faithonomics

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид хамгийн чухал салбаруудынхаа нэг болох улс орныхоо эдийн засгаа "Экономикс" хэмээх харийн номлолуудын дагуу хөтлөн явуулах нэрийн дор бүрэн устган сүйрүүлээд дуусгалаа. Ийнхүү бүхэл бүтэн гучин жилийн турш улс орныг минь өөрсдийн маань нүдэн дээр эвдэн сүйтгэж байхад зүв зүгээр харж суусаар өдийг хүрсний цаад нэгэн шалтгаан нь "Барууны "өндөр хөгжилтэй" улс орнуудын тэрхүү "сайн сайхан, хөгжил цэцэглэлт, баян тансаг байдал" нь тэд өөрсдийн эдийн засгийн бүхий л харилцааг чухам энэхүү номлолуудынхаа дагуу эрхлэн явуулж байсны шууд үр дүн байсан" гэдэгт биднийг гэнэн итгүүлсэнд байгаа юм. Эдгээр хоосон төсөөллүүд бол чухамдаа бидний тархинд зориудаар суулгасан, биднийг эрүүл ухаан, бодит байдал хоёроос таслан барьж байх зорилготой үзэл суртлын зэвсэг-мэдээ алдуулах тариа юм. Тэгвэл энэ бүх номлолууд, хоосон төсөөллүүдийг бидэнд далдуур тулгасан барууныхан бидэнд хэлж өгдөггүй, бид ч өөрсдөө олж харж чаддаггүй чухам ямар ямар нюансууд-худал гөрдлөгүүд энэхүү "Экономикс" хэмээх хулхи онолуудын дотор оршин байдгийг энэ нийтлэлээр хамтдаа сонирхъё.

Энэхүү нийтлэлдээ би өөрийн хөндөн бичиж буй сэдвийнхээ хүрээнд зөвхөн баримт нотолгоо, логик дүгнэлтүүдэд үндэслэсэн шинжлэх ухаанч арга барилуудыг баримтлахыг хичээх бөгөөд энэ нийтлэлийг уншиж буй таныг ч бас асуудалд яг тэгж хандаасай гэж хүсэж байна.

Монголбанк3

Хамгийн чухал гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэд хязгаар тавьж, гагцхүү тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардал өссөн тохиолдолд л үнэ нэмэгддэг байхаар зохицуулах хэрэгтэй. Үүнтэй зэрэгцэн бодлогын хүүг буулгаж мөнгөний зөөлөн бодлого явуулах ёстой ба уг 2 алхмын хүрээнд инфляц өсөхгүй. Үүнийг өнөөгийн хувийн шахуу Монголбанк, неолиберал шашнаар бамбай хийж байгаа өнөөгийн эрх баригч бүлэглэл хийж чадахгүй, чадваргүйгээ нэгэнт олон удаа нотолсоон.

 


Ер нь хаа газрын "ардчилагч" хэмээн өөрсдийгөө өргөмжлөгч - үүгээр бамбай хийн хувьдаа ашиг хонжоо хайгчид одоохондоо олон юмны наад цаад учрыг хараахан мэдэхгүй, ухааран ойлгохгүй байгаа олонхыг хуурч мэхлэн аргалахын тулд дандаа нэг талыг хэт барьж гүтгэн гөрдсөн, иймээс худлаа дэгс юм ярьж бичиж мэдэгдэл хийх зэргээр эсвэл алс холын нэг бие хүн, үйл явдлаар бамбай хийн өөрсдийгөө өргөмжлөн пиардаж хамгийн гол нь харанхуй олонхын гэнэн төсөөлөл дээр нь дөрөөлж албан тушаал дээрээ ядаж хэдэн өдөр хоногийг өнгөрөөхийг хүсэж тачаадаж байгаа нь одоо бүүр ч илт харагдаж байгаа.

utaa 1

Өнөөгийн "ардчилсан, зах зээлжсэн" Улаанбаатарын утаа бол сүүлийн 26 жилийн турш Монголд элдэв арга бачаар тогтоосон Барууны "ардчилсан" дэглэмийн үр дүнд манай улс нийгэмд цоо шинээр үүссэн асар олон гай зовлон, уруудал доройтол - хүнд асуудлуудын зөвхөн нэг нь юм. Харин утааг чухам юу үүсгэсэн бэ? Төвлөрөл гэж үү?

Лондон - Одоо чин шударга байцгаая: өнөөдөр дэлхийн эдийн засагт чухам юу болоод байгааг хэн ч ойлгохгүй байна шүү дээ. 2008 оны сүйрлийн дараах сэргэлт хүлээж байснаас ч их удаан, явцгүй байна. Бид нар одоо бүрэн эдгэрэх зам дээр байна уу, аль эсвэл бүр "зуу жилийн хөшүүн байдал"-даа гацчихав уу? Даяарчлал урьдын хэвээр үргэжилсээр байна уу, аль эсвэл бүр улиран одож байна уу?

Анхаар! Бодит баялаг бүтээдэггүй өчүүхэн хэсэг нь хүн төрөлхтний бүх баялгийн үлэмж хэсгийг ийнхүү завшин өмчилсөн байгаа нь "ардчилсан чөлөөт" гэгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, өндөр төлбөртэй өнөөгийн "боловсрол" гэгчтэй ОГТХОН Ч ХАМААГҮЙ, харин ч жирийн хүмүүсээс маш их нууцалдаг залилангийн аргууд тэдэнд байдаг гэдгийг дахин дахин баталж нотолж байгаа хэрэг юм!..

hayek nobel fraud

Нилээд хэдэн жилийн өмнөөс эдийн засгийн форум гэж сүржин нэрлэсэн ч "чөлөөт зах зээлийн үл үзэгдэх гар" гэгч шашныг сурталчлах зорилготой,  үнэн хэрэг дээрээ неолибералч шашны сект-ийнхний цугларалтыг бас л гаднынхны зааварчилга, санхүүжилтээр зохион байгуулж шоудах болсон ба хамгийн гачлантай нь, тэнд тэдний зарлаад байсан шиг монголын шилдэг санхүүчид, эдийн засагчид бус харийн энэ неолибералч түрэмгий шашны хоосон үзэл сурталчид цуглаж бие биенээ хөөргөж магтаж шашиндаа үнэнчээ харуулцгаагаад тардаг билээ.

debt addiction

Америкийн "улстөрийн товчоо" нь болох санхүүгийн элитүүд болон тэдний дуулгавартай гар хөлүүд нь болсон улстөрчид зориуд санаатайгаар жирийн америк иргэдээ маш доогуур мэдлэг боловсролтой, мөн маш доогуур ёс суртахуун, соёлын түвшинтэй болгож тэднийг шинэ маягийн /өрийн/ боолчлолын системдээ байнга барьж байхыг хичээж байдаг. Яагаад гэвэл жинхэнэ гүн гүнзгий өргөн мэдлэг боловсрол бол өнөөгийн өнгө мөнгөний нийгэмд зээлийн хэрэглээнд донтсон хүн сүргийг өрийн боолчлолд хүлж барьж байх гэсэн доллар-фунт-еврогийн эзэд - мөнгө хүүлэгчдийн туйлын хүсэл, жирийн хүмүүсээс нууцалж байдаг цаад далд зорилготой нь зөрчилдөж байдаг байна.

Урьд өмнө нь би зөвхөн мэдэрдэг байсан бол өнөөдөр Нью-Йоркт асар олон хүмүүс гэр оронгүй гудамжинд хоног төөрүүлж байгааг хараад энэ бодит байдлыг ойлгож эхэлсэн тэр цагаас хойш «Өнөө цагийн өнгө (Sign of the Times)» нэртэй энэ төслөө 2013 оны 10-р сарын эхээр эхэлсэн юм. Намайг, энэ хотын унаган оршин суугчийн хувьд, урьд өмнө нь би ийм олон хүмүүс гудамжинд гуйлга гуйж хоног төөрүүлж байсныг хэзээ ч харж байгаагүй учир үнэхээр гайхшруулж цочирдуулсан билээ.

Өчигдөр УИХ дахь бие даагчдын зөвлөл Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийсэн. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар Оюутолгойн талаар анхнаасаа баримталж ирсэн зарчим дээрээ хатуу зогсож, Оюутолгойгоос Монголын талын хүртэх ашгийг 51 хувь болгох ёстой гэдэг байр суурь баримталж байгаа ажээ. Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс дараах тодруулгыг авлаа.

green peace and money

1971 онд Green Peace (Гринпиис) нэртэй олон нийтийн байгууллагыг дэлхий дахины байгаль орчныг бохирдлоос хамгаалах, дайн хүчирхийлэлгүй даян дэлхийг байгуулахыг мөрөөдсөн хэсэг хүмүүс сайн дураараа нэгдэж байгуулсан гэдэг /дор хаяхад тэгж сурталчилдаг/ билээ. Тэгээд эхний хэдхэн сайн дурынхныг суулгасан нэг жижиг усан онгоц Канадын Ванкувер хотоос гарч Аляскийн нэг жижиг арлыг чиглэн хөвсөн байна. 

economic collapse

Одоогоос 6 жилийн өмнө түүнийг шоолон инээлдэж байсан нөгөө л санхүүгийн "шинжээчид" яг урьдын адил нөгөөхөө хийсээр л байна. Олон олон том улстөрчид, том банкирууд, голлох эдийн засагчид "хямралын хамгийн хүнд үе дууссан, одоо дэлхийн эдийн засаг “эрүүлжиж” байна" гэж мэдэгдсээр байгаа. Питер Шифф дахиад л тэдэнтэй санал нийлэхгүй байна.

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг