ex oron

 

Амин нутаг

(Ая Балхжав, Камертон хамтлаг)

Армаг хүлэг нь гадаа ирэх шиг

Амгайгаа зажлаад үүрсэх нь сонсогдоно

Аглаг хангай гэртээ орох шиг

Агь гангын үнэр анхилна

Амин хайртай нутаг минь

Азийн цэнхэр асар минь

Алтай хангай говьтойгоо

Алагхан зүрхэнд минь багтнам зээ

Сайхан бүсгүй хажууд минь байх шиг

Сарын газраас нүдэнд тормойж

Саруул тал минь хаяанд буух шиг

Салхин сэвшээ нүүрийг минь илбэнэ

Амин хайртай нутаг минь

Азийн цэнхэр асар минь

Алтай хангай говьтойгоо

Алагхан зүрхэнд минь багтнам зээ

Амин хайртай нутаг минь

Азийн цэнхэр асар минь

Эцэг өвгөдөөс өвлөгдсөн

Эрдэнээс үнэтэй нутаг минь

Алтай хангай говьтойгоо

Алагхан зүрхэнд минь багтнам зээ

Эх нутаг минь

Эх орон минь

Уран хуурын утсыг уянгалуулж

Уртын дууны эгшиг цуурайтаж

Уулын гол нь урсаад зөрөх шиг

Усан таргилын чулуу шаагина

Амин хайртай нутаг минь

Азийн цэнхэр асар минь

Алтай хангай говьтойгоо

Алагхан зүрхэнд минь багтнам зээ

Амин хайртай нутаг минь

Азийн цэнхэр асар минь

Алтай хангай говьтойгоо

Алагхан зүрхэнд минь багтнам зээ

Алагхан зүрхэнд минь багтнам зээ



Монголын тал нутаг

(З. Түмэнжаргал, Камертон хамтлаг)

Дүүжүү алсаас ирээд 
Дүүрэн амьсгаа авахад минь
Мөнхийн усыг амсах шиг
Цэлмэн цэлмэн уужраад

Яасан цэнгэг юм бэ
Монголын ариун агаар
Яасан цэлмэг юм бэ
Монголын хөх тэнгэр

Аяны шувуудын цуваа
Алжаан цуцаж гатлах
Алаг нүдний үзүүрт
Хаяа хязгааргүйгээр цэлийгээд

Ямар уудам юм бэ
Монголын тал нутаг
Яасан уужуу юм бэ
Монгол хүний сэтгэл

Монголын ариун агаар
Монголын хөх тэнгэр
Монголын тал нутаг
Монгол хүний сэтгэл

Уруудах өөдлөхийн тавиланд
Сэтгэлийн цавгүй амгалан
Учрах ханилах заяанд
Итгэлийн сэвгүй цайлган

Ямар уудам юм бэ
Монголын тал нутаг
Яасан уужуу юм бэ
Монгол хүний сэтгэл

Ямар уудам юм бэ
Монголын тал нутаг
Яасан цэлмэг юм бэ
Монголын хөх тэнгэр

tears

 

 

Сэтгэгдлүүд  

зочин
0 # зочин 2012-06-21 07:03
Форум хурдан ашиглалтад ороосой бидэнд гарах гарцаа олох хэлэлцэх үндэсний форум болоосой та бүхнийг дэмжиж байна бүх номноос нь авнаа

Админ: Монгол үсгийн тохиргоо чинь буруу байна. Windows-ийн сонгодог тохиргоог яаж хийхийг Сэтгэгдэл бичих зааварт байгаа.
Дахин буруу СОЛГОЙ кодоор бичихгүй байхыг зөвлөж байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг