Бүү бур! Чамайг анх ингэж бичихэд чинь тоогоогүй
Дараа нь давраад улиглахад чинь эргэлзэж эхэлсэн
Эцэст нь шалгаж үзээд худал бурж байгааг чинь ойлгосон!

"Эх оронч үзэл бол адгийн шааруудын хорогдох сүүлчийн оромж" гэсэн нэгэн үгийг неолибералчид харийн үзэл сурталд Монголын ард түмнийг ятган ухуулахдаа ашиглаж энэ үгийг зориудаар буруу орчуулж буруугаар ойлгуулж тэднийг төөрөгдөлд оруулснаас болж одоо олон монголчууд, ялангуяа манай гэнэн итгэмтгий залуучууд энэ үгийн цаад учрыг, ер нь Эх оронч үзлийг огт буруугаар ойлгож явдаг болсон юм. Энэхүү манай улс үндэстнийг аажмаар сүйрэл мөхөлд зайлшгүй хүргэх нигууртай неолибералчдын башир залийг нь илчилж олон түмний буруу ташаа ойлголт төсөөлөл - тэдний гэнэн төөрөгдлийг нь залруулж өгөх хэрэгтэй байгаа.

Анх энэхүү үгийг манай цөөн хэдхэн "улайрсан" неолибералчдын нэг - гаднын хөлсний суртал ухуулагч өөрийн нэг захиалгат нийтлэлдээ ишлэхдээ энэ үгийг анх хэлсэн тэр жинхэнэ утгын холбоотой санаан дотроос нь сугалж аваад шал өөр утга, өнгө аяс оруулж огт өөр зүйлтэй холбож ишилсэн нь (!) энэ үгийг анх хэлсэн тэр хүний хэлэх гэсэн санааных нь яг эсрэг ойлголт, бодол төсөөллийг гэнэн итгэмтгий хүмүүст, ялангуяа өнөөгийн залууст төрүүлсэн байдаг.

Харийн суртал ухуулагчийн зориуд гуйвуулсан энэ “жигүүрт үгийг” нь олж уншиж ташаа ойлголттой болсон монгол залуучуудын нилээд хэсэг нь одоо Эх орон минь гэж ярихаас, Эх оронч гэж бусдадаа ойлгогдохоос, харагдахаас айж ичиж жийрхэж явдаг болсон нь өнөөгийн харийн ардчилсан дэглэмийн нэг эмгэнэл юм. Энэ бол Эх оронгүй, Үндэс угсаагүй, хаана амар жимэр гэдэс цатгалан сэмхэн амьдарч болж байна тэр газраа "бага эх орон" гэж үздэг космополит - дэлхийн хүн гэсэн харийн неолибералч үзлийг монгол залуусын дунд дэлгэрүүлэх гэсэн Монгол улс үндэстэнд алсдаа тун уршигтай, неолибералчдын чивэлт явуулга юм. Энэ харийн неолибералч бодлогын үр дүнг бид улс үндэстнээрээ 24 жилийн турш хангалттай "амсаж" Эх орон минь тарчилж байна!

Энэ үгийг манай тэр "ардчилсан либералч"-ийн бичдэгээр Л. Н. Толстой хэлээгүй, харин Британийн зохиолч, утга зохиолын шүүмжлэгч, түүхч Сэмуэль Джонсон (1709-1784) 1775 оны 4-р сарын 7-нд нэгэн оройн хүлээн авалтын үеэр тэр үеийн английн III Джордж хааныг хувийн улстөрийнхөө явцуу ашиг сонирхлынхоо үүднээс дайрч шүүмжилж байсан либерал улстөрч Эдмунд Бёркэд хандаж хэлсэн ажээ. Англи дээрх эх үүсвэрээс нь харвал Patriotism is the last refuge of a scoundrel гэсэн байгаа. Хэрэв энэ үгийг жинхэнэ утгын холбоо /контекст/ дотор нь утгачлан орчуулбал "хамгийн увайгүй өөдгүй этгээд ч эцсийн эцэст жинхэнэ Эх орончдын сүүдэрт багтах гэж зүтгэдэг, тэрбээр ингэж эх орончийн хуурамч баг өмсдөг, ер нь хамгийн увайгүй тэнэгийн хувьд ч хамгийн сүүлчийн, хамгийн давж боломгүй хил хязгаар бол Эх орон нь байдаг. Иймээс аливаа Хүний хамгийн дээд эрхэм чанар бол Эх орноо хайрлан дээдлэх үзэл санаа, эх орныхоо төлөө зүтгэх бодит зүтгэл юм" гэсэн утгатай.

Иймээс Джонсон энэ үгээ хэлэхдээ либералчид манайханд ойлгуулсан чухам яг тэр санаагаар хэлсэн хэрэг огт биш, харин ч яг эсрэг утгаар хэлсэн хэрэг юм. Харийн хөлсний суртал ухуулагчдын бичдэгээр С. Джонсон Эх оронч үзлийг адгийн шааруудын хэрэглэдэг сүүлчийн нэг арга бач нь гэж үзэж ер нь Эх оронч үзлийн эсрэг байсан хэрэг үү?

Үгүй ээ! Харин ч яг эсрэгээрээ..!? Ингэж ЗОРИУДААР буруугаар ойлгуулсан нь жирийн хүмүүсийн бодол санаа, ойлголт төсөөллийг хууран мэхлэх зорилготой Хүйтэн дайн - тархины угаалгын сонгодог жишээ бөгөөд энэхүү үзэл суртлын чивэлт зэвсгийг хөлсний сурталч ухуулагч ээлжит удаагаа монголчуудын эсрэг, бидний Монгол Эх Орны маань эсрэг хэрэглэсэн ЗЭВСЭГ юм!

Энэ үгийг Джонсоны ойрын найз, зохиолч Джеймс Боуэлл хожим бүтээлдээ иш татаж хүмүүст хүргэхдээ Джонсон либерал улстөрчдийн худал дүр эсгэсэн, хувийн эрх ашгаа халхлахын тулд эх оронч мэт баашилж өөрсдийн нэр хүндийг өргөх гэж оролдож байгаа байдлыг нь л шүүмжилж хэлсэн, үнэндээ бол ямар ч өөдгүй новшийн этгээдэд ч гэсэн Эх орон гэдэг агуу сэтгэл ойлголт үлдсэн байх ёстой, хэрэв ийм юм ч үлдээгүй этгээд бол хүн биш адгуус! гэдэг утгаар хэлснийг нь тайлбарлаж бичсэн байдаг. Тэр үед ч бас английн олон либерал улстөрчид эзэн хаанаа, засаг төрөө шүүмжилж жирийн гэнэн хүмүүст таалагдах гэсэн элдэв үг яриа хэлж ярьж байгаагаараа өөрсдийгөө эх орончид гэж ойлгуулахыг оролдож байсан гэдэг!...

Жич тайлбар: Энэ нийтлэлд зөвхөн дээр дурьдсан ишлэлтэй нь холбогдуулж Самуэл Джонсоныг дурьдаж байгаа болохоос ер нь аль ч улс үндэстэнд жинхэнэ Эх оронч сэтгэл-зүтгэлтэй хүмүүс ард түмний дийлэнх олонх нь байдаг. Гэхдээ Эх оронч үзэл санаа - сэтгэл нь гагцхүү бодитой зүтгэл байнгын бодит тэмцлээр л сая илэрдэг! Ийм учраас ард түмний энэ олонхыг өнөөгийн харийн ил далд хяналт мэдэлд орсон "ардчилсан" "чөлөөт" гэх мэт нэр хочтой хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нь тархийг нь угааж мөн гаднын төслөөр доллараар хөлсөлсөн түүхч-нийтлэлчдээр нь зориуд бичүүлсэн ном, сурах бичгүүдээр түр зуур ч болтугай хуурч мэхлэн ард түмний чиг баримжааг нь зориуд алдуулан "мэдээ алдуулж" байгаад Эх орныг маань /урьд өмнөх үеийн эдийн засгийн суурь үндэс, нөхөн аж үйлдвэрлэлийг маань сүйтгэн нурааж одоо Оюу толгой, Таван толгой зэрэг баялгийг маань "чөлөөт зах зээлийн ардчилсан" гэрээ хэлцэл нэрийн доор улайм цайм луйвардаж байгааг санацгаа/ цөлмөн хулгайлдгийг одоо Та нүдээрээ харж байгаа биз ээ ...

Гэвч жинхэнэ эх оронч сэтгэл зүтгэлтэй цөөнгүй хүмүүс тэдний энэхүү башир үнэгэн залийг нь сайн ойлгож байсан ба тэднийг ёс суртахуунгүй, хариуцлагагүй хоосон чалчигчид /демогогчид/ гэж илчилж шүүмжилж байсан юм. Тэдгээр жинхэнэ эх орончдын нэг байсан Самуэл Джонсоны бүх уран бүтээлд түүний Эх оронч үзэл нь нэвт шингэсэн байдаг. Тэрээр харин ч Эх оронч үзлийг аливаа хүний хамгийн эрхэм дээд чанар гэж тэмдэглэн хэлж ярьж Patroit - Эх оронч гэдэг үгийг дандаа том үсгээр эхлэн бичиж байсан ажээ. Сэмуэль Джонсоны "Эх оронч хүн" (“The Patriot” /1774/) нийтлэлээс нь хэрэв иш татвал:

"Зарим хүн хэдийгээр төрөө - эзэн хаанаа үзэн ядаж байж болох ч тэр бас үүний хажуугаар өөрийн Эх орон, Ард түмнээ ч хайрлахгүй, харин зөвхөн өөрийн өчүүхэн эрх ашгийг л урьтал болгож байж болдог" гэдгийг сануулжээ.

Ер нь төр гэдэг бол харийн колоничлолын үед засгийн эрхийг барьж байгаа тэр урвагчид хараахан биш ээ, тэд бол түр зуурын л этгээдүүд, харин Төр бол улс, ард түмэн бие даан тусгаар оршин тогтнохын үндсийн үндэс юм. Иймээс одоогийн "ардчилсан" дэглэмт Монголын хуйвалдаан, хээл хахуульдаа живсэн цөөн хэдхэн бүлэг хүмүүсээр далимдуулж Монголын Төрийг харааж зүхэж мөн зарим ухвар мөчид хүмүүсээр хараалгуулж зүхүүлж байгаа нь неолибералчдын жинхэнэ увайгүй заль, урт хугацааны цаад зорилготой хорт явуулга юм. Монголын Төрийг ингэж үгүйсгэж байгаа нь Монгол улсын тусгаар тогтнолыг, Төр улсыг маань үгүйсгэж харийнхны мөнхийн колони хязгаар нутаг дэвсгэр, харин ард түмнийг маань долларын мөнхийн боолууд байлгах гэсэн чивэлт явуулга юм.

Ер нь энэ неолиберал ардчилал нэртэй харийн үзэл суртал бол цаад жинхэнэ зорилгоо хэзээ ч шууд хэлдэггүй, түүнийгээ дандаа өөр гоё сонсогдох элдэв үг уриагаар халхлан зүтгүүлдэг тун өвөрмөц хүмүүсийн хорлонт явуулга гэдгийг нэгмөр сайн ойлгож байнга толгойдоо барьж байх хэрэгтэй...

Джонсон "Эх оронч хүн бол улстөр, нийгмийн амьдралд оролцохдоо зөвхөн ганцхан л сэдлээр - чухамдаа бол Эх орноо хайрлах сэтгэлийг чин удирдлагаа болгосон хүн юм, энэ бол парламентын гишүүн байсан ч ялгаагүй, хувьдаа бол найдвар горьдлогоо ч, айдас хүйдсээ ч, сайхан сэтгэлээ ч, гомдол харууслаа ч үл тоон харин өөрөө өөрийгөө гагцхүү улс Эх орон, нийгмийнхээ сайн сайхны төлөө өгч зүтгэж байгаа тэр хүн юм" гэж бичсэн байдаг.

Мөн иш татвал : “Эх оронч үзлийн гол чанарууд бол аливааг хардан шалгадаг сонор соргог байх, бүх далд нууц махинацуудыг нь ажиглан хардаг байх, мөн нийгэмдээ орж ирэхээр айсуй яваа аюулыг алсаас олж харж чаддаг байх гэсэн үг юм. Өөрийн улс эх орныг чин сэтгэлээсээ хайрладаг хүн өөрийн эмзэглэл, шаналалуудыг ярихад мөн аюул ойртон ирж байгааг мэдэрч байгаа бол түгшүүрийн харанга дэлдэхэд хэзээд бэлэн байдаг. Гэвч тэрээр түгшүүрийн харанга байнга дэлдээд байдаггүй. Хэрэв дайсан байхгүй бол, өөрт нь эмзэглэл болгоомжлол төрөхөөс нааш тэрээр хэзээ ч өөрийн эх орон нэгтнүүдээ айлган сүрдүүлдэггүй. Ийм учраас үнэнд үл нийцэх худал зүйлүүд ярьж улс ард түмэндээ сэтгэл тавьж байгаа мэт байгаа зарим хүмүүсийн "эх оронч үзэл" нь зүй ёсны шударга эргэлзээг төрүүлж байдаг” гэж бичиж байжээ.

Харанхуй хүмүүст л таалагдах гэж хоосон чалчигдын /демагогуудын/ ээлжит нэг золиос нь болохгүйн тулд дараах зүйлийг санаж явахад илүүдэхгүй биз ээ. Мөн энэ бүтээлээс нь иш татвал:

Эх оронч хүн хэзээд заавал өөрийн ард түмнээ хайрлаж байдаг. Гэвч энэ шинж тэмдэг нь ч бас бид бүхнийг хууран мэхэлж чадна. Ард түмэн бол янз бүрийн хүмүүсийн, баян ба ядуу, саруул ухаан ба ухвар мөчид, сайн ба муугийн ер нь нэг утгаар ойлгох боломжгүй нэг цул нэгдэл юм. Өөрийн ард түмний төлөө санаа тавьж байгаа аливаа нэг хүнд эх оронч хүн нэрийг олгохын өмнө тэр хүн ард түмний чухам ямар хэсэг рүү нь анхаарлаа хандуулж байгааг нь авч үзэх ёстой. Зүйр үг байдаг шүү дээ: чиний найз чинь хэн гэдгийг надад хэл, тэгвэл би чамайг өөрийг чинь хэн гэдгийг чинь хэлээд өгье гэж. Хэрэв эх оронч гэж байгаа тэр хүн өндөр түвшний хүмүүст зөв үзэл санаануудыг суулгаж өгч тэднээр дамжуулан доод түвшний хүмүүсийг зөв замд удирдах гэж хичээж байгаа бол, хэрэв тэрээр голдуу ухаалаг, даруу төлөв, хуулийг дээдэлдэг мөн сайн үйл бүтээж явдаг хүмүүстэй харьцдаг бол түүний ард түмнээ хайрлах сэтгэл бол чин сэтгэлийнх байж болдог. Хэрэв тэр хүний үндсэн ажил нь хялбархаан молигодож болох доод түвшний ядууст, өөрийн цаад дотоод мөн чанараараа бүх зүйлд сэжиглэнгүй хандаж байдаг сул дорой мулгуу хүмүүст, хойноосоо амархаан дагуулж болох боловсролгүй мөн гэнэн залуу хүмүүст, гай зовлон ба цөхрөлд унаж ёс суртахуунгүй болсон хүмүүст хандаж байгаа бол түүнд өөрийн ард түмнийг хайрлаж байгаа гэх эрх байхгүй юм. Хэн ч үхрийн мах сайхан шардаг, гутал хийдэг, жагсаал цуглаанд очдог эсвэл ямар нэг клубт гишүүн болсноороо өөрийн эх орныг хайрладаг хүн гэж тооцогдож чадахгүй ээ. Тэр хүн согтуурагчдын дунд сэтгэлийн найз нь байж болох ч мөн эрүүл саруул бас элдэв муу зүйлд сэргэлэнчүүдийн дунд байхдаа харьцахад амархан, эелдэг нэгэн эрхэм байж болох ч жинхэнэ эх оронч хүн гэж тооцогдохын тулд юуны өмнө эдгээрээс илүү бас онцгой чухал шинж чанаруудтай байх ёстой юм”...

Манай өвөг дээдэс мөн гадаадын олон нэрт хүмүүс өөр өөрсдийн Эх орон, ард түмнээ хайрлах сэтгэлийг дээдлэн амьдарч төлөө нь тэмцэж туурвиж бичиж хөдөлмөрлөж ирсэн байсан байхад одоогийн "ардчилсан" Монголд энэхүү агуу үзлийг зориуд гуйвуулан үгүйсгэж бүр буруу орчуулж залуучууд, хүмүүсийн тархийг угааж эргээд тэднийг хорлож байгаа!

Ер нь монголчууд бид яагаад Эх орноо хайрладаг, дээдэлдэг сэтгэлтэй, үзэлтэй байж болохгүй, ийм эрхгүй байх ёстой юм бэ?..... Чухамдаа үүнээс л харийн хоосон үзлийг шүтэн мөргөдөг неолибералчид хамгийн их айж үзэн ядаж тачаадаж байдаг билээ...

Монголын ард түмнийг "умардын зэрлэгүүд" гэж бичиж гутаан доромжилж өнгөрсөн Түүхийг маань бүхэлд нь харлуулж нүүдэлчид, коммунист гэх мэт барууны үзэл суртлын шошгууд нааж дорд үзэж үгүйсгэдэг, харин барууны араас бол нүдээ анин чихээ таглан гэлдрэх ёстой гэж сурталддаг монголын цөөн либералчдын шүтээн - англисаксууд нь болохоор "зөв ч байсан, буруу ч байсан энэ бол миний эх орон" гэж үздэгийг тэд ядаж мэддэг болов уу ...

Монгол Эх оронч үзэл, Эх оронч байх гэдэг бол Эх орноо өөрийн гэсэн өвөрмөц соёл иргэншил, эцэг эхийн минь Эх орон, намайг төрүүлж өсгөсөн Эх нутаг минь, ямар ч байдаг байсан Эх орноо гэж хайрлах дээдлэх үзэл юм. Үүний зэрэгцээ мөн өөрийн улс Эх орон, ард түмний уламжлал, ёс суртахууны үнэт зүйлүүд, агуу Түүхээ судалдаг сайн мэддэг, улс орныхоо амжилт ололтууд, алдаа оноог ч бас мэддэг тэр бүхнийг зөв ухаалгаар үнэлж дүгнэж чаддаг байх, Эх орноо чин сэтгэлээсээ хайрлан дээдлэх үзэл, хамгийн гол нь Эх орондоо зүтгэх үүрэг хариуцлага юм.

Бидний тархи толгой, зүрх сэтгэлийг "ардчилсан, зах зээлжсэн" 20 гаруй жилийн турш Барууны үзэл суртлын машины тусламжтайгаар маш хүчтэй угааж ирсэн ба энэ бүхэнд итгэж төөрөлдсөн, зүг чиг баримжаагаа алдсан олон хүмүүс олон олон хоосон үл гүйцэлдэх үзлүүд, ташаа ойлголтуудын дунд нэг үгээр хэлбэл харийн “үлгэр” дор амь зууцгааж байна! Энэ бол манай Эх орон, ард түмний өнөөгийн энэ ядуу сул дорой байдлын нэг гол шалтгаан юм!

Үүнээс гарах гарц бол юуны өмнө бид оюун санааны энэ төөрөгдөл, хүлээснээс гарч гэгээрэл ухаарал руу тэмүүлж амьдрах явдал юм… Энэхүү хүлээснээс гарахын хэрээр монгол хүн бүрийн өмнө бидний хамтын амьдрал, бидний улс Эх орны маань хөгжил цэцэглэлтийн зам мөр улам тод зурайх болно гэж итгэж найдаж байна.

Иймээс "манай" жинхэнэ адгийн шаарууд бол харийн улс орны үнэндээ бол бидэн шиг хүмүүсээс элдэв башир аргуудаараа шимэгчилж эсвэл улаан цайм дээрэмдэн хэрэглэж байгаа материалаг баялагт нь шунаж шүлсээ залгиж байгаа, хувийн шуналаа гүйцэлдүүлэхээр улс Эх орноо харийнхны гар хөл болж цөлмөн хоосолж байгаа, гэнэн цагаан сэтгэлт ард түмнээ басан доромжилж тархийг нь угаан хойч үеийнхний хувь заяаг нь харийнханд хэвлэсэн цаас - "доллараар" наймаалж байгаа, Эх оронч үзэл сэтгэлийг басан доромжилж Эх орны маань язгуур ашиг сонирхлуудыг үгүйсгэж Эх орончдод элдэв нэр хоч гутаасан шошго наахыг оролдож байгаа чивэлт явуулгатай урван тэрслэгчид юм аа !!!

Харин дийлэнх маань үүнийг ойлгож ухаарахаас нааш бидний хамтын амьдрал, амьдрал аж байдал маань улам хэцүү болсоор байх болно гэдгийг мартаж болохгүй юм!

http://ru.wikipedia.org/wiki/ Джонсон,_Сэмюэл

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонин, твиттерт тавих бол монгол хэл дээрх энэ эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.


Холбоотой нийтлэлүүд

 

 

Сэтгэгдлүүд  

Гайхалтай
0 # Гайхалтай 2012-03-30 20:19
Монголчууд гадны хүнийг амилсан БУРХАН гэж үздэг учраас таны гадны тэр тусмаа АНУ-н дэвшилтэт үзэлтэй хүмүүсийн зохиол бүтээлийг орчуулж байгаа тань их зөв--- Хэрвээ та өөрөө ном зохиосон бол Монголчууд Монгол хүндээ өөртөө итгэдэггүй тул үл тоомсорлох байсан нь лавтай--- Таны олон талт үйл ажиллагааг би дотроо их дэмжиж байгаа--- Та өөрийнхөө үзэл бодлоо түмэн олны сэтгэлд улам лав хүргэж тэдний ЭХ ОРНОО гэсэн сэтгэлийн нандин утсыг аялгуу төгөлдөр хөдөлгөөсэй хэмээн сэтгээд дараах зөвлөгөөг өгөхөөр зориг шулуудлаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
+1 # Гайхалтай 2012-03-30 20:29
Таны ЭХ ОРНОО гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийн үгийг бага дунд боловсролтой Монголчууд тун бага хугацаанд сонсоод ЗУРАГТЫН СУВГАА солих мэт санагдлаа---Учир нь гадаад орос үг нэлээд хэрэглэж байгаан улмаас за за би ойлгохгүй юм байна гэсэн сэтгэгдэл төрнө--- Иймийн тул дан Монгол үг хэрэглэж ярих эсвэл бичвэл бага дунд боловсролтой Монголчуудын чихэнд тун наалдацтай сонсогдоно олонд таны үзэл бодол тархана эцэстээ Монголчуудын амьдрал зуршил зөв зүг рүү засрана
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-03-30 20:49
Тухайлбал : Хоосон догм = (Чихэнд дасал болсон хоосон чалчаа үгс) ::: Махинац = (башир арга , ов мэх) ::: Инфляц = (Төгрөгний худалдан авах чадвар унах , Үнийн зэрэглээ) ::: Манипуляц = (Оюун санааны төөрөгдөл , Мунхруулга) ::: Маргиналь ????? гэх мэт. Гадаад хэлний боловсролгүй Монгол хүмүүст гэлтгүй ер нь Монгол хүний сонорыг МОНГОЛ ҮГ мялааж зүрх сэтгэлийг нь эзэмдэх нь гарцаагүй гэдгийг хүндэт ах та болгоож ажаамуй---Монгол үгийн уран дархчуудаас ч зөвлөгөө авахад болохгүй гэх газаргүйг эрхэм та надаар юун хэлүүлэх билээ---Таныг хүндэтгэсэн эгэл Монгол хөвүүн
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-03-31 05:50
Манай Монголд барууны үзэл суртлыг үхэн хатан өмгөөлөн хамгаалдаг сурталчилан дэлгэрүүлдэг нэр бүхий хуруу дарам цөөхөн хүмүүс байдаг бөгөөд тэд энэхүү балмад үйл ажиллагаагаараа өөрсдийн олж авсан эрх ямба, хоосон нэр хүнд, эдийн засгийн бүлэглэл хүрээлэл болон хууль бусаар дээрэмдэн олж авсан өмч хөрөнгөө хамгаалах найдвартай илд бамбай гэж үздэг байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-03-31 06:06
Бидний Монголчууд нэг түүхтэй нэг соёл иргэншилтэй нэг эрх ашигтай нэг өвөг дээдэстэй байсаар атлаа яахлаараа өөр өөр үзэл бодолтой байх ёстой юм бэ? Ёстой сонин байна. Уг нь би Монголчууд бид нэг шашинтай гэж хэлэх боломж 20 жилийн өмнө байсан боловч барууны үзэл суртлын балагаар олон шашинтай болсон учраас ингэж хэлж чадах нь одоо нэгэнтээ лөөлөө болжээ. Ингэж л улс орныг сэм бага багаар хагалан буталж эмх замбараагүй хөл толгойгүй болгох замаар далдаас засаглаж бидний гал голомтыг самардаг байна
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-03-31 06:38
ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ СУРТАЛ бол аливаа нийгмийн хөгжил дэвшлийн гол хөдөлгүүр байдаг. Монгол яагаад хөгжихгүй байна вэ? гэвэл ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ СУРТАЛ одоо болтол байхгүй, 70 жил коммунист үзэл сурталаар 20 жил барууны үзэл сурталаар таваргалаа. Улс орон хөгжье цэцэглэе гэвэл ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ СУРТАЛ-аа бий болгож Монгол түмэндээ өдөр шөнөгүй өглөө оройгүй төрийн байгууллаг нь ч тэр төрийн бус байгууллага нь тэр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр салаа утгагүйгээр байнга сурталчлах шаардлагатай
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
admin
0 # admin 2012-03-31 10:56
Гадаад үг хэлийг аль болох бага хэрэглэж байх гэдэг тал дээр бас хэтэрхий нөгөө тал уруу хэт хэлбийх хэрэггүй юм. Энэ нь бүхэл бүтэн орчин үеийн нэгэн цогц ойлголтыг тэмдэглэсэн үгүүд байх элбэг. Энэ хэдэн үгийг товчхон зөв тайлбарыг бичье гэж бодлоо. Бусад санаанууд дээр тун ойролцоо байна. Баярлалаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Bold
0 # Bold 2012-03-31 14:41
Таны бичсэн нийтлэлүүд их таалагдалаа. Цагийн олж зөв зүйтэй асуудлыг хөндөн тавьсан байна. Монголоос яваад олон жил болжээ. Тэгээд эргээд монголын өнөөгийн байдлыг гаднаас жинхэнэ өөр нүдээр харахад юу нь болоод юу нь болохгүй байна, бидэнд юу дутагдаж байгаа болон ер нь биднийг улс төрчид хаашаа дагуулж байгаа нь илт харагадах юм. Одоо 20 жилд болсон зүйлсийг эргээд харахад нөгөө ардчилалын алтан хараацайнууд чинь өөрсдөө ардчилал гэдгийг сайн ойлгоогүй байсан байна шүү. Би үүнийг амеркид 9 жил ажилж, сурсаны үндсэн дээр ийм дүгнэлт гаргаж байгаа юм. Амеркийн ардчилал гэдэг бол амеркийн ард түмний нийтлэг ашиг сонирхол юм. Тэгвэл энэ амеркийн ардчилалыг монголын хөрсөнд суулгана гэдэг бол бид өөрсдөө тэдний хүсэлд нийцэх хэрэгтэй болчихоод байгаа юм. Юуны өмнө бидний өөрөөр хэлбэл монголчуудын нийтлэг ашиг сонирхол бол бидны ардчилал юм. Энэ маань АНУ-гийн ашиг сонирхолтой зарим талаар нийлж зарим талаараа зөрөх учиртай. Үүнийг бид сайтар ойлгох хэрэгтэй юм. :-)
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Bold
0 # Bold 2012-03-31 14:46
[quote name="Bold"]Таны бичсэн нийтлэлүүд их таалагдалаа. Цагийн олж зөв зүйтэй асуудлыг хөндөн тавьсан байна. Монголоос яваад олон жил болжээ. Тэгээд эргээд монголын өнөөгийн байдлыг гаднаас жинхэнэ өөр нүдээр харахад юу нь болоод юу нь болохгүй байна, бидэнд юу дутагдаж байгаа болон ер нь биднийг улс төрчид хаашаа дагуулж байгаа нь илт харагдах юм. Одоо 20 жилд болсон зүйлсийг эргээд харахад нөгөө ардчиллын алтан хараацайнууд чинь өөрсдөө ардчилал гэдгийг сайн ойлгоогүй байсан байна шүү. Би үүнийг амеркид 9 жил ажиллаж, сурсны үндсэн дээр ийм дүгнэлт гаргаж байгаа юм. Амеркийн ардчилал гэдэг бол амеркийн нийт ард түмний нийтлэг ашиг сонирхол юм. Тэгвэл энэ амеркийн ардчилалыг монголын хөрсөнд суулгана гэдэг бол бид өөрсдөө тэдний хүсэлд нийцэх хэрэгтэй болчихоод байгаа юм. Юуны өмнө бидний өөрөөр хэлбэл монголчуудын нийтлэг ашиг сонирхол бол бидны ардчилал юм. Энэ маань АНУ-ын ашиг сонирхолтой зарим талаар нийлж зарим талаараа зөрөх учиртай. Үүнийг бид сайтар ойлгох хэрэгтэй юм. :-)
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Bold
0 # Bold 2012-03-31 15:05
Одоо бид өөрсдийнхөө үндэсний нэгдсэн үзэл баримтлалыг бичгээр гаргах хэрэгтэй байна шүү. Энэ маань үндсэн хуулийн үндэс суурь болох ёстой юм шиг санагдаж байна. Бидэнд, бүх монгол хүнд хамаатай нийтлэг хүсэл тэмүүлэл, ашиг сонирхол байгаа. Аль ч улс үндэстэнд ялгаагүй. Түүнийгээ нэгтгэж авах хэрэгтэй. Энэ чинь л бидний үндэсний үзэл санаа байх учиртай юм. Америкт нийгмийг бүрэлдүүлж байгаа эс ширхэг бүр нь өөр өөр шүү дээ. Нэг нь африкаас, нөгөө нь азиас гэх мэт. Ийм нийгэмд олон ургалч үзэл байхаас аргагүй. Харин монгол бол нэг л үндэстэн тийм учраас бидэнд нэгдмэл үзэл санаа л гэж байх учиртай.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-01 00:45
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ СУРТАЛ НЬ нэг талаас дэлхийн хамгийн том газар нутагтай АНУ-н урдаас зэвсэглэл болон байгалийн баялагаараа сөрж чадах хүчирхэг гүрэн болох ОРОС болон дэлхийн хамгийн олон хүн амтай АНУ-н өөдөөс эдийн засгаараа болон уламжлалт төрт ёсоороо сөрж зогсож чадах хүчирхэг гүрэн болох ХЯТАД гэсэн хоёрхон хөрштэй нөгөө талаас МОНГОЛ ХҮНИЙ ТӨРӨЛХ СЭТГЭХҮЙД авцалдсан Монгол улсын түүх соёл МОНГОЛ АХУЙГ цогц тусгасан бичигдмэл НОМЛОЛ СУРГААЛЬ хэрэгтэй бөгөөд Монгол эрдэмтэд яаралтай бүтээх шаардлага байна. Орчин цагийн хүн судлалын шинжлэх ухааны аргачлал судалгаа туршилтаар гаргаж авах ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ СУРТАЛ-аа бичигдмэл хэлбэрт оруулаад хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр завсар зайгүй завдал сэхээгүй тараах хэрэгтэй агаад үүнийг БАРУУНЫ ҮЗЭЛ СУРТАЛ навс цохигдон унах байдлаар анхнаас нь бүтээж зохион байгуулж байж бид оюун санааны боолчлолоос сая салж чадна хэмээн сэтгэнэ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-01 00:50
Бүр анхнаас нь БАРУУНЫ ҮЗЭЛ СУРТАЛД зүйл бүрээр оюун няцаалт өгөх ёстойд АСУУДЛЫН ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ, ХОЖЛЫН УРАН ГАРГАЛГАА нь байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Манай хоёр хөрш гүрнүүдийг давж АНУ Монголд цэрэг зэвсэгийн ажиллагаа явуулж чадахгүйн нэгэн шалтгаан нөхцөлддөгийн улмаас энэхүү санаа бүрэн хэрэгжиж магадлал төгс авай
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-01 01:19
Сонинд болон цэнхэр дэлгэцээр ярилцлага өгөхдөө АНГЛИ олон ОРОС үгээр илэрхийлэгдэх цаанаа нэгэн цогц цоо шинэ ойлголтыг илэрхийлдэг МОНГОЛ ҮГЭЭР илэрхийлэх боломж хомс нэршлүүдийг дурьдах болгондоо нэмэлт дэлгэрэнгүй тайлбар хийж байхгүй бол МАНАЙ ЗАЛУУ ҮЕ болон хөдөөний эгэл хэсэг таны бодож тооцоолж байгаагаас хэд дахин илүүтэйгээр ТАРХИНЫ ТУРААЛД орсон гэдгийг анзаарч нэг бодоорой. Таны дэвшүүлж байгаа санаа бол өнөөгийн нийгмийн хамгийн ХӨНДҮҮР ЭМЗЭГ сэдэв агаад бидний үр ач нарын тавилан нэгэн агуу ард түмний оршихуйтай шууд холбогддог учраас таны үг Монгол хүн бүрийн чихэнд сонсголонтой зүрхэнд ойрхон оюунд тэжээлтэй байх учир шалтгаан бүрдэнэ
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
no surprise
0 # no surprise 2012-04-05 13:51
"Энэ нь бүхэл бүтэн орчин үеийн нэгэн цогц ойлголтыг тэмдэглэсэн үгүүд байх нь элбэг" гэсэн байна. Гэтэл үг, ойлголтоосоо эхлээд алдаатай байвал яах вэ? Ядаж нэрийг нь буруу оноож өгсөн гэх мэт. Цаашилбал зорилго, үйл ажиллагаа, үр дүн нь буруу гараад явчихна. “Чёрт кроется в мелочах”.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зочин
0 # Зочин 2012-07-22 00:40
Энэ үгийг анх удаа сонсож байгаадаа баяртай байна.
"Монголчууд буруу ярьж зөв ойлгодог" гэж худлаа үг байна.

Бас "Нүд үнэн чих худал", "Худал үнэний хооронд алга дарам зайтай" гэх нь нэг үе үнэн байсан байж болноо, гэтэл одоо бол "Нүд чих хоёулаа худал", "Хоёр худлын хооронд алга дарам зайтай" гэхээр болждээ. Хоёр хос нүд, чихийг минь ямар айхтар хуурна вэ?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Sodoo
0 # Sodoo 2012-12-15 04:20
харийн “үлгэр” дор амь зууцгааж байна!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
delgermaa
0 # delgermaa 2012-12-16 23:04
:clap:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Монгол
0 # Монгол 2013-01-21 23:04
Сархад огиудсанд шунаваас сэг, зэм болж үхмү
Уялга-ын онолыг ухаараагүйгээс ахуй биегүй болж үхмү
Хэрсүү бөө занг гээвээс хөгийн болж үхмү
Овгөдийн боловсоныг хаяваас өөдгүйд боолчлогдму
Өөдгүй бүгд өегшвөөс өөдтэй нь гутаагдаж үхмү
Харийн сайханыг зүүдэлвээс эх орноо цөлмөмү
Хамтын хариуцлагыг халваас ний- гэм дор үхмү
Харийнхны хөл дор хөгийн болбоос тамлагдаж үхмү
Идэж эдлэхийм төлөө ижил төрлөө устгаж үгүйрмү
Төвшин сайханыг голвоос төвгөөр хүлэгдэж үхмү
Монгол нэрээ мартваас мунхагийг сонгож үхмү
Чингис чанараа алдваас шорон ,цагдаад алагдму
Нялуун, шулуун, халуун дайнд нидрэгдэж бас үхмү
Зан бусын төлөө үнэлж баршгүйгээ цацагч булхайнууд
Бусдын бурууг дуурайж харлана гэдгийг үрийн үрд сэрэмжлүүлтүгэй гэж Чингэс хааны бага хүү Толуй хааны хатан Сорхагтан Алтан дээд үнийн аялгуундаа гэрээслэн захижээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
баатар
0 # баатар 2013-03-02 10:00
Барууны үзэл санааг монголд бий болгох тийм бүлэг хүмүүс өнөөдөр засгийн эрхэнд гараад байгаа юм биш үү
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
амраа
0 # амраа 2013-05-29 14:57
Баабар бүүбур бол улаан цайн хөлсний сурталч юмдаа. ийм урвагч шарвагч новшнуудыг 37 онд цэвэрлэсэн юм бналээш дээ. бүүбур яагаад 37 он гээд ганцаараа худлаа бахираад бдгийг одоо л ойлгох шив. гаднаас мөнгө өгч хүмүүсийн тархийг аймшигтай угаалгаж бна. яах вэ энэ тэнэг урвагчдыг аан....
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Цолмон
0 # Цолмон 2013-05-30 16:06
Эх орноо гэж энгийн хүмүүс чадлаараа тэмцээд эцэст нь ийм шийдэлд хүрсэн байна. Ард түмний өргөл мөргөлийг хүлээн авч байдаг шашин бол ОЮУН САНААНЫ УДИРДЛАГА юм. Энэ удирдлага яаж ажиллахаас бидний жаргал зовлон шалтга[censored] гэдэг ойлголтод хүрчээ тэд тэмцлийнхээ явцад. Ингээд эцсийн бүх хариуцлага хүндэт лам нарт тохоогдлоо. Эхэлж хариуцлагаа ухамсарлаад, дараа нь эрхээ эдэлдэг энгийн логикоор хөөгөөд үзсэн ч тэд "Аврана" гээд түмний өргөл барьцыг албан ёсоор \тариф тогтоон касс ажиллуулж\ авч суудаг. Авдаг шигээ өгдөг байх ёстой. Тэр утгаараа жирийн хүмүүсийн хариулт хайгаад байгаа асуултад хамгийн найдвартай хариу өгөх ёстой эзэд бол тэд. Бүхнийг мэднэ гэж бүхнийг мэдэгчийг орлож өргөл барьц хамж суугаа шигээ бүхнийг аюулаас гэтэлгэх гарцыг мэдэх учиртай. Мэдэхгүй бол өргөл барьц хамж суудгаа болих хэрэгтэй. Мэддэг бол өргөн олонд мэдлэгээ түгээж аюулаас аврах цаг нь иржээ.
:thumbsdown:
biznetwork.mn/topic/show/39552/10#last
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Хүн
0 # Хүн 2015-07-23 00:38
новшын нохой баабарын дээрх нэр бүхий өгүүллийг тухайн цагт нь уншиж байсан юмаа.Сая гүүглээр хайгаад олсонгүй,баабарын бичвэрүүдийн архиваас хайгаад ч олсонгүй. Ичсэндээ бантаад устгуулсан бололтой.Харин баабарын дагалдагч бөгс долоогч хашчулуун гэгчийн оруулсан баабарын санааг өмгөөлсөн Эх оронд минь "эх орончид" илүүдэж байна гэсэн бичвэрийг уншаад ой гутав.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг