Цуврал нийтлэлийн 1-р хэсэг

ӨлзийБҮҮБУР

 

Саяхан Түүх, угсаатны хүрээлэнгийн академич цол зүүсэн нэгэн бээр бусдын судалгааны үр дүнг өөрийн мэт ашиглан завшсан тухай дуулиан дэгдсэн билээ. Яг үнэндээ бол манай түүхчдийн дунд ийм “но”-той асуудал зөвхөн үүгээр тогтохгүй юм аа.

1996 онд анх удаа төрийн эрхэнд гарч ирэн америкийн неолиберал бүтцийн өөрчлөлтүүд гэгчийг Монголд хүчээр тулган явуулж эхэлсэн Ардчилсан намын дэглэмийн төгсгөл - 1999 онд эрхэм түүхч Д.Өлзийбаатар “Монголын улс төрийн хэлмэгдүүлэлтэд гадаад орчны нөлөө /1922-1940/” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан билээ. Тэрбээр ийнхүү Ц.Элбэгдоржийн буюу улс орны бүх салбарын дампуурал сүйрлүүд эхэлсэн дэглэмийн үед түүхийн ухааны доктор цолтон болж амжсан нэгэн бөгөөд хожим олигарх Х.Баттулга өөрийн дэглэмийн үед бүүр неолибералч төрийнхөө шагналаар шагнасан билээ.

Одоо Д.Өлзийбаатарын энэхүү эрдэм шинжилгээний судалгааны ажлын тайлан – докторын зэрэг горилсон диссертац нь зохих хууль журмын дагуу Монголын үндэсний номын санд хадгалагдаж байгаа ба сонирхсон хэн боловч авч уншиж ашиглах боломжтой юм.

Миний бие “хэлмэгдүүлэлт” хэмээх сэдвээр хэн нэг этгээдийн тухайн үеийн дэглэмд дулдуйдсан субъектив хийрхэл, эсвэл хэн нэгний уран сэтгэж зохиомжилсон “үлгэрийн” ном, уран сайханжуулсан урлагийн бүтээл-кино бус харин жинхэнэ түүхэн бодит баримтууд дээр тулгуурласан эрдэм шинжилгээний судалгаануудыг олж уншин харьцуулан үзэж манай улсын түүхийн тэрхэн завсарт болсон эгзэг ээдрээт үйл явдлуудын цаад бодит түүхэн учир шалтгаануудыг олж мэдэх хүсэлдээ хөтлөгдөн энэ сэдвээр хийгдсэн судалгаануудыг хайж эхэлсэн билээ.

Улмаар энэ сэдвийн хүрээнд дан ганц манай улсад бус ЗХУ-д болсон төстэй үйл явдлуудын тухай судлан бичсэн, мэргэжлийн түүхчдийн хүрээнд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны бүтээлүүдийг эрж хайж олж уншиж судлах явцдаа түүхч Д.Өлзийбаатарын диссертацын ажлыг мөн олж анхааралтай эргэцүүлэн бодож уншиж, бусад итгэл даахуйц түүхэн эх сурвалжууд болон олон улсын нэр хүндтэй бусад эрдэмтдийн судалгааны бүтээлүүдтэй харьцуулж үзсэн юм.

Д. Өлзийбаатар 1

Гэвч миний хувьд уг судалгааны гэх бүтээл дотор үнэн эсэхэд эргэлзээ төрүүлэм, илт хүчээр гөрдөн мушгисан, урьд өмнө нь уншиж байсан түүхэн ном судалгаа баримтуудтай маань илт зөрчилдсөн үнэлэлт, дүгнэлтүүд олноороо гарч ирж байсан нь тун хачирхалтай санагдаж байв. Тус диссертацыг хэрэв эрдэм шинжилгээний судалгаа гэж үзэх юм бол шүү дээ! Тэнд үүгээр ч барахгүй аливаа эрдэм шинжилгээний судалгааны бүтээлд тавигддаг наад захын шаардлагуудыг ч бүдүүлгээр зөрчсөн тохиолдол нэг бус байгааг хэн ч хялбархан олж үзэж болохоор байна.

Энэхүү нийтлэлээрээ би уг эрдэм шинжилгээний судалгааны гэх ажлын агуулга дотроос надад эргэлзээ төрүүлсэн тэр үйл явдлуудын тухай бус (тусад нь жич цуврал шүүмж бичнэ) харин аливаа шинжлэх ухааны судалгааны ажилд жигд тавигддаг бүүр хамгийн наад захын ерөнхий стандарт шаардлагуудыг ноцтой зөрчсөн зүйлсийг баримттайгаар гаргаж тавих болно. Гэхдээ би үүгээр эрхэм түүхчийн нэр төрд халдаж гүтгэх санаагүй бөгөөд тиймээс энд бичсэн бүхнээ баримтаар баталж нотолж чадна гэдгээ илэрхийлж байна.

Үргэлжлүүлэн унших

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг