studentloans 

Неолиберал "боловсрол"-ын жинхэнэ нүүр царай 

1. Америкийн бага дунд дээд боловсролын сургалтын чанар, түвшин жилээс жилд улам доошоо унасаар байгаа нь бодит байдал билээ. 2012 онд колледжуудад элсэх шалгалтын дүнгүүд нь сүүлийн 40 жилийн хувьд хамгийн муу, доогуур түвшинд байгаа байжээ.

2. Өнөө үед колледжид суралцагсдын 2/3 -оос илүү нь сургалтын зээл авахаас өөр аргагүй амьдралын боломжтой байгаа ба Холбооны Нөөцийн Систем /хувийн төв банк нь/-ийн хийсэн судалгаагаар 2003 оноос сургалтын зээлийн нийт өрийн хэмжээ 275%-иар өссөн байна.

3. Өнөөдөр АНУлсад 18-24 насны залуусын дунд ажилгүйдэл түүхэн дээд хэмжээндээ хүрээд байгаа ба 2011 оны байдлаар бакалавр зэрэгтэй колледж университет төгссөн залуусын 53% нь бүтэн эсвэл хагас ажилгүй хүмүүсийн эгнээг дүүргэж байна.

4. Одоо колледж дээд сургууль төгсөн гарч ирж байгаа залуусын тэн хагасаас илүү нь өнөөдөр дээд боловсрол шаарддаггүй ажил хийж амь зууж байна. Өнөөөдөр АНУлсад 100 мянган гудамжны цэвэрлэгч, 317 мянган кафе рестораны зөөгчид дээд боловсролын дипломтой хүмүүс байгаа аж. 

 5. Одоо 28 хүртлэх насны америкчуудын зөвхөн 35% нь бүтэн 8 цагийн ажлын гэрээтэй, 18-29 насын бүх хүн амын зөвхөн 43% нь бүтэн өдрийн ажлын гэрээтэй байна. Үүний хажуугаар зөвхөн бүтэн 8 цагийн ажлын гэрээтэй хүмүүс л эрүүл мэндийн даатгал, хөнгөлөлтүүд эдэлдэг хуультай.

6. Америкийн "капиталист" дээд боловсролын системийн сургалтын чанар 1990 оноос эхлэн жилээс жилд огцом унасаар ирсэн боловч харин төлбөр нь 2001 оноос огцом өссөөр ирсэн ба 2012 оны байдлаар залуу үеэ сургалтын зээлийн нийт 1,3 их наяд долларын өрөнд унагасан байгаа нь нэг төгсөгчид ойролцоогоор 26'000-80'000 долларын хүүтэй зээлийн өр ноогдож байгаа юм. Гэвч одоо тэдний олонход ажлын байр байхгүй байгаа ба сургалтын зээлийн нийт өрийн хэмжээ нь энэ улсын зээлийн картын нийт өрөөс ч их байгаа юм!

7. АНУлсын Гэгээрлийн яамны мэдээлж байгаагаар сургалтын зээлтэй хүмүүсийн 11% нь ээлжит төлбөр хийх хугацаагаа дор хаяхад 90 хоногоор хэтрүүлсэн байгаа. Гэвч сургалтын зээлийн өрөө төлөх хугацаа хэтрүүлсний алданги төлбөрийн хэмжээ 2005 оноос 2 дахин их болсон байгаа аж.

8. Одоо колледж дээд сургууль төгсөн гарч ирж байгаа 24-28 насны америкчуудын 29% нь ажлын байр олдохгүй мөн сургалтын зээлийн асар их өртэй байгаа учраас эргээд эцэг эхтэйгээ амьдрахаас өөр аргагүй болж байгаа. Өнөөдөр 25-34 насны залуу хүмүүсийн дөнгөж 44,2% нь гэр бүлтэй болж байгаа нь түүхэндээ хамгийн доогуур хэмжээнд хүрсэн байна.

studentdebt post
DEBT = ӨР ЗЭЭЛ

9. Америкийн залуус хойч үеийнхэн бүх амьдралынхаа турш үндсэн өр болон хүүг нь төлөх ёстой болоод байгаа 17 000 000 000 000 (trillion-триллион-их наяд) долларын асар их өрийг Хүйтэн дайны шаардлагаар 1946 оноос хойш зээлээр хэрэглэж капитализмын элбэг баян тансаг амьдралд хошгируулах "шилэн хорго" нь болж байсан өмнөх үе нь тавьсан ба энэ их өрөө тэдэнд үлдээж байгаад асар их хилэгнэн уурлаж байгаа ажээ...

10. Өнөөдрийн байдлаар АНУ-д 46 сая хүмүүс бүтэн 8 цагийн ажилгүй 600 гаруй тэтгэмжийн хөтөлбөрүүдээр амь зууцгааж 50 гаруй сая хүн эрүүл мэндийн даатгалгүй өвдөх эрхгүй бор хоногийг өнгөрөөж байгаа ажээ. Ийм олон олон шалтгаануудын улмаас одоо америкчуудын ялангуяа залуу үеийн оюунлаг хэсэг нь урьд өмнөх зээлийн баян тансаг амьдрал нь дуусаж байгааг ойлгож капиталист ирээдүйдээ итгэхгүй болсон ба тэднийг байнга араар нь тавьж ирсэн ардчилсан төр засаг "төрөөс төрсөн тэрбумтан" эрх баригчдадаа итгэхээ больсон байгаа ажээ.

studentloans1
График 1. Америкт сурч байгаа оюутнууд АНУлсын ЗГазарт тавьсан сургалтын зээлийн нийлбэр өр (сая доллараар)

1990-ээд оны эхээр нийтдээ багахан байсан энэ өр 2008 онд 100 тэрбумд хүрч дараа нь 850 тэрбумыг давж одоо 1,3 их наядыг өнгөрөөд хурдалж байгаа! Энэ бол нийт өрийн зөвхөн нэг хэсэг нь юм. Харин нийт асар их өрийн үлэмж хэмжээг оюутнууд Холбооны Нөөцийн Систем-ийн хувийн банкуудад тавьсан байгаа ба энэ асар их өрийг хүүтэй нь төлж барагдуулах бараг боломжгүй бөгөөд энэ нь тэдний ирээдүй өрийн боолчлолд хэдийнэ орсныг харуулж байгаа юм!

Харин одоо колледж, университет төгссөн ихэнх залуучуудыг нэр хүндтэй албан тушаалууд ба ирээдүйтэй ажлын байрууд хүлээхгүй болсныг тэд удалгүй ойлгоцгоож байгаа ба тэд одоо хэнд ч хэрэггүй болсноо мэдэрцгээж байгаа аж.... Иймээс тэд нар ажиллаж хөдөлмөрлөж гэр бүлтэй болж байр орон сууц худалдан авах битгий хэл сургалтын зээлийн их өрөө ч төлөх мөнгө олох ажлын байр байхгүй байгаа...

studentloans2
График 2. Банкуудад тавьсан нийт өрийн хичнээн хувийг ЗГазар нь эзэмших болсныг энэ график харуулж байна.

Дээхэн гарсан Америкийн боловсролын газрын тайланд 1 сая гаруй сурагч оюутнууд орон гэргүй байгаа тухай бичиж байсан ...

Саяхан гарсан шинэ тайланд дурдахдаа одоо 1,1 сая гаруй оюутан сурагчид орон гэргүй байгаа ба мөн өндөр зээлээр сурч байгаа ажээ...?!

Сургалтын зээлийн өрөнд америкийн дан ганц залуучууд нь живсэн байгаа биш ажээ. Өнөөдөр америкийн 65-74 хүртэлх насны тэтгэврийн хөгшдийн 4% нь аль эрт залуудаа авсан сургалтын зээлийн өрөө одоо ч төлсөөр байгаа. Тэдний сургалтын зээлийн өрийн нийт хэмжээ 2005 онд 2,8 тэрбум доллар байсан бол одоо 18,2 тэрбум доллар болж өсчээ.

studentloans4Андерсон овогтой нэг эмээ ингэж ярьж байна: "Үнэхээр инээдтэй нь, би амьдралаа дээшлүүлэх гэж сургалтын зээл авсан боловч энэ өрүүд л амьдралыг маань устгачихсан юм даа". Тэрээр 30 настайдаа 64 000 долларын сургалтын зээл авсан боловч орон сууцны зээл болон бусад өрөндөө баригдаж 8 жил энэ өрөө үйлчилж чадаагүй учир одоо 124 000 доллар болчихсон аж. Одоо тэр 57 настай бөгөөд 81 нас хүрэхээсээ өмнө энэ өрөө төлж дуусгах ёстой болоод байгаа ажээ...??!

Хүнийг нэг насаар нь өрөнд унагаж ямар ч эрх чөлөөгүй өрийн боол болгодог "ардчилсан" гэгч өнгө мөнгөний нийгмийн үнэн нүүр царай нэг иймэрхүү л байгаа...

Нөгөө эрх чөлөө, ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх гэгч нь энэ үү !?

 Өнөөгийн энэ бүх "бүтцийн өөрчлөлт", "шинэчлэл", "шийдэл" нэртэй явуулгууд хэнд ашигтай хоосон үзэл суртал, алсын уршигтай ажиллагаанууд вэ?