Феодалын дарлал 1

Энэ удаад либералуудад дахин гүтгэх боломж олгохгүйн тулд тэдний ад үзээд байгаа тэрхүү судалгаанууд дээр бус шууд түүхэн эх сурвалж материалууд дээр үндэслэн өөрийн дүгнэлтийг дахин батлах болно. Ийм материал бол нэн тэргүүнд “1911 оны зун цаг Халхын Жавзандамба хутагт ба дөрвөн хаадаас бүх монгол үндэстэн нь Манж хятадын дарлал дор тэсэш үгүй болсон учрыг гаргаж, тусгаар улс байгуулахад тусламжийг гуйж Орос улсын хаанд өргөсөн бичиг” хэмээх юм. Уг бичгийг Богд лам ба халхын дөрвөн ханаас II Николай хаанд хандан бичсэн бөгөөд 1911 оны наймдугаар сарын эхээр чин ван Ханддорж тэргүүтэй хүмүүсээр Хаант Орос улс руу явуулсан байдаг. Энэ бичиг бол чухам 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний цаана хэний, ямар эрх ашиг оршин байсныг гарцаагүй нотлох тун чухал баримт бичиг юм.

Богд Төвд ламхай

Их Орос улсын их цагаан хааны амгаланг эрж үнэн байдал учирыг гаргаж айлтгах нь

Манай халхын дөрвөн аймгийн монголчууд эртнээс нааш шарын шашиныг шүтэж, өөрсдийн хэв суртлаар явтал, хожим манж хаан мандаж, шарын шашиныг эрхэмнэн эрдэм өршөөлийг дэлгэрүүлсэний тулд бидний багш анхан үеийн Богд лам шарын шашиныг эрхэмлэн манж хаанд шүтсээр хоёр зуу илүү он Монгол хан ван засгууд өөр өөрийн албат арддаа эзэн болж газар орны ашгаа өөртөө эдэлж маш амар тайванаар аж төрж буйд ойрноос нааш хятад түшмэд эрх барьж улсын хэргийг элдвээр самууруулахын дотор ялангуяа шинэ засгийн дүрэм хэмээн нэрийдэж завшаан дор монгол газрыг ашиг тариа хэмээх зэргээр эзлэн хуучин хэв суртлыг халж эрх хүчийг бууруулан бүрэлгэх нь үнэхээр гашуун, үүнд халхын аймаг бүгдээр чармайн хэлэх нь манж хаан бурхан шашиныг эрхэмлэж эрдэм өршөөл маш бадарсаны тулд урьд бид нар шүтэж дагасан нь эдүгээ нэр буй боловч үнэн үгүй дор хүрч зовлон зүдгүүрийг үүсгэх нь цагаар нэмэгдэхийг аль хэн ч тодорхой мэдэх тулд эдүгээ хүсэх нь

Ардын хувьсгал 1

Д.Өлзийбаатарын диссертацын ажил дахь илэрхий гүжир гүтгэлгүүд үүгээр огт дуусахгүй ээ!!! Түүний зөвхөн диссертацын ажил дээрх гүтгэлгүүдийг бүгдийг нь энэ мэт няцаах юм бол бүтэн боть ном болох юм. Гэхдээ үүнээс хойш түүний гүжирдлэгийг би биш харин жинхэнэ мэргэжлийн архивын түүхч нягтлан ажиллах ёстой болно. Учир нь түүний судалгааны ихэнх хэсгийг "архив"-ын гэх материалууд дээр үндэслэн хийсэн байгаа. Харин миний хувьд тэрхүү материалуудад хүрэх боломж бололцоо, цаг зав ч байхгүй юм. Гэхдээ өөрийн энэ хүртэл бичсэн, тайлбарласан, батлан харуулсан бүхнээс харвал түүний тэр "архив"-ын материалууд гэгч дээр суурилсан дүгнэлтүүд дунд миний олж илчилснээс ч олон гүжир гүтгэлэг байгаа гэдэг нь туйлын тодорхой юм. Учир нь түүний бидний хүрэх бололцоотой, нийтэд нэгэнт ил болсон тэрхүү материалууд, баримтууд дээр хийсэн дүгнэлтүүд нь ямар ичгүүргүй гүжир гүтгэлгээр дүүрэн болохыг та сая харлаа. Тэгвэл ийм ичих нүүргүй юм хийж буй хүн бидний ихэнхийн хүрч, танилцаж, шүүн тунгааж чадахгүй "архив"-ын нэртэй баримтуудыг ашиглан ямар өөдгүй хор хутгаж чадахыг одоо төсөөлөхөд тийм ч хэцүү биш биз ээ.

1919 оны урвалт 1

Ард-чи-лаларчдад "эх оронч" хэмээн өргөмжлөгдсөн, уран яруу найруулан бурагчид "алтан ургийн" гэж давхар хочилсон, манжийн төрөөс ноён цолоор шагнуулсан ноёд эд мөнгө, эрх мэдлийн шунал тачаал, амин хувийн эрх ашгаа урьтал болгон улс орноо - бүх баялаг, газар нутаг, ард түмэнтэй нь Хятадад худалдсан гутамшигт түүхийг бодит үнэнээр нь шүүн хэлэлцэж хойч үед сургамж өгөх талд либерал "түүхч" нэртэй өнөөгийн дэглэмд үйлчлэн уран бурагчид 30 жилийн турш юу ч хийсэнгүй өнөөдрийг хүрлээ.

Иймээс 1919 оны гутамшигт түүхээс 100 жилийн дараа өнөөгийн ард-чи-лаларчид яг тэр урвагч ноёдын адил улс орноо дахин асар их зээл өрийн харийн дөнгөнд хийсэн байгаа гэмт хэрэг давтагдаж байгаад ч үнэн зөв дүгнэлт хийсэнгүй. Харин ч түүхээ гуйвуулан гүтгээд шанд нь ард-чи-лалар дэглэмээс хулхи эрдмийн цол хэргэмээр шагнуулах, харийнхнаас долларын шан харамж авах гэмт үйлдлүүд газар авсаар байгаа нь манжийн үеийн хэргэм цол, шан харамжийн төлөө гутамшигт гэмт хэргүүд үйлдэгсдийн өмнөх түүхийг мөн л давтаж байна.

лам нар 2

Д.Өлзийбаатар:Монгол түмэндээ багш хэмээн хүндлэгддэг уламжлалт буддын шашны лам хуврагуудын тэргүүлэх хэсгийг ард түмний дайсан гэх зэргээр хүнд хилс яллаж, монгол үндэстний олон зуун жил шүтэн биширч ирсэн шашин, гүн ухаан, түүн дээр суурилсан уламжлалт анагаах ухаан, мэдлэг оюун, урлаг соёлын өвийг харгис үзэл, бурангуй хоцрогдлын илрэл гэж хавчин устгаснаас оюун санааны эзгүйрэл үүсч, хэв заншил, ёс суртлаа мартан гээх, ёс суртахууны элдэв доголдолд өртөх үүд хаалга нээгдэв.

XX зууны монгол 10

1990 оноос хойш барууны либерал үзэлт ардчилагчид Монголын ХХ зууны түүхийг бодит байдлаас тэс өөр өнгө аяс, хандлагаар бичин гуйвуулах болсон юм. Өнгөрсөн 30 орчим жилийн турш энэ сэдвээр маш олон уран зохиол, нийтлэл, бүүр тэр байтугай эрдэм шинжилгээний гэх нэг сэдэвт "бүтээлүүд" гарсан билээ. Гэхдээ тооны хувьд хэдийгээр олон ном гарсан боловч тэдгээрийн дийлэнх нь тухайн түүхэн үйл явдлыг харуулахдаа баруунтны өнцгөөс хэт туйлширсан, асуудлын зөвхөн ганцхан талыг хэт дөвийлгөж, харин нөгөө талуудыг нь харуулж байгаа бодит түүхэн баримтуудыг огт байгаагүй мэт ор тас орхигдуулж ирснийг нь нэг талаас санамсаргүй алдаа гэж гэнэн дүгнэж болох ч чухамдаа энэ "алдаагаа" тэд 30 жил байнга давтсаар байгааг анзаарвал яавч санамсаргүй зүйл биш болох нь нэгэнт тодорхой байгаа юм.

Зүүнтнүүд 1929 1932

Зүүний нугалаа гэх үеийн хамгийн гол үйл явдлуудын нэг бол улс төр-нийгмийн талаасаа лам нарыг хар болгож улс нийгмийн амьдрал хөдөлмөрт татан оролцуулах, улс нийгмийн асар их өмчийг заль мэх хүчирхийллээр хураан хуримтлуулсан байсан сүм хийдүүдийн татварыг огцом нэмж, улмаар сүм хийдүүдийн буюу жасын малыг улс нийгэмд буцаан хурааж байсан үйл явдал юм. Үүнээс өмнө энэхүү зайлшгүй үйл хэргийг маш аядуу, хүлээцтэй няхуур аргаар хүмүүст бодит байдлыг ухуулан таниулах суртал ухуулгын үйл ажиллагаатай хослуулан хийж байжээ. Гэвч чухам 1929 оноос өөрийн орны болон ЗХУ-ын дотоод гадаад нөхцөл байдлыг ойлгоогүй хэт зүүний үзэлтэй нам төрийн удирдлагууд уг үйл явцыг маш богино хугацаанд хийж дуусгахаар муйхарлан зүтгэсний уршгаар манай улсад их хэмжээний гарз хохирол учирсан юм.

сталин

Неолиберал түүхчид манай орны түүхнээ “Зүүнтний нугалаа” хэмээн нэрлэгдэх болсон үйл явцыг дүгнэхдээ маш олон бодит баримтыг үл харгалзан хэт мушгин гуйвуулж, өмнөх нийгмийн тогтолцоо, тэр 70 жилд бүтээн босгосон бүхнийг харлуулан гутаах, хамгийн гол нь ЗХУ-ыг, тэр дундаа И.Сталиныг гүтгэн гүжирдэх нэг далим болгон ашиглах болсон байна. Үүний тод томруун жишээ бол Д.Өлзийбаатарын ”Монголын улс төрийн хэлмэгдүүлэлтэд гадаад орчны нөлөө: 1922-1940” хэмээх диссертацын ажил дахь дараах дүгнэлтүүд юм.

Эмүжинд тавих хэдэн асуулт

Манай “ардчилсан” залуу үеийн төлөөлөл болох яруу найрагч Эмүжин саяхан фэйсбүүк хуудсандаа “ардчилсан” нэртэй төрийн эргэлтийн 30 жилийн ойг тохиолдуулан “Амьдардаг байр улсынх, арчилдаг мал нэгдлийнх, хэлдэг үг намынх, хийдэг ажил социализмынх, зорьсон зорилго коммунизмынх, зовдог зовлого л гагц өөрийнх байсан цаг үе улираад 30 жил өнгөрчээ...” гэж ирээд нэг их “уран яруу” пост оруулсан байна. Энд дарж үзнэ үү!

Түүний бичсэн зүйлсээс зөвхөн дээрх хэсгийг цааш дэлгэрүүлэн ярилцмаар санагдлаа. Ялангуяа эрхэм яруу найрагчийн бичсэнээр тэр бол өмнөх нийгмийн маргашгүй ололт амжилтуудыг ч хүртэл үгүйсгэхдээ ямар нэг бодит түүхэн баримт үндэслэл гаргаж тавилгүйгээр “зөвхөн үгүйсгэхийн тулд л үгүйсгэдэг” неолиберал үзэл баримтлалтай бодгаль гэдэг нь харагдаж байгаа. Ер нь нэг талаас, үгээ хэлэх эрх чөлөө гэдэг бол юу хүссэнээ зохион бурна гэсэн үг огт биш, нөгөө талаас, таны ярьж буй сэдэв бол таны бичдэг “яруухаан найраглал-найруулал”эсвэл элдэв хайрын романсууд биш, харин түүхэн бодит үйл явдлууд тул энэ “найруулал”-ыг тань уншсан хэнбгуай ч танаас баримт баталгаа нотолгоо нэхэх бүрэн эрхтэйн хувьд өөрт тань дараах хэдхэн асуултыг тавимаар байна. Болгоон соёрхоно уу!!

ХХ зууны Монгол

1996 онд буюу Баабар энэхүү нийтлэлийн (шинжлэх ухааны судалгаа биш харин олон нийтийн ойлголт бодолд нөлөөлөх зорилготой сэтгүүлчийн) номоо бичиж байх үед Д.Өлзийбаатар өөрийн диссертацын ажлыг зохих комиссын өмнө батлаагүй байсан (хожим 1999 онд хамгаалсан) боловч Баабар түүний судалгааны ажлын сэдэв, агуулгыг - хамгийн гол нь эрхэм түүхч Д.Өлзийбаатарын хийх ноцтой дүгнэлтүүдийг Баабар урьдчилан мэдэж байсан гэсэн үг ба иймээс уг диссертацыг албан ёсоор хамгаалж баталгаажуулахаас нь өмнө тэрбээр урьдчилан тохиролцож тэр дүгнэлтүүдийг шинжлэх ухааны судалгаагаар нэгэнт батлагдсан түүхэн чин үнэн баримтууд мэт тооцон! нийтлэлчийн номондоо түүхэн эх сурвалж болгон ашигласан гэсэн үг юм.

Д. Өлзийбаатар 1

1996 онд анх удаа төрийн эрхэнд гарч ирэн америкийн неолиберал бүтцийн өөрчлөлтүүд гэгчийг Монголд хүчээр тулган явуулж эхэлсэн Ардчилсан намын дэглэмийн төгсгөл - 1999 онд эрхэм түүхч Д.Өлзийбаатар “Монголын улс төрийн хэлмэгдүүлэлтэд гадаад орчны нөлөө /1922-1940/” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан билээ. Тэрбээр ийнхүү Ц.Элбэгдоржийн буюу улс орны бүх салбарын дампуурал сүйрлүүд эхэлсэн дэглэмийн үед түүхийн ухааны доктор цолтон болж амжсан нэгэн бөгөөд хожим олигарх Х.Баттулга өөрийн дэглэмийн үед бүүр неолибералч төрийнхөө шагналаар шагнасан билээ.

армия гитлера

Гитлерийн вермахтын бүрэлдэхүүнд нацистуудын удирдлага доор германаас бусад 15 улсын 2 сая орчим цэрэг офицерууд байлдаж байсан ба тэдгээрийн дотор Румыны арми хамгийн олон буюу 500 мянга гаруй цэрэгтэй, Унгарын 400 мянга орчим цэрэгтэй арми /хэн яагаад 1956 оны үймээн бослогыг өдөөснийг эргэн сана!/, Муссолинийн Италийн 200 мянга гаруй цэрэгтэй армиуд ЗХУлсын эсрэг дайтаж байсан юм. Нацистууд өөр улсуудын голдуу сайн дурынхнаас бүрэлдсэн энэ 2 сая гаруй цэргүүдээс өөр өөрийнх нь улсын эсвэл үндэстнийх нь нэр доор нийт 59 дивиз, 23 бригад мөн хэд хэдэн тусдаа салаа, легион, батальонуудыг бүрдүүлж зэвсэг, цэргийн техник мөн дайны стратеги, байлдааны тактикийн удирдлагаар хангаж байсан билээ.

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар:
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг