WADA vs russia


2016 оноос Допингийн эсрэг дэлхийн агентлаг (WADA) нь ОХУ-ын допингийн эсрэг үндэстний агентлаг РусАДА-д тодорхой шаардлагуудыг тавьсаар ирсэн бөгөөд уг шаардлагуудыг РусАДА нэг бүрчлэн биелүүлж, түүнийг нь WADA өөрөө хүлээн зөвшөөрсөн юм. Гэвч с
аяхан буюу 2019 оны 12-р сарын 9-нд WADA ОХУ-ын бүх тамирчдыг удахгүй болох 2020 оны Токиогийн өвлийн олимп болон бүх төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, бүр паралимпд?! ч оролцох эрхгүй хэмээн зарлаж мөн ОХУ-ыг өөрийн нутаг дэвсгэр дээр олон улсын хэмжээний тэмцээн уралдаан, аварга шалгаруулах тэмцээнүүд явуулахыг хориглосон шийдвэр гаргасан билээ.

Энэ бүх үйл явдал ОХУ-ын допингийн эсрэг үндэстний агентлаг РусАДА-гийн нэг лабораторийн эрхлэгч Григорий Родченко гэгч авилгад сэжиглэгдэж байсан этгээд оргон зайлж АНУ-д зугтан гарсны дараа WADA-ийн удирдлага Г.Родченко-гийн мэдүүлэг гэгчид үндэслэж ОХУ-ын эсрэг спортын дайн зарласан юм. Энэ бүх хоригийн дайн бол Барууны даяарчлагчдын зүгээс ОХУ-ын эсрэг явуулж байгаа гүжир гүтгэлгийн дайны нэг чиглэл гэдэг нь хэнд ч ойлгомжтой биз.

Саяхан WADA өөрийн сайт дээр зөвхөн 2017 оны спортын жилд допинг хэрэглэж тус агентлагийн дүрмийг зөрчсөн тамирчдынхаа тоогоороо ОХУ-ыг хол хаяж түрүүлсэн улсуудыг мөн нэрлэжээ. Энд хүмүүсийн сонирхлыг зүй ёсоор татаж байгаа чухал зүйл бол үнэн хэрэг дээрээ хуурамч шалтаг төдийхнөөр ОХУ-ын бүх тамирчдын эсрэг хориг-дайн зарлаад байгаа тус агентлаг 2018 ба 2019 оны зөрчлийн жагсаалтуудаа огт зарлахгүй тас дараад байгаа явдал бөгөөд “эмчийн зөвшөөрлөөр” албан ёсоор допингууд хэрэглэдэг барууны тамирчдын нэрсийг нуугаад байгаа хэрэг юм.

Гэвч тэдний сайт дээр бичсэнээс үзвэл, Допингийн эсрэг дэлхийн агентлагаас тавьдаг дүрмийн шаардлагуудыг хамгийн олон удаа зөрчсөн улсуудыг допинг хэрэглэсэн 171 тамирчнаараа Итали тэргүүлжээ. Удаах II байрыг Франц 128, III байрыг 103 допингчдоороо АНУ эзэлсэн байна. Тэдний араас Бразил 84 зөрчлөөрөө IV байрыг эзэлсэн бол, ОХУ-ыг 82 удаагийн зөрчлөөр V байранд шалгаруулжээ.

Гэсэн хэдий ч удирдлагад нь англосаксууд илт давамгайлж байгаа WADA нь ОХУ-аас өөр нэг ч улсын бүх тамирчдын эрхийг зөрчиж бүх том тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасаагүй билээ.

Мөн WADA-гийн албан ёсны сайт дээр нийтэлснээс харвал хамгийн олон удаа буюу 266 зөрчлийг бодибилдингийн төрлийнхөн гаргасан байна. Мөн хөнгөн атлетикчид 242 удаа, дугуйн спортынхон 218 удаа допинг хэрэглэсэн байсныг тус агентлаг илрүүлсэн ажээ. Хэдийгээр тэнд ямар улсын тамирчид гэдгийг бичээгүй байгаа ч спорт сонирхогчдын хувьд ямар ямар улсын тамирчид спортын энэ төрлүүдэд тоогоороо болон медалийн чансаагаараа илт давамгайлсаар байгаа нь тодорхой биз ээ.

Харин тэгвэл тэдний олон алтан медалийн эзэд нь цэвэр-допинггүй байж чадах уу гэдэг асуултын хариуг бодит баримтууд дээр үндэслэн олох гэж оролдъё.

Үргэлжлүүлэн унших

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар:
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг