ОЮУН САНАА СЭТГЭЛЗҮЙН ХУВЬД БУСДААС
ХАМААРАЛТАЙ БАЙХАД СУРГАХ НЬ
Миний хүүхдэд зааж байдаг дөрөв дэх хичээл бол – хүүхдүүдийг сэтгэл хөдлөлийн хувьд бусдаас хамааралтай байж сургах хичээл юм. Элдэв янзын одуудаар тэмдэглэх, улаанаар тэмдэг тавих, инээмсэглэх, муухай харах, шагнах урамшуулах, сайшаан магтах эсвэл бүр шийтгэлүүдийн тусламжтайгаар одоогийн энэ сургууль хүүхдүүдийг өөрийн санаа зоригийг дээрээс өгсөн тушаалын системд захируулж байхад сургаж байдаг. Сургууль дотор хүний эрх гэдэг зүйл жинхэнэ утгаараа, ёсоороо байдаггүй тул хэрэв л сургуулийн эрх мэдэлтнүүд өөрөөр “харж үзэхгүй” юм бол бүр үгээ хэлэх эрх ч байдаггүй юм. Хэдийгээр би сургуулийн багш ч гэсэн хүүхдүүдийн хувийн олон асуудлууд руу нь орж миний /багшийн/ бодож байгаагаар туслалцаа авах ёстойд нь тусалж харин миний, багшийн эрх мэдлийг өөрсдийн үйл хөдлөлөөр булаацалдаж байгаа нэгд нь сахилга батын шийтгэл оногдуулж байдаг юм аа. Хүүхдүүд болон өсвөр үеийнхэн байнга өөрсдийн хувь бие хүний онцлогийг гаргахыг оролддог ч би үүнийг нь шууд л нухчин дарж байдаг юм.
Хүн өөрийн бие хүнийхээ онцлог байдлаа хадгалах нь одоогийн энэ боловсролын системийн энэхүү хооронд нь салган тусгаарлах зарчимтай нь зөрчилддөг мөн аливаа ангит нийгмийг байгуулж байгаа тэр хүмүүсийн жинхэнэ хараал идсэн дайсан нь юм.
Сургууль дээр байнга шахуу гарч байдаг нэг нөхцөл байдал байдаг. Хүүхдүүд бие засах газар руу явах эсвэл зүгээр л ус уух шаардлагатай байна гэдэг шалтгаанаар хичээл дээрээс түр чөлөө хүсдэг. Хэдийгээр би энэ бүхэн яг цаад шалтгаан нь биш гэдгийг мэдэж байсан ч тэдэнд өөрийгөө “хуурах”-ыг зөвшөөрч байдаг ба учир нь энэ байдал нь тэдний энэ хүсэлтэнд нь багшийн зүгээс яаж хандахаас хамаарсан хараат байдалд хүүхдүүдийг оруулж байдаг юм. Тэд ямар нэг зүйлийг зүгээр л хийж байдаггүй, харин үүнийгээ миний зөвшөөрлөөр л хийж байхад хүргэдэг юм даа. Заримдаа хүүхдүүд хэн нэгний зөвшөөрснөөр бус өөрсдөө л уур хилэн, унжгар байдал эсвэл баяр хөөрөө илэрхийлж өөрсдийн хүсэл эрмэлзлэлийн тэр эрх чөлөөг илэрхийлж байдаг билээ. Гэвч багш нар нь тэдэнд ингэх эрх байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэд зөвхөн зарим нэг сурагчдад үүнийг нь тэдний давуу эрхтэй байдал болгож зөвшөөрч байдаг. Харин багшийн үзэж байгаа дагуу “томоотой, зөв” байхгүй бол хүүхдүүдээс энэ эрхийг нь буцаан авч болно гэдгийг тэдэнд ойлгуулсан байдаг юм.
Холбоотой нийтлэлүүд
Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.