МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

зураг 1

 

Хэрэв Нью-Йорк, Лондон, Париж гэх мэт Барууны аль ч хотын гудамжинд яваа хүмүүсээс Дэлхийн II дайнд ялсан улсуудыг нэрлэнэ үү гэж асуувал ихэнх нь зөв хариултыг мэддэггүй бөгөөд эсвэл тэдний маш цөөнх нь арай ядан зөв нэрлэдэг. Ер нь барууны иргэдийн эдгээр ойлголт, төсөөллүүд нь Дэлхийн II дайн мөн Ялалтын талаарх түүхэн бодит баримтуудыг огт тооцдоггүй нь үнэхээр гайхшрал төрүүлдэг билээ. Зөвхөн Нью-Йоркын Бродвей өргөн чөлөөнд алхаж яваа америкчуудын ихэнх нь “германчууд америкчуудтай нийлэн Дорно зүгийн зэрлэгүүдтэй тэмцэж ялсан” гэж төсөөлдөг төдийгүй олон ерөнхийлөгч нь “ЗХУ бол АНУлсуудад дэлхийн II дайнд ялахад нь тусалсан” гэж хээв нэг улайм цайм худлаа бурдаг. Учир нь барууны “чөлөөт” хочтой фейк хэвлэл мэдээллүүдэд үүнээс өөр бодит түүх, үзэл бодол, байр суурийг хатуу хориглосон байдаг. Одоо Барууны сурах бичгүүдэд энэ талаар чухам юу гэж бичиж сурагчдынхаа тархийг угааж байгаа вэ?

Энэ бүх “зориудын эндүүрлүүд” нь АНУлсууд, Англиар толгойлуулсан Барууны улс орнуудад Дэлхийн II дайны түүхийг дунд сургуулиудад нь төдийгүй их, дээд сургуулиудад нь бүр ирээдүйн багш, түүхч нарт нь ч дэндүү нэг талыг барьсан зөвхөн “Америкийн эзэрхэг улсын өнцгөөс” 70 гаруй жил бичиж "сургаж сурталчилж” ирсний үр дагаврууд юм. Жишээлбэл, 2007 онд хэвлэгдсэн, Америкийн дунд сургуулиудад үздэг, Прентис Холлын зохиосон “Дэлхийн түүх” нэртэй 7-р ангийн сурах бичигт Дэлхийн II дайны тухай тайлбарлаж бичихдээ цорын ганцхан өгүүлбэрийг зориулсан байдаг. Тэнд “Европ дахь ялалт. Хойд Африк ба Италид явагдаж байсан байлдааны ажиллагаануудын араас холбоотнууд германы суларч хүчгүй болсон армийн эсрэг баруун талаас нь фронт нээсэн бөгөөд 1944 оны 6-р сарын 6-нд холбоотнууд 156 000 цэрэгтэй усан онгоцнуудаас Францын хойд эрэг Нормандад буусан билээ гэж бичээд гүйцээ! Үүнийг уншсан сурагч юу гэж ойлгож үлдэх вэ? Мэдээж хэрэг, АНУлсууд, Англи 2 ялсан юм байна гэж ойлгоно шүү дээ. Мөн Баруунд “Д” өдөр гэж зориуд алдаршуулсан, Нормандын эрэг дээр буусан десантын ажиллагааг тайлбарлахдаа "Холбоотнууд Дорно зүг чиглэн давшсаар 6 сарын дараа армиуд нь Германы нутаг дэвсгэрт орж ирсэн билээ. Цааш нь, 1944 оны 12-р сард тэд амжилтанд хүрэх гэсэн сүүлчийн оролдлогоо Ардены Тулаан гэж нэрлэн алдаршуулсан бөгөөд "ингэж Германы арми бут ниргэгдсэн юм.  1945 оны 5-р сарын 8-нд холбоотнууд Европт ялалтаа тунхагласан билээ" гэж бурдаг.

Иймэрхүү сурах бичгүүдийнх нь зохиогчид болон “ул суурьтай” судлаачдад нь энэ дайны талаарх 1946 оноос эхэлсэн Хүйтэн дайны зорилгоор бичиж ирсэн америк хувилбар л байхад хангалттай байдаг бололтой!

Баруунд бүүр сургуулийн номын сангууд болон түүхийн бусад номууд дотор нь ч 1945 оны Ялалтанд Зөвлөлт Холбоот Улсын оруулсан шийдвэрлэх хувь нэмрийн тухай нэг ч үг үсэг байдаггүй!?

 зураг 2
Улаан Армийн дайчин АВРААРАЙ гэсэн уриа лозунгууд Европын хотуудад

ЗХУ-ын Улаан арми Сталинградын дэргэд Гитлерийн Германы цоохор армиудын нэг италийн нацистуудаас бүрдсэн армийг нь бут ниргэн тэдний толгойлогч Бенито Муссолиниг Италийн ерөнхий сайдын албан тушаалаас нь огцроход хүргэж байсан ч өнөөгийн Итали болон Туркийн дунд, дээд сургуулийн сурах бичгүүд дотор энэ тухай огт байдаггүй бөгөөд мөн Дэлхийн II дайны Зөвлөлт-Германы фронтын тухай бас байдаггүй ба ядаж дурддаг ч үгүй билээ! Мөн өнөөгийн ХБНГУ-ын дунд сургуулийн (Йенс Эггертын зохиосон) “Герман улс 1871 оноос 1945 он хүртэл” нэртэй сурах бичиг дотор 1939-1945 онд Дорнод фронт дээр өрнөж байсан зэвсэгт тэмцлийн тухай яльгүй илүү бичиж бүх Эх орны дайныг “Сталинградын дэргэд Вермахтын 6-р хуурай замын армийг (нэг үл мэдэгдэх далдын хүч үү?) бут цохиж бууж өгөхөд хүргэсэн” гэсэн ганцхан өгүүлбэрт багтаасан байдаг. Сталинград гэж юу вэ, хаана байрладаг вэ, яагаад германы удирдсан цоохор армийн цэргүүд тэнд очсон байсан бэ зэрэг асуултуудын хариу үүнийг уншиж суугаа герман сурагчийн хувьд олж мэдэж болшгүй нууц хэвээр үлддэг байна... Гэвч сурах бичгийн яг энэ хэсэгт Баруунд бүүр улиг болгосон “Молотов-Риббентропын пакт” гэгчийн (Энэ гэрээний албан ёсны нэр нь ЗХУ ба Герман улсуудын засгийн газар хоорондын Харилцан үл довтлох тухай гэрээ юм) тухай гөрдөж худал бичсэн байдаг бөгөөд тэнд тухайн үед Европт бүрэлдсэн байсан олон улсын маш эмзэг нөхцөл байдлын тухай бичилгүй бас л таг чиг орхисон байдаг. Дараачийн өгүүлбэрт нь нацист Герман Польш уруу дайрсан тухай бас бичсэн байдаг. Харин Польш яагаад гэнэт нацист Герман буюу Гуравдугаар Райхын дотно холбоотон нь болсон байсан тухай, нацист Герман Австрийг өөртөө нэгтгэн авсан тухай мөн Чехословакийн нэг хэсгийг нацист Герман нацист Польш 2 таслан авч хуваан эзэлж авч өөртөө нэгтгэсэн тухай түүхэн үнэн бодит үйл явдлуудын нэг ч үг үсэг байдаггүй!  

Гэсэн хэдий ч бүүр 1944 оны 9-р сарын 27-нд Английн ерөнхий сайд Уинстон Черчилл ЗХУ-ын төрийн тэргүүн Иосиф Сталинд бичсэн ил захидалдаа “Оросын арми германы энэ дайны машины гэдсийг нь цувуулан хаяж өөрийн фронт дээрээ дайсны гол хүчийг тогтоон барьж байсан” гэж бичсэн байдаг билээ.

Черчиллээс Сталинд өргөн барьсан сэлэм
Черчиллээс Сталинд өргөн барьсан сэлэм

Британийн дунд сургуулиудын ахлах ангийн сурагчид болон их дээд, колледжуудын оюутнуудад зориулсан түүхийн сурах бичгүүдийг бичсэн Британийн зохиолч Чарльз Моор түүхэн бодит үнэнийг халхалж ирсэн хөшгийг ялимгүй сөхөж 1941 оны 6-р сарын 22-нд Гитлер эзлэн авсан өөрийн “холбоотнууд”-тайгаа хамтран ЗХУ уруу дайран орсон тухай дурдсан байдаг ба Зөвлөлт-Германы гол фронт дээр өрнөж байсан үйл явдлуудыг “Оросын энэ дайнд оруулсан хувь нэмэр мэдээж үнэлж баршгүй их байсан ч ЗХУ зөвхөн Дорнод фронт дээр дайтаж байсан юм. Дайнд Британийн гаргаж байсан хүчин чармайлтуудад ЗХУ-ын оруулсан шууд хувь нэмэр нь тэгтэй тэнцүү байсан ба холбоотнуудын ерөнхий стратегид Оросын оруулж байсан оролцоо нь түүнд нөөц боломжуудыг нийлүүлэх шаардлагууд буюу англи-америкчуудыг Францад нэн даруй десант буулгах шаардлагаар л хязгаарлагдаж байсан билээ”  гэж "дүгнэсэн" байдаг? Ноён Моор өөрийн улсынхаа ерөнхий сайд Уинстон Черчиллын дэлхийн II дайны тухай бичиж Нобелийн шагналаар хүртэл шагнуулж сурталчилсан бүтээлүүдийг ч маш муу буюу огт мэдэхгүй байгаа нь эндээс илт харагддаг. Тухайн үедээ 1941-45 онуудад 4 жилийн турш нийтдээ 3000 шахам км үргэлжилж байсан Зөвлөлт-Германы асар урт, хамгийн том фронт дээр Гитлер өөрийн нийт армиудынхаа бүх бие бүрэлдэхүүний 90 гаруй хувь буюу 8 сая 650 мянган цэрэг офицеруудаа алдсныг мөн гол зэвсэг техникүүдээ устгуулсныг Дэлхийн II дайны түүхэн бодит үнэн, гарз хохирлуудын статистик тоо баримтууд бүрэн гэрчилдэг.

1941 оны 6-р сарын 22-нд Гитлерээр толгойлуулсан нийт Европ тивийн нацист 14 улсуудын нэгдсэн армиуд ЗХУ уруу гэнэт халдан довтолсон нь хэрэг дээрээ Их Британийг жинхэнэ сүйрлээс нь бүрэн аварсан билээ. Энэ мөчөөс хойш нацистууд Британийн арлууд дээр десантуудаа буулгах хүн хүчний болон зэвсэг техникийн нөөц боломжгүй болсон юм. Ер нь Дэлхийн II дайн эхлэхээс өмнө болон хойно ч ЗХУ дипломатын, цэргийн ба тагнуулын үйл ажиллагаануудаараа холбоотнууддаа тусалж байсныг түүхэн бодит үнэн гэрчилдэг билээ. ЗХУ-ын Улаан Арми Европ тивийн нийт 123 сая хүн амтай 11 улс орнуудыг нацистуудаас чөлөөлж тэнд зовж шаналж байсан жирийн иргэдийг нь эхэн үедээ хооллож эмчилж тэнд хүмүүс амьдрах эхний нөхцөл бололцоог нь хангаж өгч байсан юм.  Гэвч өнөөдөр Барууны “чөлөөт” хочтой олон нийтийн мэдээллийн хувийн өмчийн хэрэгслүүдэд энэ бүх түүхэн бодит үнэнийг хэнд ч хэрэггүй мэт болгож дахид л хүйтэн дайны фейк зэвсгээ болгон хувиргасан байгааг бид одоо олж уншицгааж мэл гайхаж байгаа билээ...

зураг 3Гитлерийн эсрэг эвсэлд нэгдсэн холбоотнуудын жирийн дайчид офицерууд нь хамтдаа ялсандаа баярлаж бас хамтдаа дайныг үзэн ядаж байсан байдаг

Английн мөнгө хүүлэгчдийн олигарх бүлэглэл бүүр 1930-аад оноос эхлэн Дэлхийн II дайныг өдөөхөөр элдэв аргуудаар оролдож байх үедээ дэлхийн энэ дайнд асар их гарз хохирлуудыг гарцаагүй амсах Дэлхий дахиныг Өрийн дөнгөндөө хийх замаар жанжлан мөлжихөөр ОУВС-г анх санаачилж 1940-өөд оноос Америкийн олигархуудтай хамтран зүтгүүлж ирсэн түүхтэй. Гэвч тэдний энэ дайн нь удалгүй ЗХУ-ын ялалтаар дуусах нь улам бүр ойлгомжтой болж байсан 1945 оны 7-р сард, тэд II  фронтоор шантаж хийж байгаад АНУлсуудын Нью-Хэмшер муж улсын Брэттон Вуд хотхонд энэ бага хурлаа зарлан хуралдуулж ОУВС-г батлуулан байгуулж авсан юм аа....

Ийнхүү ОУВС-даа элсэн орох болзлоор шантаажилж байгаад 1941 онд Холбоотнууд гэрээгээр анх амлаж байснаасаа хойш бүтэн 2 жилийн дараа 1944 оны 6-7-р сард нээсэн Хоёрдугаар фронтынхоо ач холбогдлоо тэд одоо хэтрүүлэн үнэлж сурталчилсаар байгаа нь зөвхөн түүх мэддэггүй гэнэн хүүхэд залуустаа зориулсан тархи угаалга бөгөөд Америк-Английн жанжлал доорх Барууны улс орнуудад сүүлийн 75 жилийн турш зориуд тарааж ирсэн Дэлхийн II дайны тухай олон хоосон үлгэр домгуудынх нь нэг билээ.

3ураг 4

Гэвч түүхэн бодит үнэн бол дэлхийн энэ дайнаар мөн дараа нь оргүй хоосноос бий болгодог доллароороо дэлхийн улс орнуудыг 70 жилийн турш мөлжин шулж хожим асар баяжсан байгаа АНУлсуудын дайны үеийн цэрэг-эдийн засгийн тусламжгүйгээр ч ЗХУ өөрийн цорын ганц үнэнч холбоотон байсан БНМАУ-тай хамтран дэлхийн энэ дайнд гарцаагүй ялах нь 1943 оны Сталиградын дэргэдэх агуу ялалтаас эхлэн хоног өнгөрөх бүр илүү тов тодорхой болсоор байсан бөгөөд Барууны ленд лизийн тусламжгүйгээр ч, 2-р фронт нь бүр нээгдэхгүй байсан ч энэхүү Агуу Ялалт бидэнд арай илүү их үнээр мөн арай илүү хүнд хэцүү нөхцөлд бас арай хожуу ч гэсэн Заавал ирэх байсан нь гарцаагүй билээ...

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг