revolutionizing reality

Лавлах:  Либерал [liberal] гэдэг бол аливаа хориг хязгаарлалтгүй иргэн гэсэн утгатай нэр томьёо юм. Уг үгийн гарал, анхны жинхэнэ утгыг нь үзвэл [Liber] гэдэг үг нь эртний боол эзэмшигч Римийн эзэрхэг гүрний үеийн нийгмийн дорд давхарга - хүн сүргүүдийн бурхадын нэг Liber-ийн нэр бөгөөд энэ бурхан нь ямар нэгэн хориг хязгааргүй архидалт, бөөнөөрөө хурьцал үйлдэх, хүн ёсны бус үйлдлүүд ба завхай зайдан "чөлөөт" байдлыг билэгддэг. Харин [-аl] гэдэг нь аливаа нэг зүйлд харьяалагдаж байгааг заадаг дагавар юм. Иймээс либерал гэдэг нь Эрүүл ухаан, Эх орон, Хүн ёс, Ёс суртахуун - бүх юмнаас "чөлөөтэй" зайдан иргэн гэсэн үг юм. 

Демократи буюу Democracy гэдэг грек гаралтай англи үгийг монгол хэлэнд ардчилал хэмээн зориуд буруу орчуулсан, ингэж хэрэглэсээр байгаа. Үнэн хэрэг дээрээ, Demos гэдэг эртний грек нэр томьёоны анхны жинхэнэ утга нь нь олон боол эзэмшдэг, хөрөнгө чинээ ихтэй, ийм учраас сонгох (ө/х төрийн бодлогод тодорхой нөлөө үзүүлдэг) эрхтэй цөөнх гэсэн утгатай үг. Харин cracy гэдэг нь төр-засаглал гэсэн утгатай. Иймээс өнөөгийн энэ ардчилал гэгч demоcracy гэдэг бол олон боол эзэмшигч баян цөөнхийн засаглал - дарангуйлал гэсэн утгатай!.. Одоо та бүхэн энэ бүхнийг өнөөгийн бодит байдалтайгаа холбон эргэцүүлэн бодоод үз дээ!... 

Саяхан ЛХА ТВ-ийн "Эсрэг өнцөг" гэж нэрлэсэн нэвтрүүлгээр орж АНУлсын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн дэлхийн бусад улс орнууд түүний дотор Монгол улсад ямар боломж гаргаж байгаа тухай товчхон ярих завшаан олдлоо.

Өрнөдийн загварын ардчилал, хүний эрх мэтийн хоосон уриа лозунг тугаа болгосон неолибералч үзэл суртлын далбаан доор Монгол улсад 26 жилийн турш үргэлжилж байгаа неоколоничлолын бодлогын бодит үр дагавруудыг судалсан ярьсан зүйл бол Лха тв-ийнхний үзэж байгаа шиг эсрэг өнцөг биш харин бодит байдлыг хэлсэн хэрэг юм.

I хэсэг

II хэсэг