the biggest secret

ДЭВИД АЙК : ХҮН ТА ОЙЛГОЛТ ТӨСӨӨЛӨЛ
БОДОЛ САНААГАА ХҮЛЭЭСНЭЭС ЧӨЛӨӨЛ !

"[Одоо хүмүүсийн толгой дотор байгаа аливаа] алдаа эндүүрэл нь тэдний дунд энэ үзэл бодлыг өргөн сурталчилж тараасан байгаа учраас л чин үнэн болон хувирчихдаггүйн адил [одоохондоо] хэн ч олж харахгүй байгаа учраас л чин үнэн өөрөө алдаа эндүүрэл болон хувирчихдаггүй юм аа".

Махатма Ганди


"An error does not become truth by reason multiplied propagation nor does truth become error becouse nobody will see it"

Mahatma Gandhi

 

Хүмүүс бид ер нь хэн юм бэ? Бид хаана юунд орчхоод байгаа вэ? Бид энд юугаа хийгээд байгаа вэ? Хэн бидний амьдралыг бүрэн эрхшээж хянаж удирдаж байгаа вэ? Тэгэхдээ яг хэрхэн яаж ямаршуухан аргуудаар, тэгээд бас яагаад тэд үүнийгээ хийж чадаад байгаа вэ?

Дэвид Айк энэхүү 7 цагийн лекцээ дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан 2500 хүний өмнө уншиж эдгээр том гүн гүнзгий асуултуудад гүн гүнзгий хариултуудыг өгч байгаа. Тэрээр эдгээр том асуудлуудыг хамтад нь түүхэн болон бусад олон учир зүйн холбоосонд нь авч үзэж Дэлхий нэртэй манай гариг дээрх энэ Амьдралын үнэн бодит дүр зургийг хүмүүс бидэнд сөхөн харуулахыг оролдож байгаа. Харин энэхүү бодит дүр зураг бол бидний олонхын мэдэх тэр ойлголт төсөөллүүд хичнээн ташаа төөрөгдлүүд болохыг харуулж бидний бодол санааг хайрцагласан байгаа ямар ч хил хязгаарыг сэтлэн гарч байгаа!

Жирийн хүмүүсийн хувьд хоорондоо яагаад ч холбоогүй мэт санагдаж байгаа тэр бүх зүйлүүдийг тэрээр цаад нарийн утга, учир холбогдлынх нь үүднээс холбон тайлбарлаж хүмүүс биднийг нийтэд нь боолчилсоор байгаа тэр хүчнүүд өнөөгийн барууны засгийн газрууд, банк санхүүгийн бүтцүүд, үндэстэн дамнасан бизнесүүд, ОНМХэрэгслүүд болон өөр олон олон манипуляцийн болон далд хяналт удирдлагын ил байгууламжуудын ард далд нуугдаж байдгийг дэлгэн илчилж байна.

"Амь насаа алдсан, орон гэргүй эсвэл өнчин хоцорсон хүмүүсийн хувьд бол энэ ухаангүй эвдрэл сүйрэл, үхлийг тоталитаризмын нэрээр эсвэл либерал эрх чөлөө, ардчиллын эрхэм дээд нэрээр халхавчлан үйлдэж байгаа нь хоорондоо ер нь ямар ялгаатай юм бэ"

Махатма Ганди


What difference does it make to the dead, the orphans and the homeless, whether the mad destruction is wrought under the name of totalitarism or the holy name of liberty or democracy"

Mahatma Gandhi


Газар дундын тэнгис болон Европын улсуудын эртний түүх болон 2001 оны 9/11-ний үйл явдал, "терроризмын эсрэг дайн" гэгч, мөн Джордж Оруэллын антиутоп романууддаа бичиж байсан тэр бүх аймшгийн хар дарсан зүүдүүд шиг зүйлүүд өнөөдөр амьдралд бодит байдал болсон байгаа болон энэхүү бодит байдлын цаад мөн чанарын хооронд ямархуу холбоо сүлбээ байдаг вэ?

Дийлэнх хүмүүсийн хувьд энэ бүхэн нь хачин асуулт мэт санагдаж болох ч үнэн хэрэг дээрээ тэд бүүр цаад углуургаараа хоорондоо холбоотой бөгөөд үүнийг Дэвид Айк гайхалтай логик, баримтуудаар баталж нотолж байна. Дэвид Айк ярихдаа: "Бид өнөөдөр дотор нь амьдарч байгаа энэ бодит байдлынхаа цаад мөн чанарыг мөн бид өөрсдөө үүнийг нь боломжтой болгож өгч байгаагаа ойлгохгүйгээр бид бүхэн өөр ямар ч зүйлийг жинхэнэ ёсоор нь цаад углуургаар нь ойлгож чадахгүй юм аа" гэж сануулж байна.

Хэдийгээр та бүр гав ганцаараа цөөнх болон үлдэж байсан ч чин үнэн бол чин үнэн хэвээрээ л үлддэг юм шүү.

Махатма Ганди


"Even if you are in a minority of one, the truth is still the truth"

Mahatma Gandhi


Түүний номнууддаа бичиж байсан тэр зүйлүүд өнөөдөр гэнэтхэн өдөр тутмын бодит байдал болж хувирсны дараа л дэлхийн өнцөг булан бүрийн олон олон арван сая хүмүүс Дэвид Айкnaн тухай, түүний бичсэн номуудын тухай сая олж мэдсээр байгаа...

Тэгвэл одоо түүний араас энэхүү санаанд багтамгүй аялалынх нь дараачийн түвшин - өнөөгийн энэ бодит байдлын дотор биднийг боомилж хашсан тэр хил хязгааруудыг нь сэт татан гарах ухаарал бодол эргэцүүллийн аялалд хамтдаа мордоцгооё....

Англи / орос хэл дээр:

 

Тухлан сууж сайн ойлгож үзээрэй. Танд бодож эргэцүүлэх юм хангалттай үлдэх байх аа...

Тус сайтыг сэмхээн орж ирж "хэрэглэчхээд" сэм арилаад өгөх биш харин өөрийн бодол, төрсөн сэтгэгдлээ бусадтайгаа энд хуваалцаж болохыг сануулж байна...

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг