МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!


Нэр: Вакцинжуулалт : Биднээс нуудаг үнэн
Оригинал нэр: Vaccination : The Hidden Truth
Жанр: Баримтат кино
Гарсан он: 1998 он
Улс: Австрали

 Киноны тухай:

Орчин үед хүнийг төрсөн цагаас нь эхлэн олон төрлийн халдварт өвчнүүдийн эсрэг дархлаа тогтоох гэдэг үндэслэлээр олон янзын вакцинууд хийж байгааг одоо бүх хүмүүс мэдэж байгаа. Зарим төрлийн халдварт өвчнүүд “В” төрлийн шар өвчин, сүрьеэ, хөхүүл ханиад, улаан бурхан, корь, паротит, дифтерийн эсрэг вакцинуудыг бүүр Үндэсний Дархлаажуулалтын Календарьт оруулж үнэ төлбөргүй хийдэг болсон юм.

Гэвч эдгээр вакцинууд нь хийлгэсний дараах олон янзын хүндрэлүүдийг өгдөг, тэр байтугай үхэлд хүргэсэн тохиолдлууд бас байдгийг мөн бүх вакцинууд хүний эрүүл мэндийн баталгаа болохгүй байгаа талаар ихэнх хүмүүс ямар ч мэдээлэлгүй байдаг. Энэ тухай уг баримтат кинонд өгүүлж байна.

Энэ баримтат кинонд одоо бүх нийтийн болсон энэхүү урьдчилан сэргийлэх вакцинуудын талаарх албан ёсны үзэл баримтлалаас өөр, үүний эсрэг бодит баримт нотолгоо, судалгаа байгааг хараат бус эрдэмтэд судлаачид, мэргэжлийн хүмүүс өгүүлж үзүүлж байна.

Энэ баримтат кино дараах асуултуудад хариулт өгч байгаа юм:

- Вакцинууд үнэхээр дархлаа тогтоож сайн үр дүнг өгч байна уу
- Вакцинуудын найрлага ба түүний хэрхэн хүний бие организмд үйлчилдгийг жирийн хүмүүс мэдэх үү
- Бодит үр дагавруудын тухай
- Яагаад вакцинуудыг үргэлжлүүлэн хийсээр байгаа вэ
- Хүмүүсийн, эцэг эхчүүдийн хууль ёсны эрхүүдийн тухай
- Яаж нэгэнт хүргэсэн хор хохирлыг даван туулах вэ

Хэдийгээр энэ баримтат кинонд үзүүлж байгаа бүх мэдээллүүд нь хүн эмнэлгийн тусгай хэвлэлүүдэд нэгэнт нийтлэгдсэн боловч эдгээр мэдээллүүдийг мэргэжлийн хүн – эмчийн зөвлөгөө гэж хүлээн авах хэрэггүй юм. Энэ бол та бүхнийг уг асуудлаар өөрсдийн бие даасан ухамсартай сонголтоо хийх ёстой гэсэн үг юм ! Хэн ч Таны болон үр хүүхдүүд, садан төрлийн тань эрүүл мэндийн төлөө та нараас илүү их хариуцлагыг үүрдэггүй, үүрэх боломжгүй билээ.

Англи хэл дээр:

Орос хэл дээр:

Өнөөдрийг хүртэл олон эрдэмтэд, судлаачид мөн олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцлүүд байгаа хэдий ч Австралийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, АНУ-ын Хүн эмнэлгийн холбоо болон бусад эрүүл мэндийн байгууллагууд вакцинуудыг ямар ч аюулгүй, хүүхдүүдийн зарим тодорхой өвчнүүдээс урьчилан сэргийлэх үр дүнтэй арга гэж зөвлөсөөр, вакцинуудаа шахсаар л байна...

ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЭСРЭГ БАРИМТ НОТОЛГООНУУД

Доктор Ричард Московиц (АНУ)
Journal of the American Institute of Homeopathy, March 1983; 76:7
(Mendelson R. (ed.) "Dissent in Medicine", Contemporary Books, Chicago, 1985)

Энэ нийтлэлийн оригиналыг дараах хаягаар үзэж болно: http://www.healthychild.com/vaccine-choices/the-case-against-immunizatons/

Намайг сүүлийн арваад жил хүүхдүүдэд хийж байгаа энэ төлөвлөгөөт вакцинжуулалтын талаарх дотоод бодол, олж авсан итгэл үнэмшил, ухамсар минь хэмлэсээр байна. Энэ бүхэн хүмүүс өөрсдөө бие даасан сонголтоо хийх эрхтэй гэдэг гуйвалтгүй итгэл үнэмшлээс минь эхэлсэн юм. Үүний хажуугаар эцэг эхчүүд надаар вакцинжуулалт хийлгэхээр гуйсан үед ч би лав энэ тарилгыг хийж чадахаа больсон байсан юм.

Одоогийн энэ хүний биоорчноос микроб-бичил биетүүдийн бүхэл бүтэн төрөл зүйлүүдийг устгаж алга хийх гэсэн энэ оролдлого нь байгалийн тэнцвэрийг бид бүхний төсөөлж байгаагаас ч илүү ихээр эвдэн бусниулж байгаа юм. Манай одоогийн энэ соёл иргэншил нь эволюцийн хөгжлийг хянаж удирдах гэсэн энэ ухаангүй “эрхээ” эдэлсээр л байна. Ердөө л бидэнд ийм техникийн боломж байгаа учраас гэдэг шалтгаанаар шинэ шинэ вакцинууд гарч ирсээр байгаа нь бүүр ч их айдас түгшүүр төрүүлж байна.

Хэдийгээр та бүхэн вакцинжуулалт ямар нэг хор хохирол авчирдаггүй гэдэгт итгэж байлаа ч хувь хүн бүрийн эрүүл мэнд, бие организмын онцлогийг үл харгалзан тэр байтугай хүүхдүүд эцэг эхчүүд өөрсдөө хүсэж байна уу гэдгийг авч хэлэлцэхгүйгээр хүн бүр вакциныг заавал хийлгэх үүрэгтэй болсон, бүх хүүхдүүдийг вакцин хийлгэхийг шаардаж байгаа бол өнөөгийн бодит факт юм.

Тодорхой хуулиуд нь зарим нэг хүмүүст огт таалагдахгүй байгаа ч бидний энэ дотор нь амьдарч байгаа нийгмийн сайн сайхны төлөө зайлшгүй баталж хэрэгжүүлэх ёстой гэдэг үзэл санааг ихэнх хүмүүс дуртайяа хүлээн зөвшөөрдөг. Гэвч вакцинжуулалтын асуудал бол улс орны бүх хүн амын цусанд нь гаднын өөр амьд биетийн уургууд эсвэл бүр амьд вирусүүдийг тарьж оруулах тухай яриа юм шүү дээ! Зөвхөн ДАН ГАНЦХАН ЭНЭ ШАЛТГААН НЬ Л хүмүүс - нийгэм - олон нийт хиймэл дархлаажуулалт бол аюулгүй бас тодорхой үр дүнтэй, энэ нь хүний эрүүл мэндэд одоо болон ирээдүйд ямар ч аюулгүй мөн дархлаажуулах гээд байгаа тэдгээр өвчнүүдийн зүгээс хүмүүст заналхийлж байгаа гэх тэр аюул нь одоо үнэхээр маш ноцтой байгаа, ийм учраас бүх хүн амыг заавал толгой дараалан хэрэв шаардлагатай бол хүмүүсийн хүсэл зоригийг үл хэрэгсэн вакцинжуулах ёстой гэдэг тал дээр үнэхээр итгэж болох, ямар ч эргэлзээ үлдээхээргүй баталгаа нотолгоонуудыг авах ЭРХ-тэй байхыг шаардахад хангалттай юм.

Харамсалтай нь, өнөөг хүртэл вакцинжуулалт бол ямар ч аюулгүй мөн тодорхой үр дүнтэй байсан тухай мэргэжлийн хүмүүсийн хувьд үнэмшиж болохуйц бодит баримт нотолгоонуудыг хэзээ ч хэн ч гаргаж тавиагүй юм! Ийм баримт нотолгоонуудыг (одоо хүртэл хаана ч байхгүй !?!) хэрэв байгаа гэж үзсэн ч одоо орчин үед нэгэнт өргөн тархахаа больсон, төдийлөн аюултай бус болсон өвчнүүдийн эсрэг дархлаажилтын тарилгууд хэрэглэсээр байгааг гарцаагүй, зайлшгүй гэж үзэх ямар ч боломжгүй юм. Эцэст нь хэрэв бүүр ийм зайлшгүй шаардлага бодитоор байгаа мөн хиймэл дархлаа нь эдгээр халдварт өвчнүүдийн эсрэг зохих үр дүнтэй сайн хариулт гэж үзэж байсан ч вакцинжуулалтын тухай шийдвэр бол өөрийн цаад мөн чанарын хувьд тухайн улс орны нийт хүн амын эрүүл мэнд ба үндэстний аюулгүй байдлын асуудлыг хөндсөн цэвэр УЛСТӨРИЙН ШИЙДВЭР байсаар байгаа юм. Харин эдгээр асуудлууд бол дэндүү чухал асуудлууд тул тэдгээрийг зөвхөн цэвэр шинжлэх ухааны, техникийн эсвэл бүүр өөр шалгууруудаар шийдэж байх боломжгүй юм. Цэвэр шинжлэх ухаан болон техникийн шалгуурууд нь энэ вакцинжуулалтыг хийх гэж байгаа тэр хүмүүс нийгэм ба олон нийтийн зүгээс тодорхой илэрхийлж байгаа тэр бодол санаанаас тусдаа - тэднээс “дээш” зогсож байдаг юм.

Энэ бүх шалтгаануудын улмаас одоогийн энэ дархлаажуулалтын төлөвлөгөөт тарилгуудын эсрэг баримт нотолгоонуудыг би та бүхэнд толилуулж байна. Миний энэ та бүхэнд хэлж ярьж бичиж байгаа зүйлүүд бол баталгаа нотолгоо эсвэл баталгаатай няцаалтуудыг шаардаж байдаг хийсвэр онолууд төдий зүйлүүд огт биш юм шүү. Энэ бол миний өөрийн үйл ажил, амьдралын туршлага – баримт нотолгоонууд, эргэцүүлэн тунгааж бодсон бодлууд минь мөн надад бүхэлдээ нөлөөлсөн тэр гипотезууд юм.

Би энэ бүхнээ одоо өргөн олон нийтэд дэлгэж байна, учир нь өөрсдийн хүүхдүүдэд вакцин хийлгэхээс татгалзаж байгаа эцэг эхчүүд улам бүр олон болж байгааг ховорхон тохиолдолд л ОНМХ-үүд өргөн олон нийтэд хүргэж үүнээс ч ховорхон тохиолдолд энэ асуудлыг онцгойлон авч үзсээр байгаа юм. Жирийн хүмүүсийг дархлаажуулалтын тарилгууд бол шинжлэх ухааны болон үйлдвэрлэлийн технологиудын өсөлтөнд оролцож байгаагийн гэрч гэж хүлээн авч байхад сургаж байдаг. Энэ байдал нь хүний эрүүл мэндэд урт хугацаанд үзүүлэх үр дагавруудыг нь огт тооцдоггүй бөгөөд Байгаль эхийн тэнцвэрийн асуудлыг бол бүүр ч авч хэрэгсдэггүй юм.

Зөвхөн дан ганц энэ шалтгаан нь л вакцинжуулалтыг эсэргүүцээд байгаа тэр хүмүүсийн юу хэлж ярьж баталж байгааг зайлшгүй бүрэн сонсоход хүрэлцээтэй болгож байгаа юм аа.

Та бүхэн энэ талаар сонссон уу... юу бодож байна даа?

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заавал заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

 

 

Сэтгэгдлүүд  

Халиун
0 # Халиун 2012-03-22 11:35
ирэх 7 хоногт хүүгээ ВАКЦИНД нь оруулна гэсэн төлөвлөгөөтэй байсан.Дээрхи мэдээлэл болон бусад вакциниы талаархи мэдээллүүдийг олж уншсандаа маш их баяртай байна.Баярллаа.Вакцины Үнэнийг олон хүн олж мэдээсэй.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
16
0 # 16 2013-04-30 16:28
Дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зүйлийг та нар хичнээн худал мэдээлэл цацаж хүн мунхруулаад яахав дээ. үнэхээр хэрэггүй байсан юм бол дэлхий даяараа болихгүй яасын.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гэрэлт
0 # Гэрэлт 2013-04-30 21:56
Quoting 16:
Дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зүйлийг
Дэлхий нийт гэж хэн бэ, ТВ интернэт үү эсвэл ам дамжсан цуу яриа юу? тэгээд тэр дэлхийн нийт чинь энэ тухай мэдэж бгаа гэж бодож байна уу :laugher2:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Unshigch
0 # Unshigch 2014-05-17 00:53
Энэ бол үнэн! Аль 2005-6 оноос хойш АНУ-д эцэг эхчүүд,вакциныг хүүхэддээ хийлгэхийг эрс татгалздаг болсныг би санаж байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг