Оригинал нэр: Root of All Evil
Нэр: Бүх гай зовлонгийн язгуур үндэс
Гарсан он: 2006
Бүтээсэн студи/улс: Их Британи 
Киноны төрөл: баримтат, шинжлэх ухааны танин мэдэхүй
Автор: Ричард Доукинс/Richard Dawkins
Найруулагч: Рассел Барнс/Rassel Barnes
Оролцсон: Ричард Докинз, Юсуф Аль-Хаттаб, Тед Хаггард, Ричард Харрис, Гершель Глюк болон бусад.
Үргэлжлэх хугацаа: 48 минут


Киноны тухай товчхон:

Энэ бол “Шашнаас болгоомжил: Мухар сүсгийн вирус” ба “Шашнаас болгоомжил: Бурхан бол зэрэглээ” нэртэй 2 ангитай баримтат кино юм. Энэхүү баримтат кинонд Оксфордын профессор Ричард Доукинс одоо элдвийн мухар сүсэг, шашинд сохроор итгэж байгаа нь зөвхөн бодит баримт нотолгоонуудад үндэслэдэг шинжлэх ухааны ҮНЭН рүү хэрхэн дайрч давшиж байгааг тайлбарлан өгүүлдэг.

Та бүхэн энэ киногоор дамжин Америк тив болон Дундад Азийн орнуудад шашин шүтлэг хамгийн их газар авсан халуун тэр цэгүүдэд очиж үзнэ. Доукинс юуны өмнө шашны тэргүүнүүд ба тэдний шавь нартай нь уулзан ярилцаж тэр шашны хүмүүсийн сэтгэлдээ олж авсан тэр “хүч чадлыг нь” ойлгож мэдэхийн тулд бусад судлаач эрдэмтэд болон шашинд үл итгэгчидтэй бас уулзаж ярилцдаг.

XXI зуунд хүний итгэл үнэмшил нь ямар их даяар эерэг үр нөлөө болон хорт үр дагавруудыг үзүүлж болох талаар үнэтэй бодол санаатай явдаг пастор асан Тед Хаггард, Йан МакЭван, Оксфордын хамба ламбатан асантай болон бусад хүмүүстэй тэрээр бас уулзаж шашин шүтлэгийн нөлөөний талаар шүүн ярилцдаг.

Доукинсын нэг сая хувь борлогдсон “Бурхан бол Зэрэглээ” нэртэй номын зэрэгцээ “Бүх гай зовлонгийн язгуур үндэс” нэртэй уг баримтат кино нь энэ дэлхийн эрүүл ухаантай бүх хүмүүст урам зориг өгч мухар сүсэгт “Одоо хангалттай! Больцгооё” гэж хэлэхэд нь тусалж байна. Манай өнөөгийн энэ орчин үеийн соёлжиж иргэншсэн дэлхий дахин бол харанхуй мунхаг байдал болон амьтных шиг айдас хүйдсээс гэгээрэл ухаарал хүртэлх асар их урт удаан замыг туулсны үр дүн бөгөөд хэзээд шинжлэх ухаан болон эрүүл ухааны их хүчээр удирдуулж ирсэн тэр Дэлхийн Амьдрал юм.

Та бүхэнд зориуд халдварлуулсан мухар сүсгээс танд төрж үлдсэн тэр сохор "итгэл үнэмшил" нь мөн дотоод айдсаа дагаж нийгмийн дэвшилтэт үзэл санаа ба шинжлэх ухааны мэдлэгүүдээс татгалзаж "хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөх" нь манай улс үндэстний хувьд жинхэнэ мөхлийн аюул, сүйрэл дуудсан дохио билээ.

Орчин үед уламжлалт шашнуудаас гадна мөн элдвийн хоосон үзэл суртлууд нэгэн төрлийн шашин ! болж хувирсан байгааг ойлгох нь их чухал юм. Бидний олонх шашныг төсөөлөхдөө орхимж нөмөрсөн эсвэл загалмай барьсан номлогч ламтан нараар төсөөлдөг бол орчин үеийн хоосон үзэл суртлууд - шашнуудыг элдэв гоё нэр өөртөө өгсөн, гаднын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа, компьютер барьж даашинз өмссөн эсвэл костюмтой хүмүүс элдвийн цуглаан, семинар, зөвлөгөөн бүүр их дээд сургуулиудын танхимд ч номлон түгээж явна!!!

Энэ бүхний үр дүнг нь одоо 20 жилийн дараах эргэн тойрноосоо олоод хараарай.

МОНГОЛ ХҮН ТА ГҮН НОЙРНООСОО СЭРЭХ ЦАГ БОЛЖЭЭ! ТЭГЭЭД НҮДЭЭ НЭЭВЭЛ БИДНИЙ ЭРГЭН ТОЙРОН БАЙГАА МАНАЙ УЛС ҮНДЭСТНИЙ ГАЙ ЗОВЛОНГУУД УЛАМ ТОД ХАРАГДАЖ ҮҮНИЙГ ҮҮСГЭЭД БАЙГАА ЦААДАХ ЯЗГУУР ҮНДСҮҮДИЙГ НЬ УЛАМ САЙН ОЙЛГОН УХААРАХ БОЛНО ОО!

Орчин үеийн хоосон үзэл суртал - "шашнуудын" тухай тус сайтнаас үзээрэй....

 

Сэтгэгдлүүд  

k/emgan
0 # k/emgan 2012-04-20 12:50
Та энэ нийтлэлүүдээ facebook.com дээр тавьбал бүрч их хүмүүс унших байхдаа. Та их чухал асуудлууд хөндөж тавьдаг, тэр бүрийг чинь аль болох олон хүн, тэр дундаа аль болох залуу хүмүүс үзвэл их сайн сайн. Тийм болохоор facebook.com дээр accounttai бол гэж хэлэх байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ҮНЭН
0 # ҮНЭН 2012-04-21 17:40
Хэт туйлширагчид гэж хаа газар байдаг. Лалынхан Бурхан яриад л алан хяддаг. Н.Энхбаяр лам хулгай хийдэг, дарангуйлдаг. ҮНЭНийг үйлдэж, ярьж, хайж, дагаж амьдрахаас илүү жаргал хаана ч байдаггүй! ҮНЭНий эсрэг ажилласан хүн өөрийгөө л сүйтгэдэг жамтай. ҮНЭНийг хайрлацгаая!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
The TRUTH
0 # The TRUTH 2012-04-24 01:11
BIBLI-eer amia zogoodog religious eldev humuus bii bii,

Yalgaj salgaj harah l asuudal yum l daa.

Richard Dawkins CNN, FOX, CBN-eer garch baihyig 2 jiliin umnu
uzej baisaan. Nom zohiol ni US-t amjilt oloogui l dee. Ene bol FAKT shuu!

Ulaan ATEIST nuhur yum bilee.

Science -iin ner barisan eldev hudal yums tsuungui baih.

Jishee ni SECULAR EVOLUTION baina!

Secular evolution bol Science-eer hezee ch ul notlogdoh HOAX l doo.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Unen shyy
0 # Unen shyy 2012-04-24 01:20
BIBLI -ryy dovtolood hen guai ch amjiltand hyrch baigaagyi...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг