racism

АРЬСТНЫ ҮЗЛИЙН НЭГ НУУЦ ТҮҮХ :
ӨНӨӨГИЙН БАЯН ТАНСАГ КАПИТАЛИЗМЫН
ЖИНХЭНЭ НҮҮР ЦАРАЙ

  

Оригинал нэр: Racism. A History : The Color of Money
Нэр: АрьсТны үзлийн түүх
Гарсан он: 2007
Жанр: Баримтат кино
Бүтээсэн: BBC студи, Их Британи
Найруулагч: Пол Тикелл
Оролцсон: Софи Оконедо
Үргэлжлэх: 3 анги тус бүр 51 минут
Хэл: Орос мэргэжлийн орчуулгатай


Киноны тухай товчхон:

Энэ баримтат кинонд “арьстан” гэсэн ойлголт хэрхэн үүсэж хөгжиж бүрэлдэн тогтсон тухай мөн Европ, Хойд ба Өмнөд Америк, Австрали ба Ази дахь арьсны үзлийн түүхийг өгүүлдэг. Бид энэ киноноос түүхэн үйл явдлуудын хариулт болгож хэрхэн хүмүүсийг арьсны өнгөөр нь ялгаж мөн цагаан ба бусад арьстнууд хоорондоо эрх тэгш бус тухай үзэл санаа хаанаас хэрхэн юуны төлөө анх үүсэж цаашид ямар аргуудаар хөгжсөөр ирсэн, тэдний хувьд “өөр арьстан” гэдэг ойлголт ба арьсны үзлээр ялгаварлан гадуурхах үзэл санаанууд нь Хойд Америк болон Европын шинжлэх ухаан, соёл урлаг ба ер нь дэлхийн түүхэнд ямар нөлөө үзүүлсээр байгаа тухай мэдэж авах болно.

Мэдээжийн хэрэг Их британийн ВВС корпораци энэ түүхийг яг түүхэн үнэн бодит байдлаар нь харуулахгүй! Гэхдээ огт харуулахгүй байж бүүр ч болохгүй байгаа, яагаад бүх бодит үнэнийг одоогоор ярьж болохгүй байгаа гэдгийг та бүхэн бараг гадарлаж байгаа байх аа. Гэсэн хэдий ч энэ аймшигтай түүхийн тухай зах сэжүүрээс ч болов ойлголт өгөх байх гэж найдаж байна ! Өнөөдөр энэ бүхэн зөвхөн өмссөн багаа л өөрчилсөн байгаа!!!

“АрьсТны" үзлийн цаад сэдэл, уг сурвалжийн түүхийг судалж үзвэл арьсны өнгөнөөсөө болж ! өөрсдийн хувь заяаг шийдэж байх, эх орныхоо нөөц баялгийг эзэмших тал дээр эрх тэгш бус байдалд орсон ард түмнүүд энэхүү шинээр үүсэн гарч ирсэн, харийн хүмүүсийн тулгасан зохиомол бодит байдлыг сэхээрэн ухамсарлаж ойлгож эхэлсэн байна. Цааш нь өнөөгийн зарим улс орнууд ба соёл иргэншлүүдийн дотор амь бөхтэй байсаар байгаа арьсны үзлийн тунхаглалууд хүртэл 5 зуун жилийн турш европчууд өөрсдийгөө цагаан "дээд" арьстнууд гэж өргөмжилж ирсэн ба бусад арьстнуудыг бол "соёлжуулж иргэншүүлэх"; өнөө үед бол "ардчиллах - зал зээлжүүлэх - хүний эрхжүүлэх" хүнд ачааг /"Цагаан арьстны үүрч яваа хүнд ачаа" - Рэдьярд Киплингийн бичсэн / өөртөө үүрч яваа гэж үздэг, тэдэнд ийм "Гэгээн Эрх Үүргийг" бурхнаас нь заяасан гэж өөрсдийгөө зөвтгөж номлодог, одоо хүртэл барууны соёл иргэншил дотор амь бөхтэй байгаа хамтын ойлголт, төсөөлөл дотор хичнээн их чухал байр суурийг эзэлж байсан "арьстнууд"-ын хоорондох ялгаанууд гэж чухам юу болохыг энэ баримтат кинонд судлах болно.

Уг баримтат кинонд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлд философчид болон түүхчид хэрхэн хандаж байсныг өгүүлдэг. Тэд Европт арьсны үзэл үндсээ гүнзгий зоож цэцэглэхэд “Гэгээн сургаал” түүний дотор “Хам-ын муу ёрын хараал” зэрэг шашны сургаал номууд ямар үүрэг гүйцэтгэж байсанд түүхэн талаас нь үнэлэлт дүгнэлтийг өгч байна. Атлантын далайг давуулан хийж байсан боолын наймаа /Африкаас хүмүүсийг хулгайлж хүчээр Хойд Америкт аваачиж нэг сая гаруй хүнийг боол болгон худалдсан ба харин замдаа усан онгоцуудын доод талын хөндийд чихсэн 9 сая гаруй африкчууд өлсгөлөн, өвчнөөр амь үрэгдсэн байна. Эндээс европын боолын наймаачид тэр үеийн асар их мөнгө - 200 сая долларын ашиг хонжоо олсон байна/ бол хэдэн зуун жил үргэлжилсэн арьсны үзлийн хамгийн үндсэн асуудал байсан юм.

Энэ түүхийг нь анхааралтай судалж үзвэл Өмнөд Америкийг испаничууд эзлэн авч дараа нь тэдний “Шинэ орон зай” нь тэндхийн унаган ард түмнүүд, соёл иргэншлүүдийг устгаж эхэлснээс хойш арьсны өнгөтэй холбоотой бүх худал номлол, эзлэн түрэмгийллээ зөвтгөх гэсэн элдэв үзэл суртал, ухуулга ятгалга ер нь бүх зүйл эхэлсэн байна.

Энэ бүгдийн цаад зорилго бол дэлхийн улс түмнүүдийн байгалийн нөөц баялаг, хүн ардынх нь хүч хөдөлмөрийг цөлмөж байнга шимэгчилж байх, ингэж байхын тулд тэдгээр ард түмнүүдийг байнгын тархай бутархай + харанхуй мунхаг + хооронд нь хэмлэлдүүлж = сул дорой байлгахад оршиж байлаа... одоо ч тийм байгаа!!!

racism3

 1-р анги: Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн түүх нь

 Англи хэл дээр:



racism4
Гар дээр: Үзэн ядалт

 2-р анги: Сүйрэлд хүргэх үр дагаврууд / Fatal Impacts

 Англи хэл дээр:



racism2

 3-р анги: Араатан шиг харгис өв уламжлал / A Savage Legacy

 Англи хэл дээр:

Энэхүү 3 ангит баримтат кино нь Америк тивд анхны европчууд шилжин суурьшсан цагаас хойш нутгийн унаган иргэдийг нь галт зэвсэг, өвчин тараах, заль мэх башир аргуудаараа боолчлон устгаж эхэлсэн нь цаашлаад хэрхэн энэрэнгүй хүн ёсыг нэгмөсөн уландаа гишгэж, хулгайлж боолчлолд худалдсан африкчуудыг мөлжиж Америк тивийн унаган оршин суугчид 100 гаруй сая индианчуудыг хүйс тэмтэрсэн тухай аймшигт түүхийг өгүүлэх болно.

Энэ бүхний гол зорилго сэдэл бол мөнгө хөрөнгө, байгалийн нөөц баялаг, хүн ардынх нь хүч хөдөлмөрийг цөлмөн шимэгчилж байх явдал байлаа...

Жич: Өвөг дээдэс маань "Мянга сонссоноос Нэг удаа өөрийн нүдээр үз" гэж сургасан байдаг. Энэ бол чин үнэн юм, учир нь "гаднын нэг агуу" хүн ингэж хэлсэн байдаг, ийм үйл явдлууд тийм учир шалтгаанаас болж байсан гэнэ лээ гэж бичих бол нэг хэрэг, харин түүхийн дүрс бичлэгүүдийг нүдээрээ үзэх шал өөр хэрэг билээ. Энэ баримтат кино нь дэлхий дахины түүх, өнөөгийн үйл явдлуудын цаад учир шалтгаануудыг ойлгоход тус нэмэр болох буй за ...

Өнгөрсөн үнэн Түүх бол өнөө бас ирээдүйг тодорхойлж байгаа хамгийн гол хүчин зүйл юм!

 

Сэтгэгдлүүд  

deegii
0 # deegii 2012-02-15 20:22
Amerikchuud anglichuud 17 zuunaas boolchloliig ankh exelsen Odoo ch khulkhi ardchilal zakh zeeleer uls ornuudiig boolchilj bgaa Manaikhan tarkhia ugaalgasan ikhenkh 20 jiliin noirnoos serekh tsag bolson shuu Ardchlal bol tednii khulkhi arga shuu
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
тулгаа
0 # тулгаа 2012-02-17 18:21
Ёстой аймшигтай түүх бна одоо ч боолчлол бгаа харин далд хэлбэртэй гоё нэртэй болсон бгаа зах зээлийн хамгийн гол зорилго бол Мөнгө иймд ардчилал гэдгийг бодож олсон Бидэнд өөр ардчилал хэрэгтэй бна !!!!!!!!!!! :-x
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг