exceptionalism1

Зураг дээр: Биднийг зогсоох гээд үз дээ

 

Оригинал нэр: American exceptionalism
Нэр: Америкийн онцгой бүрэн эрх гэгч үзэл суртал
Киноны төрөл: Баримтат кино
Бүтээсэн: АНУлс
Найруулагч: Америкийн сэтгүүлч Энниса Науэй/Anissa Naouai болон америкийн бусад эх оронч нийгмийн зүтгэлтнүүд
Гарсан он: 2013.9 сар


Баримтат киноны тухай товчхон :

Иймэрхүү чин үнэн байдлыг харуулсан олон баримтат киног одоо хэнд ч ойлгомжтой болсон байгаа шалтгаануудын улмаас (!) өөрийгөө "ардчиллын" гол цайз, хүний эрхийн "өлгий", үгээ хэлэх эрх бол манай "ардчиллын гол зарчим", үл үзэгдэх гартэй чөлөөт зах зээл бол "дэлхийн бүх улс орон, хүн бүрт таардаг, ашигтай" гэж сурталчилж тунхагладаг АНУлсуудад олон нийтийн мэдээллийн гол сувгуудаар нь үзүүлэх - олон нийтэд "үгээ хэлэх" ямар ч боломж байдаггүй билээ!?

Уран гоё сонсогдох элдэв уриа лозунгууд - хоосон үзэл суртлуудаар халхавчлан дэлхийн бусад улс, ард түмнүүд рүү дайран орж бүх зүйлийг нь эзэрхийлэн түрэмгийлж тэнд тоо томшгүй олон ил далд үхэл зовлон тарьж байгалийн нөөц баялгийг нь цөлмөн хоосолж хүн ардынх нь хөдөлмөрийн үр шим, боломж чадавхуудыг өөртөө завшиж дэлхийн өнцөг булан бүрт хоосрол ядуурал тарьж байгаа нь АНУлсын өнөөгийн гадаад бодлогын үнэн бодит нүүр царай билээ. Энэхүү байдлыг америкийн жирийн ард түмний дийлэнх олонх нь мэдэхгүй, үзээгүй, дуулаагүй, ойлгохгүй төсөөлөх ч үгүй байх нь тэд нарыг элдвийн гоё уриа лозунгаар амархаан "уярааж" эсвэл "улаантны аюул, арабын алан хядагч" гэх мэтийн ээлжит хадны мангаагаар айлган сүрдүүлж байж нийгмийн уур амьсгал бодол санааг нь далдаас сэм залж байх боломжийг улстөрийн технологичдод нь олгож байдаг байна. Чухамдаа ийм байдал нь америкийн улстөрчдийг "ардчилсан сонгуулиар" гаргаж ирж тэдний ар талд нь байнга зогсож тэдний бодлого үйл ажиллагааг хөшигний араас залж удирдаж чиглүүлсээр ирсэн - улс төрийн товчоо нь буюу банк-санхүүгийн мегаолигарх бүлэглэлүүд, хэдхэн гэр бүлийн кланууд, цэргийн аж үйлдвэрлэлийн асар баян элитүүдэд нь амин чухал чухал шаардлагатай байдаг ажээ!

АНУлсын Ерөнхийлөгч Барак Хусейн Обама саяхан ээлжит удаагаа тусгаар тогтносон Сири улс руу зэвсгийн хүчээр дайран орох арга саам шалтаг сүвэгчилж байхдаа НҮБ-ийн индэр дээрээс "... Хэн нэг нь магадгүй үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байж болох юм. Гэвч надад Америкийн онцгой бүрэн эрх нь байна! Бид зарим талаараа цус, нөөц боломжуудаа золиосолж байж зөвхөн өөрсдийнхөө төдийгүй мөн бүх нийтийн эрх ашиг сонирхлыг (!) хамгаалж байх хүсэл эрмэлзлэлээ харуулсаар ирсэн" гэж ил тод зарласныг дэлхийн хамтын нийгэмлэг, америкийн нийгмийн оюунлаг хэсэг нь эрс шүүмжилж эгдүүцэн буруушааж байна.

Америкийн онцгой бүрэн эрхт ёс суртахуун гэгч тэд өөрөө өөрсдөдөө өгсөн байгаа бүрэн эрх нь хэрэв хамгийн энгийн үгээр тайлбарлан хэлэх юм бол "Бид нар энэ дэлхий дээр юу хүссэнээ хийж болно оо! Харин та нар бидний хүссэнийг л хийх болно, хэрэв хүсэхгүй бол бид хүчээр албадан хийлгэх болно!" гэсэн үг юм... Яагаад тэр вэ, яах гэж тэр вэ? Далайн цаана тэднээс хэдэн арван мянган километрийн алс хол оршдог, тэдэнтэй ямар ч холбоогүй улс түмнүүдийг "ардчилалтай, хүний эрхтэй" сайн сайхан амьдруулах гэж л бөмбөгдөж довтолж байгаа гэж үү дээ?!...

American exceptionalism - Америкийн онцгой бүрэн эрхийн үзэл санаа гэгч бол юуны өмнө америкийн цөөн хэдхэн хэт баяжсан гэр бүлүүд, үндэстэн дамжсан банк корпорациуд, цэрэг тагнуулын эрхтэн дархтнууд нь бусад улс үндэстнүүдийг зэвсгийн хүчээр эсвэл үзэл суртлын зэвсгээр эрхшээлдээ оруулан улс орон, хүн ардыг нь зээл-худалдаа-санхүүгийн болон бусад ил далд олон аргуудаар цөлмөж тонож дэлхийн ард түмнүүдийг түмэн зовлонд унагаж ирснийг нь халхавчилж байдаг үзэл суртлын баг халхавч нь юм. Америкийн эрх баригчид өөрсдийгөө дэлхийн бусад улс үндэстнүүдээс илүү давуу [Бурхнаас ганцхан тэдэнд өгсөн гэх] онцгой эрхтэй хүмүүс гэж үздэг ажээ! Тэд нар өөрсдийгөө дэлхийн улс үндэстнүүдийн хүлээн зөвшөөрч нийтээр дагаж мөрддөг хэм хэмжээнүүдийн дээр гарган тавьж бусдад бүүр зэвсгийн хүчээр хүртэл тулгадаг үзэл хууль дүрэм, хэм хэмжээнүүдээ өөрсдөө бол мөрдөх албагүй гэж үздэг байна.

Мөн америкчууд бол бусад үндэстэн хүмүүсээс өөр илүү, онцгой эрх ямбатай, хувь заяатай гэж төрийнхөө хэмжээнд тунхаглаж үүнийгээ ард түмэндээ хүүхэд байхаас нь байнга ухуулж сурталчилж хүмүүжүүлж байдаг байна. АНУлсууд оршин тогтнож байгаа 220 гаруй жилийнхээ түүхийн туршид 200 орчим дэлхийн өнцөг булан бүрт дайн түрэмгийллүүд хийж тэнд төрийн эргэлтүүдийг зохион байгуулж дэмжиж ирсэн юм. Тэдгээр тусгаар тогтносон улс орнуудын хууль ёсны төр засгийг нь дотоодын урвагчдынх нь "тавдугаар цуваа"-г ашиглаж түлхэн устгаж оронд нь өөрсдийн тавиулыг тавих замаар бусад улс түмнүүдийг цөлмөн хоосолж ирснийг нь зөвтгөж байдаг үзэл суртлын халхавч бол [барууны эрх ашигт нийцэх] ардчилал, хүний эрх чөлөө + тэдний онцгой бүрэн эрх гэгч нь юм.

Яагаад америкчууд бусад улс үндэстнүүдээс илүү их эрх ямба эдэлж байх ёстой, тэдэнд хэн ийм эрхийг өгсөн бэ?

Яагаад АНУ дэлхий дахинд ардчиллыг зөвхөн өөрийнхөө үзэмжээр, гагцхүү өөрсдөдөө ашигтай загвараар тогтоохоор улайран зүтгэж ийм монополь эрхийг эдлээд байгаа вэ ? 

Яагаад АНУлс дэлхийн энд тэнд юу хүссэнээ дураараа хийгээд тэгээд энэ эцэс төгсгөлгүй эзлэн түрэмгийллээ "ардчиллаараа" зөвтгөж халхавчлаад байгаа бэ?

Яагаад өнөөгийн дэлхий дахинд ийм нөхцөл бүрдчихсэн байгаа бэ?

Америкийн элитүүд түүхийнхээ туршид жинхэнэ ёсоор тусгаар тогтнож өөрийн улс ард түмний амьдрал хувь заяаг өөрсдөө бие даан шийдэж хөгжиж дэвших гэсэн АЛИВАА улс орон, дэвшилтэт улс төрийн хүчнүүдийг КОММУНИСТУУД, УЛААНЫ АЮУЛ гэх мэт шошго наан ТЭДНИЙ ЭСРЭГ ХУДАЛ ТАШАА МЭДЭЭЛЭЛ- СЭТГЭЛЗҮЙН ХҮЙТЭН ДАЙН ЗАРЛАЖ АСАР ТОМ КАМПАНИТ АЖЛЫГ хийж ирсэн ба одоо ч ҮРГЭЛЖЛҮҮЛЭН хийсээр байгаа билээ...

Тэд "ардчилсан" нэртэй үнэндээ бол колони орнууддаа өнгөрсөн түүхийг янзлан гуйвуулж ОЛОН НИЙТИЙГ НЬ ТӨӨРӨЛДӨЛД ОРУУЛАХ, үндэстний эдийн засгийг нь эвдэн бусниулж мухардмал онолоороо царцаах, хамгийн гол нь хүн ардад нь үнэн зөв мэдээлэл хүргэх ёстой мэдээлийн хэрэгслүүдийг нь хувьчилж нийт ард түмний ЦОРЫН ГАНЦ ТӨЛӨӨЛӨЛ болж байдаг ТӨР УЛСЫНХ НЬ хяналтаас бүрэн гаргаж үнэн хэрэг дээрээ өөрсдийн далд хяналт нөлөөлөл доор байдаг хувь эздийнх нь үзэмжийн хэрэг болгон авсан ба үүнийгээ тавиул хөлсний ҮЗЭЛ СУРТАЛЧДААР ДАМЖУУЛЖ БҮРЭН ХЯНАЖ БАЙДАГ...

Ийнхүү дотоодын "ашигтай гэнэн тэнэгүүд" ба урвагч дүлзэнгүүдийн "тавдугаар цуваа"-гаар нь дамжуулж БҮХЭЛ БҮТЭН УЛС ОРНЫ АРД ТҮМНИЙ ӨНӨӨГИЙН БОЛОН ИРЭЭДҮЙН ХУВЬ ЗАЯАГ НЬ БҮРЭН ЭРХШЭЭЛДЭЭ БАРЬЖ БАЙНА...

Гаднаас тулгасан байгаа либерал үзэл суртал, манай улсын бодит эдийн засгийн бааз суурийг эвдэн бусниулж уналт мухардалд хүргээд байгаа өнөөгийн энэ неолибералч улстөр-эдийн засгийн чиг баримжаагаа өөрчлөөгүй цагт манайд хуйвалдаан хээл хахууль, ёс суртахууны уналт, боловсрол ба эрүүл мэндийн гүн гүнзгий гажуудал, төр засгийн арчаагүй байдал гэх мэт бидний амьдрал аж байдлын тулгамдсан асуудлын аль нь ч - юу ч өөрчлөгдөхгүй ээ! ....горьдох ч хэрэггүй ээ...

Өнөөгийн энэ нүдэн дээр ил байгаа бүх уналт гажуудлууд бол үнэн хэрэг дээрээ далд колоничлолын сонгодог шинж тэмдгүүд мөн учраас энэхүү харийн үзэл баримтлал, загвар номлолын нөхцөлд ямар нэг зүйлийг жинхэнэ ёсоор бидэнд хэрэгтэй байдлаар өөрчилж засаж залруулж цаашид ХӨГЖИХ ДЭВШИХ нь зарчмын хувьд боломжгүй юм! Учир нь бидэнд ийм бодлого үйл ажиллагаа явуулах бодит эрх боломж үнэн хэрэг дээрээ байхгүй юм... Асуудлын гол гогцоо нь бидний олонхын тархи толгой, зүрх сэтгэл дотор байгаа юм аа!

Өнөөгийн энэ байдлыг ойлгож сэхээрч ухаарч өөрчлөхгүй юм бол Монгол улс үндэстнийг удалгүй болох санхүү-эдийн засгийн сүйрэл мөн үндэстний аажим мөхөл л хүлээж байгаа гашуун үнэнийг монгол хүн бүр ойлгож ухаарах нь чухал байгаа юм...

Та бүхэн өөрсдийнхөө амьдрал, аж байдал ба хойч үеийнхээ ирээдүй, Улс Эх орныхоо одоогийн энэ "ойлгомжгүй" байдлыг эргэцүүлэн бодож холбогдох факт баримтуудыг шалгаж үзэж байж дүгнэлтээ хийнэ биз ээ......

Жич: Хүн төрөлхтнийг амьтдаар зүйрлүүлж бичсэн "Амьтдын хашаа" номонд чухамдаа яг иймэрхүү байдлыг элэглэн "Энэ хашаан доторх гахайнууд бүгд тэгш эрхтэй [гэдэг] боловч харин нэг том бүдүүн гахай бусдаасаа бүүр ч илүү их "тэгш эрхтэй" гэж шоолсон байдаг...

Үүнээс урьд өмнө нь германчууд бол бусдаас илүү дээд, онцгой эрхтэй үндэстэн гэдэг үзэл санааг XX зууны цуст дарангуйлагч Гитлер тунхаглаж байсан билээ. Түүний энэхүү албан ёсны нацист үзэл суртал нь бүх хүн төрөлхтнийг цагаан арьст дээд ари үндэстэн ба үлдсэн бусад нь хагас хүн дүрстнүүд - untermеnsch гэсэн III Райхын үзэл болсон байсан бөгөөд чухамдаа энэ онцгой эрхт улс гүрэн гэгч үзэл суртал нь гадагшаа хийх түрэмгийллийнх нь гол үндэслэл болж эцэстээ ямар аймшигт аймаглан устгалууд - геноцидүүд, 57 сая хүний амь насыг авч одсон дэлхийн II дайнд хүргэснийг Түүх гэрчлэх билээ...

Хүн төрөлхтнийг тэр удаа уг аймшигт тахлаас ХЭН аварсныг ч өөрийн оюунаар бодож эргэцүүлж чаддаг ухаалаг, үнэнч шудрага хүмүүс бүгд мэдэж байгаа байх аа...


 

Сэтгэгдлүүд  

man
0 # man 2013-11-12 22:34
таны бичсэн нийтлэлүүдийг алгасалгүй үзэж тархи толгойдоо шинэ салхи оруулж байдаг шүү
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
gomboo
0 # gomboo 2015-12-26 17:16
бичиж болохгүй байна


Хариу: тодорхой емайл бичих
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг