Тамд хүргэх зам дандаа сайхан амлалтуудаар дүүрэн байдаг.
The road to hell is paved with good intentions.

 

Оригинал нэр: The Passion of Ayn Rand
Нэр: Айн Рэндийн туйлын хүсэл тачаал
Гарсан он: 1999 Бүтээсэн улс/студи: АНУ/ ShowTime
Найруулагч: Кристофер Менол Жанр: гэр бүлийн драм, ёс суртахууны эмгэнэлт намтар
Дүрүүдэд: Хелен Миррен, Эрик Штольц, Жюли Дельпи, Питер Фонда, Сибил Темчен, Том МакКэмус, Дон МакКеллар, Дэвид Ферри, Дональд Кэрриэр, Хамиш МакЭван, Elyssa Livergant, Кристофер Маррен болон бусад хүмүүс...

Нэмэлт мэдээлэл:

Энэ кинонд гарч байгаа түүх бол үнэн бодит түүх бөгөөд хожим ийм нэртэй номыг Барбара Брэндон өөрөө бичсэн юм. Тэрхүү номоор энэ киног бүтээсэн байна.

Киноны үйл явдлын оргил хэсгүүдээс:

Боловсрол мэдлэгийн хувьд юмны цаад нарийн учир шалтгааныг ойлгон ухаарааагүй, мөн сэтгэцийн хувьд сайн төлөвшөөгүй идэр залуухан оюутан Натаниел Брэндон-д 1951 оны үед АНУ-д газар сайгүй ухуулж сурталчилж байсан Айн Рэндийн “амин хувиа бодох, ашигтай бэртэгчин үзэл санаа” гэгч нь ганцаардмал түүний хувьд “нэг ашигтай гарц” мэт санагдаж эхэлдэг. Тэгээд тэрбээр найз бүсгүй Барбарагаа дагуулан Айн Рэндтэй очиж танилцан тэр хоёр тэнд бүүр "тархиа угаалган" шүтэн бишрэгчид нь болж хувирдаг. Удалгүй бусдын нөлөөнд амархан автамтгай Натаниел, харин гэр бүлийн сайн хүмүүжил ба цэвэр ёс суртахуун, дэг журамтай бүсгүй Барбара хоёр хуримаа хийж гэр бүл болцгоодог...

Хэсэг хугацааны дараа Натаниел өөрөөсөө 25 насаар эгчмэд Айн Рэндийн нөлөөнд бүр гүнзгий автаж Айн түүнийг залуу нууц амрагаа болгодог... Гэвч багш - шавийн энэ "бусармаг" харьцаа нь хүртэл Айн Рэндэд багадаж зөвхөн “хувийн эрх чөлөөгөө”, ганцхан “хувийн шунал тачаал”-аа нийгэм, бусад хүмүүсийн ямар ч үнэт зүйлс, ёс суртахууны дээр нь тавьдаг бэртэгчин гаж үзлийг ухуулагч энэ эмэгтэй энэхүү "эрх чөлөөт” харьцаагаа өөрийн нөхөр Фрэнк, Натаниелийн эхнэр Барбара хоёрт тулгаж тэдний нүүрэн дээр бүр ил тод Натаниелтэй явалдаж байхаар шийддэг... Энэ эмэгтэй өөрийнхөөсөө бусад хэний ч эрх ашгийг боддоггүй ёс суртахуунтай байсан учир өөрийн нөхөр Фрэнк, Натаниелийн эхнэр хоёрт түүний энэ тулган шаардлагыг хүлээн авахаас өөр гарц бараг байхгүй байгааг бол сайн ойлгож мэдэж байдаг!.... Харин Айн Рэнд бол уламжлалт ёс суртахууны үнэт зүйлүүдтэй, үнэнч шударга, гэр бүлийн хүмүүжилтэй хүмүүсийг өөрийн ичгүүргүй түрэмгий байдал, хоосон цэцэрхлээрээ залгидаг "шулам" байсан ажээ...

"Бие даасан эрх чөлөөт байдал", "амин хувийн эрх ашиг"-ийг ухуулж сурталдаж байсан Айн Рэнд бол цаагуураа хамгийн ойр дотнын хүмүүстээ ч ямар хайр найргүй хандаж байсныг, түүний бусдад ухуулж байсан тэр үзэл санааны цаад мөн чанар нь хичнээн бусармаг байсныг энэ түүхэн бодит кинонд харуулдаг. Энэ эмэгтэйн ТУЙЛЫН ХҮСЭЛ ТАЧААЛ нь түүнийг өсгөж боловсрол өгсөн Орос эх оронтойгоо эргээд хувийн тооцоо бодох асар их өс хонзон, хүмүүсийг арга зальтай дээд цөөнх, гэнэн мулгуу доод олонх гэж хуваасан түүний ертөнцийг үзэх үзэл нь Америкт ирээд капиталист шимт хөрсөн дээрээ бууж тэр цөөнхийн "зах зээлийн эрэлт"-ийг хангаж тэнд зөвхөн амин хувиа хичээх бодит үзэл гэгчийг ухуулж сурталчилж жирийн хүмүүсийн амьдралын бүх шим шүүсийг сорох боломжийг бий болгож өгч энэ жирийн олонхоос хариугаа авах гэсэн "өвөрмөц ёс суртахуун" нь юм.

Түүний энэ ухуулж сурталчилж байсан үзэл санаа нь аль ч нийгмийн, ялангуяа МӨНГӨ ХҮҮЛДЭГГҮЙ, БУСДЫГ МЭХЛЭН ШУЛДАГГҮЙ жирийн шударга үнэнч хүмүүсийн хувьд хүлээн авах ямар ч боломжгүйг, "бурханд сонгогдсон цөөнх" гэж өөрсдийгөө нэрлэдэг сионистуудаас бусад бүх хүн төрөлхтний хувьд уламжлалт ёс суртахууны үнэт зүйлүүдтэй зөрчилдөж байгааг, ийм үзэл ноёрхсон газар жирийн хүмүүсийн амьдралыг гишгэчин доромжилж тархийг нь угааж халаасыг нь хоосоож байгааг дахин нэг удаа сануулж байгаа нь энэ киноны бас нэг гол утга санаа юм...

Зарим нэг гол үзэгдлүүдийг орчуулав.

1-р үзэгдэл:

Айн Рэнд (нөхөр Наталиентэй нь явалдаж байхын тулд эхнэр Барбарад нь хандаж):

- Бид хоёрын явалдах нь бидний өдөр тутмын амьдралаас тусдаа юм шиг байх болно. Хэрэв бид дөрвүүлээ доод давхаргын хүмүүс байсансан бол хоорондоо хэл амаа олж чадахгүй байсан. Доод давхаргын хүмүүс ийм юмыг ойлгож чаддаггүй. Бид чинь доод давхаргын хүмүүс биш шүү дээ. Бид чинь шал өөр хуулиуд, ёс суртахуунтай хүмүүстэй шүү дээ.

- Би чамайг ухаалаг бүсгүй гэдгийг чинь мэдэж байна. Чиний хувьд хайр сэтгэл чинь оюун ухаанаас илүү чухал гэдгийг би мэдэж байна аа. Чухамдаа ийм мэдрэмжүүд маань бид хоёрыг [нөхрөөр чинь дамжуулан] холбож байна. Чи намайг хэн гэдгийг мэдэж байна уу. Чи Нэйтоныг хэн гэдгийг мэдэж байгаа. Хайр сэтгэл ба сексийн логикоор ийм юм болох л байсан шүү дээ. Ийм болохоор бид хоёр та хоёроос [явалдах] зөвшөөрөл гуйж байна. Бид хоёр та хоёрт тус тусдаа хандаж байсан тэр хайрыг минь одоо буцаан өгөхийг хүсэж байна.

Натаниелийн эхнэр шооконд орж хариу юу ч хэлж чадахгүй харин Айн Рэндийг үзэн ядсан нүдээр ширтэн суусаар байдаг. Харин Айн Рэндийн нөхөр Фрэнк эхлэн ам нээж:

- Үгүй ээ.

Тэрээр босож толгой сэгсрэн цөхөрсөн байдлаар Айн Рэндэд хандаж:

- Үгүй ээ! Би та нарын энэ ухаангүй солиролд чинь оролцохгүй! гээд хаян гарч оддог. Натан эхнэртээ хандаж – Барбара! Чи минь надад хэрэгтэй. Гэхдээ Айны хэлж байгаа зөв шүү дээ. Бид шийдэх ёстой... Гэвч эхнэр нь хариу юу ч хэлэлгүй уйлан гарч оддог.

Тэгээд гудамжинд хаана очихоо мэдэхгүй зогсож байсан Фрэнк рүү хүрч очоод нэг нь эхнэртээ, нөгөө нь нөхөртөө "хаягдсан" хөөрхий хоёр нэг кафед орж ярилцдаг.

- Алиса Розенбаум Оросоос энд ирсэн юм. Тэгээд нэрээ Айн гэж сольсон. Тэр анх “Рэмингтон Рэнд” маркийн нэг бичгийн машинтай л байсан юм. Бид хоёр киноны зураг авалтын үеэр танилцсан.

- Таныг би жүжигчин гэж мэдээгүй юм байна.

- Холливудад намайг бараг хэн ч мэддэггүй юм аа...

- Тэгээд нэг удаа Айн над дээр ирээд "чи бол эр хүний бүх сайхан шинжийг биедээ шингээсэн" гэж хэлээд ховсдон авсан юм даа...

– Надад тэр үед ямар ч шанс байгаагүй ээ гэж өөрийг нь ашигласныг хожим ойлгосондоо [чухамдаа яг энэ гэрлэлтийн ачаар Айн Рэнд 1930 онд АНУ-ын иргэн болсон гэдэг] Фрэнк харамсан ярьдаг.

- Айн надад "чи бол эр хүний дээд билэг тэмдэг" гэж хэлэх болгонд нь би дотроо өөрийгөө усан тэнэг гэдгээ мэдэрдэг байсаан. Тэр надад хайртай гэдэгт би итгэж байсан, түүнийг энэ бүхнийг чин сэтгэлээсээ хийж байгаа гэдэгт би гэж итгэж найдаж байсан юм. Гэвч...

Барбара:
- Та одоо түүнийг хаяж гэрлэлтээ цуцлах уу?

- Хмм... Надад мөнгө ч, мэргэжил ч байхгүй ээ. Түүнд л энэ бүхэн бий. Би одоо 54-тэй, би одоо хаашаа очих юм бэ? Тэгээд би юу хийж чадах юм бэ? Надад сонголт байхгүй байна гэж гуниглан ярьдаг.

- Харин танд бол сонголт бий шүү, Барбара!

Хайртай хүнээ - эр нөхрөө Айн Рэндэд нэгмөсөн алдахаас айсан Барбара цөхөрсөн байдлаар Фрэнкээс ингэж асуудаг:

- Та ер нь Айны зөв гэж бодож байна уу?

- Юунд тэр вэ?

- Тэр хоёр тусдаа шал өөр ёс суртахуунтай, үнэт зүйлүүдтэй гэдэг нь...

- Юу ч хийж байсан бүх зүйлээ логиктой л гэцгээдэг шүү дээ...

Барбара:
- Харин би хоёр дахь эхнэр нь байж чадахгүй ээ. Яагаад ч чадахгүй ээ...

Ингээд нэг нь мөнгөгүй, жүжигчнээс өөр хийж чадах юмгүй, нөгөө нь хайртай хүнээ нэг мөсөн алдахаас айсан хоёр буцан очиж Айн Рэнд Натаниел хоёроос ингэж асуудаг.

Барбара:
- Тэгээд та хоёрын энэ харьцаа чинь хэр удаан үргэлжлэх юм бэ?

Айн Рэнд шууд л урдуур нь орж:
- Нэг жилээс хэтрэхгүй байх аа.

Барбара:
- Ямар нөхцлүүд та хоёр тавьж байгаа юм бэ?

Айн Рэнд:
- Натаниел бид хоёр энд долоо хоногт өдрийн цагаар нэг удаа, бас оройн цагаар нэг удаа уулзаж загас наадуулж байх болно. Та хоёр ийм нөхцлийг маань хүлээн авах уу?

Барбара:
- Хмм...(хэсэг дуугүй байснаа түр ч гэсэн энэ хүнд байдлаас гарахын тулд) ..... Бид хоёр зөвшөөрч байнаа!? (Харин энэ үеэр Айн Рэндийн нөгөө “эр хүний дээд билэг тэмдэг” нь ганц ч үг дуугарахгүй сууж байдаг……??!)

Ингэж залуу бүсгүй Барбарагийн хайр сэтгэл, гэр бүлийн ёс суртахууны үнэт зүйлс, эмэгтэй хүний нэр хүндийг нь уландаа гишгэж мөн өөрийн үлбэгэр нөхөр Фрэнкээ гутаан доромжилсон Айн Рэнд хувийн дотоод хүсэл тачаалаа одоо бол бодит байдал эрх чөлөө гэж тунхаглан (тулган шаардаж байж) залуухан амрагаа мэдэлдээ оруулж авдаг!

2-р үзэгдэл:

“Хүн төрөлхтний 2000 жилийн ёс суртахууны хэм хэмжээ ба соёл иргэншлийг гутаан үгүйсгэсэн бүтээл” гэж Айнд өөрөө тодорхойлсон “Атлантын нуруу тэнийв” гэх тэр номоо 12 жил бичсэн ажээ. Энэ номын цайллагын дараа жаалхан халамцсан, тэнд байсан бие биедээ ам уралдуулан хоосон цэцэрхэж байсан “объектив” гэгч үзэлтнүүдээс холхон очиж гуниглан суусан Фрэнк дээр Натан очиж:
- Ийм зүйл болсонд надад харамсалтай байна гэж хэлдэг. (Эхнэртэй чинь цагийн хуваарийн дагуу долоо хоногт 2 удаа гэрт чинь очиж “загас наадуулж” байгаа гэж хэлж байгаа хэрэг)

Харин үүний хариуд нь Фрэнк:
- Надад чи л өрөвдөлтэй байна гэж хэлдэг. (Чи ч бас над шиг энэ шулмын ээлжит нэг золиос нь болж байгаад харамсаж байна гэсэн утгаар түүнд ингэж хэлдэг)

3-р үзэгдэл:

Айн Рэнд:
- Миний 12 жилээ зориулсан "Атлантын нуруу тэнийв" ном сая хэвлэгдсэн гарлаа. Гэвч утга зохиолч шүүмжлэгчид бас л “худлаагаа” бичиж байна! Бүр нэг нь ч намайг сайшаасангүй шүү дээ!? (1957 онд түүний энэ ном гарах үеийн Америкийн нийгэм уламжлалт христийн шашны хамтач, ёс суртахуунлаг байсан учир энэ “балай ном”-ыг хүлээж аваагүй юм. Гэвч энэ эмэгтэй өөртэй нь санал нийлээгүй бүх хүмүүсийг худлаа ярьж байна гэж дайрдаг) гээд л уйлж гардаг. Удалгүй тэр стрессээ тайлахын тулд залуу амрагаасаа секс шаардаж эхэлдэг...

4-р үзэгдэл: 1:10:28 – 1:12:20

Барбара нэг өдөр нөхөр Натаниелдээ хандаж:
- Би чамтай нэг зүйлийн тухай ярихыг хүсэж байна. Чи өөр хүнтэй явалдах зөвшөөрлийг надаас хүсэж байсан, түүнийг чинь би өгсөөн. Би одоо чамаас яг тийм зөвшөөрлийг хүсэж байна.

- Чамд ингэх ямар хэрэг байгаа юм бэ? Тэнэг юм бэ?

- Бид хоёр бие биенийхээ өмнө шударга байх ёстой гэж би найдаж байна.

- Үнэнийг хэлэх юм бол чи өөрийгөө, мөн намайг эр нөхрөө гутаан доромжилж байна. Чи ер нь энэ тухай боддог уу?

- Чиний бодож байгаагаас чинь илүү их боддог оо.

- Хариуцлагаас айж байгаад чинь би л буруутай биз дээ. Барбара! Хэрэв тэр хүн чинь бидний оюун ухааны түвшний хүн байсан бол яая гэхэв, гэтэл тэр чинь...!?

- Чи тэр Кэролайныхаа тухай яриач? Тэр чинь нүцгэлэхээрээ илүү ухаалаг болдог уу? (Натаниелийн шавь нь байсан ч хожим нууц амраг нь болсон бүсгүйг хэлж байгаа нь тэр)

- Барбара! Харин одоо бол чи ПАРАНОИК байна. Би түүнд зүгээр л багшилж байгаа!... Харин чи бидний хамгийн үнэт зүйл - гэр бүлийг гутаан доромжлох гэж байна шүү дээ.(Гэвч тэр аль эртнээс шавьтайгаа нууц амрагууд болсон учир бас л ингэж худлаа ярьж байдаг. Ер нь үнэн бодит баримт, хүнлэг ёс суртахуунаасаа бүрэн "эрх чөлөө"-тэй болж авсан либералчид ямар нэг асуултанд үндэслэлтэй хариулт өгч чадахгүй болохоороо эсвэл хэлэх үггүй гардуулахаараа шууд л нөгөө талаа дайрч доромжилж элдвийн "параноя", "хуйвалдааны онолч" гэх мэтийн ШОШГО наах замаар хариултаас бултаж эхэлдэг уламжлалт заль мэхтэйг анзаараарай! )

- Барбара! Харин чи Айн-д Кэролайны тухай хэлчихсэн юм биш биз дээ!?.. (бусдын өмнө ямар ч үүрэг хариуцлага хүлээдэггүй бүрэн "эрх чөлөөт үзэл" гэгчийг номлодог өөрийн багш-нууц амраг Айн Рэндээсээ тэр ингэж ухаангүй айж бэмбэгнэж байдаг !? )

- Натан! Чи ер нь ямар зарчимтай хүн бэ? Ер нь чамд, тан нарт ямар нэг зарчим ёс суртахуун гэж юм байдаг юм уу?!

5-р үзэгдэл:

Залуухан нууц амраг Натаниел-ээ үнэндээ бол гэр бүлийг нь эвдэн бусниулж гартаа оруулж авсан байсан мөн өөрийн нөхөр Фрэнк, Барбара нарт маш их доромжлол, гашуун зовлон авчран байж “хувийн эрх чөлөө”-гөө эдлэн завхайрч явалдаж байсан Айн Рэнд дараа нь залуу эрээ өөр нэг залуухан бүсгүй Кэролайнд алдсандаа багтарч үхэх гэж байдаг нь энэхүү эмэгтэй хэдийгээр “хувийн эрх чөлөө”, “амин хувиа бодох үзэл” гэж хашгирч сурталдаж байсан боловч энэ нь зөвхөн өөрийнхөө л хувийн "эрх чөлөө" гэгчийнхээ тухай л хамгийн их тачаадаж бурж байсан нь харагдддаг...

Айн Рэнд:
- Чи юу хийснээ мэдэж байна уу, Нэйтан? Чи надгүйгээр хэн ч биш мэдэв үү, би л чамд бүх зүйлийг чинь өгсөн. Чи миний нэр хүндийг ашиглаж миний үйл хэргийг залгамжилж миний тархийг хүртэл авч байж ийм болсон (залуухан амраг минь би чамайг үнэндээ бол толгой цувдайтай чинь хамт нэгмөсөн худалдан авсан) шүү дээ.

- Харин одоо чи намайг хаяж өөр залуу амрагтай болсон байна. Хараал идмэр минь чи одоо эндээс зайл! (Учиртай энэ 5 толгой бүгд л хувийн “эрх чөлөөтэй” мэт байгаа, гэвч Айн Рэнд тэднээс ч илүү хувийн эрх чөлөөтэй үнэндээ бол “лидер” нь, бас сэтгэл зүрх, оюун ухаан ёс суртахууныг нь сорогч жинхэнэ биелсэн "шулам” юм. )

Англи хэл дээр: /зохиогчийн эрх гэгчээр хаасан байгаа/ яагаад гэдгийг таагаарай...

Youtube сервер "ийм хэрэггүй" мэдээллүүдийг та бүхэн олоод үзчих вий, чин үнэнийг ойлгочих вий гэсэн маш хүчтэй цензурийг зохиогчийн эрх гэгчээр халхавчлан явуулж байдаг гэж хэлж болно. Харин тэнд элдэв гаж дон, худал хуурмаг хулхи юмс, ёс суртахууны хог шавхруу бол хангалттай дүүрэн байдаг билээ. Яагаад ч юм ийм гаж номлолоо, хулхи үзэл суртлаа, хуурамч номлолоо зохиогчийн эрхээр хязгаарладаггүй!!! Яагаад вэ гэдгийг та бүхэн эргэцүүлж бодоорой...

Орос хэл дээр:

https://vk.com/videos89880432

Юмны цаад наад нарийн учрыг одоохондоо сайн мэдэхгүй байгаа, сайн ойлгоогүйгээсээ болж төөрч будилж яваа Эх орон нэгт монголчууддаа, залуу дүү нартаа энэ бүхнийг шүүн тунгааж ойлгохыг зөвлөж байна... Сайн ойлгож үзээрэй.

Манайд бүүр гаднын нэг "төслийн" хэмжээнд явуулж байгаа гэж болох либералч хөлсний суртал ухуулагчдийн бурханчлан тахиад та бүхэнд ухуулаад ятгаад байгаа Айн Рэндийн "зөвхөн өөрийнхөө төлөө байх + ашигтай аминхан байдал + тэгээд үүнийгээ бодитой байх" гэгч чивэлт үзлийн цаад мөн чанар нь бол бидний улс Эх орныг, мөн чамайг намайг бид бүхнийг хагалан бутаргаж тарамдуулж байгаад тонон дээрэмдэж мөнхийн боолуудаа болгохын тулд эхлээд бидний нийтлэг хамтын эрх ашиг, уламжлалт аж амьдралын ёс суртахууныг маань хагалан бутаргах мөн зарим гэнэн хүмүүсийн "сэтгэл оюуны мэлмийг нь сохолж" байгаа хэрэг юм!!!

Сайтар тунгаан эргэцүүлэн бод!

Ямар ч шулам хүмүүсийн сэтгэл оюунд нэвтрэхийн тулд

бурхны нөмрөгийг нөмөрсөн байдаг. (c)

Тамд хүрэх замын дагуу дандаа сайхан сонсогдох амлалтууд дүүрэн байдаг гэдгийг сайн санаж яваарай.

2012.11.01

 Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.


 

Сэтгэгдлүүд  

Бат-Эрдэнэ
0 # Бат-Эрдэнэ 2012-11-07 22:50
Үзэл бодлоороо ганцаардах л жинхэнэ ганцаардал. I'm one of the loneliest people on this earth.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
модератор
0 # модератор 2012-11-08 02:25
Quoting Бат-Эрдэнэ:
Үзэл бодолоороо ганцаардах л жинхэнэ ганцаардал. I'm one of the loneliest people on this earth.

Чи ямар үзэл бодолтой юм бэ? Хүмүүс чиний ямар үзэл бодолтойг чинь мэдэхгүй байгаа юм биш биз. Чи юуг ямар өнцгөөс харж байгаагаа бичих хэрэгтэй байх. Гол нь чиний үзэл бодол чинь яагаад зөв байгааг тайлбарлах хэрэгтэй дээ... :yes:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Бат-Эрдэнэ
0 # Бат-Эрдэнэ 2012-11-08 14:49
Энэ сайт намайг ганцаардуулсан байж магадгүй. Бүх зүйл худал хуурмаг болж, утга учиргүй уйтгар гунигтай. Гэвч би юу ч хийж чадахгүй байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
delgermaa-д  хариу
0 # delgermaa-д хариу 2012-11-08 17:43
Энэ Susse gift баримтат киноны трэйлерийг нь үзлээ. Та нар өөрсдөө орчуулах хэрэгтэй шүү дээ. Манайханд хүний хийснийг зүгээр л сэмхэн "хэрэглэх" сонирхол давамгайлж байгаа учир монголын интернэтийн орчинд одоо хүртэл үнэхээр сонирхолтой шинэ, бидэнд үнэхээр хэрэгтэй мэдээллүүд харьцангуй бага байгаа. Киног 10 минутаар хувааж аваад орчуулж болно. Дараа нь хэн нэг нь нэгтгээд дуу оруулбал эсвэл субтитртэй гаргадаг болбол маш богинохон хугацаанд шинэ баримтат кинонуудыг үзээд шинэ чухал мэдээлэл аваад байх боломжтой.
Яг энэ сэдвээр "Африкт бид юу хийгээд байна вэ" гэдэг баримтат киног тус сайтан дээрээс үзээрэй. :yes:

ЖИЧ: Надад ийм зав байхгүй ээ. Эцэст нь наад латин үсэг хэрэглэж транслитээр дүрэмгүй бичдэг маргинал байдлаа орхиоч!!! АЛБАН ЁСНЫ БИЧИГ ҮСЭГТЭЙ УЛСАД ХААНА Ч ИЙМ БАЛАЙ ТЭНЭГ ЮМ БАЙДАГГҮЙ. ТА НАР ӨӨР ХЭЛНИЙ САЙТНУУДАД ӨӨР ҮСГЭЭР ТЭГЭХДЭЭ ТЭР ХЭЛЭЭР НЬ БИЧИХ ГЭЭД ҮЗ ДЭЭ!!! :wall2:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Tse
0 # Tse 2012-11-08 23:37
Quoting модератор:
Quoting Бат-Эрдэнэ:
Үзэл бодолоороо ганцаардах л жинхэнэ ганцаардал. I'm one of the loneliest people on this earth.

Чи ямар үзэл бодолтой юм бэ? Хүмүүс чиний ямар үзэл бодолтойг чинь мэдэхгүй байгаа юм биш биз. Чи юуг ямар өнцгөөс харж байгаагаа бичих хэрэгтэй байх. Гол нь чиний үзэл бодол чинь яагаад зөв байгааг тайлбарлах хэрэгтэй дээ... :yes:


Ах минь форумаа ажилуулаачээ
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
админ
0 # админ 2012-11-09 00:18
Quoting Бат-Эрдэнэ:
Энэ сайт намайг ганцаардуулсан байж магадгүй. Бүх зүйл худал хуурмаг болж, утга учиргүй уйтгар гунигтай. Гэвч би юу ч хийж чадахгүй байна.

Тэгвэл чи ганцаараа биш ээ, олон хүмүүс энэ байдлаа ойлгож ухаарч байгаа. Бид их олуулаа, гуниглах хэрэггүй ээ, харин сайн судалж ойлгож ямар нэг бодиттой алхам хийгээд эхлэх хэрэгтэй байх. Чиний хувьд хамгийн чухал байгаа, тэгээд бас зохих түвшинд судалж мэдсэн нэг сэдвээр нийтлэлүүд бичиж болох юм. Тэгээд хэрэв шаардлага хангах юм бичвэл энэ сайтан дээр тавьж болно. Энэ бол зөвхөн эхний гэхдээ бодиттой алхам юм! :mrgreen:
Холбоо барих хэсэг дэх емайлын хаягаар бичиж болно.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Ayn Rand
0 # Ayn Rand 2013-01-17 17:32
Манайд сүүлийн үед Айн Рэндийг маш ихээр сурталчилж, бараг л энэ хүний зохиолыг уншаагүй бол "дорд" хүн болох мэтээр ухуулж байна. Үнэндээ энэ нь залуусын тархийг угааж яг энэ эмэгтэй шиг хар амиа бодсон, зөвхөн өөрийн хүсэл шуналаа дээдэлдэг хойч үеийг бэлдэх гээд байгаа хэсэг хүмүүсийн санаа юм болов уу....
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
tulgaa
0 # tulgaa 2013-01-18 11:10
Quoting Ayn Rand:
Манайд сүүлийн үед Айн Рэндийг маш ихээр сурталчилж, бараг л энэ хүний зохиолыг уншаагүй бол "дорд" хүн болох мэтээр ухуулж байна. Үнэндээ энэ нь залуусын тархийг угааж яг энэ эмэгтэй шиг хар амиа бодсон, зөвхөн өөрийн хүсэл шуналаа дээдэлдэг хойч үеийг бэлдэх гээд байгаа хэсэг хүмүүсийн санаа юм болов уу....
Со, Баабар мэтийн улаан либералчдын хэрэгжүүлж бгаа гаднын санхүүжилттэй төсөл ш дээ. Эд нар дор бүртээ хангалттай юм тоншсон_ тэгээд тоншсон юмаа хамгаалахын тулд улаан "Айн Рэндчингүүд" болсон доо /юун итгэл үнэмшил :ireful:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Хэрлэн
0 # Хэрлэн 2013-06-04 10:29
нийгэмд байж болшгүй айхтар юм сурталчилсан аятай. уг нь хүн болгон л амиа боддог. энэ чинь хүний төрөлхийн зан. сайн өнгөлөн далдлалт хийж чадвал та бусдын төлөө гэсэн сайн хүн болж харагдаж чадна. :nono3:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Модератор
0 # Модератор 2013-06-04 14:00
Quoting Хэрлэн:
уг нь хүн болгон л амиа боддог. энэ чинь хүний төрөлхийн зан. сайн өнгөлөн далдлалт хийж чадвал та бусдын төлөө гэсэн сайн хүн болж харагдаж чадна. :nono3:
Хэрлээн! Хүн болон бусад амьтад амь насаа, үр хүүхэд, зулзагаа хамгаалах дотоод зөнтэй. Үүнийг л зальт этгээдүүд аминч зантай хольж хутгаж ижил гэж тархи угаадаг. Харин энэ дотоод зөн бол амиа хичээх зан огтхон ч биш ээ. Жишээлбэл, хүн амьтад амьсгалдаг, гэхдээ агаарыг ганцаараа амьсгалж байхыг хичээж бусдаас харамлах үйлийг хийдэггүй шүү дээ. Тэнэгдүү ийм учраас аминчхан байхыг ухуулах бол хагалан бутаргах хамтын эрх ашгаа хамгаалах хүчгүй болгох нэг үгээр мөхөл сүйрлийн зам шүү. Илжигний чихэнд ус ч хийсэн алт ч хийсэн адил. Хүн итгэж явсан юм нь худлаа болох нь батлагдахаар эхлээд эсэргүүцдэг, харин дараа нь хэрэв хичээвэл ухаардаг. :nono:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Ганаа
0 # Ганаа 2016-03-03 14:39
Youtube сервэрээр хуйвалдааны онолын талаарх мэдээллүүд маш их байдаг ш дээ.
David icke ийн өдөр тутам оруулдаг суваг нь ч хүртэл байдаг. Та бүгдийн хийсэн нэвтрүүлэгч одоо хүртэл байна.
Энэ талаар сэтгэгдлээ хуваалцаач?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
zochin
+1 # zochin 2016-03-21 15:45
Сосорбарам гэгч жүжигчин би Айн рэнд гэж оорийгоо зарладаг, энэ номыг унш гэж хавь ойрын хүмүүст тулгадаг. Тэхээр энэ хүн Ард кино театрыг хувьчлах нэрээр хулгайлсан, банкинд түрээсэлж амьдарч байгаа. Алдарт зохиолч Тургенеев хэлсэн Ухаангүй солиот өөрийн мунхаг үйлдлээ Энэ цагт хэн ч ойлгохгүй ирээдүйд бүгд ойлгоно гэж хоосон мунхаглана гэсэн алдарт үгний тод жишээ болждээ Өөрийгөө ч таниагүй яваа ийм хүмүүс Нийгэмд гэр бүлүүдэд ямар их Гай зовлон тарьж яваа бол Үйлээ даах болов уу
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг