МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

Өнөөгийн энэ зөвхөн барууны үнэт зүйлүүдийг (колоничлол, боолчлол, эцэс төгсгөлгүй булаан эзлэх дайн, мөнгө хүүлэлт, ижил хүйстнүүд, мэдээллийн хавтгай дарангуйлал гэх мэт) тугаа болгосон ардчилал гэдэг ойлголт нь хэсэг бүлэг этгээдүүдийн ямар нэг хязгаарлалтгүй хувийн өмч, хувийн эрх чөлөө, хувийн үзэл бодлыг бүх улс үндэстэн, нийгмийн эрх ашгийн өмнө нь, бүр дээр нь тавьж тунхагладаг, товчхон шууд хэлбэл орчин үеийн далд боолчлолыг халхавчлан зүтгүүлдэг тун өвөрмөц арга - үзэл санаа билээ. Харин энэхүү харийн үзэл санаанд тулгуурласан улстөр-нийгэм-эдийн засгийн дэглэм нь одоогийн неолиберализм буюу дэлхийн улс ард түмнүүдийн амьдрал хувь заяа, мөнгө-санхүү, баялгийн хуваарилалтыг энэхүү үзэл суртлын захиалагч - Барууны 1% хэт баячууд олигархиуд бүрэн эрхшээлдээ оруулж барьж байхад оршдог. Тэгээд тэдний ийм үзэл санаа нь либерал - хувийн өчүүхэн эрх ашигт нь ашиг хонжоотой байгаа нийгмийн маш цөөнх олигархи бүлэглэлүүдээр эргээд өөрийгөө хамгаалуулж байдаг өвөрмөц арга мэх - зэвсэг билээ.


Аливаа хүн өөрөө ямар нэг юманд итгэхийг хүсээд байгаа бол түүнд бодит байдлыг ойлгуулах бараг боломжгүй. Учир нь түүнд ингэж “итгэхийг хүсээд байгаа” цаад шалтгууд бас байгааг мартаж болохгүй юм... ©

 

Нэг танил маань америкийн үзэл сурталч Фрэнсис Фукуямагийн “Түүхийн төгсгөл ба Сүүлчийн хүн” номыг гайхуулан шагшин магтаж (тэр өөрөө яг бүтэн уншсан эсэхийг бүү мэд, учир нь надтай энэ номын гол санаануудыг нь задлан шинжилж ярилцахыг хүсэхгүй бултаж булзааруулаад өнгөрсөн юм) байхад түүнтэй зарим нэг зүйлийг нь шүүн ярилцахыг хичээж суухдаа ямар их зомбижсоныг нь хараад дотоод айдас, харуусал төрж билээ. Өнгөрсөн 20-иод жилийн дампуурлаас нилээд юм “унагаж” халаасалсан тэр өөрөө ингэж итгэхийг хүсээд байгаа нь, өөрийнхөө бүх үйл хөдлөлийг үүгээр зөвтгөхийг хүсээд байгаа нь ил тодорхой байсан юм...

Өнөөгийн энэ зөвхөн барууны үнэт зүйлүүдийг (колоничлол, боолчлол, эцэс төгсгөлгүй булаан эзлэх дайн, мөнгө хүүлэлт, ижил хүйстнүүд, мэдээллийн хавтгай дарангуйлал гэх мэт) тугаа болгосон ардчилал гэдэг ойлголт нь хэсэг бүлэг этгээдүүдийн ямар нэг хязгаарлалтгүй хувийн өмч, хувийн эрх чөлөө, хувийн үзэл бодлыг бүх улс үндэстэн, нийгмийн эрх ашгийн өмнө нь, бүр дээр нь тавьж тунхагладаг, товчхон шууд хэлбэл орчин үеийн далд боолчлолыг халхавчлан зүтгүүлдэг тун өвөрмөц арга - үзэл санаа билээ. Харин энэхүү харийн үзэл санаанд тулгуурласан улстөр-нийгэм-эдийн засгийн дэглэм нь одоогийн неолиберализм буюу дэлхийн улс ард түмнүүдийн амьдрал хувь заяа, мөнгө-санхүү, баялагийн хуваарилалтыг энэхүү үзэл суртлын захиалагч - Барууны 1% хэт баячууд олигархиуд бүрэн эрхшээлдээ оруулж барьж байхад оршдог. Тэгээд тэдний ийм үзэл санаа нь либерал - хувийн өчүүхэн эрх ашигт нь ашиг хонжоотой байгаа нийгмийн маш цөөнх олигархи бүлэглэлүүдээр эргээд өөрийгөө хамгаалуулж байдаг өвөрмөц арга мэх - зэвсэг билээ.

1990 онд Хүйтэн дайнд чухамдаа Барууны нууц албад урвагчдыг ашиглан эрээ цээргүй гүжир гүтгэлэг - тархи угаалгын суртал ухуулгын энэ зэвсгээрээ бөмбөгдсөөр "ялалт" байгуулсан бөгөөд тэр цагаас хойш дэлхийн дахин зөвхөн Барууны ганцхан үзэл суртал, түүний санхүү-эдийн засгийн бүрэн эрхшээл доор орж дэлхий дахин нэг жанжлагчтай - ганц туйлтай болсон билээ. Тэр үед дэлхий дахинд "барууны ардчилал, либерализм яллаа, одоо хүн төрөлхтөн ганцхан манай үзэл суртал, зөвхөн манай санхүү-эдийн засаг-нийгмийн даяарчилсан загварт орсон гэдэг" утгаар нь Түүх төгссөн (одоо бид өөр ямар ч үзэл санааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг юм!), "Сүүлчийн хүн" болох англосаксууд бид нар (үүнд лав л манайхан, ер нь ихэнх ард түмнүүд хэзээ ч багтахгүйгээ мэдэхгүй байгаа бололтой) амар сайхандаа жаргана гэж Фрэнсис Фукуяма бичиж байсан юм. Үүнийг нь ухвар мөчид шүтэн бишрэгчид нь, ялангуяа манай неолибералчид утгыг нь сайн ухаж ойлгоогүй хэвтэж "нэрээр нь хүүхэд, залуусыг айлгаж" хөөрөн дэвхцэж байсан билээ...

Гэвч ямар ч өрсөлдөгчгүй, дайсангүй болсон байсан Барууны капитализм 2008 онд асар гүн гүнзгий хямралд орж эцэстээ мухардалд орсноо ойлгож эхэлсний дараа Фрэнсис Фукуяама одоо болохоор “Түүхийн ирээдүй: Либерал ардчилал дундаж ангийг уналтаас аварч чадах уу” гэдэг нийтлэл бичиж 2012 оны 2-р сард хэвлүүлсэн нь том шуугиан, мэл гайхшрал тариад байгаа юм.

Түүний дээрх номыг нь орчуулж пиардаж байсан нутгийн неолибералчид энэ нийтлэлийг нь орчуулж Монголын уншигчдад хүргэхийг яарахгүй байгаа. Тэд аливаа мэдээллийг манай ард түмэнд хэрэгтэй, ашигтай талаас нь хүргэдэг үү эсвэл гаднын хөлсний суртал ухуулагчид уу гэдгийг харах үлдээд байна. Та бүхэн ч энэ нийтлэлийг нь интернетээс олоод уншиж, бас орчуулж болох шүү дээ. Ингээд энэ нийтлэлийн талаар товчхон авч үзье.

1. Юуны өмнө Фрэнсис Фукуяма энэ нийтлэлээ орчин үеийн Барууны капиталист нийгмийн үзэл санаа нь хямралд орж одоо үндсэндээ мухардлын байдалд байгааг хүлээн зөвшөөрснөөр эхэлж байна. Тэрээр өнөөгийн дэлхийн санхүү-эдийн засгийн хямралыг сүүлийн 30 гаруй жил бүрэлдсэн, хяналт зохицуулалттгүй шахам болгосон санхүүгийн капитализмын үр дагаврууд гэж үзэж байгаа ажээ. Гэвч хэрэв аливаа үр дагаврууд байгаа бол тэдгээрийг үүсгэсэн, нөхцөлдүүлсэн шалтгаанууд гэж заавал байдаг гэдэг нь, ер нь ийм том хэмжээний хямрал өөрөө хар аяндаа хаа нэгтэйгээс гарч ирэх боломжгүй нь бас ойлгомжтой биз ээ. Харин энэ цаад шалтгаануудын тухай энэ нийтлэлд байхгүй байгаа юм.

2. Ашиг сонирхлын зөрчилгүй эрдэмтэд судлаачдын хүрээнд, ер нь мэдээлэлтэй, юмны цаад учрыг ойлгохыг оролддог олон хүмүүсийн хувьд бол нэгэнт тодорхой ил байгаа энэ бодит байдлыг Фукуяма хүлээн зөвшөөрч байгаа боловч харин энэ санхүүгийн капитализм нь хэрхэн яаж хаанаас үүссэн, үүнээс хэн хожсон, одоо хожиж байгаа тухай бол энэ нийтлэлдээ юу ч хэлээгүй таг чиг байгаа юм. Тэгвэл санхүүгийн капитализм нь чухамдаа, Фукуямагийн өөрийнх нь өмнө бичиж байснаар бол капитализмын үзэл санааны үндэс болсон (нео)либерализмын үзэл суртал дээр суурилж тулгуурлаж байдаг билээ. Мөн энэ нийтлэлдээ тэрбээр өнөөгийн санхүү - эдийн засгийн хямрал, мухардалтай байдлын цаад гол шалтгаануудыг орчин үеийн капиталист эдийн засгийн онолоор (түүнийг экономикс гэж нэрлэдэг ба өөр бусад улс орнуудад хүчээр тулгадаг неоколоничлолын бодлогынх нь халхавч юм) яагаад тайлбарлаж чадахгүй байгааг, ингэх ер нь боломжгүй болохыг, ер нь хямралын цаад шалтгаануудыг, гарах гарцыг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бараг хөндөхгүй байгаа талаар бас л таг чиг байгаа. Үүнд мэдээж хэрэг энэ сэдвийг дэлхийн олон нийтийн дунд хэвлэл мэдээллээр ярьж болдоггүй нэгэн тийм хориг цензур байдаг нь түүнд саад болж байгаа нь тодорхой. Зүйрлэж хэлбэл, хэрэв өвчнийг эмчилж анагаахыг хүсэж байгаа бол эхлээд өвчилсөн гэдгийг өвчтөн-эмч хоёр хоёулаа хүлээн зөвшөөрч дараа нь зохих шинжилгээнүүд өгч өвчнийг судалж байж зөв оношлохоос нааш тодорхой зөв эмчилгээний талаар ярих, анагааж илааршуулах боломжгүй нь хэнд ч ойлгомжтой биз ээ.

3. XVI зуунаас хойш эдийн засаг-нийгмийн гүн ухаантнууд тэдний дотор улстөр-эдийн засгийн ухааныг үндэслэгчид гэгддэг Давид Риккардо ба Адам Смит нар капитализмын [энэ нь зөвхөн англосакс гүрнүүдийн гэсэн үг] эдийн засгийн хөгжлийн механизм нь дэлхийн бусад орнуудыг хөдөлмөрийн гүнзгий хуваарилалтанд оруулах, үүний үндсэн дээр үүсдэг шинжлэх ухаан - техникийн дэвшлийн тодорхой загварыг өөртөө ашигтайгаар барьж үүний зарчмын чухал нөхцөл нь түүхий эдийн болон бэлэн бүтээгдэхүүний борлуулалтын зах зээлийг цаашид байнга тэлж байх [бусад улс үндэстнүүдийг колоничлохыг ингэж далдуур хэлдэг] явдал гэж сургаж ирсэн нь капитализмын түүхээр нэгэнт батлагдсан үнэн юм. Гэвч одоо бол яг энэ шалтгаанаар даяарчлал нэрийн доор байнга тэлж цөлмөж ирсэн [урьд өмнөх хямралуудын үед дэгдэж байсан Дэлхийн I дайн (1914-1918) ба Дэлхийн II дайн (1939-1945), Хүйтэн дайн (1949-1991) үндсэндээ ийм зорилтыг шийдвэрлэж ирсэн] байгалийн нөөц боломжууд, төлбөрийн чадвартай эрэлт бүхий борлуулалтын зах зээлүүд манай гариг дээр өнөөдөр нэгэнт дуусаж шавхагдсан байгаа юм. Капитализмын урьд өмнөх хямралууд, түүний далд байсан системийн гажуудлуудыг шинээр түүхий эдийн болон борлуулалтын зах зээлүүд нээх замаар [бусад улс үндэстнүүдийн эдгээр зах зээлийг булаан эзлэх халуун хүйтэн дайн хийж хөгжил дэвшлийг нь далдуур бодлоготойгоор улдан чангаах замаар гэсэн үг] л шийдэж ирсэн байдаг. Гэвч өнөөгийн энэ цаашид “эзлэн тэлэх” боломжгүй болсон манай гаригийн бодит боломж нь капиталист загварын энэ механизмыг цаашид ажиллах боломжгүй болгож байгаа юм. Энэхүү бодит нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйл нь өнөөгийн капиталист санхүү-эдийн засгийн хямралыг либерал ардчиллын капиталист загварыг цаашид хадгалж байхаар гэтлэн давах, цааш хөгжих ямар ч бодит нөөц боломжгүй болгож байгаа юм. Чухам ийм бодит шалтгаануудаас л түүхийн ирээдүй өөрөө эхэлж байгаа хэрэг болохоос хэн нэг хүн, бүлэглэл үүнийг эхлүүлдэггүй, бүүр төгсгөдөггүй гэдэг нь тодорхой.

4. Адам Смитийн улстөр-эдийн засгийн онолыг цааш нь хөгжүүлж капиталист нийгмийн хөгжлийг бүрэн хэмжээнд иж бүхэн судалж тайлбарлаж бичсэн Карл Маркс энэхүү бодит байдлыг урьдаас харж ойлгож ухамсарлаж байсан нь түүнийг "капитализм дээрх бодит шалтгаануудын улмаас цаг хугацааны хувьд төгсгөлдөө хүрэх жамтай" гэсэн дүгнэлтээ хийхэд хүргэсэн юм. Чухамдаа ийм бодит шалтгаан нөхцөл нь капитализмын дараах нийгмийн байгуулалтын тухай үзэл санаагаа томьёолоход хүргэсэн юм. Харин өнөөгийн барууны бүх либерал онолууд нь "капитализм бол зарчмын хувьд эцэс төгсгөлгүй мөнх" гэдэг үзэл дээр үндэслэсэн байдгийг манай неолибералчдад сануулах нь илүүдэхгүй болов уу.

5. Фукуяма "Баруунд пролетари анги бараг байхгүй болсон учир тэнд Марксын онол боломжгүй, ер нь зүүний үзэл санаанууд үхсэн" гэж бичиж байгаа нь бас л үзэл суртлын хүчтэй цензур хязгаарлалт байгааг хэлж байгаа хэрэг бөгөөд барууны үзэл сурталчдын хувьд капитализмын төгсгөл бодит байдал болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зарчмын хувьд боломжгүй юм.

6. Фукуяма өөрийн нийтлэлдээ, барууны дундаж анги бол либерал ардчилал, хувийн өмчийн халдашгүй дархан байдлын үзэл санааны нийгэм дэх үндсэн тулгуур олонх гэдгийг онцолж байгаа. Гэсэн хэдий ч барууны дундаж ангийг Хүйтэн дайны үеийн капиталист ба социалист үзэл санаануудын зарчмын сөргөлдөөний үед тэдэнд “зүүний халдвар” авахуулахаас эмээж - тэднийг зориуд хямд зээлээр угжиж материаллаг баялгийн хэрэглээнд донтохыг нь дэмжсэнээр тэдний амьдралын өндөр стандартыг нь бий болгосон нь үнэндээ бол хөөс хиймэл бүтэц юм. Эдийн засгийн талаасаа бол энэ дундаж анги зөвхөн нөхөн үйлдвэрлэлийн байнгын тэлэлтийн нөхцөлд, үүний зэрэгцээ хэрэглээний мөнгөн зээлийг байнга хямдруулж байх дээр тулгуурласан загвар юм. Өнөөгийн хамгийн гол асуудал бол капитализм манай гариг дээр аль ч тал руугаа цааш тэлэх нөөц боломжгүй болсон, тэндхийн дундаж ангийн бодит орлого өнгөрсөн 30 жил бараг өсөөгүй харин ч буурсаар байгаа, мөн дахин дахин хямд зээлжүүлэхийн тулд мөнгөний бодлогын хүүг нь бууруулсаар одоо бол бараг 0-0,25% болгосон байгаа явдал юм. Ийм нөхцөлд либерал ардчиллын үзэл санааны гол хэрэглэгчид болох дундаж анги энэ хямралын эцсийн үр дүнд алга болох нь улам тодорхой болж байгаа юм.

7. Барууны нийгмийн үзэл санаануудын хямрал нь зөвхөн эдийн засгийн талаасаа төдийгүй нийгэм-улстөрийн үзэл санааны гүн гүнзгий хямралын асуудал болж хувирч байгаа юм. Энэхүү нийгмийн өөрийнх нь тогтвортой байдал нь, үндсэн суурь үзэл санаанууд нь дундаж анги дээр суурилж байдаг, суурилж байсан боловч өнөөгийн энэ хямралын үр дүнд “хиймэл” дундаж анги нь дээрх бодит шалтгаануудын улмаас алга болох нь тодорхой болсоор байгаа. Учир нь үүнийг хийсвэр үзэл суртал бус харин манай гаригийн бодит материаллаг нөөц боломжийн шавхагдал нөхцөлдүүлж байгаа билээ.

8. Нийтлэлийнхээ дараагийн хэсэгт нь Фукуяма өнөөдөр бүх дэлхийн хүн ардад ардчиллаас [мэдээж хэрэг барууны үнэт зүйлүүд дээр суурилсан гэсэн үг] өөр сайн сайхан үзэл санаа байхгүй байна гэж бичиж байна. Гэсэн хэдий ч энэ үзэл санааны эдийн засгийн загвар нь туйлын хязгаартаа тулж үүнээс үүдээд дундаж анги хумигдан алга болж эндээс ардчиллын гол тулгуур багана – дундаж анги нь удалгүй алга болох гэж байгаа юм. Ардчиллын агуулга зорилго нь хүний нийгмийн төлөө бодитой байх, нийгмийн олонх дээр тулгуурласан байх ёстой ба үүний тулд нийгмийн баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх шаардлагатай юм. Гэвч үүнийг хүн амынх нь ганцхан хувийг эзэлж байгаа бүх зүйлийг гартаа атгаж байгаа том капиталистууд нь хэзээ ч зөвшөөрөхгүй юм. Ардчилал нь тэдний хувьд үнэт зүйл бус харин зэвсэг хэрэгсэл болсон байгааг бид олж харах ёстой.

9. Энэ нийтлэлийн дараачийн хэсэгт Фукуяма ардчиллын ирээдүй ямар байхыг эргэцүүлж  байна. Гэвч тэрээр дундаж анги эдийн засгийн талаасаа аюулд орсныг хүлээн зөвшөөрч байгаа ба одоо баячууд ба ядуусын амьдралын түвшин улам холдож ялгаатай болж байгаа, ашгийг дэндүү шударга бус хуваарилан завшиж байгааг, харин алдагдал гарах болохоор ард түмэнд үүрүүлж байгааг, даяарчлал газар сайгүй сөрөг үр дагавруудад хүргэж байгааг бичиж байгаа боловч яагаад ийм болов, үүний цаад шалтгаанууд юу байсан, үүний хариуцлагыг хэн хүлээх ёстой гэдгийг бас л бичихгүй таг чиг байгаа юм.

10. Нийгмийн баримжаатай үзэл санаанууд нь тэдгээрийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй нийгмийн анги давхаргын хүрээнд л боловсруулагдаж тэнд л үр дүнтэй байдаг. Баруунд зүүний үзэл санааг олон жилийн турш “хуйхалж” ирсэн юм. Гэвч тэнд дээрх бодит хүчин зүйлүүдээс шалтгаалж нийгмийн баримжаатай үзэл санаа гарцаагүй буцан сэргэх болно, сэргэж ч байгаа билээ. Учир нь хувийн өмчгүй хоцрох дундаж ангийн хүмүүст барууны энэ "ардчиллын" үзэл санаа нь хэрэггүй болох юм. Манайд бол хувийн өмч ба амины өмч хоёрын зарчмын ялгааг хольж хутгаж, амины өмчтэй харин хувийн өмчгүй байхыг люмпентэй адилтгаж сурталчилж ирсэн нь нутгийн неолибералчид харийн үзэл сурталдаа сохорсны нэг шинж юм. Капитализмыг засаж өөрчлөх боломжгүй болсон ба учир нь энэ загвараар цааш явах нөөц баялаг, боломж манай гариг дээр байхгүй болсон юм. Харин барууны либерал онолын хүрээнээс гадна талд бол өнөөгийн хямрал мухардлаас гарах гарц бол байгаа юм аа.

Ер нь баруун, зүүний чиг баримжаа бол улстөрийн моод төдийхөн бус юм. Энэ бол мөн таалагдах-таалагдахгүй гэх мэт хийсвэр ойлголт төсөөлөл ч бус харин энэ бүхний цаад шалтгаануудыг судалж ойлгох, өөрсдийн төдийгүй улс нийгмийнхээ энгийн шударга аж амьдрал, хөгжил дэвшил мөн хойч үеийнхээ сайн сайхан төлөө байх үзэл санааны сонголт билээ.

Улс эх орныхоо байгаа бодит аж байдлыг өөрийн амьдралаас цааш олж харахыг хүсдэггүй, өөрсдийн толгойгоор эргэцүүлэн шүүн тунгааж бодож дүгнэлт хийхээс мөн ойрын ирээдүйд хүргэх үр дагавруудыг нь бодохоос ч айдаг, тэгээд аль хүчтэй талд нь дулдуйдаж амь зуудаг улстөрчин зомбинуудад энэ бүхэн харин ямар ч хамаагүй, сонин бус бололтой... Дээхэн зарим нэг загвар өмсөгч хүүхнүүд харцаараа "эрчүүд л хайгаад байдаг" гэдэг онигоо байдаг байсан бол одоогийн "улстөрийн загвар өмсөгчид" ятгалга сурталчилгаагаараа нийгмийн харанхуй олонхыг л хайж тэднээр өөрсдийгөө "сонгуулах" гэж улайрч байна... Тэдний ихэнхийн мөрийн хөтөлбөрүүд нь хүсэл мөрөөдлийн жагсаалтууд биш ээ (хүүхэд цагаан цайлган сэтгэл оюунаараа хүсэж мөрөөдөж байхад муу юм юу байхав, хүсэл мөрөөдөлтэй байж л юманд хүрдэг гэж манай ард түмэн сургаж ирсэн билээ) харин тэр дэвшүүлсэн санаанууд нь зөвхөн санал авахын тулд л зохиосон улстөрийн хорхойтой боловч залхуусын төөрөгдлүүд, циник хоосон амлалтууд байгаа нь харамсалтай. Өөрийгөө эхлээд бас гэрээ зас, дараа нь төрөө зас гэдэггүй бил үү?

Ялангуяа эрх баригч намууд авилгалтай тэмцэнэ гэж хэнээрхэж байгаа нь хэрэв зүйрлэж хэлэх юм бол нэг ургаа модноос туссан сүүдрийг тэр сүүдэр туссан байгаа газрыг нь хүрздэн (хуулиар) ухаад арилгана гэж байгаатай яг ижил юм. Учир нь тэр мод байсан цагт түүний сүүдэр (авилгал) туссаар л байх нь гарцаагүй билээ. Харин авилгал бол манай улс нийгмийн ялзрал задрал, сүйрэл мөхөл юм.

Бид энэ муу ёрын "сүүдрийг" арилгахын тулд яах ёстой вэ...

Анхаар: Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.


 

Сэтгэгдлүүд  

шалтгаан уу?
0 # шалтгаан уу? 2012-06-27 17:04
Бүх үнэнийг хамарч чадахгүй байна л даа. Ухаандаа үнэнд хүрсэн тийм байж чадахгүй. Эрин цагийн дуудлагаар нэг ийм өгүүлбэр хэлэгдсэн санагдаж байна. Дэлхий нийт эрэлд байнаа гэж. Юуны эрэлд вэ? ҮНЭНИЙ.
Дасал болсон үзэл бодлуудаа хаяж чадахгүй. Нэг төрлийн шунал юм даа. Ээж аавыгаа орхиод гадаадад сургуульд явж чадахгүй бүдүүлэг үе байсан. Энэ зан өөр зүйл дээр давтагдахгүй гэж үү. Хаана ч хүмүүс адилхан. Өөрчлөлтөөс айдаг. Энэ тийм эртний байгалиас бидэнд байх үлдэц биз. Их хэмжээний капитал хуримтлуулагсад гэхэд бүхнийг байгаагаар нь үлдээх, гол нь өөрийгөө энэ баяжиж байгаагаар нь үлдээх. Өөр бодол боломжгүй мэт.
Капиталтайгаа хөгжих. Нөгөө л өөрчлөлт айдас төрүүлээд.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
шалтгаан уу?
0 # шалтгаан уу? 2012-06-27 17:20
Капиталтайгаа хөгжих. Нөгөө л өөрчлөлт айдас төрүүлээд.
Дэлхий түүхэнд аймшигт дайн, өлсгөлөн, ядуурал, өвчин зовлон гээд л бишгүй их байсан болхоор... Дээр нь байгалийн үзэгдлүүд.
Орчлонгийн жам гэж ярьдаг. Мөн орчлон баттай биш ч гэдэг. Бас МӨНХ БУС.
Тэр нэг жаахан олдсон жаргал шуу юмаа удаахан байлгах гэдэг. МӨНХ байлгах гэдэг. Гэтэл өөрөө мөнх биш.

ЮМС мөнх биш. Бодьгалс мөнх биш. Юмсын мөн чанар нь тэр гэнэ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
МӨНХ ТЭНГЭР
0 # МӨНХ ТЭНГЭР 2012-06-27 17:33
Бүх юм мөнх бус юм бол яагаад МӨНХ ТЭНГЭР гэдэг вэ?

Бид хөрсөнд муу модны үр суулгаад л байгаа нөхцөлд нөгөөдөх чинь л ургана. Дахиад л нөгөө үрээ сулгалаа. Үр дүн адилхан. Хаяа нэгхэн цаг агаар, бусад шалтганаас навч нь эрт унадаг ч юмуу, муруйдаг ч юм уу, жимсээ өгөхгүй жил ч байх юмуу. Гэхдээ нөгөө л жимсээ өгдөг мод ургана.

Үрээ солихоо ер санадаггүй ээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Үзэгч
0 # Үзэгч 2013-01-07 14:50
Фукуяма зөвхөн үр дагавруудыг л дурьдаад байгаа болохоос биш, оношоо бол олохгүй байна шүү дээ. Аргагүй шүү дээ мань хүн өөрөө системийн бүтээгдхүүн учраас тойрог доторхоос гадагшаа харахыг хүсэхгүй байна. Буруу үр тарчихаад 1000 мөчрийг нь тасдаад яах юм. Манай эрх баригчид дотор энэ Нео-либерализмийн талаар ойлголттой хүн 1 бус байгаа л байх. Байлаа гээд сэтгэл алга. Өнөөдөр манай гэр бүл л болж байвал боллоо гэдэг юм уу эсвэл үнэхээр тайлбарлаад тайлбарлаад ангийхан нь тоодоггүй юм уу! :thinks:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Цолмон
0 # Цолмон 2013-08-21 15:56
Quote:
Мухардлыг сэтлэх УЛС ТӨРИЙН ШИНЭ ҮЗЭЛ САНАА, түүнийг амьдруулах таатай орчин, шинэчлэлийг эхлүүлэх шийдвэртэй бодлого, үйл ажиллагаа хэрэгтэй.
:thumbsdown:
biznetwork.mn/topic/show/41171/3#last
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
pad
0 # pad 2014-01-19 01:36
Мэдсээр байж ардчилал гэж хашгирагчид бол алуурчид. Ер нь сайн бодвол орос хятадууд ардчилал гэж савлахгүй байгааг анзаарах хүн байна уу
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
.
0 # . 2014-12-25 23:27
БОЛОР АХ, ТА ЯАГААД СТӨ НД ТҮМЭН ОЛОНДОО ЗОРИУЛЖ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЛЕКЦ ТАВИЖ БОЛДОГҮЙ ЮМ БЭ ??? БОЛОХГҮЙ ЮУ БАЙНА ???
МОНГОЛД ХҮМҮҮСТ НОМ УНШИХ ЦАГ БАЙХГҮЙ БАЙНА Ш ДЭЭ !
БАЯРХҮҮ АХТАЙ ЯРИЛДАА. ЭНЭ УЛС ОРОН МӨХЛӨӨ !!!!!!!!!!!!!!!!!!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
догий
0 # догий 2015-03-31 02:21
Таньд баяраллаа.энэ бүхнийг бид уншиж ойлгож урам авч байнаа дэвшил шүү дээ.амжилт та баабараас илүү үнэн г хүргэж ард Олонд буян болж байгаа даа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг