МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

 

31

 

Өнөөдөр либерал эдийн засгийн ямар ч онол (Сонгодог сургууль, шинэ сонгодогчууд, кейнсчүүд, австрийн эдийн засгийн сургууль...) 1929 оны дэлхийн санхүү эдийн засгийн хямралын цаад шалтгаануудыг чөлөөт зах зээлийн "үл үзэгдэх гар"-ын онол гэгчээрээ нэг мөр үнэмшилтэйхэн шиг тайлбарлаж ч чаддаггүй билээ. Зөвхөн 1929 оны хямрал ч гэлтгүй 2009 оны дэлхийн санхүү эдийн засгийн хямрал зэрэг капиталист эдийн засгийн системд 10-20 жилийн давтамжтай тохиолдсоор ирсэн бусад олон хямралуудыг ч бас тайлбарлаж чаддаггүй юм. Учир нь эдгээр онолууд нь зах зээлийн эдийн засгийн үед эдийн засгийн төлөв байдал нь зөвхөн "үл үзэгдэх гар"-ын тусламжтайгаар л тодорхойлогдох бас зохицуулагдах ба энэ үйл явцад ямар нэг цөөн хэсэг бүлэг этгээдүүд (субъектүүд) хөндлөнгөөс шийдвэрлэх нөлөө үзүүлэх боломжгүй хэмээн муйхарлан зүтгэж, үнэндээ хүмүүсийг төөрөгдүүлэн хуурсаар ирсэн билээ.

Энэ нь үнэндээ эдгээр хямралууд бол үргэлж тодорхой зорилгууд бүхий зориудын зохион байгуулалттай үйл ажиллагаанууд байдгийг, энэ бүхний эцэст тодорхой цөөн тооны бүлэглэлүүд л асар их ашиг хонжоо унагасаар ирсэн бодит баримтуудыг нуун далдлах башир заль мэх төдий юм. Гэвч хэрэв тэдний эдгээр зохиомол онолуудаар огтхон ч тайлбарлагддаггүй (тайлбарлах ямар ч боломжгүй!!) бодит мухардмал байдлыг нь ухаарч ойлгох аваас зах зээл дээрх бүхий л үйл явцууд нь үнэхээр тэдний хоосон номлодог шиг "үл үзэгдэх гар"-аар л зохицуулагддаг биш, харин ч хэн нэг субъект (бүлэглэлүүд) түүнд маш хүчтэй нөлөөлөн өөрт ашигтай чиглэлд хандуулах - удирдах боломжтой байдаг гэдэг нь тов тодорхой болдог юм аа. Үүнийг ойлгоход ямар ч "хуйвалдааны онол" огтоос шаардлагагүй бөгөөд энгийн логик ухаан л хангалттай байдаг билээ!

Бодит байдал дээр зах зээлийг бүрэн хяналтандаа байлгаж, түүнийг өөрийн хүссэнээр удирдах маш чухал хөшүүргийг-хэрэгслийг Лондонд төвтэй цөөн тооны банкируудын бүлэглэлүүд 1913 онд бий болгож, удирдаж эхэлсэн юм. Энэ бол  тэдний лоббигоор АНУлсуудын Үндсэн хуулийг ноцтой зөрчин байж байгуулсан Холбооны Нөөцийн Систем буюу АНУлсуудын хувийн эзэдтэй төв банк байсан юм. Энэ нь АНУлсуудын Үндсэн хуулийн дагуу ард түмнийх нь төлөөлөл болсон конгрессынх нь бүрэн мэдэлд байх ёстой тус улсын мөнгөн тэмдэгтийг зах зээлд хэвлэн гүйлгээнд оруулах эрхийг хэдхэн хувийн банкуудын хувь нийлүүлсэн банкны нэгдэл - хувийн төв банканд шилжүүлэн өгсөн хэрэг байв.

Энэ цагаас хойш АНУлсуудын бүх эдийн засаг аажмаар, цаашлаад эдгээр банкируудын зориуд өдөөсөн Дэлхийн II дайны дараа баруун европ тэр чигтээ, улмаар тэдний бидний эсрэг бас л зориуд өдөөсөн Хүйтэн дайны төгсгөлд ЗХУ задран унасны дараачаас бүх дэлхийн эдийн засаг бараг бүхэлдээ энэ доллар хэмээх үнэндээ ямар ч бодит баялагаар баталгааждаггүй дэлхийн валютыг хүссэн хэмжээгээрээ - ямар ч бодит хязгаарлалтгүйгээр хэвлэдэг болсон Холбооны Нөөцийн Системийн цаад эздийн (Лондоны олигарх бүлэглэлүүд!!) гар удирдлагад шилжсэн билээ.

1929 оны Агуу хямралаас өмнө АНУлсуудад Холбооны Нөөцийн Системд багтдаггүй буюу тэдний шууд удирдлагад харьяалагддаггүй хэдэн мянган орон нутгийн жижиг банкууд оршсоор байсан бөгөөд энэ нь саяхан олж авсан асар их эрх мэдлээ (оргүй хоосноос хүссэн хэмжээгээрээ доллар хэвлэх эрх мэдэл!) улс орон даяар чөлөөтэй хэрэгжүүлэхэд нь олигарх банкируудад саад болсоор байжээ. Иймээс тэд эдгээр жижиг банкуудыг (эдгээр банкууд нь ихэвчлэн хоршоолын хэлбэртэй байсан бөгөөд энгийн иргэдэд ашигтай, тэдний ашиг сонирхолд ажилладаг байжээ) бүрэн залгиж өөртөө нэгтгэхийн тулд 1920-иод оны тариалангийн салбарын хямрал (тухайн үед тариалан эрхлэгчид, фермерүүд санхүүгийн хувьд нэлээн чинээлэг, тиймээс Холбооны Нөөцийн Системийн эздээс харьцангуй бие даасан байдалтай байсан бөгөөд тэдний мөнгүүдийг хадгалж байсан жижиг банкуудад энэ нь оршин тогтнох баталгаа нь болж байжээ), цаашлаад 1929 оны дэлхийн санхүү эдийн засгийн хямралыг зориуд зохион байгуулсан юм. Чухам үүний дараа л Холбооны Нөөцийн Системийг бүрдүүлдэг цөөн тооны аварга банкууд дампуурсан, эсвэл дампуурлын ирмэг дээр ирсэн байсан хэдэн мянган жижиг банкуудыг маш хямд өртгөөр өөртөө нэгтгэж - залгиж чадсан байдаг.

Энэ хямрал бол мөнгийг хэвлэн эмисс хийх (гүйлгээнд оруулах) эрх хувь этгээдүүдэд байх, тэр тусмаа энэ эрх нь ямар ч бодит хязгаарлалтгүй байх нь ямар аюултай болохыг тов тодорхой харуулж өгсөн юм. Мэдээж тэд өөр юугаар ч биш зөвхөн мөнгө хэвлэн эмисс хийх энэ хэмжээгүй эрх чадлынхаа хүчээр л энэ хямралыг зохион байгуулсан билээ. Тэд хямралаас өмнөх хэдэн жилд эхлээд зах зээлд асар их хэмжээний мөнгө нийлүүлж (зөвхөн зээл өгөх замаар!!!) байсан бөгөөд энэ элбэг дэлбэг байдал нь хүмүүс асар их зээл авч тэр мөнгөөрөө хөрөнгийн зах зээл дээр хувьцаанууд худалдан авч цааш дамлан наймаалах замаар богино хугацаанд их ашиг унагах муйхар шуналыг нь хөдөлгөн өдөөж, улмаар санхүүгийн асар том хоосон хөөс үүсгэсэн байна. Харин яг цаг нь болоход энэ бүхнийг зохион байгуулсан тэр банкирууд энэ хугацаанд өгсөн байсан тэр бүх зээлүүдээ ганцхан өдрийн дотор эргүүлэн төлөхийг зээлдэгчдээсээ шаардаж эхэлсэн (өгч байсан зээл - margin loan нь чухам ийм боломжийг банкуудад олгодог нөхцөлтэй байжээ) бөгөөд нь үүний уршгаар хөрөнгийн зах зээл дээр огцом уналт болж хэдэн арван мянган компаниуд болон жижиг банкууд дампууран, дараа нь тэдний гарт үнэгүй шахам орж ирсэн түүхтэй.

Мэдээж ганцхан өдрийн өмнө бялхан хөгжиж, бүр бялууран цалгиж байсан зах зээл гэв гэнэт мөнгөний хомсдолд орж нуран унасан энэ үйл явдлыг чөлөөт зах зээлийн онолууд нь тайлбарлаж чадахгүй байх нь аргагүй юм аа!!! Үнэхээр ийм гэнэтийн, асар өргөн хэмжээтэй хомсдол "өөрөө аяндаа" бий болох ямар ч боломжгүй нь хэнд ч ойлгожтой бөгөөд зөвхөн түүнийг зориудаар зохион байгуулах л боломжтой байдаг билээ!  Гэвч эдийн засачид нэртэй тархи угаагчид хэргийн эзнийг - энэ хямрал болсон хамгийн гол шалгтгааныг нь өөр газраас - хэзээ ч олдохгүй тэр л газраас буюу үнэндээ хэзээ ч оршин байгаагүй, байдаггүй "үл үзэгдэх гар"-аасаа л хайсаар байгаа билээ!!! Тэд ийм хямралыг бий болгож чадах эрх мэдэл, бодит чадавхтай, улмаар энэ хямралаас асар их ашиг хонжоо унагаж чадах (үнэхээр ч унагаж чадсаан!!!) тийм нэг субъект Холбооны Нөөцийн Систем хэмээх хувийн төв банк байсныг, одоо ч оршин байсаар байгааг яагаад ч юм олж хардаггүй?!! юм аа!!!

Энэ хямрал бол хэдэн арван мянган компаниуд ба жижиг банкуудыг дампууруулж, улмаар хэдэн сая хүнийг эрхлэх ажилгүй, амьдрах байргүй, идэх хоол хүнсгүй болгож хоосолсон, олон мянган хүнийг амиа хорлоход хүргэсэн, олон мянган хүмүүс эдгээр ажилгүй болсон иргэдийн хулгай дээрмүүдийн золиос болж хохироход хүргэсэн аймшигт гэмт хэрэг байсан юм. Энэ хямралын дараа бодит байдал дээр хүмүүс хэрхэн аж төрж байсан нь өдгөө гэрэл зургуудын хуудаснаа тод томруун хадгалагдан үлджээ...

 

1Зураг 1. Аль Капоне ажилгүйчүүдэд туслахаар "Тусламж хэрэгтэй бүхэнд зориулсан Элийн Том гал тогоо" нэртэй зоогийн газраа нээжээ. Тэнд өдөр бүр 3500 хүнийг хооллодог байв (махтай шөл, талх, кофе, пончик). 1930 он

 

2Зураг 2

 

3Зураг 3

 

4Зураг 4

 

5Зураг 5. Ажилгүй болсон иргэд гудамжны талхны мухлагаас шөл ба зүсэм талх авч байгаа нь, Лос Анжелес хот, 1930 он

 

6Зураг 6. Ажилгүй болсон эмэгтэйчүүд "Шинэ итгэл найдвар" цуглааны санваартнуудаас хоол хүнс авч байгаа нь, Нью Йорк хот, 1930 он

 

7Зураг 7. Ажилгүй болсон иргэдэд талх, шөл тарааж байгаа нь, Детройт хот, 1930 он

 

8Зураг 8. Талхны төлөөх урт дараалал, Брүүклений гүүрний ойролцоо, 1930 он

 

9Зураг 9. Хотын дарга Ла Гуардиагийн шийдвэрээр өвлийн хүйтэнд ядуусыг хооллож буй нь, Нью Йорк хот, 1930 он

 

10Зураг 10. Хүчтэй бороог үл ажран үнэ төлбөргүй талханд дугаарлаж буй ажилгүй иргэд, Гранд-стрит ба Кристи-стрит Нью-Йорк хот, 1930 он

 

11Зураг 11. Франц сүмээс тарааж буй хүнсэнд дугаарлаж буй ажилгүй иргэд, Нью-Йорк хот, 1930 он

 

12Зураг 12. Талхны дараалал, Нью Йорк хот, 1930 он

 

13Зураг 13. Настай эмэгтэй Талархлын баярт зориулан тарааж буй хүнсний ноогдлоо авч буй нь, Нью Йорк хот, 1930 оны 11 сарын 7. Бүх улс орон даяар өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст тонн тонн хоол хүнс тараажээ.

 

14Зураг 14. Нью-Йоркийн ядуу дүүргийн иргэдийг хүнсээр хангахаар Засгийн газрын шийдвэрээр Америкийн армийн хээрийн гал тогоонуудыг ашиглаж байгаа нь, 1930 он

 

15Зураг 15. Цагдаагийн алба хаагчид эмзэг бүлгийн гэр бүлүүдэд бэлэг гардуулж буй нь, Нью Йорк, 1930 оны 12-р сарын 24

 

16Зураг 16. Өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст талх тарааж буй нь, Детройт хот, 1930 он

 

17Зураг 17. Willow Tree ресторанд ажилгүй иргэдэд үнэ төлбөргүй үдийн хоол өгнө гэсэн зарын дагуу цугларцгаасан хүмүүс. Асар олон хүн цугларсны улмаас явган хүний замаар бусад хүмүүс явах боломжгүй болсон тул Нью Йоркийн цагдаа нар хэв журам сахиулахаар ирсэн байна. 1930 он

 

18
Зураг 18. Хотын захиргааны байрны гадаа ням гаригийн үнэ төлбөргүй үдийн хоолонд дугаарлаж буй ажилгүй болсон иргэд, Нью-Йорк, 1930 он

 

19Зураг 19. Ажилгүй болсон эрчүүд талханд дугаарлаж байгаа нь, 1930 он

 

20Зураг 20. Уильям И. Сирович, Хейвуд Браун нар санваартан Раймонд Нормантай хамт Гэгээн Петрийн цуглааны үеэр өлсгөлөн болон ажилгүй иргэдэд талх, кофе тарааж байгаа нь, 1930 он

 

21
Зураг 21. Дэд ерөнхийлөгч Кертисийн эгч Э. Э. Ганн Mayflower зочид буудлын санхүүжилтээр нээгдсэн зоогийн газрын эхний үйлчлүүлэгчдэд үйлчилж байгаа нь, Вашингтон хот, 1930 оны 11 сарын 27

 

22
Зураг 22. Ажилгүй болсон эмэгтэй метроны буудлын гарцны дэргэд, 1930 он

 

23
Зураг 23. АНУлсуудын хотуудад тусламж хүссэн орон гэргүй, ажилгүй иргэдийн урт урт дарааллууд үүссээр байжээ, 1930 он

 

24
Зураг 24. Ажилгүй иргэдэд тусгай цагуудад хямдралтай үнээр хүнс худалдаалах цэг, 1930 он

 

25Зураг 25. Camp Fire Girls-н тэргүүн хатагтай Оливер Гарриман Зул сарын баяраар ядуу айлын хүүхдүүдэд бэлэглэх хүүхэлдэйнүүдийн дунд, Нью Йорк хот, 1930 он

 

26
Зураг 26. Уолл-стритийн цуглаан дээр хүмүүсийг ажилгүй болсон иргэдэд туслах зорилгоор тусгай билетүүд худалдан авахыг уриалж байгаа нь, Нью Йорк хот, 1930 он

 

27
Зураг 27. Цинцинат дахь орон гэргүй иргэдэд зориулсан хоног төөрүүлэх газар, 1930 он

 

28
Зураг 28. Хоног төөрүүлэх газрын үүдэнд дугаарлаж буй иргэд, Нью Йорк хот, 1930 он

 

29Зураг 29. Хоног төөрүүлэх газар, Чигаго хот, 1930 он

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг