд байна: Одоо ОХУ-ыг задалж эхлэх ёстой. Тийм байх аа? Татарстан холбооны гэрээнд гарын үсэг зурсангүй, (Оросын Холбооны) өөрийн улсыг байгуулна, өөрийн гадаад бодлого эхлүүлнэ гэв. Харин Якут өөрийн гэсэн зэвсэгт хүчин байгуулж, бусад оршин суугчид (ОХУ-ын) Саха улс руу нэвтрэхэд виз шаардана гэлээ. Энэ бүхэн 1994 онд болсон юм.

Теллурократын нэгдлийг задлах процессыг үргэлжлүүлэхээр шийдсэн Москвагийн либерал-ардчилагчдын лобби (ардчилагчид ийм л байдаг) ба олигархуудын дэмжлэгтэй - Хэн нэгэн, ирээдүйн шинэ улсын талаар “зөв санаа бодолтой”, түүнийг төлөөлөх Хэн нэгэн заавал байна. 
Энэ “хэн нэгэн”-д Холбооны төвөөс (энэ хамгийн сонирхолтой!) мөнгө, дүрэмт хувцас, дэлхийн Гуравдугаар дайны нөхцөлд Зөвлөлтийн зэвсгийн нууц агуулахад нэвтрэх код багтсан цэргийн дэмжлэг хүлээн авсан Чечений БНУ-ын удирдагч Жохар Дудаев багтсан юм.

Оросын Холбоог задлах эхлэл болгохын тулд түүнд Москвагаас, төвөөс дэмжлэгтэй, бас үүнтэй зэрэг Барууны бүрэн дэмжлэгтэй, бас Москва дахь барууныг дэмжигч, либерал бүлгийн талынхны бүрэн дэмжлэгтэй байлаа.
Чеченийн Нэгдүгээр кампанит ажил эхэллээ.

Их сонин юм энд болно. Би та нарт Шахназаров юу гэж хэлсэн, юунд оролцсон тухайгаа ярьсныг хэлж байсан шүү дээ: хэсэг хугацааны дараа тэрээр өөрийнхөө байр суурийг дахин цэгнэсэн байсан. Яг энэ явдал Ельцинд бас тохиолдсон юм. Ельцин Эрх чөлөөний хөшөөг тойроод л, аль хэзээний либерал болсон байх ёстой баймаар, “Оросын түүх бол - цуст гэмт хэргээс өөр юмгүй” гэдгийг аль хэзээний “ойлгосон” байх ёстой доо. Сахаров, Боннэр, Венедиктов түүнд “үнэнийг” уг нь маш сайн заасан даа. 
“Оросууд зөвхөн алддаг, энэ бол дангаар ноёрхох эзэн хааны цуст дэглэм, харин үнэн зөвхөн Баруунд л бий” гэдгийг Ельцин ойлгосон байх учиртай. Ельцин энэ задралын үргэлжлэх процесст “ногоон гэрэл” асааж өгөх ёстой.

Харин гэтэл, энд бид завсарлага авав. Ямар нэгэн бидэнд үл мэдэгдэх түүхийн хана тулсан мэт. (Тийм зүйл ч байж болох юм) Яагаад гэвэл, уг нь Ельцин Жохар Дудаевт ердөө л баяр хүргэж: - “Чи тусгаар тогтнолоо авлаа. Хүссэнээрээ авч болно, бид танайд тусална. Харж байгаа биз дээ, бид таныг зэвсэглэсэн. Одоо эдийн засгийн тусламж үзүүлнэ. Өөрийнхөө Чеченийн улсыг босго- Ичкерийн БНУ гэж болж байна. Цаашдаа дараагийн улсуудыг ч бэлдье: Казань, Уфа, Саха, тэгээд цаашаа хөвөрнө” гэж хэлэх ёстой шүү дээ. Бүх зүйл энэ замаар л явж байсан шүү дээ. Гэтэл Ельцин яг энэ агшинд тумблерийн горимыг шилжүүлсэн. Тэр нударгаа буулган, “Зогс!” гэж хэллээ.

ЕЛЬЦИН

... Шийдвэрлэх агшинд үргэлж эх орноо авардаг оросын зөрүүд эрийн тодорхой онцлогийг бид эндээс харж байна. Барууны нөлөөний агентууд, олигархуудын гарт урьдчилан таамаглагдсан хүүхэлдэй Ельцин ОХУ-ын задралын эхлэл дээр, шийдвэрлэх агшинд түүнийг эрх мэдэлд авчирчхаад байхад нь гэнэт: “Одоо болно!” гэсэн байна.

Ингээд, мэдээж тэр даруй жигшил зэвүүцэл болцгоов. Ельцинийг ямар аймшигтай хүн болох тухай яриануудаар нийгмийг усалж эхлэв. Чечений дайн эхэллээ. Энэ тун тааруу болж байв. Бид байнга ялагдана. Гэсэн хэдий ч энэ бол үнэн хэрэгтээ Ельцин улсаа өгөөгүй гэсэн үг, Оросын Холбоог алдахгүй гэсэн үг байв. Тэрбээр ЗХУ-ыг нураасан, хөнөөлтэй үүргээ биелүүлсэн, гэвч тэр зогссон - цааш явалгүй тодорхой цэг дээр зогссон. 
Ийнхүү яадаг ч байсан 90-ээд оны хоёрдугаар хагас нь амжилт харилцан адилгүй Чеченийн ажиллагааны далбаан доор, Баруунтнууд, либералууд, оросын улс төр дахь америкийн талынхны генерал Лебедэд байн байн асуулга тавьсан байнгын дарамтын доор өнгөрөв. (Оросын цэргүүд удаа дараа байлдаж байж урссан цусаараа Грозныйд хяналт тогтоох гэж байсантай холбоотой.)

Гэсэн хэдий ч Ельцин чеченийн Нэгдүгээр ажиллагааг орхиогүй юм. Тэр өөрийн ухаанаа алдсан мэт, юу ч боддоггүй мэт байж, тэр ууж, тэр бас зохисгүй үзэгдэж байв. Гэхдээ оросын диктаторын ямар нэгэн үл мэдэгдэх сэжмээр тэр гараа суллаагүй - үнэд нь тэр ердөө л өөрийгөө хаячихсан мэт л байв. Бодит шалтгааныг нь бид мэдэхгүй.

Харин геополитикийн талаас ихээхэн сонин зүйл болж өнгөрч байгаа юм. Бид зөвхөн модулиудыг- хэрхэн орон зайг хяналтдаа оруулдаг, орон зайгаа хэлбэржүүлэн бий болгодог модуль талаас нь авч үзэж байна.

ОХУ-ын задрал зайлшгүй, цааш тасралтгүй үргэлжлэх байсан яг тэр агшныг, учир нь чеченчүүд бие даасан Ичкерия гэдэг улс байгуулж, бүрэн салж бидэнтэй (ОХУ-тай) худалдааны харилцаа л тогтоохыг хүсэж байсан тэр моментыг бид харж байна. 
Тэднийг кавказын бүх БНУ-ын төлөөллүүд харж байсан, повольжийн бүх улсууд харж байсан, үлдсэн бусад нь ч харсан. Хэрэв тэд амжилт олсон бол Оросын задрал агшны хэрэг болох байв. Тэгээд ч бүгд бэлэн, гадаад талдаа ч бэлэн: Баруун Дудаевыг хүчтэй дэмжиж, чеченчүүдийг эрх чөлөөний тэмцэгчид гэж нэрлэн, Ельциныг багалзуурдагч, уулын аугаа ард түмний улстөрийн эрхийг боогдуулагч гэж, харин манай армийг - алуурчин дээрэмчин гэж нэрлэж цоллож байсан тийм агшин байлаа. Харин энэ бүгдийн оронд Оросын Холбооны задрал болсонгүй. Дараагийн 5,6 жил яаж ийж байгаад Ельцин нөхцөл байдлыг тодорхойгүй болгон барьж чадсан.

Ингэж, теллурократын бүрэн сүйрлийн аялгуугаар эхэлж, улстөр үзэл суртлын лидерүүд дайсны талд гарч, үүнтэй холбоотойгоор газар нутгаа алдсан шилжилт хүртэлх 90-ээд оны геополитик Чеченийн энэ ажиллагаагаар сунжирч, удааширч, Ельциныг жигшиж (хүнийх нь хувьд), Масхадов Дудаев бусад чечений лидерүүдэд (чечений салан тусгаарлагчдад) энэ БНУ-ын газар нутгийг маш хурдан өгсөнгүй гэсэн жигшлээр үргэлжилжээ. Тэрээр тусгаар байдлаа зарласан БНУ-уудтай харьцах харилцаагаа чангаруулж эхэлсэн юм.

Оросын Холбооны доторхи олон БНУ-ын тунхаглаж байсан “тусгаар тогтнол-суверенитет" гэж юу вэ?

Энэ бол нэгдсэн улсын бүрэлдэхүүнээс гарч, өөрийн бие даасан улсыг батлах, эхэндээ шилжилтийн холбооных байж байгаад, харин дараа нь бүрэн бие даасан, хамааралгүй болохыг хэлж байгаа юм.
Тусгаар тогтнолын тухай зарласан, дараах улсууд байсан: Коми, Татарстан, Якут, Башкир, мэдээж Чечень бас Хойд кавказийн БНУ-ууд бүгд үнэндээ Оросын Холбоог демонтаж хийж, шинэ системд шилжих, шинэ улсууд буй болгох (хууль эрх зүй, улс төрийн) процесс бэлэн болсон байсан билээ. Чечень лакмус цаас нь байсан юм. Уг  процессын хошуучлагч байв. Гэсэн ч “90-ээд оны хорлол” Оросын Холбооны задралаар биш, харин энэ процессын зогсоолоор төгссөн билээ.

Орчуулсан Б.Оюун, 2017 оны 2 дугаар сар

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг