... Би Вьетнамын тэр дайнд сайн дураараа бүр тэнгисийн явган цэргээр явсан... Үүнд гол нь намайг хүмүүжүүлсэн тэр хүмүүжил маань нөлөөлсөн. Би тэнд хоёр удаа шархдаж Мөнгөн Од медалиар шагнуулсан. Гэвч энэ дайн түүнийг нүдээр үзсэн намайг манай гадаад бодлого, манай геоулстөрийн бодлогын талаар юу ч ойлгохгүй болгосон. Би хожим энэ бүхнийг ойлгосныхоо дараа бүх зүйлд их харамсаж үнэхээр урам хугарсан даа. Учир нь намайг "Америк бол бусдаас онцгой эрхтэй улс, америкчууд бид юу ч хийж байсан дандаа зөв алхам хийдэг, бид зүгээр л бэртэгчид биш ээ" гэсэн уур амьсгал дунд хүмүүжүүлсэн байсан. Гэвч бидэнд зааж ойлгуулж биднийг хүмүүжүүлж байсан тэр түүх бол миний энэ баримтат кино, номонд өгүүлж байгаа жинхэнэ түүхээс шал өөр юм байсан юм даа...

Америкийн армийн энэ цэргүүд хөөрхий өлсөж зовж зүдэрч туйлдаж явсан нутгийн эзэд индианчуудыг дүн өвлийн хүйтэнд цасан дунд олон цагийн турш бүслэн хашиж осгоож байгаад дараа нь Wounded Knee - Шархадсан өвдөг хэмээх нэртэй эргэн тойрон намхан толгодоор хүрээлэгдсэн нэгэн хонхорт орохыг тушаасан юм. Өлсөж туйлдсан хөөрхий индианчууд нэгэнт хүчинд авсан байсан ба мөн цагаан арьстнуудын уран сайхан амлалтанд нь хууртаж тэдний хэлсэн ёсоор тэр хонхорт орж бөөгнөрөн жагсахад нь америкийн армийнхан тус хонхорыг тойрсон дөрвөн довцог дээр байрлуулсан байсан, 1 минутанд 4,2 мм-ийн 68 ширхэг сумаар галладаг 1800 метрийн тусгалтай Хоочкисс (Hotchkiss) хөнгөн пулёметуудаар тэднийг тэр хонхорт нь хайр найргүй хядаж устгасан юм.

Нийгмийн олонхын төлөө үзэл санааг улстөр эдийн засгийнхаа чиг баримжааг болгож байсан социалист орнуудын дотроос хамгийн анх бослого тэмцэл өрнүүлж “өөрчлөн байгуулалт”-ыг эхлүүлсэн Польшийн Солидарность хөдөлгөөн өдгөө 24 жилийн дараах өндөрлөгөөс улс орныхоо байдлыг эргэн харсан өөрсдийн “хувьсгалын” тухай нэг ярилцлагыг саяхан долоо хоног тутмын “Солидарность” сэтгүүлдээ нийтэлжээ...

Юун тухай би харамсах ёстой гэж? Энэхүү нууц ажиллагаа (Афганистан дахь социалист өөрчлөлт, бүтээн байгуулалтуудыг эсэргүүцэгч лалын суурь үзэлтнүүдийг нь дэмжиж тэднийг гаднаас нь зэвсэглэж турхирах) бол үнэхээр маш сайхан санаа байсан. Энэ нууц ажиллагаа нь оросуудыг [бидний тавьсан] афган хавханд татан оруулах боломжийг өгсөн, тэгвэл би үүнд харамсахыг та нар хүсээд байгаа юм уу? Зөвлөлтийн цэргүүд Афганистаны хилийг албан ёсоор даван оронгуут би ерөнхийлөгч Картерт хандаж “Одоо бидэнд ЗХУлсад өөрөөр нь Вьетнамын дайн шиг дайн хийлгэх боломж гарч ирлээ” гэж шууд бичиж байсан.

pribaltica

Балти орчмын Латви, Литва, Эстони улсууд 1990-ээд оноос ЗХУлсын бүрэлдэхүүнээс гарч барууны загварын ардчиллыг байгуулж тэдний зааж өгснөөр зах зээлийн замаар орж хувьчлал явуулсны эцэст одоо урьд өмнө нь - Зөвлөлт засгийн үед тэнд байгуулсан бүх аж үйлдвэрүүд нь бүрэн шамшигдан үрэгдэж алга болсон байгаа юм. Харин оронд нь капиталист нийгмийн салшгүй үр дагаврууд болох ажилгүйдэл архидалт янхандалт газар авч залуучууд нь амь зуухын эрхэнд Баруун Европ руу дүрвэн цагаачилж...

Бид энэ удаа энгийн номхон хүмүүсийн эсрэг химийн зэвсэг удаа дараа хэрэглэж асар их үхэл, зовлон тарьж байсан маш баялаг туршлагатай энэ улсын засгийн газрын тухай ярьж байна. Одоо Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг хоосон гүтгэн гүжирдэж ээлжит нэг дайн дэгдээхийг тачаадан хүсэж байгаа америкийн неоконууд болон Барууны банкирууд, цэргийн аж үйлдвэрлэлийнхэн энэхүү ээлжит түрэмгийллээ үйлдэхийн өмнө “Асад химийн зэвсэг хэрэглэсэн” гэсэн тэдний өөрсдийнх нь худал мэдэгдлийг сайтар мөрдөн шалгах гэсэн аливаа оролдлогуудыг хааж гэмт хэргээ булзааруулахыг хүсэж байна.

Энэ видеотоймыг улам бүр олон хүмүүс үзэж дэлхийн өнцөг булан бүрт хүмүүсийн анхаарлыг маш их татаж байсан тэр үед оросын видеотоглоом сонирхогчид Metallic сайтны “тоглоомын хэрэглэгчдийн сэтгэгдлүүд” хуудас руу хандаж энэ тоглоомыг +1/-10 гэсэн үнэлгээнүүдээрээ “шагнаж” уурлаж хилэгнэсэн сэтгэгдлүүдээ бичиж байсан юм. “Энэ тоглоом бол тэр чигээрээ шал худлаа, бидний эцэг өвгөдийн Агуу их баатарлаг гавьяаг ичгүүргүй сонжуургүй гүтгэн гуйвуулж байна” гэж тэдний нэг нь бичсэн байгаа. Өөр нэг бүүр уурлаж хилэгнэсэн геймер шүүхэд онлайн нэхэмжлэл бичиж энэхүү тоглоомыг Орос болон ТУХНийгэмлэгийн орнуудын нутаг дэвсгэр дээр худалдахыг хориглохыг шаардсан юм.

canny4

Каннибализм /хүний мах, эд эрхтнүүдийг идэж хэрэглэх үзэл суртал/-ын хүн эмнэх чанарууд гэгчийг судалж бичсэн, саяхан гарсан номонд XVIII зууны сүүлчээр "Британийн хааны гэр бүлийн гишүүд хүний хүүр цогцос, зарим эд эрхтнүүдийг иддэг байсан шигээ одоо ч магадгүй юм" гэж бичсэн байна. Энэхүү номыг бичсэн автор болох Дархем /Durham University, North East England/-ийн их сургуулийн судлаач, доктор Ричард Сагг уг номондоо "иймэрхүү уламжлал зуршил нь зөвхөн хааны гэр бүлийн гишүүдийн л эм дом, чамин зоог гүнцэг байсан бус харин Европын хаад ноёд, ихэс дээдсийн хүрээнийхний дунд мөн тэр үеийн нийгэмд өргөн тархсан байсан үзэгдэл" хэмээн баталж байна.

rodina mat zovet

1941 оны зургадугаар сарын 24-нд, нацистын Германы жолоодогч Гитлерээр толгойлуулсан европын фашист дэглэмүүд 1939 онд ЗХУлстай байгуулсан байсан "Харилцан үл довтлох гэрээ"-гээ итгэл эвдэн зөрчиж ЗХУлсын баруун ба баруун өмнөд хилээр 1800 км өргөн фронтоор цөмрөн орж халдан довтолсноос 2-хон хоногийн дараа яруу найрагч В. И. Лебедев-Кумач-ийн “Ариун дайн” гэдэг шүлэг “Известия” мөн цэргийн “Красная звезда” сонинд нэгэн зэрэг хэвлэгдэн гарчээ. Үүнийг олж үзсэн зөвлөлтийн алдарт хөгжмийн удирдаач А.В.Александров тэр дор нь түүнд ая зохиосон байна. Тэр үед энэ шинэ дууны үг, нотыг нь хэвлэх ч хугацаа байгаагүй тул Александров өөрөө нотоо самбар дээр шохойгоор бичээд дуучид, хөгжимчид нь өөрсдөө дэвтэр дээрээ хуулж авцгааж байжээ.

Бидний - манай улс үндэстний амьдралын энэ амин сүнсүүд рүү сүүлийн 20 гаруй жил неолиберал ардчилагчид болон тэдний гараар харийн даяар эзэрхийлэн түрэмгийлэгчид элдэв башир аргуудаар дайрч ганхуулж байгааг бид бүхэн одоо ойлгож ухаарах цаг болсоон! Дахин товчоор хэлэхэд, Эх орон ба Түүхэн ой санамж гэдэг бол улс үндэстэн, ард түмэн оршин тогтнох, Улс Эх орноо хойч үедээ өвлүүлэн үлдээх, цаашдын хөгжил дэвшлийг хангах үндсийн үндэс юм. Ялангуяа монголчууд бид нар ядаж өнгөрсөн 20-р зууны түүхийн чин үнэнийг сайн мэдэхгүй байна. Ийм учраас өнөөгийн энэ бүх уруудал доройтол, өмнөх үеийнхний бүтээсэн байсан бүхнийг эвдэн бусниулсан - бүх нийтийн ухаан самуурал бол бидний XX зууны түүхийг гүтгэн гүжирдэхээс - харийнхны гар хөлүүдийн тархи угаалтаас эхэлснийг сануулж байна! 

9thofmay

Их британи, АНУлс хоёр 1942 оноос албан ёсоор ЗХУлстай гэрээ байгуулж "холбоотнууд" болсон байсан хэдий ч өөрсдийн "тун ч өвөрмөц" тоглоомоо тоглосоор байсан юм. 1942 онд нацист Германы баруун талаас нь II фронт нээхийг И. Сталин удаа дараа албан ёсоор хүсэлт тавихад У.Черчилл элдэв шалтаг тоочин эрс татгалзаж байсан нь бас л түүхэн баримт билээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт ч ийм татгалзсан хариу өгсөн бөгөөд арай хожим дэд ерөнхийлөгч нь болсон Гарри Трумэн тэр үед ингэж мэдэгдэж байжээ: "Хэрэв немцүүд давамгайлаад эхэлбэл оросуудад туслах хэрэгтэй, эсвэл оросууд дийлээд эхэлбэл немцүүдэд туслах хэрэгтэй. Тэд аль болох удаан бие биенээ алж хядаж байг".

Монгол Улсад Зөвлөлтийн Ажилчин-Тариачны Улаан армид туслах сан байгуулагдсан билээ. 1941 оны аравдугаар сард Монголын ард түмэн, хөдөлмөрчдөөс өвлийн 15 мянган иж бүрэн хувцас, 1,8 сая гаруй төгрөгийн үнэтэй гурван мянгаад илгээмж ачсан анхны цувааг илгээсэн юм. Мөн ЗСБНХУ-ын улсын банк руу 587 мянган төгрөг бэлнээр гуйвуулжээ. Энэ нь Октябрийн хувьсгалын 24 жилийн ойд зориулсан тусламжийн эхний цуваа байв. 1943 оны дөрөвдүгээр сар гэхэд Монголоос 25,3 сая гаруй төгрөгийн үнэтэй хүнсний бараа, хувцас ачсан найман цуваа илгээжээ. 1945 оны эхээр ЗСБНХУ руу бэлэг ачсан 127 вагоноос бүрдсэн цуваа илгээсэн байна.

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг