МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

header fish round10

Флайн загасчлал бол эрт дээр үеэс өнөөг хүрч ирсэн загасчлах нэг өвөрмөц арга - урлаг ба манай эриний 3-р зуунд Римийн эзэнт гүрэнд амьдарч байсан Клавдий Эдианус өөрийн “De Animalium Natura” номондоо хиймэл өгөөшөөр цэнгэг усны зэвгийн төрлийн загас барих аргыг дэлгэрэнгүй тайлбарлаж бичиж байжээ.

Үүнээс хойш мянга гаруй жилийн турш дэлхийн бөмбөрцгийн олон газар хүмүүс сүлжсэн хиймэл өгөөшөөр загасчилж энэ гайхамшигтай аргыг судалж бичиж байсан бөгөөд 1496 онд Вер голын эрэг дээрх нэгэн сүмийн гэлэнмаа Юлиана Бернерс флайинг загасчлалын тухай “A Nreatyse of Fysshynge with an Angle” нэртэй өөрийн алдарт бүтээлийг туурвиж энэ аргаар загасчлахад баримтлах гол зарчмууд, голын усны янз бүрийн хорхой, шавьжийг дуурайлгасан загас барихад ашигладаг арав гаруй хиймэл өгөөшийг сүлжих арга, технологийг тайлбарлаж бичсэн нь флайин загасчлалын хөгжилд томоохон түлхэц өгсөн байна.

Одоо спорт загасчлалын эцэг гэж тооцогддог Айзек Волтоны 1653 онд бичсэн “The Compleat Angler” гэдэг ном флайин загасчлалын шидэлтийн техникүүд, загасыг сэмжлэх, дэгээнд орсон загасыг гаргаж авах зэрэг техникийг тайлбарлахын зэрэгцээ олон төрөл ангиллын хиймэл өгөөшүүдийг сүлжих технологийг тайлбарласан нь спорт загасчдын олон үеийнхний дунд жинхэнэ гарын авлага болж ирсэн ба анх гарсан цагаасаа хойш олон удаа дахин хэвлэгдэж барууны сонирхогчдын яриагаар бол бараг Библитэй адилхан алдартай болжээ.

19-р зууны дунд үеэс бусад төрлийн аргаар загасчлагчдын дунд флайин загасчлал өргөн тархаж 1836 онд Англид Альфред Рональдсын “The Fly Fisher’s Entomology”нэртэй ном гарсан нь энэ спортын байр суурь, нэр хүндийг баталгаажуулж флайин загасчдын шавьж судлалыг шинжлэх ухааны түвшинд гаргасан юм. Чухамдаа флайинг загасчдын голын усны ойролцоо болон усан дор амьдардаг шавьж хорхойнуудыг бараг шинжлэх ухааны үүднээс сонирхох энэ сонирхол төрөл бүрийн загас, тэдний амьдрах орчныг судалж танин мэдэхийн зэрэгцээ мөн голын янз бүрийн хорхой шавьжны амьдралын мөчлөгүүдийг судалж үүнийгээ дуурайлган хиймэл өгөөш сүлжин амжилттай загасчлах үндэс нь болж байдаг.

Флайин спортзагасчлал дэлхийд өргөн тархахын зэрэгцээ загасчлалын энэ арга аажмаар харьцангуй цөөнх чинээлэг элитийн хобби болон хувирч флайин загасчлалын шинжлэх ухааны судалгааны материалууд болон спортын олон дэвшлүүд дийлэнх загасчдын хувьд бараг хаалттай байжээ. Саяхныг хүртэл Их Британийн дээдсүүдэд загасчлалын энэ аргыг эзэмших нь нэр төрийн хэрэг хэмээн тооцогдож зөвхөн дээдсүүд л флайин аргаар загасчилдаг байжээ. Хан хүү Чарльз флайин загасчлалд өөрийгөө бүрэн зориулахад бэлэн гэж баталж байжээ. Флайин аргаар дэлхийн бүх улс орнуудад ерөнхийлөгчид нь, нийгмийн дээд давхаргын төлөөлөгчид нь, алдартай хөгжимчид ба жүжигчид бүгд загасчилдаг ба загасчлалын энэ аргын тухай зуун зуун ном сэтгүүл тэр байтугай баримтат болон уран сайхны кинонууд хүртэл байдаг ажээ.

Гэвч одоо байдал өөрчлөгдсөн ба энэ нь жинхэнэ ёсоор сонирхон оролдох хүмүүс олон болсон эсвэл ердөө хүмүүсийн амьдралын түвшин дээшилснээс болсон хэрэг биш юм. Гол нь анхны спортзагасчлалын суурийг тавьж байсан хүмүүсээс хойш флайин загасчлал нь загасчлах арга техник, хиймэл өгөөш сүлжих технологийн хувьд төдийгүй уурга, дамар, лаин утасны үйлдвэрлэл асар их хөгжиж чанарын өндөр түвшинд хүрсэн нь илүү олон хүмүүс энэ гайхамшигт урлаг-спортод татагдан орох нөхцөлийг бүрдүүлсэн ажээ. Флайин аргаар гол, горхины жижиг нисдэг шавьжийг дуурайлгасан хиймэл өгөөшөөр уулын цэнгэг уст голоос хариус, зэвэг, форель барихаас гадна цэнгэг усны цурхай, хадран зэрэг загасыг барих, бүр далайн тунец, марлин гэх мэт илүү том загаснуудыг барихад тохирсон хүнд ангиллын флайин уурга, дамар, лаин олс, загасчдын өөрсдийнх сүлжсэн хиймэл өгөөшнүүд байдаг.

Одоо дэлхийн загасны хэрэглэлийн үйлдвэрлэлд нэвтэрсэн орчин үеийн материал, технологийн ачаар маш сайн чанарын хэрэгслийг олон тоогоор үйлдвэрлэн гаргаж байгаа нь флайин загасчдад харьцангуй боломжийн үнээр худалдан авах боломжийг олгож байна. Монголд флайин загасчлалыг хөгжүүлэхэд юуны түрүүн энэ талын шаардлагатай бүх төрлийн мэдээллийн хомс байдал мөн дэлхийд нэртэй үйлдвэрлэгчдийн сайн чанарын хэрэглэлийг боломжийн үнээр худалдан авахад хүндрэлтэй байдал нөлөөлж байна. Ер нь энэ гайхамшигтай спортзагасчлалын аргаар нас хүйс харгалзахгүй бүгд хичээллэж болох ба баруунд эрчүүдээс гадна олон тооны эмэгтэйчүүд, хүүхдүүд бас хичээллэж амжилттай загасчилдаг байна.

Флайин загасчлалын онцлог нь урлаг ба шинжлэх ухаантай маш ойрхон байдаг, учир нь ямар ч флайин загасчин энэ спортын үндсэн техник, хиймэл өгөөшийн зарим технологийг эзэмшсэний дараа заавал загас судлал/ихтиологи/, шавьж судлал/энтомологи/-ыг сонирхон судлаж эхэлдэг. Энд ямар төрлийн загаснууд жилийн аль улирал, сард ямар төрлийн шавьжнуудыг хөгжлийн аль шатанд нь идэж хооллодог талаар судлаж мэдэх нь тэдгээрийг дуурайлган өөрөө хиймэл өгөөшүүдийг сүлжиж өөрийн гараар бүтээсэн өгөөшөөр “өөрийн” загасаа барьж сэтгэлийн таашаал эдлэх боломжийг олгодог. Олон цагийн судалгаа, хөдөлмөр зарцуулан зөв, гоё сайхан сүлжсэн өгөөшөөрөө ямар ч флайин загасчин бахархах эрхтэй ба баруунд бүр хиймэл өгөөш сүлжигчдийн дунд шагналтай олон тооны тэмцээн уралдаан зохион байгуулагддаг байна.

Флайин загасчлалын аргаар бүх төрлийн загасыг хаа ч барьж болох ба үүний тулд зөвхөн тохирсон флайин загасчлалын хэрэгсэл, арга техникийг эзэмшисэн байх л шаардлагатай ажээ. Олон төрлийн тусгай мэдлэг, мөн спортын ур чадварыг шаарддаг загасчлалын энэ арга нь байгальд дуртай хүмүүсийг нэгтгэхээс гадна тэднийг эх орныхоо гол ус, байгалийн бусад нөөцөд хариуцлагатай ханддаг болгоход өөрийн хувь нэмрээ оруулдаг гэж үздэг. Өнөө үед монгол эх орны маань олон гол горхи хатаж ширгэж байгаагийн зэрэгцээ зарим “том загасчид”- ын үйл ажиллагаа, сувдаг сэтгэлийн улмаас олон голын загасны төрөл зүйл маш хомсдож заримдаа устаж огт алга болохын ирмэг дээр ирээд байна.

Флайин загасчлал нь загасыг маш бага гэмтээж хамгийн энэрэнгүй, зөв ёс суртахуунаар хандахыг шаарддаг ба флайин загасчид “бариад-тавь” зарчмыг анх гаргасан ба үүнийгээ ч дагадаг. Загасыг олноор нь алж хүнсэнд бэлдэхийн оронд одоо дийлэнх флайин загасчид өөрөө судалж олж мэдсэний үндсэн дээр өөрийн гараар өгөөшөө сүлжих, түүгээрээ амжилттай загасчилж сэтгэлийн таашаал авч байгальд, голын эрэг дээр амрахыг илүүд үзэх болсон байна. Энд барьсан загасны том бага гэхээсээ илүү загасны бүх үйл хөдлөл, зуршил ямар шавьжийг тухайн үед илүүд үзэж хооллож байгааг урьдаас танин мэдэж гайхалтай адилхан сүлжсэн өөрийн гарын өгөөшөөр түүнийг барих нь хамгаас чухал нэр хүндтэйд тооцогддог. Спорт, шинжлэх ухааныг хослуулсан загасчлалын энэ гайхамшигтай арга нь бусад спортын нэгэн адил хиймэл өгөөшүүд сүлжих технологи ажиллагаа, шидэлтийн техникүүд, барих арга барилуудаа байнга сайжруулж давтаж байхыг шаарддаг.

Таны сэтгэгдэл ?...

 

 

Сэтгэгдлүүд  

Byambaa
0 # Byambaa 2012-02-03 04:55
ЗӨВ ШҮҮ, МАНАЙХААН ЗАГАС (ер нь бүх л амьтад) БИТГИЙ АЛАХЫГ ЭРХЭМ БОЛГООРОЙ, ОДОО ХАЙРЛАЖ СУРЪЯ, ДУУСЛАА ШҮҮ ДЭЭ, ЯМАР Ч АН АМЬТАНГҮЙ БОЛОХ НЬ БАЙНА. ХҮН БҮР ХИЧЭЭЦГЭЭЕ. 2 ХҮҮХЭД МИНЬ ТОМ БОЛООД ТЭДГЭЭР АМЬТДЫГ БИДЭН ШИГ БАС ХАРЖ БАЯСАГ Л ДЭЭ. ИЙМЭРХҮҮ АЛЛАГА, УСТГАЛ ЗЭРГИЙГ БИТГИЙ ӨӨГШҮҮЛЖ БАЙГААРАЙ. БАЯРЛАЛАА
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
zaya /хариулттай/
0 # zaya /хариулттай/ 2012-11-06 06:49
sn uu nash ih taalagdlaa tsaash n urgeljluulen medehiig husej bn. blaa
Заяа, чи өөрөө бас энэ тал дээр юм хийж бусадтай мэдээлэл мэдлэгээ хуваалцах хэрэгтэй дээ.:::::
Жич: Залуус таалагдлаа гэж их ярих болж дээ. Ер нь мэдээлэл мэдлэг таалагдана гэж юу байсан юм бэ? Таалагдана гэдэг бол аливаа юмыг оюун ухаанаараа бус харин сэтгэл хөдлөлөөрөө өнгөц "сэтгэдэг" болсон гэдэг үг шүү дээ. Энэ бол маш аюултай "амьтны" инстинкт шүү!!! Өнөөгийн "ардчилсан" монголчууд ажилгүй, мэдлэггүй, боловсролгүй байх "эрх чөлөөтэй" болцгоосон шүү дээ ?!! Үүнийг чинь эрх чөлөө гэдэг юм уу!!! Албан ёсны монгол кирилжин үсгээр бичиж бай, эсвэл дан латин үсгээр англи хэл дээр бичиж бай. Хэл мэддэг бол энэ тухай мэдээлэл их бий, өөрөө тэндээс олоод уншаад "таалаарай". :nono3:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
фиш баяраа
0 # фиш баяраа 2012-12-12 11:29
дарханы флайчидтай хамтарае.утас 99377691 баяраа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
fly bilgvvn
0 # fly bilgvvn 2013-06-25 15:29
БАЯРЛАЛАА.....

Хариулт: Хаа сайгүй байгаа, харин зөв сонголт хийх бол тусдаа маш чухал асуудал! Иймээс эхлээд сайн судал, дараа нь ямар уурга, reel-а яагаад сонгох хэрэгтэй байгаа нь тодорхой болж ирнэ... Ингэвэл мөнгөө хэмнэж үнэхээр өөрт тохирсон сайн хэрэглэлтэй болж болно. Надад емайлаар бичиж болно
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
sodon sonirhol
0 # sodon sonirhol 2016-07-28 17:11
Сайн байна уу, Би монгол орны загас агнуур, загасны спорт,мөн флай, фишингийн талаар мэдлэгтэй хүмүүсээс мэдээлэл авах хүсэлтэй байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Оргилтэнгэр
0 # Оргилтэнгэр 2019-02-07 22:52
Булган аймгийн хөөмийн бааз
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Оргилтэнгэр
0 # Оргилтэнгэр 2019-02-07 23:09
Уучлаарай би 16 настай манайх орхон голын хөвөөнд байдаг орхон сум сайхан сум хоёрын дунд байдаг учраас 2жилийн өмнө цурхай загас их байсан тэнэг хүмүүс шуудай шуудангаар барьж одоо жоохон тиимэрхүү болсон тэгэхээр одоо яахаа мэдэхгүй байна утас 83139661
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг