illigal everything

Оригинал нэр: Illegal everything
Найруулагч: Джон Стоссел /John Stossel
Гарсан он: 2012

Энэ баримтат киног АНУлсын иргэний хэргийн өмгөөлөгч Харви Силверглейт хөтөлж ингэж ярьж байна:

АНУлсад үнэн хэрэг дээрээ бараг бүх юм хориотой! Одоо АНУлсад тоо томшгүй олон хууль болон бусад тогтоомжууд үйлчилж байгаа учир хэн ч тэдгээрийг бүрэн мэддэггүй, хуульчид ч ялагаагүй, ер нь боломжгүй. Зөвхөн сүүлийн нэг жилд 80 мянга орчим шинэ хуулиуд болон хуулийн актууд болон бусад зохицуулах тогтоомжууд гарсан... Иймд одоо таныг эрүүгийн хэрэг эсвэл торгуулиас өмгөөлж мултлахын тулд америкийн өмгөөлөгчид маш том мөнгөөр л эдгээр уул овоо шиг хуулиудын дотроос танд хэрэгтэй тэр цоорхойнуудыг нь ухаж гаргаж ирдэг юм аа. Чухамдаа ийм учраас л АНУлсад маш олон хуультай бөгөөд тэдгээр нь бүгд ямар нэг юмыг хориглосон байдаг! Хориглох бол манай олигарх эрх баригчдын хувьд ямар ч алдаагүй алхам нь юм... Гэвч тэд хэрэв таны төлбөрийн чадвартайг чинь мэдчих юм бол таныг яаж сэгсрэхээ яаж ийгээд л олно гэдэгт эргэлзэх хэрэггүй ээ гэж ярьж байна.

Барууны хавтгай суртал ухуулга - тархины угаалгын "ачаар" өнөөдөр АНУлсад ардчилал, эрх чөлөө байдаг гэдэгт гагцхүү гадаадын иргэд л сохроор итгэдэг гэж тэд ярьж байна!

АНУлсын хууль сахиулах агентлагууд: /100 гаруй! цагдаагийн эрхтэй байгууллагууд/

https://en.wikipedia.org/wiki/Federal_law_enforcement_in_the_United_States

Жич: Барууны суртал ухуулгын хэрэгслүүд "тоталитар", "коммунист" гэж дайрч давшилж байсан социалист баримжаатай улс орнуудад иргэдээ ингэж алхам тутамд нь цагдан мөрдөн мөгшиж өчүүхэн шалтгаар баривчилж заримдаа эрүүдэн тамалж эсвэл маш их мөнгөөр торгодог ТОТАЛИТАР ДЭГЛЭМ байгаагүйг бидний үеийнхэн гэрчилнэ.

Социалист улс орнуудын нэгэн адил Монгол улсад Гэмт хэргээс сэргийлэх газар ба Нийгмийг аюулаас хамгаалах яам гэсэн 2- хон байгууллага ажиллаж 70 - 80хан хуулиар бүх харилцаагаа үр дүнтэй зохицуулж чадаж байсан билээ. Учир нь тэр үед шударга ёс, ёс суртахуун, хүмүүжил гэдэг хүний харилцааны хэм хэмжээ бодитоор байсан юм...