ТВ нэртэй зомби хайрцгаар монголчуудын тархийг "эрх чөлөөтэй" угаасаар, харийн үзэл суртал - тэдний ил далд шууд дэмжлэгээр эрх мэдэлд хүрч өмч хөрөнгө завшсан цөөнх нь баян "хүний эрхээ" эдэлж улс Эх орноо ард түмнээ харийнхантай нийлж цөлмөн хоосолсоор, харин үүрэг хариуцлага - ёс суртахуунаас бүрэн "эрх чөлөөтэй" дураар тонгочсоор, улс эх орон ард түмнээсээ хулгайлж зувчуулсан мөнгөө харийн банкинд аваачиж нууж үр хүүхдээ тэндхийн хэл ёс суртахуунд сургаж дасгаж харийн улсад гэр бүлээ төвхнүүлж Монгол улсаас, Монголын ард түмнээс бүрэн "тусгаар тогтносоор" байна !

 

ТЭНЭГДҮҮ АМИНЧХАН БАЙХ "ЭРХ ЧӨЛӨӨ"
(энэ чинь бидний хүсээд байсан эрх чөлөө мөн үү ?! аль эсвэл ...)

Судлаач эрдэмтэд улстөрийн үзэл бодлын туйлшралын цаад шалтгааныг олсон байна. Энэ нь хүмүүсийн харанхуй мунхаг бас аминчхан байдлаас үүдэлтэй ажээ. Хүмүүс улстөрийн үзэл баримтлал - эдийн засгийн онол загварыг хичнээн бага ойлгох тусмаа төдийчинээ хатуу, эрс тэс туйлширсан үзэл бодолтой, байр суурьтай байдаг гэдгийг нийгмийн сэтгэлзүйч болон судлаач эрдэмтэд олон удаа баталсан байдаг.

Нийгэм, олон нийтийн ойлголт төсөөлөл - бодол санаа - далд ухамсар - зүрх сэтгэлд өнөөгийн энэ "Эх орон - Ард түмнийхээ эрх ашгаас бүрэн эрх чөлөөтэй болсон, харин харийнхны уршигт үзэл суртлынх нь цагаан хоолой нь болж хувирсан өнөөгийн хувийн "чөлөөт" хэвлэл - мэдээллийн хэрэгслүүдээр нийгэм олон нийтийг, ялангуяа амьдралын туршлага, итгэл үнэмшил нь бүрдэж хараахан амжаагүй залуу үеийн тархийг угаах зорилгоор хамгийн эрс давруун неолиберал үзэл суртлыг харийнхны элдэв төсөл, ил далд явуулга санхүүжилтээр тараан түгээж байгаа билээ. Тэд эдгээр зориудын ном сэтгүүлүүдээрээ дамжуулан гэнэн итгэмтгий хүмүүсийн ойлголт ухамсарт зориуд суулгасан байгаа, зөвхөн харийнханд ашигтай тэрхүү гүтгэлэг - үзэл суртлыг одоо олон монголчууд ӨӨРСДИЙНХӨӨ БОДОЛ, ӨӨРИЙНХӨӨ ҮЗЭЛ САНАА гэж бодон гүнзгий төөрөлдөж байдагт бүх хэргийн учир оршиж байна!!!

“Psychological Science” (Сэтгэлзүй судлал) сэтгүүлд хэвлэгдсэн хэсэг судлаач эрдэмтдийн хийсэн дүгнэлтүүдээр ихэнх хүмүүс улстөрийн янз бүрийн үйл явдлууд болон эдийн засгийн үзэл баримтлалуудын цаад мөн чанар, явуулж байгаа бодлогынх нь цаад утга учир болон хожмын үр дагавруудыг нь өөрсдөө ойлгож байгаа гэдэг хоосон зэрэглээн дотроо амьдарч байдаг ажээ.

Эдгээр судлаач эрдэмтэд аливаа нийгэм дотор улстөрийн эрс тэс туйлшрал, ялгарал улам их хүчтэй болсоор байгаа энэ үед үүнд чухам ямар хүчин зүйлүүд нөлөөлөөд байна вэ гэдэг асуултыг тавьж энэхүү асуултын хариуг олох судалгааны ажлынхаа хүрээнд нэгэн сонирхолтой санал асуулгыг явуулсан байна.

“Улс орны макро-эдийн засаг, геоулстөрийн олон улсын тэмцэл эсвэл боловсрол, эрүүл мэндийн өөрчлөлт шинэчлэл гэх мэт нарийн төвөгтэй асуудлууд дээр олон хүмүүс ер нь яагаад ийм эрс тэс, эвлэршгүй байр сууриудтай байгаа нь бидэнд маш сонирхолтой байсан...

"Өөрсдийнхөө үзэл бодлыг" (энэхүү үзэл бодол тань яг таны өөрийнх чинь үү, аль эсвэл таны толгойд элдэв аргаар суулгаж өгсөн огт өөр хүмүүсийн - харийн үзэл бодол-төсөөлөл үү гэдгийг дахин дахин бодож үзээрэй!) тэгж их улайран хамгаалж зүтгээд байгаа тэр хүмүүс чухам юуны төлөө маргаад байгаагаа мөн хэний эрх ашгийн төлөө яагаад саналаа өгөөд байгаагаа маш сайн ойлгодог, энэ сонголт гэгчийнхээ цаад утга учрыг нь, хожмын үр дагавруудыг нь сайн ойлгож мэдэж байх ёстой” гэж энэ төслийн нэг оролцогч, Колорадын Их сургуулийн Лидскийн бизнес сургуулийн профессор Филипп Фернбах ярьж байна.

Энэхүү “... маш сайн ойлгодог, цаад утга учрыг нь мэддэг байх ёстой” гэдэг урьдчилан нөхцөл байдлыг эхлэлийн цэг болгож аваад эдгээр судлаач эрдэмтэд олон хүмүүсийн дунд санал асуулгаа явуулсан ажээ. Уг санал асуулгад оролцсон олон янзын түвшний хүмүүс улстөр-эдийн засгийн 6 өөр үзэл баримтлалыг үнэлж дүгнэж "Та яагаад ингэж дүгнэж байгаа вэ" гэсэн асуултанд хариулж хийсэн сонголтоо үндэслэх ёстой байсан байна. Гэвч энэ судалгааны үр дүнд ихэнх хүмүүс тухайн улстөр-эдийн засгийн үзэл баримтлалын тухай аймшигтай доогуур ойлголт мэдлэгтэй, тун болхи гэнэн төсөөллүүдтэй байгаа нь илэрхий болсон байна. Өөр нэг сонирхолтой дүгнэлт нь, энэ санал асуулгад оролцож улстөр-эдийн засгийн эдгээр хэцүү төвөгтэй сэдвүүдээр өөрсдөө бие даан эргэцүүлэн бодохоос өөр аргагүй байдалд орсны дараа тэдний үзэл бодлууд нь хамаагүй өөр, туйлширсан эрс тэс байхаа больж байсан явдал юм!

Өөрөөр хэлбэл, өөрсдийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах, тэгээд өөрийн “тийм ээ” эсвэл “үгүй ээ” гэсэн сонголтуудаа өөрөө бие даан гүнзгий үндэслэж тайлбарлах чадвар нь эргээд тэр хүмүүсийн байр суурь, үйл хөдлөлд хүчтэй нөлөөлдөг ажээ. Үүнээс гадна өөрсдийн байр суурь, сонголтыг эргэцүүлэн бодож үндэслэх гэж оролдсоны дараа бол тэд нар өөрсдийн урьд өмнө нь идэвхтэй дэмждэг байсан үзэл санааг - улстөрийн хүчнийг үг дуугүй дэмжихэд бэлэн бус болж байсан байна. Ийм учраас өөрийн байр суурь, сонголтоо олигтойхон үндэслэж тайлбарлаж чадахгүй байгаа ийм хүмүүсээр өөрийн болон бусдын хувь заяа ямар байх сонголтыг хийлгэнэ гэдэг бол яавч ардчилал биш, харин харанхуй олонхын засаглал - охлократи юм.

Хүмүүсийн үйл хөдлөл, сонголтын энэхүү “хачин жигтэй” байдал нь хүн амын хамгийн өргөн давхаргуудыг хамардаг болохыг бас энэхүү судалгаагаар тогтоосон байдаг. Урьд өмнө нь өөрсдийгөө ямар нэг улстөрийн намыг дэмждэггүй “эрх чөлөөтэй бие даасан хүн” гэж тооцдог байсан гэнэн хүмүүсээс эхлээд бүүр аль нэг намын улаан фэнүүд хүртэл бүгдээрээ харьцангуй ижилхэн түвшинд байсан байна.

Улстөрийн үзэл баримтлал, намуудын явуулж байгаа бодлогын мөн чанар, цаад далд утга учрыг сайн ойлгодог, нөхцөл байдлыг бодитоор - байгаагаар нь харж үнэлэлт дүгнэлт өгдөг биш харин энэ бүхнийг “би өөрийнхөө түвшинд мэддэг, ойлгодог” гэдэг бодол бол чухамдаа жинхэнэ хуурамч зэрэглээ мөн бөгөөд энэ нь хүмүүсийн улстөрийн туйлшралуудын цаад үндсэнд нь байгаа юм байна аа гэдэг дүгнэлтэнд эцэст нь хүргэсэн байна.

Энэхүү судалгааны практик ач холбогдол нь ер нь дийлэнх хүмүүс өнөөгийн улстөр, эдийн засгийн цаад мөн чанар, утга учрыг муухан "ойлгодог" иймээс маш бүдэгхэн төсөөлдөг гэдгийг дахин баталсан явдал юм!

Иймд ялангуяа аливаа сонгуулийн өмнөх сурталчилгаа тэмцэл ид өрнөж сонгогчдын саналыг авахаар элдэв хор найруулж явуулга хийж байгаа үед нэг шалгагдсан механизмыг хэрэглэх нь маш ашигтай байдаг байна: аливаа сонгогч улстөрийн хатуу үзэл бодлоо хангалттай зөөлрүүлж эсвэл бүр өөрчлөхийн тулд тухайн тэр нэр дэвшигчээс улстөрийн байр сууриа тун ойлгомжтойгоор, бүүр "хуруугаараа" тайлбарлаж таны амьдралд хэрхэн нөлөөлөхийг үзүүлэхийг хүсэхэд л хангалттай байдаг.

Хэрэв тэр нэр дэвшигч дахиад л сурсан зангаараа улиг болсон жижүүрийн хоосон үгсийн цуглуулгаа ярьж намынхаа дэвшүүлж хамгаалж байгаа тэр улстөрийн үзэл баримтлал, эдийн засгийн номлолыг хангалттай сайн үндэслэж маш ойлгомжтойгоор - хамгийн гол нь өнөөгийн байдалтай холбож тайлбарлаж чадахгүй байгаа бол таны өмнө энэ бүхнийг өөрөө ч сайн ойлгоогүй мөртлөө “таны аз жаргалын төлөө тэмцэгч”-ийн баг өмссөн нэг нөхөр буюу ээлжит нэг луйварчин зогсож байна гэдэгт эргэлзэхгүй байж болно оо.

"Үл үзэгдэх гартай" чөлөөт зах зээл + "ардчилсан" сонгууль + "чөлөөт" хэвлэл мэдээлэл + ""өрсөлдөөнт" зах зээлийн эдийн засаг + "хөрөнгийн" зах зээл + "иргэний" нийгэм + "банкны" итгэлцэл + "ипотекийн" зээл + "даяарчлал" + ... гэх мэт = КАПИТАЛИЗМ-ын ХАМГИЙН ЧУХАЛ ҮНЭТ НӨӨЦ - ТОГТНОЖ БАЙГАА СУУРЬ нь ТЭНЭГДҮҮ бас АМИНЧХАН ХҮН СҮРЭГ юм !!!

Энэхүү энгийн бодит үнэнийг ойлгох хүртлээ чухам ямар үнэ цэнэ төлөхөө бид өөрсдөө л шийднэ... Харин зарим зүйлийг буцаан сэргээх бараг боломжгүй болохоос өмнө өнөөгийн энэ гүн ховсдолын нойрноосоо сэрэх, ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ бодит байдлаа ойлгож ухаарах, тэгээд өөрсдийн болон хойч үеийнхээ амь амьдрал, бидний ХАМТЫН ЭРХ АШГИЙН төлөө, УЛС ЭРХ ОРНЫХОО ТӨЛӨӨ тэмцэх хэрэгтэй байна!..

Хэр зэрэг харанхуй мунхаг байгаа чинь чи өнөөгийн энэ шударга бус байдал ба хүмүүсийн гай зовлон, эмгэнэлтэй байдлыг "ардчилал"=үл үзэгдэх гартай(!) зах зээлийн "эдийн засгийн" үед=капитализмд ийм л байх ёстой юм байх гэж хэр зэрэг гүнзгий итгэж зөвхөн өөрийн амин хувиа хичээж байгаагаар чинь хэмжигддэг юм шүү!

Анхаар! Энэ нийтлэлийг ЧӨЛӨӨТЭЙ хуулан авч өөр сайт, сонинд тавьж болно! Гагцхүү монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.


 

Сэтгэгдлүүд  

Цолмон
0 # Цолмон 2013-05-09 09:31
Quote:
Илүү сайн болно гэдэг нь хэн нэгэн Богд Гэгээнтний “Би илүү сайн болгоно” гээд амлаж авдаг \намуудын мөрийн хөтөлбөр шиг\ эд биш юм байна л даа. Тэгэхээр гэгээрлээс хүртээнэ гэдэг нь эх орны хишиг 21000 тараах лугаа адил бус эд байх нь. Тиймээс Гэгээрэл гэж юу болохыг эхлээд өөрөө танин мэдэж байж дараа нь хэн нэгэн гэгээнтэнд итгэх итгэлийн асуудал яригдах нь. Тэгэхгүйгээр хэн нэгэн гэгээнтэнд шууд итгээд л, энэ л одоо сайжруулчих болов уу гээд горьдох нь нэг аюулыг нөгөө аюулаар сольж байгаа хэрэг
:nono: biznetwork.mn/topic/show/20179/17#last
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
muujii
0 # muujii 2014-10-10 12:38
Том жижиг бүхий л асуудал дээр амин хувиа хичээж,зөвхөн өөрөө л болж байвал бусад нь хамаагүй, би би би л гээд байгаа хүмүүсийг хаянаасаа эхлээд л нэрлэж чадна. Шударга ёсыг баримтлаж ажиллаж байна гэж ярьдаг хүмүүс өөрийнхөө дургүй зүйл юмуу тийм хүнд шударга ёсоо ярьдаг ухуулдаг, чи буруу ойлгоод байна дахиад тайлбарлаад өгөе. гэх мэтээр итгүүлдэг. харин жинхэнэ шударга ёс гаргах зүйл дээр нүдээ аниад, зугатаагаад, ер нь бүхий л аргыг хэрэглэдэг. Бид энэ 24 жилд хэтэрхий бэртэгчин болжээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Solongo Chu
0 # Solongo Chu 2014-11-19 18:07
Өөрийн фейсбүүк хуудаснаа бичсэн зүйлээ оруулж байна 1-р хэсэг:
Өнгөрсөн пүрэв гаригт манай ангид нэг жигтэй хачин хичээл оров оо.
Өмнөд Африкийн улсуудын эдийн засгийн өсөлт дотоодын дайн самуунтайгаа хэрхэн харилцан хамаарал, уялдаа холбоотой байсныг албан тоо баримтууд дээр түшиглэн; хүн ам, газар нутаг, байгалийн онцлог байдал дээр нь үндэслэн, шинжлэн тооцож, дүгнэлт хийх юм гэнэ.
Тэгснээ багш маань эдгээр орнуудын эдийн засгийн өсөлт нэмэгдэхийн хирээр иргэний дайн самуун нь ихсэж байгаа график зураг үзүүлээд, "энэ бол эдийн засгийн өсөлтөөсөө хамаарч ард иргэдийн хэрэгцээ нэмэгдэн, үйлдвэрчний эвлэл бусад иргэний төлөөллийн байгууллагуудын тавих шаардлага өндөрсөн, эрх ашгаа хамгаалахын тулд үүсч буй нөхцөл байдал " гээд хэлээд тавьчихлаа шүү.
Би гараа өргөлөө. Ингэж хэллээ: "Багш аа, Нэгдүгээрт; наад эдийн засгийн өсөлтийг тооцож гаргадаг систем чинь ДНБ буюу GDP гэдэг хуурамч үзүүлэлтээр хэмжигддэг.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Solongo Chu
0 # Solongo Chu 2014-11-19 18:08
2-р хэсэг:...Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь Африкийн буурай хөгжилтэй болон хөгжиж буй орнууд, жишээлбэл манай Монгол орны хувьд, гадны хөрөнгө оруулагчдын болон тэдний салбар нэгж болох дотоодын томоохон корпорациудын ашгийг "улсын эдийн засгийн өсөлт" мэтээр зальдаж харуулдаг. Иймээс наад эдийн засгийн онол чинь өөрөө парадокс зөрчилтэй, үзүүлэлт нь эдийн засаг банк санхүүгийн залилан-хуурмаг зүйл. Эдийн засаг нь хөгжиж байсан бол Африкийн орнууд өдий болтол өлөн зэлмүүн, өлсгөлөн гуйланчлалтай байх уу?
Хоёрдугаарт; Колоничлол, геноцидоос эхлээд, сүүлийн олон жилийн турш неолиберализмд хамгийн ихээр нэрвэгдсэн Африкийн орнуудад "хөгжилтэй орнууд"-ын мөлжлөгийн аппаратыг улам бэхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын ашгийг тогтвортой өсгөхийн тулд гаднаас нь зохиомлоор дотоодын дайн самууныг байнга санхүүжүүлж, өдөөж, турхирч, хооронд нь тэмцэлдүүлж байдгийг мэдээллийн эрин зуунд амьдарч буй бид мэддэг болчихоод байхад ийм хариуцлагагүй "доромж" хичээл орж болох уу?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Solongo Chu
0 # Solongo Chu 2014-11-19 18:10
3-р хэсэг:... "Африкийн орнуудын эдийн засгийн өсөлт" гэж таны үзүүлж байгаа зүйл бол гадны хөрөнгө оруулагчид нь болон гаднаас зориудаар бэлтгэгдсэн, амь амьдрал нь барьцаанд байгаа, эсвэл худалдагдсан удирдагчид төр засгийнхан нь, дотоодын олигархиуд нь хэрхэн баяжиж байгаа үзүүлэлт. Цагаан арьстуудын колоничлолын хэлбэр шинэ боловсронгуй шатанд шилжээд байгаа нь энэ хөрөнгө оруулалт, эдийн засгийн болон бусад зальт арга хэлбэрээр эрхшээлдээ байлгах тогтолцоо. Дотоодын дайн самуун гэдэг нь гаднаас экспортолдог хорлон сүйтгэх ажиллагаа. Мэдээж ард олон нь эсэргүүцэн тэмцэх явдал байдаг ч тэр нь төдийлөн хүчтэй биш, харин ч жинхэнэ эрх чөлөөний үзэл санааг тууштай баримтлагч шудрага иргэдийг алж устгадаг шүү дээ. Үүнийг шинжилж дүгнэе гэвэл дэлхийн үнэн бодит түүх, улс төрийн болон эдийн засгийн мэдлэг хэрэгтэй. Наад ашиглаж байгаа баримт, тоо, эх сурвалжууд, үндэслэл чинь үнэхээр ядмаг байна" гэв ээ.
Гэтэл 30 гарч амжсан болов уу гэмээр залуухан гэнэн испани "багшхан" минь өөдөөс
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Solongo Chu
0 # Solongo Chu 2014-11-19 18:12
4-р хэсэг:...Гэтэл 30 гарч амжсан болов уу гэмээр залуухан гэнэн испани "багшхан" минь өөдөөс ингэж байна аа:
"Оюутнууд аа, бид үүнийг та нарт хэрхэн дата тоо баримт боловсруулж, шинжилгээ хийх вэ гэдгийг зааж сургахын тулд энэ жишээн дээр сонгон авч ярилцаж байгаа юм. Бид аналист шинжээчид болохоос, түүхчид, улс төрчид, эдийн засагчид биш" гэв!
Өө хөөрхий, уг нь би Дани улсад цар хүрээгээрээ хамгийн томдоо тооцогдох, бас ч үгүй чансаа үнэлэмжээрээ Европын их дээд сургуулиуд дундаа өндөрт эрэмбэлэгддэг Өмнөд Данийн Их Сургуульд 2 дахь удаагаа; харин энэ удаад "Төрийн бодлогуудын харьцуулалт, нийгмийн халамж хамгаалал"-ын магистрт суралцаж байгаа ухаантай юм сан.Уг хөтөлбөрт дэлхийн төрт улсуудын төрийн байгууллын тогтолцоо, олон намын системийн үүсэл гарал, хөгжил, тэр дундаа онцгойлон, улс орнуудын нийгмийн халамж хамгааллын бодлого хэрхэн үүсэн хөгжиж ирсэн түүхэн явц болон эдгээрийн онол, үндсэн үзэл, чиг хандлага, байр суурийг судалдаг юм л даа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Solongo Chu
0 # Solongo Chu 2014-11-19 18:14
5-р хэсэг:...Нэмээд, төр нийгмийн бодлого боловсруулах мэргэжилтэн бэлтгэж байгаагийнхаа хувьд өгөгдөл дата, тоо баримтыг хэрхэн сонгон цуглуулах, нөхцөл байдалтай хэрхэн харьцуулан шинжлэн дүгнэх тусдаа хичээл ордог.
Харин энэ жигтэй сонин "хичээл" нь эдгээр мэдлэгийг зангидан базаж, тоо баримтыг боловсруулан дүгнэлт хийх дадлага олгоход чиглэсэн холимог сургалт байв.
Хэсэг бодолхийлээд би дахин би гараа өргөлөө: " Наад зааж байгаа юманд чинь логик байх ёстой. Шинжлэх ухаанчаар дүгнэлт хийхийн тулд үнэн байдал, бодит хүчин зүйлс, шалтаг шалтгааныг илрүүлдэг логик диалектик арга гэж байдаг. Ер нь бид чинь "аналистууд шинжээчид" биш, оюун ухаант, зүрх сэтгэлт хүмүүс шүү дээ. Хүний ухаанаар эхэлж сэтгэж байж, дараа нь дүгнэгч шинжээч болох биш үү. Наад тэнэг судалгааны асуултыг чинь ер нь хэн тавиад байгаа юм? Тэнд гарсан иргэний дайн бүхэн өөрийн түүх, шалтаг шалтгаан, гадаад дотоод хүчин зүйлтэй. Судалвал судалсан шиг судлах ёстой.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Solongo Chu
0 # Solongo Chu 2014-11-19 18:16
6-р хэсэг:...Африкийн ядарсан ард иргэдийг доромжилж, "тархи угаах" оролдого бүхий ийм хариуцлагагүй жишээ авч ярьж болох уу? Танай энэ хичээлийн програмыг хэн зохиож боловсруулсан бэ? Би уг хичээлийн талаар сургуулийн удирдлагад гомдол гаргана" гэв.
Гэтэл багш маань хариулж төвдсөнгүй, эвгүй царайлаад, үргэлжлүүлэн хичээлээ заав. Дахиад нэг, бүүр утгагүй юм ярьж гарлаа: "Африкийн орнуудын газар зүйн байршил, байгалийн нөхцөл үүнд их хамаатай. Хортой шумуул ихтэй тул хазуулж, өвчилж үхэх явдал их гарч, энэ нь эдийн засагт нь нөлөөлж байдаг" гэв.
Би тэссэнгүй дахин гараа өргөж: " Африкийн өлссөн ард түмнийг цөөлж багасгаж байхын тулд гаднаас элдэв өвчний нян зориудаар авчирч тараан; элдэв эм бэлдмэл, вакцин, гений өөрчлөлттэй хоол хүнс, цөмийн хаягдлаар баяжуулсан зэвсгээр хангадаг явдал наадахаас чинь илүү их нөлөөлдөг. Бүх баримт нотолгоо нь цахим ертөнцөөр хэдийнээ нийтэд ил болж, гашуун үнэнийг хүмүүс мэддэг болсон.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Solongo Chu
0 # Solongo Chu 2014-11-19 18:18
7-р хэсэг:...Уран олборлолтын хор уршигаас үүдсэн зовлон Африкд аймшигийг дагуулж байна. Жулиан Ассанжийн Викиликс маш олон баримтуудыг задласан шүү дээ. Энд Африкаас ирсэн оюутан сууж байгааг та бэлхнээ харж байна. Этик-ёс зүй гэж танд байна уу?" хэмээн цухалдахад анги доторх хүүхдүүд чив чимээгүй болов.
Манай анги 30 гаран оюутантай; Европын бараг бүх улсаас ирсэн, янз бүрийн чиглэлээр бакалавр хамгаалсан, олон орны сүрхий мэдлэгтэй залуус цугласан хамт олон. Дээр нь нэмээд, Африкаас нэг залуу, Монголоос би, Хятадаас нэг хүүхэн байдаг ч, тэр ихэнх хичээлд суудаггүй юм.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Solongo Chu
0 # Solongo Chu 2014-11-19 18:18
8-р хэсэг:...Тэр африк залуу маань завсарлагаагаар надтай ярьж зогссоноо "чи радикал үзэлтэн" гэж хошигносон ч, эрүүл ухаанаар ертөнцийг харах чадвараа алдталаа орчин үеийн "боловсрол" нэртэй савангаар угаалгасан залуу үеийн тэр нэгэн төлөөлөлд би хатуухан үг хэлээд амжсан юм: "Чи мундаг боловсролтой сэхээтэн болох гэж яваа байх, гэхдээ Африкийн тархиа угаалгасан боловсон хүчний нөөц чамаар огт дутахгүй, хангалттай байгаа. Чи эх орноо хөгжүүлье гэвэл наад өчүүхэн мэдлэгийнхээ хүрээг тэл, үнэнийг олж мэд."
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Solongo Chu
0 # Solongo Chu 2014-11-19 18:20
9-р хэсэг:...Мэдээж, миний насанд хараахан хүрээгүй залууст; олон улсын харилцаа болон олон улсын бизнес, хэл, соёлоор миний нэгэн адил мэргэшил боловсрол эзэмшээгүй; үнэн худал, хар цагааныг дэнсэлсэн зүйлс уншиж сонсож эргэцүүлээгүй; ялангуяа, цаанаас зааж өгдөг ном сурах бичиг, судлах материал, сургалт хичээлийн хүрээнд сэтгэдэг болсон одоогийн неолибералист бодлогын бүтээгдэхүүн - "манкурд" маягийн хүүхдүүдэд жирийн нэг монгол оюутны хэлсэн үг хэтэрхий туйлширсан мэт санагдсан биз. Гэвч таны сайт дээр байдаг нэгэн хоржоонтой тодорхойлолт-үгээр энэ постоо төгсгөсөн: "АМИНЧХАН,ТЭНЭГДҮҮХЭН БАЙХ ЭРХ ЧӨЛӨӨ".
Энэ бол эрх чөлөө биш, мухардал, төөрөгдөл юм.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Solongo Chuluun...
0 # Solongo Chuluun... 2014-11-19 18:42
...олон улсын харилцаа болон олон улсын бизнес, хэл, соёлоор миний нэгэн адил мэргэшил боловсрол эзэмшээгүй (заа тэртэй тэргүй эдгээрээр ямар ч олигтой юм сураагүй); хамгийн гол нь үнэн худал, хар цагааныг дэнсэлсэн зүйлс уншиж сонсож эргэцүүлээгүй; ялангуяа, цаанаас зааж өгдөг ном сурах бичиг, судлах материал, сургалт хичээлийн хүрээнд сэтгэдэг болсон одоогийн неолибералист бодлогын бүтээгдэхүүн - "манкурд" маягийн хүүхдүүдэд жирийн нэг монгол оюутны хэлсэн үг хэтэрхий туйлширсан мэт санагдсан биз.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
nemelt
0 # nemelt 2014-11-19 18:46
9-р хэсэг:...Мэдээж, миний насанд хараахан хүрээгүй залууст; олон улсын харилцаа болон олон улсын бизнес, хэл, соёлоор миний нэгэн адил мэргэшил боловсрол эзэмшээгүй; үнэн худал, хар цагааныг дэнсэлсэн зүйлс уншиж сонсож эргэцүүлээгүй; ялангуяа, цаанаас зааж өгдөг ном сурах бичиг, судлах материал, сургалт хичээлийн хүрээнд сэтгэдэг болсон одоогийн неолибералист бодлогын бүтээгдэхүүн - "манкурд" маягийн хүүхдүүдэд жирийн нэг монгол оюутны хэлсэн үг хэтэрхий туйлширсан мэт санагдсан биз. угаасаа дээрх боловсролыг эзэмшлээ гээд би олигтой юм юу ч сураагүй явсан
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Solongo Ghu-д
0 # Solongo Ghu-д 2014-11-19 22:32
:clap: :clap: :clap: :clap: :thumbsup:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Tsetsen
0 # Tsetsen 2015-03-13 00:40
Солонгоо чамд баяр хүргэе!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг