Энэ видеотоймыг улам бүр олон хүмүүс үзэж дэлхийн өнцөг булан бүрт хүмүүсийн анхаарлыг маш их татаж байсан тэр үед оросын видеотоглоом сонирхогчид Metallic сайтны “тоглоомын хэрэглэгчдийн сэтгэгдлүүд” хуудас руу хандаж энэ тоглоомыг +1/-10 гэсэн үнэлгээнүүдээрээ “шагнаж” уурлаж хилэгнэсэн сэтгэгдлүүдээ бичиж байсан юм. “Энэ тоглоом бол тэр чигээрээ шал худлаа, бидний эцэг өвгөдийн Агуу их баатарлаг гавьяаг ичгүүргүй сонжуургүй гүтгэн гуйвуулж байна” гэж тэдний нэг нь бичсэн байгаа. Өөр нэг бүүр уурлаж хилэгнэсэн геймер шүүхэд онлайн нэхэмжлэл бичиж энэхүү тоглоомыг Орос болон ТУХНийгэмлэгийн орнуудын нутаг дэвсгэр дээр худалдахыг хориглохыг шаардсан юм.

canny4

Каннибализм /хүний мах, эд эрхтнүүдийг идэж хэрэглэх үзэл суртал/-ын хүн эмнэх чанарууд гэгчийг судалж бичсэн, саяхан гарсан номонд XVIII зууны сүүлчээр "Британийн хааны гэр бүлийн гишүүд хүний хүүр цогцос, зарим эд эрхтнүүдийг иддэг байсан шигээ одоо ч магадгүй юм" гэж бичсэн байна. Энэхүү номыг бичсэн автор болох Дархем /Durham University, North East England/-ийн их сургуулийн судлаач, доктор Ричард Сагг уг номондоо "иймэрхүү уламжлал зуршил нь зөвхөн хааны гэр бүлийн гишүүдийн л эм дом, чамин зоог гүнцэг байсан бус харин Европын хаад ноёд, ихэс дээдсийн хүрээнийхний дунд мөн тэр үеийн нийгэмд өргөн тархсан байсан үзэгдэл" хэмээн баталж байна.

rodina mat zovet

1941 оны зургадугаар сарын 24-нд, нацистын Германы жолоодогч Гитлерээр толгойлуулсан европын фашист дэглэмүүд 1939 онд ЗХУлстай байгуулсан байсан "Харилцан үл довтлох гэрээ"-гээ итгэл эвдэн зөрчиж ЗХУлсын баруун ба баруун өмнөд хилээр 1800 км өргөн фронтоор цөмрөн орж халдан довтолсноос 2-хон хоногийн дараа яруу найрагч В. И. Лебедев-Кумач-ийн “Ариун дайн” гэдэг шүлэг “Известия” мөн цэргийн “Красная звезда” сонинд нэгэн зэрэг хэвлэгдэн гарчээ. Үүнийг олж үзсэн зөвлөлтийн алдарт хөгжмийн удирдаач А.В.Александров тэр дор нь түүнд ая зохиосон байна. Тэр үед энэ шинэ дууны үг, нотыг нь хэвлэх ч хугацаа байгаагүй тул Александров өөрөө нотоо самбар дээр шохойгоор бичээд дуучид, хөгжимчид нь өөрсдөө дэвтэр дээрээ хуулж авцгааж байжээ.

Бидний - манай улс үндэстний амьдралын энэ амин сүнсүүд рүү сүүлийн 20 гаруй жил неолиберал ардчилагчид болон тэдний гараар харийн даяар эзэрхийлэн түрэмгийлэгчид элдэв башир аргуудаар дайрч ганхуулж байгааг бид бүхэн одоо ойлгож ухаарах цаг болсоон! Дахин товчоор хэлэхэд, Эх орон ба Түүхэн ой санамж гэдэг бол улс үндэстэн, ард түмэн оршин тогтнох, Улс Эх орноо хойч үедээ өвлүүлэн үлдээх, цаашдын хөгжил дэвшлийг хангах үндсийн үндэс юм. Ялангуяа монголчууд бид нар ядаж өнгөрсөн 20-р зууны түүхийн чин үнэнийг сайн мэдэхгүй байна. Ийм учраас өнөөгийн энэ бүх уруудал доройтол, өмнөх үеийнхний бүтээсэн байсан бүхнийг эвдэн бусниулсан - бүх нийтийн ухаан самуурал бол бидний XX зууны түүхийг гүтгэн гүжирдэхээс - харийнхны гар хөлүүдийн тархи угаалтаас эхэлснийг сануулж байна! 

9thofmay

Их британи, АНУлс хоёр 1942 оноос албан ёсоор ЗХУлстай гэрээ байгуулж "холбоотнууд" болсон байсан хэдий ч өөрсдийн "тун ч өвөрмөц" тоглоомоо тоглосоор байсан юм. 1942 онд нацист Германы баруун талаас нь II фронт нээхийг И. Сталин удаа дараа албан ёсоор хүсэлт тавихад У.Черчилл элдэв шалтаг тоочин эрс татгалзаж байсан нь бас л түүхэн баримт билээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт ч ийм татгалзсан хариу өгсөн бөгөөд арай хожим дэд ерөнхийлөгч нь болсон Гарри Трумэн тэр үед ингэж мэдэгдэж байжээ: "Хэрэв немцүүд давамгайлаад эхэлбэл оросуудад туслах хэрэгтэй, эсвэл оросууд дийлээд эхэлбэл немцүүдэд туслах хэрэгтэй. Тэд аль болох удаан бие биенээ алж хядаж байг".

Монгол Улсад Зөвлөлтийн Ажилчин-Тариачны Улаан армид туслах сан байгуулагдсан билээ. 1941 оны аравдугаар сард Монголын ард түмэн, хөдөлмөрчдөөс өвлийн 15 мянган иж бүрэн хувцас, 1,8 сая гаруй төгрөгийн үнэтэй гурван мянгаад илгээмж ачсан анхны цувааг илгээсэн юм. Мөн ЗСБНХУ-ын улсын банк руу 587 мянган төгрөг бэлнээр гуйвуулжээ. Энэ нь Октябрийн хувьсгалын 24 жилийн ойд зориулсан тусламжийн эхний цуваа байв. 1943 оны дөрөвдүгээр сар гэхэд Монголоос 25,3 сая гаруй төгрөгийн үнэтэй хүнсний бараа, хувцас ачсан найман цуваа илгээжээ. 1945 оны эхээр ЗСБНХУ руу бэлэг ачсан 127 вагоноос бүрдсэн цуваа илгээсэн байна.



Дэлхийн II дайнд татагдан оролцоогүй үлдсэн улс орон гэж ховор. Энэ дайны эхлэл, өрнөлийг олон үйл явдал, байлдаан, хэрэг явдлаар тогтоож тодорхойлох нь бий. Монголын дорнод хил дээр 1939 онд болсон “Халх голын” дайн Дэлхийн II дайны Ази дахь эхлэл нь болсон юм. Гэхдээ энэ дайны шийдвэрлэх хэсэг нь Зөвлөлтийн улаан арми, фашист Германы нацистуудын хооронд өрнөснийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. “Аугаа их Эх орны чөлөөлөх дайн” гэж Зөвлөлтийн талаас нэрлэж хэвшсэн энэ дайн 1941 оны 6 дугаар сарын 22-нд эхэлж 1945 оны 5 дугаар сарын 9-нд Берлинд фашизмыг голомтыг бут ниргэснээр Зөвлөлтийн Улаан арми бүрэн ялалт байгуулж дууссан билээ.

Британи, АНУ, Франц зэрэг Барууны гүрнүүдийн банк-санхүүгийн тусламж, цэргийн технологи, газрын тос бусад түүхий эдэд тулгуурлаж харьцангуй богино хугацаанд цэрэгжиж зэвсэглэсэн байсан нацист Герман, фашист Итали ба милитарист Япон улсууд "Гурвалын тохиролцоо" нэртэй гэрээг 1940 онд Берлинд байгуулсан билээ. Ер нь Их британи, АНУ, Франц зэрэг Барууны том гүрнүүдийн "жижиг дүү нар"- эдгээр дагуул фашист улсууд хамтран Европ тив талаас Герман, Италиар толгойлуулан ЗХУлс руу дайрах, милитарист Япон Зүүн Хойд Ази талаас Хятад, Монголыг, Алс дорнодоос ЗХУлсыг дайран дэлхийн 2-р дайныг дэгдээж Монгол улс, Хятад улс, ЗХУлсыг хуваан эзэлж авч тусгаар тогтнолыг нь устгахаар тохиролцсон байлаа... Хамгийн гол нь байгалийн нөөц баялаг, ажиллах хүч - хүн амыг нь эзлэн авах зорилготой байсан юм!

stalin

Сталинаар удирдуулсан Зөвлөлтийн ард түмэн Гитлерээр толгойлуулсан Европын фашист улсуудын эсрэг өөрийн эх орон итгэл үнэмшлээ хамгаалан тэмцэж байсан дэлхийн II дайнд бүхий л хүнд хүчир ачааллыг үүрч асар их гарз хохирлыг амсаж байхад харин тэр үед "холбоотон"-ых нь дүрд тоглож байсан Британи, АНУ, Франц зэрэг гүрнүүд аль болох 2 талын хүчийг шавхан барах тактик баримталж 2 талтай зэвсэг техникийн наймаагаа алтаар хийж асар их ашиг хонжоо олж байсан нь маргашгүй түүхэн үнэн юм. Тэгээд энэ аймшигт дайнд ЗХУлсын Улаан арми Гитлерийн фашист армийг бут ниргэж агуу Ялалт байгуулангуут Британи, АНУ холбоотны багаа хуу татан хаяж 1946 оны 5-р сард ЗХУлсын эсрэг - ер нь бүх социалист орнуудын эсрэг тархины угаалгын - "Хүйтэн" дайнаа зарласан билээ!?

Өнөөгийн манай дунд сургуулийн сурагчид, залуус Британийн эзэрхэг гүрэн оргил үедээ байхад дэлхийн бөмбөрцгийн ихэнх нь цусан улаан ягаан өнгөөр будагдаж байсан, энэ өнгө тэдгээр улс орнууд ард түмнүүд Британийн эрхшээл, дарангуйлал доор орсон байсныг харуулж байсан гэдгийг ядаж мэддэг болов уу... Саяхны нэгэн шинэ судалгааны үр дүн Британи улс түүхийнхээ туршид янз бүрийн цаг үед дэлхийн бөмбөрцгийн бүх үндэстэн улс орнуудын 90 гаруй хувийг нь уулгалан довтолж дайран орж ард түмнийг нь тонон дээрэмдэж боолчилж байсныг дахин баталсан байна. Дэлхийн бараг 200-гаад улс орнуудын өнгөрсөн түүхийг авч үзсэн энэхүү судалгаагаар тэдний дөнгөж 22-хон нь л британичуудын дайралт булаан эзлэлтэнд шууд өртөж байгаагүй ажээ.

chalkingol zassan1

ЗХУлс, БНМАУлсын удирдагчид геоулстөрийн энэ хүнд хэцүү нөхцөл байдлыг сайн ойлгож удахгүй капиталист гүрнүүдийн зүгээс том дайн дэгдээх нь гэдгийг төсөөлж байсан ба ийм нөхцөлд 1933-1939 онд юуны өмнө эдийн засаг, аж үйлдвэрлэлээ сэргээн босгох мөн дайн эхэлсэн нөхцөлд "араас хутга шаахаар" бэлдэж байсан дотоодын троцкист большевикууд, урьд өмнөх өмч ноёрхлоо алдсандаа өширхсөнийг нь гадаадын тагнуулын тусгай албадууд ашиглаж улс эх орных нь эсрэг ашиглаж байсан үнэндээ бол гаднын тавиул туршуулууд, тагнуулууд мөн дотоодын "гэнэн тэнэгүүдтэйгээ" тэмцэл хийж байжээ...

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг