gmo food box


ГӨАБ буюу трансген таримал гэж юу вэ?

Энэ бол гербицидүүд ба пестицидүүдэд тэсвэртэй болгох, хортон шавьжуудыг эсэргvvцэх чадварыг нь дээшлvvлэх, ургацыг нэмэгдvvлэх гэсэн одоо нэгэнт эргэлзээтэй болох нь тодорхой болсон зорилгуудыг анх тавьж дотоод генийн бvтцэд нь огт єєр биологийн төрөл зvйлийн генvvд /заавал өөр ургамлын төрөл зvйл байх албагvй, бактерууд, вирусүүд, шавьж хорхойнууд эсвэл хэвлээр явагчид, загаснууд тэр байтугай хvний ген хvртэл донор нь болдог байна/ оруулж суулгасан “эрлийз” ургамлууд юм.

Ийм ургамлуудын тvvхий эдээр vйлдвэрлэсэн хvнсний бvтээгдэхvvнvvдийг ГӨАБ буюу трансгентэй хvнс гэдэг . Жишээлбэл, трансген төмсөнд колорадийн цох хорхойг алж устгадаг аалзнаас генийг нь авч суулгасан ба мөн хvйтэнд тэсвэртэй улаан лоолийг гаргаж авахдаа генийн бvтцэд нь Хойд Америкийн далайн камбала загасны генийг шилжvvлэн суулгасан байна. Ган гачигт тэсвэртэй гэх улаан буудайн сортыг гаргаж авахын тулд тvvнд хилэнц хорхойн генийг ашигласан байна.

Хэн, хэзээ генийн өөрчлөлттэй амьд биетүүдийг анх гаргаж авсан бэ?

Хамгийн анхны генийн өөрчлөлтэй хvнсний ургамлуудыг АНУ-ын “Монсанто” корпораци гаргаж ирсэн байна. Анхны трансген арвайг 1988 онд суулгасан бөгөөд 1993 оноос анх генийн өөрчлөлттэй хvнсний бvтээгдэхvvнvvд худалдаанд гарч эхэлсэн юм.

Генийн өөрчлөлттэй амьд биетvvд /ГӨАБ/ хvний эрvvл мэндэд юугаараа аюултай вэ?

Хvний идсэн хоол хvнс хоол боловсруулах замд орсноор ферментvvдийн vйлчлэлд орж эцэст нь амин хvчлvvд ба генvvд болж задардаг байна. Аминхvчлvvд нь хvний бие организмд хvч чадал өгөхөд, харин генvvд нь бие организмыг нөхөн бvтээхэд оролцдог. Энэ vйл явц нь ходоод шулуун гэдэсний хананд эдгээр генvvд шимэгдэж орохоос эхэлнэ. Тэгвэл одоо аалзны ген таны ходоод гэдэсний хананд шимэгдэж байрласан гээд төсөөлөөрэй. Энэ урьд өмнө хэзээ ч “таарч” байгаагvй генvvдийг хvний ходоод “таньж боловсруулж чадахгvй” учир дотор гаж хөгжил /мутаци/ эхэлдэг ба vvний эцэст хvмvvс бид нар бие организм дотор маань ямар харь генvvд байрлах болсныг мэдэх аргагvй юм.

Том корпорациудаас хараат бус, бие даасан олон эрдэмтэн судлаачид ГӨАБ нь аюултай харшлууд шинээр vvсэх, хvнсний хvнд хордлогууд, өмөн vvгийн нэг гол шалтгаан болоод зогсохгvй хvний vр хөврөлийн болон бие эрхтний гаж хөгжил /мутаци/ vvсэх шалтгаан, эрсдэлийг нэмэгдvvлж байна гэж тvгшvvрийн харанга дэлдэж байгаа бөгөөд мөн хvний организмыг антибиотикуудад мэдрэмжгvй болох явдлыг ихэсгэж байна гэж vзэж байгаа ажээ.

ГӨАБ нь хvрээлэн байгаа байгаль орчинд юугаараа аюултай байна вэ?

ГӨАБ тариалсан газруудад байгалийн тэнцвэрт ач тустай хорхой шавьжуудын бvхэл бvтэн төрөл зvйлvvд устаж алга болж байгаа, хортон шавьжууд ба хогийн ургамлуудын шинэ шинэ хорт мутант хэлбэрvvд гарч ирэх болсон, хөрсний биологийн болон химийн бохирдол vvсэж биологийн олон төрөл зvйл аажмаар устаж байгааг шинжлэх ухааны vvднээс нэгэнт баталсан байна.

Нэгэн жишээ: RAID гэж жоом устгах нэг “сайн” хор байсныг санаж байна уу? Энэ хорыг бас л трансгенийн технологоор гаргаж авсан байна. Энэ хорыг идсэн жоомны өөрийнх нь генийн кодод ГӨАБ нэвтэрч vржих чадварыг нь устгадаг байна...одоо жоом бараг устаж алга болсныг бид бvгдээрээ мэдэж байгаа...!?

Дэлхийн дахинд эрдэмтэд трансген хvнсний бvтээгдэхvvнийг хvний хоол тэжээлд хэрэглэж байгаа талаар сvvлийн vед тvгшvvрийн хонх дэлдэж эхлээд байна.

2009 оны 5-р сарын дундуур АНУ-ын Экологийн хvн эмнэлгийн гишvvд улс орондоо генийн өөрчлөлттэй амьд биетvvдэд мораторий зарлахыг шаардаж мэргэжил нэгт нөхдөө хvмvvсийн эрvvл мэндэд ГӨАБ-ийн vзvvлж байгаа нөлөөг хяналтандаа авч байлгахыг уриалжээ. 1965 онд байгуулагдсан эмч нарын олон улсын байгууллага болох Америкийн экологийн хvн эмнэлгийн Академийн гvйцэтгэх хороо /American Academy of Environmental Medicine/ “Генийн өөрчлөлттэй хvнсний бvтээгдэхvvнvvд” гэдэг нэртэй мэдэгдлийг гаргасан байна.

Уг мэдэгдэлд ГӨАБ-хvнсний бvтээгдэхvvнvvдийн хvн амьтдын эрvvл мэндэд vзvvлэх нөлөөг шаардлагатай урт хугацаанд туршиж судлах, энэ дvгнэлт гартал мораторий /хуулиар хориглох/ зарлахыг уриалсан байна. Эдгээр хvлээн зөвшөөрөгдсөн нэр хvндтэй эмч нар vзэхдээ ГӨАБиетvvд нь маш бага судлагдсан бөгөөд энэ тал дээр хийгдээд байгаа одоогийн туршилт судалгааны материалууд нь маш сэтгэл тvгшээсэн vр дvнгvvдэд хvргээд байгаа ба ГӨАБ нь туршилтанд орсон амьтдын төдийгvй хvний эрvvл мэндэд алсдаа хортой нөлөө vзvvлэхгvй гэсэн ямар ч баталгаа одоогоор алга байна гэж vзэж байгаа ажээ.

Уг мэдэгдэлд өгvvлэхдээ:

“Урьдчилан сэргийлэх зарчмыг иш vндэс болгон ГӨАБ-хvнсний бvтээгдэхvvнvvд нь хvний эрvvл мэндэд одоо болон алсдаа аюулгvй эсэх талаар шаардлагатай хэмжээнд судлагдаж туршигдаагvй бөгөөд тэдгээрийн болзошгvй хор нөлөөг нь тодорхой гэрчлэх баримтууд байгааг харгалзан тус Академиас УРИАЛАХ НЬ:

- БVХ ЭМЧ НАРЫГ өөрсдийн эмчлvvлэгсэд, эмнэлгийн ажилтнууд болон өргөн олон тvмэнд ГӨАБ-бvтээгдэхvvнvvдээс зайлсхийж байхыг тайлбарлан таниулж өгч боломжтой бол тэр хvмvvсийг ГӨАБ-бvтээгдэхvvнvvдийг хэрэглэхтэй холбогдон эрvvл мэндэд нь учирч байгаа эрсдэлvvдийн тухай таниулан гэгээрvvлэх материалиудаар хангах

- БVХ ЭМЧ НАРЫГ эмчилж байгаа өвчтөнvvдийнхээ өвчний явцад ГӨАБ-бvтээгдэхvvнvvд нөлөөлж байж болзошгvйг тооцож байх, ГӨАБ-бvтээгдэхvvнvvдээс цэвэр байгалийн гаралтай хvнсэнд шилжих vед өвчтөнvvдийн эрvvл мэндэд гарч байгаа бvх өөрчлөлтvvдийг баримтжуулж байх

- МАНАЙ ГИШVVД, ХVН ЭМНЭЛГИЙН БVХ АЖИЛТАН НАР БОЛОН БИЕ ДААСАН ХАРААТ БУС ШИНЖЛЭХ УХААН, ТУРШИЛТ СУДАЛГААНЫ АЖИЛТНУУДЫГ практик амьдрал дээр ГӨАБ хэрэглэсэнтэй холбоотой байж болох эрvvл мэндэд нөлөөлсөн тохиолдлуудын талаарх мэдээллvvдийг цуглуулж байх, мөн тvvнчлэн ГӨАБ-бvтээгдэхvvнvvдийн хvний эрvvл мэндэд нөлөөлж байгаа нөлөөг тодорхойлох зорилгоор халдварзvйн шинжилгээнvvдийг аюулгvй аргачлалуудыг хэрэглэн явуулж байх

- ГӨАБ-хvнсний бvтээгдэхvvнvvдэд мораторий зарлах, мөн тvvнчлэн хэрэглэгчдийн хvнсний аюулгvй байдал ба эрvvл мэндэд зайлшгvй арга хэмжээ болох ГӨАБ-бvтээгдэхvvнvvдийг тусгай тэмдэглэгээтэй болгох зэрэг арга хэмжээ авч хэрэгжvvлэхийг уриалсан байна.

Монгол хvний, монгол vндэстний эрvvл мэнд, генийн сан бол газрын ашигт малтмал баялгаас ч илvv vнэ цэнэтэйг иш vндэс болгон юуны өмнө:

  1. Гадаадаас импортоор оруулж ирж байгаа хvнс, эмийн бvтээгдэхvvнvvд ГӨАБ-ийн тvvхий эдээр vйлдвэрлэгдсэн агуулсан бол агуулгын хэмжээг заасан тусгай тэмдэглэгээтэй байх зэрэг шаардлагуудыг хуулиар тогтоох. Энэ тохиолдолд хэрэглэгч дор хаяхад ГӨАБ-хvнс худалдан авах уу гэдэгтээ сонголт хийх боломжтой болох юм.
  2. Монголын газар тариалан, хvнсний ногооны тариалалтанд гадаадаас оруулж ирж байгаа ГӨАБ - үрүүд тариалж байгааг, цаашид тархах явдлыг зогсоож мораторий зарлах, ГӨАБ-с чєлєєт бvс нутгуудыг тодорхойлж хамгаалалтанд авах
  3. Био аюулгvй байдлын тухай хууль шинээр гаргах, мэргэжлийн өндөр шалгуурт тэнцсэн цомхон боловсон хvчинтэй хvчирхэг бvтэцтэй болох хэрэгтэй байна.

Уг Мэдэгдлийн англи хэл дээрх текст: http://www.aaemonline.org/gmopost.html

Та энэ нийтлэлийн талаар юу бодож байна вэ?

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заавал заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

 

 

Сэтгэгдлүүд  

4udo
0 # 4udo 2010-11-08 23:50
genetally modified foods!!! :sad: The Apocalipsis Dangerous for us !!!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
tuvshin
0 # tuvshin 2011-01-17 12:39
Genetically Modified :-?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
оогий
0 # оогий 2011-02-07 01:24
америкийн элитүүд хүн төрөлхтөний тоог эрс цөөлөх замаар дэлхийгээ аврах төлөвлөгөөтэй. Цөөлөх арга нь хортой генийн өөрчлөлттэй хүнс элдэв халварт өвчнүүд бөгөөд хэрэглэх газар нь хүн ам олонтой ядуу орнууд голдуу. гэхдээ идэх хоолоо зөв сонгож чадаагүй хүн болгон хохирогч байх болно
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
saraa
0 # saraa 2011-03-05 15:15
гаднаас ирж байгаа бүх хүнс ГӨАБ хүнс монголчууд энэ тухай нүдэн балай чих дүлий суусаар байна :sad:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Enkhjargal
0 # Enkhjargal 2011-03-22 15:31
Оросууд саяхнаас агуулгын хэмжээг зааж өгсөн хууль батлан мөрдөж эхэлсэн.Органик байгалийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, иргэд эдгээр хоол хүнсийг хэрэглэх соёлтой болох,газар нутгаа ГЕАБс чөлөөт бүс болсоныг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар баталгаажуулуулж, Монгол нь органик байгалийн хүнсний бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч орнуудын нэг болох зорилго тавьж ажиллавал яадаг бол?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Enkhjargal
0 # Enkhjargal 2011-04-03 16:57
Хэдэн жилийн өмнөөс манайд цагаан хоолтон болох аян өрнөсөн. Тэд махыг орлуулах соя хэрэглэхийг сурталчилж байсан. Энэ нь ГЕАБаас өөр юу ч биш байсан нь одоо ойлгогдож байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
alta
+1 # alta 2012-04-30 16:03
Монголд цагаан хоолыг ихээр суртлчилаж байгаа нь маш буруу, ялангуяа махыг орлуулагч буурцагт хоол хүнс.50 жилийн дараа цэвэр байгалийн бэлчээрийн махыг зөвхөн баянаас баян хүн иднэ гэдэг байсан, тэгэхэд бид органик махан бүтээгдэхүүн идэж байгаадаа бахархаж байдаг байсан бол харамсалтай нь үнийн өсөлт, орчны бохирдол зэрэг нь биднийг улам шахсаар, аажимдаа цагаан хоолтон болгох нь ээ.....
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
бужа
0 # бужа 2013-04-14 00:12
Дийлэнх кетчупд ГӨАБ улаан лооль ашигладаг гэж оросын зурагтаар гарсан шүү. Ийм лооль үнэргүй, амтгүй тэгээд бас хямд.Яг лоолиороо хүмүүст хүрээгүй юм гэнэ лээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
narka
0 # narka 2013-10-08 11:26
Бид үндэсTнийхээ үйлдвэрлэлийг дэмжиж аль болох уламжлалт хоол хүнсээ хэрэглэснээр энэ аюулаас сэргийлэх боломжтой гэж бодож байна. Харин энэ талаар сайн сурталчилах, төрөөс бодлогоор дэмжих ёстой гэж бодож байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
moojig
0 # moojig 2013-12-17 17:45
Цагаан идээ энэ бол монголчуудыг хамгаалж байгаа ганц зүйл.
Гэвч монголчууд өөнөөдөр хуурай сүүнээс цайш хэргэлж чадахгүй байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
наоми
0 # наоми 2015-04-19 11:17
Гол нь зарагдаж байгаа хүнсний бүтээгдхүүний орц найрлага том үсгээр бичигдсэн байх,генийн өөрчлөлттэй бодис хэдэн хувь байгааг нарийн зааж өгөх хууль яаралтай гаргах шаардлагатайг их хурлын гишүүд анхааралдаа авмаар байна,ер нь цөөхөн хүн амтай манай улсын хувьд энэ дэлхийд оршин тогтнох гол үндэс нь мал аж ахуй,газар тариалан гэж иргэн хүний хувьд боддог,мөн хил дээр мэргэжлийн хяналтын лабораториуд байгуулж,үнэнч шударга мэргэжилтнүүдийг ажиллуулах онц шаардлагатай
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
oko
0 # oko 2016-03-21 10:26
Еерийн ажиглалтаасаа хуваалцья. 7,8 жилийн емне хүүхэд яагаад хэвийн бус, эсвэл тамир дутуу, терелхийн ямар нэг согогтой байгаа талаар анзаарсан юм. Миний орчин тойрон байсан, ажил, эсвэл хамт терсен, гадаа хүүхдээ салхилуулдаг ээжүүдээс, тэрүүхэн хавьдаа л анзаарахад ердее л жирэмснээс хамгаалах эм ууж байсан 3 тохиолдолд тийм байсан шүү! Хүүхэд хэвийн бус терехеес гадна, хvн болж чадахгvй ураг байхдаа ч эндсэн байсан...Бvсгvйчүүд ганц хоёрхныг уусан байсан болохоор гайгvй гэж бодсон, эсвэл ууж дуусаад удалгvй жирэмсэлсэн гэх мэт еер еерийн түүхээ ярьж байсан. Ер нь элдэв эм л энэ бvх нярайн асуудлын цаана байгааг олж мэдсээн. Утаа, ээжийн хvнс тэжээл, ажлын нехцел, агаар зэрэг чухал ч эм бэлдмэлийн хажууд тийм ч хенеелт хэмжээнд биш гэдгийг еерийн туршлагаар мэдсэн.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
oko
0 # oko 2016-03-21 10:27
Урагт тэгж нелеелж байгаа зvйл эхийн биед ч нелеелж таараа. Залуу охид эмэгтэйчуудийн эмнэлэгт их очиж хавдар ургацаг авахуулдаг болсон. Охид хүүхнүүд ээ, тийм эм бүү хэрэглээрэй. Гадаадаас явуулсан, үнэтэй, энээ тэрээ гэж л байсан, гэхдээ найдаж ер болохгvй ээ!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг