debt addiction


ЗЭЭЛИЙН ХЭРЭГЛЭЭНД ДОНТОЖ ӨРИЙН ДӨНГӨНД ОРСОН,
МОЛИГО АМАРХАН ҮМХДЭГ ХҮН СҮРГИЙГ
БИЙ БОЛГОХ ЗОРИЛГОД
ЖИНХЭНЭ МЭДЛЭГҮҮД СААД БОЛЖ БАЙНА !

 Зээлийн хэрэглээ бол жинхэнэ боолчлолд хүргэх шулуун дардан зам !

 

"... хүний бие эрхтэнд эм тан үйлчилж эхлэх нь өвчин тусахаас илүү удаан байдаг шиг хүний бие махбодь оюун ухаан засарч өндийхдөө эвдрэхээсээ илүү урт удаан хугацааг шаарддаг. Яг үүн шиг үндэстний ухаантан мэргэд авьяастнуудыг төрүүлж гаргаж ирэх эсвэл тэднийг дэмжин бадраахаас хавчин унтраах нь илүү амархан байдаг.

Учир нь энэ чиглэлд юу ч хийхгүй гараа хамхин суух нь яг ийм амар хялбар, эхэн үедээ бол зарим хүмүүст бүр үзэн ядмаар хоосон эрх чөлөө шиг байдаг ч аажмаар энэ муу ёрын байдал нь бүх нийтэд улам таалагдаж - ингэж байх нь бүр аятайхан ч юм шиг болж хувирдаг юм аа"

Римийн түүхч Тацит

 

Одоо газар сайгүй боловсролын тогтолцоог америкжуулах үйл явц ид өрнөж байна. Харийнханд янз бүрийн замаар худалдагдсан улстөрчид, тэдний долдой гар хөл түшмэдүүд барууны дундаж иргэдийн мэдлэг боловсролоос илүү өргөн гүн гүнзгий байсан үндэстний боловсролын тогтолцоогоо одоо америкийнх шиг стандарттай болгох хэрэгтэй хэмээн муйхарлаж хэрэг дээрээ эвдэн бусниулж самарч байна. Учир нь ингэхийг тэдний албан тушаалдаа үлдэж байх нэг гол нөхцөл нь болгосон байдаг байна.
1990-ээд онд манай хүүхэд залуусын мэдлэг боловсрол барууны үе тэнгийнхнээсээ илүү өргөн, гүн гүнзгий, ёс суртахуун нь илүү хүнлэг шударга үнэнч байсныг эргэн санагтун! Харин барууны улсууд яагаад баян тансаг байсан нь тэдний иргэдийн ерөнхий мэдлэг боловсрол, ур чадвартай бараг холбоогүй, харин колоничлол доллар-фунт-франк-иений эдийн засгийн далд мөлжлөг түрэмгийлэл дээр үндэслэсэн байсан билээ!

ЗХУлс-Оросын алдарт математикч, МГУ-ын Математикийн институт, Парижийн Дофин Их сургуульд уригдан ажиллаж байсан доктор, профессор Владимир Арнольд ингэж баталж байна:


Америкийн "улстөрийн товчоо" нь болох санхүүгийн элитүүд болон тэдний дуулгавартай гар хөлүүд нь болсон улстөрчид зориуд санаатайгаар жирийн америк иргэдээ маш доогуур мэдлэг боловсролтой, мөн маш доогуур ёс суртахуун, соёлын түвшинтэй болгож тэднийг шинэ маягийн /өрийн/ боолчлолын системдээ байнга барьж байхыг хичээж байдаг. Яагаад гэвэл жинхэнэ гүн гүнзгий өргөн мэдлэг боловсрол бол өнөөгийн өнгө мөнгөний нийгэмд зээлийн хэрэглээнд донтсон хүн сүргийг өрийн боолчлолд хүлж барьж байх гэсэн доллар-фунт-еврогийн эзэд - мөнгө хүүлэгчдийн туйлын хүсэл, жирийн хүмүүсээс нууцалж байдаг цаад далд зорилготой нь зөрчилдөж байдаг байна.

Өндөр хүүтэй зээлийн олон жилийн өрөнд унасан, хэзээ ч мултрахгүй өрийн дөнгөнд - жинхэнэ боолчлолд орсныгоо ойлгож сэхээрч ухаарч чадахгүй байгаа хүн сүрэг бол угтаа ямар ч эрх чөлөөгүй, "ардчилсан" цаасан малгай өмсгөсөн жинхэнэ боолууд билээ! 

Хэрэв жирийн хүмүүс жинхэнэ ёсоор өндөр мэдлэг боловсролтой, үндэстний уламжлалт дотоод ёс суртахуунтай, өндөр хувийн соёлтой болчих юм бол тэд маркетинг - реклам гэгч харийн түрэмгий ятгалганд ховсдуулж байнга шинэ эд барааг зогсоо зайгүй зээлээр ч хамаагүй худалдан авдаггүй бөгөөд харин улам өндөр мэдлэг боловсрол руу, жинхэнэ ёс суртахуунт амьдрал соёл иргэншил рүү тэмүүлж зөвхөн материаллаг хэрэглээгээ хангахын төлөө бус харин Хүний дотоод оюунт сэтгэлийн ёс суртахууны хэрэгцээгээ хангахын төлөө амьдардаг болдог. Харин ийм өндөр боловсролтой, дээд ёс суртахуунтай байх нь өнөөгийн зөвхөн зээлийн хэрэглээнд донтож өрийн гүн гүнзгий ангалд унасан америкийн нийгмийн мөн чанартай нь харшилддаг байна. Энэ нь элдвийн молиго амархаан үмхдэг, ямар ч аргаар хамаагүй мөнгө л хийж түүгээрээ эцэс төгсгөлгүй ууж идэж эдэлж хэрэглэх донгоос өөр бараг юу ч мэддэггүй, өөр юу ч сонирхдогүй хүн сүргийн нийгмийг бий болгож хүүтэй өрийн боолчлолд барьж байх гэсэн банкируудынх нь туйлын хүсэл тачаал - цаад зорилготой нь зөрчилддөг ажээ!   

Жишээлбэл, саяхан Калифорнийн хэсэг эрдэмтэн сэхээтнүүд Америкт хүссэн бүх хүмүүсийг их дээд сургуулиудад элсүүлэн авахын эсрэг тэмцэж байсан боловч амжилт олоогүй ажээ. Тэд нар жишээ нь тооны машин эсвэл компьютер ашиглахгүйгээр 111-ыг 3-т хувааж чадахгүй байгаа тийм хүмүүсийг их дээд сургуульд элсүүлэн авахгүй байхыг, тэднээс сургалтын төлбөрийг нь авч боловсрол олгож байна гэж тэднийг ичгүүр сонжуургүй хууран мэхлэхгүй байхыг эрх баригчдаасаа шаардаж байсан юм.

Тэд физикийн мэдлэгийн хувьд ердийн ус шингэн, хатуу, хийн төлөвт байж болдгийг мэддэггүй ойлгодоггүй, ийм наад захын мэдлэггүй хүмүүсийг их дээд сургуульд элсүүлэн авахгүй байхыг Калифорни мужийн хууль тогтоогчдоос шаардаж тэмцэж байсан юм. Гэвч тэд америкийн нийгмийн бизнес - ямар ч аргаар хамаагүй мөнгө л хийж байх гэсэн цаад зорилгод нь дийлдсэн юм.

АНУлсын холбооны хууль тогтоомжийн их дээд сургуулиудад элсүүлэх хууль дүрэмд нь элсэгчдийн хувийн бэлтгэлийг шалгах иймэрхүү ямар ч нөхцөл хязгаарлалтууд байдаггүй байна. Зөвхөн сургалтын төлбөрөө л төл, гүйцээ! гэдэг уриан доор энэ бүх зүйл болж байдаг аж.

Нэгэн жишээ: Ер нь Америкийн боловсролын агуулга хөтөлбөрт энгийн бутархайг хуваах үйлдэл гэсэн ойлголт, сургалт байдаггүй байна. Үүнд итгэхийн аргагүй байгаа биз дээ! Хэдэн жилийн өмнө Америкийн Математикийн нийгэмлэгийн албан ёсны сэтгүүлд бичихдээ 1,5-ыг 1/3-т хуваах гэсэн бодлогыг АНУлсын ихэнх муж улсын математикийн багш нар бодож чаддаггүй, тэдний зөвхөн 1-2% нь үүнийг бодож чаддаг, ер нь америкийн боловсролын агуулга хөтөлбөрт энгийн бутархай гэсэн ойлголт огт байдаггүй, суралцагсдад үүнийг тайлбарлаж ойлгуулдаггүй, тэдэнд яаж хуваахыг зааж сургадаггүй гэж нотолж бичсэн байсан юм. Ийм учраас одоо тэдний хэн нь ч 111-ыг 3-т хувааж чаддаггүй байна. Учир нь үүнд тэр хүмүүсийг бүүр эхнээсээ сургаагүй байдаг байна! Энэ бол жирийн олонхыг зориудаар санаатайгаар мохоо тэнэгдүү болгож байгаагийн ганцхан жишээ юм. Хэрвээ энэ өнгө мөнгөний нийгмийн бүх зүйлийг сайн ажиглаж ойлгож ухаарах юм бол энгийн үнэнд нийцэх зүйлийг олоход үнэхээр бэрх байдаг билээ! Зөвхөн гадна талынх нь хиймэл гял цал байдлын ард чухам юу нуугдаж байдгийг төсөөлөхөд ч бэрх юм аа...

Энэ талаар Нью-Йоркийн "Джеральд Трибун" сонинд бичихдээ, Вашингтонд Конгрессын нэг гишүүн үг хэлэхдээ "Би Небраска мужийн сонгогчдыг, тэднийхээ ашиг сонирхлыг энд төлөөлж байна. Ийм учраас миний өөрийн ойлгохгүй байгаа юмыг тэр хүмүүст зааж сургахаар оролдохыг би хэзээ ч тэвчихгүй. Жишээлбэл, 111-ыг 3-т хуваахыг!" гэж муйхарлаж байсан ажээ.  Өөр нэг конгрессын гишүүн нь хэлэхдээ "Та нарын энэ "ус хийн төлөвт бас байдаг" гэж баталж байгаа физикийн хичээлийн хөтөлбөр чинь зөвхөн маш өндөр мэдлэгтэй, жишээлбэл, сүүлийн үед манайд бас тааралдах болсон Москвагийн нөгөө тэр 57-р элит сургуулийн суралцагчид л ойлгож чадах, зөвхөн тэдэнд зориулсан эд байх. Харин манай харууд бол амтгүй, үнэргүй, өнгөгүй энэхүү усны хийн төлөв гэгчийг чинь хэзээ ч ойлгож чадахгүй, тэдний оюун ухааны чадавх нь үүнд хүрэхгүй, иймээс наад хөтөлбөр чинь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан эд байна" гэж мугуйдлан зүтгэж байсан тухай бичиж байжээ. 

Энэ бүхэн бол бидний одоо хүрэхээр явж байгаа нөгөө "барууны боловсролын" стандарт гэгч мөн бөгөөд харийнханд худалдагдсан улстөрчид, муйхар түшмэдүүдийн "барууны өндөр боловсрол" гэж сургаар алс холоос шүтэн шогширч харийн эздийнхээ даалгаврыг доллар хөлсөнд нь аван зүтгүүлж байгаагийн зөвхөн нэг жишээ юм. Одоо америк бүргэдийн ардчилсан саварт базуулсан байгаа дэлхийн олон оронд хуучны өндөр түвшний боловсролын тогтолцоогоо "шинэчлэх", "бүтцийн өөрчлөлт хийх" гэх мэтийн жирийн хүмүүст бол  ойлгомжгүй зальжин уриа лозунг нэр хаяг, халхавчийн доор үнэн хэрэг дээрээ нураан устгах үйл явц ид явж байна!!! 

Хэдэн жилийн өмнө нисэх онгоц үйлдвэрлэдэг АНУлсын Боинг компанийн төлөөлөгчид энэ профессорт хандаж ингэж ярьж байсан байна. Тэд нар өнөөгийн Барууны, тэр дотроо Америкийн боловсролын системийн зорилгыг түүнд тайлбарлахдаа "Манай компани одоо Америкт бага, дунд, их дээд сургуульд төгссөн гэх хэнийг ч Боинг компанидаа шинэ онгоц үйлдвэрлэх, хуучин онгоц засварлах ажилд хөлслөн авч чадахгүй болчхоод байна. Учир нь тэдний мэдлэг нь хүрэхгүй, шаардлага хангахгүй байгаа. Одоо Боинг компани зөвхөн гадаадын цагаачдыг хөлслөн авч ажиллуулах дээр түр тогтнож байна. Голдуу ОХУ, Хятад, Энэтхэгийн цагаачдыг хөлслөн авч байгаа. Танайд боловсролын системээ америк-английн ер нь барууны стандартад шилжүүлэх гэж байгаа тухай бид сонингоос олж уншсаан. Бидний хийсэн тооцоогоор бол 30 жилийн дараа танай боловсролын систем яг өнөөгийн манай ийм түвшинд очно. Тэгэхээр манай компанид хөлслөн авах хүмүүс үлдэхгүй болж Боинг мэтийн өндөр технологийн үйлдвэрлэлүүд нуран унах нь ээ. Өнөөгийн Америкийн өндөр технологийн тогтолцоо нь зөвхөн дэлхийн бусад улс оронд уламжлалт тогтолцоогоор өндөр боловсрол олсон хүмүүсийг Америкийн компаниуд доллараар хөлслөн ажиллуулж байгаа дээр л одоохондоо тогтнож байгаа юм" гэж баталцгааж байсан байна...

 

Гэвч одоо манайд "бүтцийн өөрчлөлт" гэгч хулхи уриан доор чухам юу хийж байгаа билээ?!...

 

 

Сэтгэгдлүүд  

NB
0 # NB 2014-08-13 18:23
Амар мэнд үү? Таны нийтлэлийг уншихад их таатай байлаа. Ухаанд минь ухаан нэмсэнд гилаалаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
WI, USA
0 # WI, USA 2014-10-09 12:27
Америкд дунд сургуулийн сургалт, мэдлэг олголт нийтдээ сул тааруухан гэдгээ еерсдее ч хvлээн зевшеердег, гайгvй сургалттай цеен тооны "public" сургууль бий, хувийн сургууль нь муугvй сургалттай гэдэг юм билээ. Канад-н дунд сургуулийг Америкаас дээр гэдэг.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
fghjk
0 # fghjk 2014-12-25 23:07
Одоо яахав? Манайхан АНУлсад доктор хамгаалсан гэдэг. их амархан байдаг бололтой
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
uran
0 # uran 2015-03-15 11:30
Quoting fghjk:
Одоо яахав? Манайхан АНУлсад доктор хамгаалсан гэдэг. их амархан байдаг бололтой

олон хүн уншиж ухаарал аваасай танд талархлаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зөв сэдэв
0 # зөв сэдэв 2015-04-23 08:14
Америкийн зарим хувийн сургууль төрийн шахалтаар улсын сургуультай ижил программ үзэх болсон нь бухимдал төрүүлж байгаа. Өөрөөр хэлвэл үнэгүй сургуультай ижил программтай сургуульд үнэ төлж сурах нь утгаа алдаж байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зочин
0 # Зочин 2015-09-20 12:10
Маш үнэн зөв бөгөөд цаг үеийн тулгадсан асуудал хөнджээ. Хэт даяаршил,өнгө мөнгө хөөсөн барууны нийгмийн үзэл, амьдралын хэв маягийг шүтсэн хүмүүс маш их болсон. Зөвхөн америк маягаар амьдарвал дээдийн дээд хүсэл нь биелж буй мэт сэтгэж, төөрөлдөх хүмүүс маш их болжээ. Хүүхдүүд яалт ч үгүй автаж байна даа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
nasaa
0 # nasaa 2016-03-04 16:40
Шинэчлэл, хөгжил гэдэг бол хуучнаасаа сайн бүхнийг авч, түүнийгээ баяжуулах сайжруулах үйл явц байх ёстой. Гэтэл бид байснаа устгаж, ямар ч барьцгүй гүн ангал руу хошуурцгааж байна. Өнөөдөр би орос хэл дээр ном хайгаад олсонгүй. Хуучин номнуудыг устгасан гэнэ. Бүх номын дэлгүүрээр орлоо. Оросын эртнээсээ судалж ирсэн агуу эрдэмтдийн боловсрол сэтгэл судлалын бүтээлээс 1 ч ном олж чадсангүй. энэ бол эмгэнэл....
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
багш
0 # багш 2016-10-28 16:40
Маш олон хүн уншаасай. Бодоосой. Танд баярлалаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхал
0 # Гайхал 2016-10-29 15:58
Унэндээ биднуусийн уед бол техник мэргэжлийн сургуульд сурах чадвартай нэгэн дээд сургууль элсэж тегссен диплом евертлеед бичсэн зуйл нь тумэн алдаатай тэгээд том хоосон мерееделтей яваад байх юм даа.

ХАРИУ: ОДОО МОНГОЛД БҮХ ЮМ ӨНГӨ МӨНГӨ ӨНГӨ МӨНГӨ БАС ДАХИН ӨНГӨ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ БОЛЧИХСОН БАЙГААД ХЭРГИЙН УЧИР ОРШИЖ БАЙГАА. ИЙМЭЭС ИЙМ ЧАДВАР БЭЛТГЭЛ МУУТАЙ БУРАТИНО-НУУДЫГ ХУВИЙН "ДЭЭД" СУРГУУЛИАР ХУУРЧ МӨНГИЙГ НЬ СЭГСЭРЧ БАЙГАА. ТЭД МӨНГӨ ЦАГ ХУГАЦААГАА АЛДСНАА ХОЖИМ ОЙЛГОНО!!!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг