МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

shashin

 

Үнэн хэрэг дээрээ анх үүссэн тэр газартаа хүртэл амьдрал дээр хэзээ ч бодитоор батлагдаагүй харийн шашин, харийн үзэл суртлыг манайхан алсаас үзэж харж эсвэл холоос зөвхөн сургийг нь л сонссон байдаг. Тэгээд тэдний зарим нь ер нь ийм юм байж болох юм байна гэсэн гэнэн ойлголт, сохор горьдлогодоо хөтлөгдөн хожмын үр дагаврууд, цаад зорилгыг нь судлан ойлгож ухаарахаас залхууран шууд л тэдгээр харийн шашин, харийн үзэл суртлыг сармагчлан дуурайж харийн шашин, харийн үзэл сурталд хэт мухар сүсэглэсээр ирсэн нь өнөөгийн энэ мухардалт байдлын нэг гол шалтгаан болсоор байгаа нь тархиараа бодож сэтгэдэг хэнд ч илэрхий тодорхой ойлгомжтой байгаа биз ээ.

Одоо бүр эдгээр ХАРИЙН шашин үзэл суртлыг манай олон иргэд өөрсдийнхөө үзэл бодол гэж бодож төөрөлдөх, шарын шашин - ардчилал, чөлөөт зах зээл мэтийн шашны хэлбэрийг амьдрал дээр батлагдсан хөдөлшгүй чин үнэн гэж төөрөлдөх болсон нь өнөөгийн манай нийгмийн МУХАРДАЛ уруудал доройтлын нэг шалтгаан, бидний амьдрал дахь олон эмгэнэлүүдийн нэг юм.

Ингэж харийн улс гүрнүүдийн зүгээс явуулж ирсэн үзэл сурталдаа оруулан хүлж авах гэсэн хүйтэн дайн - тархины угаалгын зориуд явуулгуудыг ядаж шүүн тунгааж эргэцүүлэн бодолгүйгээр шуудхан хүлээн авч одоо аливаа юмны тухай ойлголт төсөөлөл, дотоод бодол, сонголт үйл хөдлөл, амь амьдралынхаа чиг баримжаа болгож байгаа нь хожим хойно гүн гүнзгий хор уршигтай болохыг заавал ойлгох ба эрт орой хэзээ нэгэн цагт ийм харанхуй бүдүүлэг, бас гэнэн тэнэг зөрүүд байсныхаа горыг амссан гашуун түүх хүн төрөлхтний буурал түүхэнд цөөнгүй байдаг билээ.

Манайд өмнөх социалист - хүний төлөө нийгмийн үед “харийн шашин, харийн үзэл суртал бол мансууруулагч хар тамхи шүү” гэдгийг ойлгуулж, эцэг эх үр хүүхдээ буруу бүхнээс хамгаалдаг шиг ард түмнийхээ оюун санааг хамгаалахын тулд зарим нэг хязгаарлалт хориг - цензур тавьж харин энэ бүхний цаад нарийн учрыг хэлэлцэн тайлбарлаж ер нь аливаа харийн шашин, харийн үзэл сурталд мухар сүсэглэж сохроор итгэх нь алсдаа ямар ямар хор уршигтай байж болох тухай хойч үедээ дахин дахин захиж сургаж ирсэн билээ.

Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Монголын нийгэм шарын шашны мухар сүсгээс ангид байсныхаа хүчинд дундад зууны мөхөж байсан улс үндэстнээс өнөөгийн орчин үеийн шинжлэх ухааныг танин мэдсэн улс үндэстэн болсныхоо хувьд Монгол улс урьд өмнөх түүхэндээ хэзээ ч хүрч байгаагүй (!) олон том ололт амжилтуудад хүрч хүн ард маань 5-6 дахин өсөж бүх хүн бичиг үсэг тайлагдаж үндэстний сэхээтнүүдтэй болсон гэдэгтэй эрүүл ухаантай бол хэн ч маргахгүй биз ээ. Мэдээжийн хэрэг, аль ч нийгэмд байдаг үл гүйцэлдэх үзэл хандлагууд урьд өмнөх нийгэмд байсаан, гэвч энэ бүхэн нь тухайн үеийн троцкисткоммунист удирдагчдын үзэл суртал байсан бөгөөд харин өмнөх үеийн нийгмийн олонхын сайн сайхны төлөөх ерөнхий үзэл санааны хүчинд бүтээсэн нийгмийн нөөц баялгийн үлдэгдлүүдийн хүчинд өнөөгийн "ардчилсан" Монгол өдий зэрэгтэй арай мөхчихгүй байгааг мартаж болохгүй юм.

Тэгвэл манайд хэзээ ч социалист - хүний төлөө үзэл баримтлалтай нийгэм оршин тогтнож байгаагүй гэж та төсөөлөөд үзээрэй. Тийм улсуудыг та Африк, Өмнөд Ази, Латин Америкийн орнуудаас хайвал тун түргэн олж харах бөгөөд тэндхийн ард түмнүүдийн үнэмлэхүй олонхын одоогийн аж амьдралын түвшинтэй өнөөгийн энэ "өмнөх нийгмийн үлдэгдлүүдээ" харьцуулж үээх боломж гарна гэж найдаж байна.

Харин ингэхдээ Барууны орнуудын сүүлийн 1960-1990 онд 30 гаруй жилд бий болсон өндөр хөгжил, тансаг хэрэглээтэй нийгмийн эдэлж хэрэглэж идэж ууж байгаа энэ их хөрөнгө баялгийг лав л ардчилал, "үл үзэгдэх гартай" зах зээлийн эдийн засаг тэнд байсны хүчинд бус харин шал өөр арга бачууд болон дайн түрэмгийлэл, дээрэм тонуулаар булаан авсан гэдгийг, одоо ч дэлхийн бусад бүх ард түмнүүдийг шимэгчлэн гударсаар байгааг ойлгож ухаарсан байх ёстой. Мөн өнөөгийн ядуурал гуйланчлалд унаж буурай, сул дорой болсон улс орнуудын дийлэнх нь "барууны маягийн ардчилал, чөлөөт зах зээл" гээч далд эзэрхийлэл дор орсноос хойш тэнд ийм байдал газар сайгүй хавтгай нүүрлэх болсныг бас ойлгосон байх зайлшгүй шаардлагатай.

Харин өнөөгийн манай "ардчилсан чөлөөт" гэгч нийгэмд хуучин шарын шашныг эргүүлэн авчирч мөн үүний хажуугаар гадаадын элдэв шашны урсгалууд чөлөөтэй нэвчсэн ба одоо Монгол улсад 520 гаруй гаднын шашны сүм хийдүүд гэнэн цайлган монгол иргэдийн тархийг угааж сэтгэл оюуныг нь урвуулан авч дээр нь гэнэн улстөрчид, багш нар, сэтгүүлчдийн дунд “үл үзэгдэгч гараар удирдуулдаг чөлөөт зах зээлийн эдийн засаг” гэгч орчин үеийн нэгэн төрлийн “шашин”-ы мухар сүсэг газар авсан байгаа. Энэ нь нэг талаас манай нийгэм өнгөрсөн XX зууны түүхээ гүжирдүүлсэн учир бараг мэдэхгүй болсон байгаа ба "ардчиллын" энэ он жилүүдэд шинжлэх ухааны мэдлэг, боловсролын түвшин чанар огцом унасан нь өнгөрсөн 25 жилийн турш үргэлжилсэн улстөр-эдийн засаг, нийгмийн маш уршигтай, гадна талаас тулган зааварлаж удирдаж хийсэн “хувьсгал"-ын шууд үр дүн юм.

Одоо хүн ардын маань нэг хэсэг энэ бүхэнд туйлдан цөхөрч тэдний нэг хэсгийн хувьд энэхүү харанхуй мухар сүсэг нь сэтгэлийн тайтгарал, цорын ганц найдлага нь болж хоцорсон бололтой. Энэ бол манай улс нийгмийн цаашдын уруудал доройтол, бүүр цаашилбал улс үндэстэн сүйрэн мөхөхийн дохио цондон мөн бөгөөд одоо харанга дэлдэх цаг хэдийнэ болсныг харуулж байна... Гаднын шашны урсгалууд мөн манай хүүхэд залуус хойч үеийнхний тархи толгой, зүрх сэтгэлийг ховсдон авсаар байгаа харийн элдэв улстөр эдийн засгийн үзэл суртал, холоос харж алсаас сургийг нь сонсох төдий итгэчхээд байгаа мухар сүсэг бол манай улс үндэстнийг нэгмөсөн эзлэн авах, цаашид манай ард түмний оюун сэтгэлийг баглан барьж байхад чиглэсэн жинхэнэ мансууруулагч хар тамхи юм.

Хар тамхи татаж эсвэл хэрэглэсний дараа хордож мансуурсан хүн хэсэгхэн хугацаанд өөрийн эргэн тойронд байгаа бодит байдлыг мэдрэх, анзаарахаа больж харин толгой дотор нь бий болсон хуурамч зэрэглээ манан дунд хөвж байдаг ба хэсэгхэн хугацааны дараа энэ мансуурлаасаа гардаг ч аймшигтай донтолтын намагт улам гүн гүнзгий шигдэж энэ хар тамхиа дахин дахин хэрэглэсээр удалгүй нэгмөсөн харанхуй мансууралдаа мөнх нойрсдог билээ. Харин аливаа шашин бол нийгмийг мансууруулагч хар тамхины байнгын хүчтэй тун юм!

Карл Маркс “Эрх зүйн Гегелийн гүн ухааныг шүүмжлэхэд” бүтээлдээ шашны хор уршгийг өөр үгээр зүйрлэн хэлэхдээ ард түмний хар тамхи гэдэг үгийг ашигласан нь хожим их өргөн тархсан байна.

Харин Марксаас өмнө энэ “ард түмний хар тамхи” гэдэг хэллэгийг маркиз де Сад өөрийн “Джюльетта”(1797) романдаа анх ашигласан гэж тооцдог. Де Садын энэ романы гол дүр эмэгтэй Фердинанд хаандаа хандаж эрх баригч цөөнхийн бүлэглэл нь ард түмнээ өөрсдийн хөөрхийлөлтэй амьдрал, аж байдлынхаа цаад уг шалтгаануудыг орж харах вий гэж үүнээс холдуулахын тулд элдэв худал хуурмаг зүйл ярьж амлаж мөн элдэв бохир арга бач заль мэх хэрэглэж байгааг нь шүүмжилж хэлэхдээ “хар тамхи” гэдэг энэ зүйрлэлийг ашигласан байдаг:

“Хэдийгээр Байгаль дэлхий ард түмэнд чинь асар их баялгийг өгсөн боловч одоо тэд аймшигтай ядуу дорой амьдарцгааж байна. Гэвч тэд залхуугаасаа биш ээ, харин та нарын явуулж байгаа улстөрийн бодлогоос чинь ийм болчхоод байна, та нарын энэ бодлого чинь хүмүүсийн оюун санааг баглан хүлж тэднийг энэ нөөц баялагтаа хүрэх замыг нь хаан боогдуулж байна. Ийм учраас тэднийг энэ гай зовлонгоос нь ангижруулах "эм" байхгүй байгаа бөгөөд улстөрийн энэ тогтолцоо чинь иргэдийн засгийн газраас ч доор байна, учир нь улс түмнийхээ сул дорой энэ байдлаас та нар улам их баяжиж хүч тэнхээ орж байна. Фердинанд! Та нар Чин Үнэнээс, миний энэ таны нүүрэн дээр хэлж байгаа яг энэ Үнэнийг хүмүүс мэдчих вий гэж айж байгаа, иймээс та нар өөрийн улсаас жинхэнэ мэдлэг боловсролыг, агуу авьяас чадварыг шахан зайлуулж байгаа. Та нар ухаант хүмүүний саруул сэтгэлгээнээс айн болгоомжилж байгаа, иймээс харанхуй бүдүүлэг энэ байдлыг бүх талаар хөхүүлэн дэмжиж байна. Та нарын учруулсан гай зовлонг донтож мансуурсан юм шиг мэдрэхгүй [олж харахгүй, сэхээрч ухаарахгүй] байлгахын тулд та нар ард түмнээ энэ хар тамхиар угжиж байна. Яагаад гэвэл та нарын хаанчилж байгаа энэ газар эх оронд минь хэрэгтэй агуу их хүмүүсийг дэвшүүлэн гаргаж ирэх боломжууд байхгүй болсон байна, одоо жинхэнэ мэдлэг боловсрол хэнд ч хэрэггүй мэт болсон байгаа ба чухам ийм учраас мэргэн ухаанд алдар нэр ч, ашиг тус ч байхгүй учир хэн ч тийшээ тэмүүлдэггүй болчхоод байна”.

Шашныг хар тамхитай зүйрлэх нь Марксаас ч өмнө байсан байна. Энэ үг хэллэгийг мөн маркиз де Садтай бараг зэрэгцэн немцийн яруу найрагч Новалис “Цэцгийн тоосонцор”(1798) нэртэй жигүүрт үг хэллэгүүдийн цомирлогтоо бас хэрэглэсэн байдаг ажээ:

“Та нарын энэ шашин [шүтэх эрх чөлөө] гээч бол яг хар тамхи шиг үйлчилж байна: шашин гай зовлонгийнхоо үр үндсийг таслан хаях хүч чадлыг өгдөггүй харин ч өөртөө уургалан авч энэхүү гай зовлонгийн зөвхөн өвдөлтийг нь л түр зуур намжааж байдаг”.

Карл Маркс 1843 онд бичсэн “Эрх зүйн Гегелийн гүн ухааныг шүүмжлэхэд” бүтээлийн өмнөх үгэндээ:

“Шашин бол мөлжлөг дарлалтай эвлэрсэн сул дорой амьтны хувьд санаа алдалт нь, зүрхгүй аймхай хулчгар байдлынх нь халхавч нь яг үүнтэй адилхан чин сэтгэлгүй дорой байдлынх нь сүнс юм. Шашин бол ард түмний хар тамхи юм” гэж бичсэн байдаг.

Ленин “Социализм ба шашин” нийтлэлдээ Марксын энэ үгийг яг давтан хэлсэн байдаг:

"Шашин бол амьдралын хэрэгцээ шаардлага ба ганцаардлаасаа болж бусдын халаасыг түнтийлгэхээр мөнхөд ажиллаж байх шахаанд орсон тэр олон хүмүүсийн дотоод сэтгэлийг нь бас дарлан боолчлох нэг хэлбэр юм. Байгальтай хийх тэмцэлдээ зэрлэг хүмүүсийн мэдлэгийн хүч нь хүрэхгүй байх нь бурхад, чөтгөрүүд болон ид шид гэх мэт зүйлүүдэд л найдах итгэлийг бий болгодогтой нэгэн адил дарлан мөлжигчидтэй хийх тэмцэлд мөлжигдөж байгаа анги давхаргууд юу ч хийж чадахгүй байгаа энэ байдал нь хойд насандаа сайхан амьдрах гэх мэтийн [хоосон] найдварыг гарцаагүй төрүүлж байдаг... Шашин бол ард түмний хар тамхи. Шашин бол капиталын боолуудын өөрсдийн хүн дүр төрхөө, хүнийхээ хувьд ямар нэг хэмжээний нэр төртэй амьдралыг шаардах эрхээ живүүлж байдаг сэтгэл санааны хямдхан муу нэрмэл [архи] юм".

Хүүхэд залуус хойч үеэ ядуу буурай Төвдийн шарын шашин, сүүлийн жилүүдэд гэнэн эрх баригчдын гайгаар гаднаас шинээр орж ирсэн гадаадын элдэв шашны урсгалуудаас аварч ингэснээрээ тэднийхээ ирээдүйн амьдрал хувь тавиланг, улс үндэстнийхээ хойч ирээдүйг аврах хэрэгтэй цаг аль эрт болжээ. Яланугуяа орчин үеийн хамгийн уршигтай нэгэн төрлийн мухар сүсэг болох “Үл үзэгдэх гарын зохицуулалттай ардчилсан зах зээлийн шашин”-ыг үнэмшиж түүгээр үзэл баримтлалаа, чиг баримжаагаа, цөөн хэсэг нь эрх мэдлийн бамбайгаа хийж яваа цагт бидэнд юу ч тус болохгүй, биднийг нийтлэг харанхуй ирээдүй тосож байгаа гэдгийг аль болох олон хүмүүс ойлгож ухаарч байж л бид өнөөгийн энэ балчиг намгаас гарах боломжтой юм. Хэрэв энэ намгаас сугаран гарч чадвал бидний хамтын зам мөр өмнө маань улам тод зурайн харагдах болно оо.

Бид ухаалаг, тэнгэрлэг эртний агуу ард түмэн гэдгээ дахин батлах цаг ирээд байна.


 

Сэтгэгдлүүд  

Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-02 20:39
1641 оноос 1921 он хүртэл 280 жил ШАРЫН ШАШНЫ МУНХРУУЛГАД нэвт автагдсан Монголчууд бид мориндоо мордож дэлхийн талыг цэрэг зэвсгийн хүчээр засаглаж явснаа мартаж мансуураад БӨӨС ХУУРСАА хүртэл алж чадахаа байтлаа номхон хүлцэнгүй ховсдуулсан хүн сүрэг болж ТӨВД буюу ХАРИЙН шашинд оюун ухаанаа хайрцаглуулж оюун ухааны гуйланчлалд нэрвэгдэж өсөн үржихүйн түлхүүр болох БЭЛГИЙН АЖИЛ-аа хүртэл нүгэл гэж үзэхдээ тулж СӨНӨЖ УСТАЖ байсан гашуун түүхтэй ард түмэн билээ. 8-р Богд Төвд аавтай Төвд ээжтэй Төвд гентэй хүн байсаар атал 1911 онд түүнийг хаан ширээнд залахад ЧИНГИС ХААНЫ АЛТАН УРГЫН ХҮН ГЭЖ нийт Монголчууд итгэж байжээ. Учир нь 1-р Богд буюу ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР Чингисийн алтан ургийн хүн байсан тул 8-р дүр нь бас л ЧИНГИСИЙН АЛТАН УРГИЙН ХҮН БОЛЖ ТААРЧ БАЙНА. ШАШИН ИЙМ БУЗАР ХАР ТАМХИ учраас Төвд ген Монгол ген болж хувирч байгаа юм. Бид өдгөө Есүс гээд их далжигнаад байвал хэдэн жилийн дараа нэгэн Америк би ЧИНГИСИЙН АЛТАН УРГИЙН ХҮН байна гээд гараад ирнэ гэж мэд. Энэ бол ШАШИН
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
эволюци
0 # эволюци 2012-04-04 21:36
Хүмүүс мөнгө, хөрөнгө нэг их хураадаггүй байж л дээ. САЙХАН СЭТГЭЛИЙН үүднээс нэг юм хийх гээд хүмүүсээс мөнгө татжээ. Тэгсэн чинь л гэнэт “түүнийхээ” ид шидийг үзэж гэнэ. Ингээд л хамаг бужигнаан эхлэж. Нөгөө сайхан сэтгэл ч байхгүй болж гэнэ. Юун тэрний манатай аймшгийн завгүй хүн ч биш бүүр амьтан болж хувирав.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-08 17:20
Бурхангүйчүүд 1924-1990 онуудад маш их хөгжил дэвшил авчирч шинэчлэлт хийсэн- Тухайлбал : Атар газрыг эзэмшиж анх Монголчууд улаанбуудайн дотоод хэрэгцээгээ хангаж гадаадад экспортолсон. Бурхангүйчүүд Ар Монголын тусгаар тогтнолыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлж чадсан- Бурхангүйчүүд анх Монгол улсыг бүхэлд нь хэрсэн ЕВРОП стильтэй боловсрол болон эрүүл мэндийн системтэй болгосон- Бурхангүйчүүд анх удаа ҮНДСЭН ХУУЛЬТ бүгд найрамдах засгийг Монголд хэрэгжүүлсэн.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-08 17:21
Хэрэв 1924 онд Бурхангүйчүүд Оросоос тусламж авч шарын шашныг хүчирхийллийн аргаар устгаагүй бол ХХ зууны турш Монгол улс Түвд шиг ХААНТ засагтай дундад зууны хоцрогдсон улс хэвээр үлдэж одоо ХЯТАД-н бүрэлдэхүүнд байж өөртөө засах эрхийн төлөө тэмцэж байх байсан юм- Аз болоход ТЭР ҮЕИЙН СУУТ СЭТГЭГЧИД шарын шашныг өгөөшөнд хаяж ТУСГААР ТОГТНОЛ-оо аварч чадсан юм.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-08 17:23
Бурхангүйчүүд Монгол хүнийг сансарт нисгэж , Монголчуудыг ТУЛГА-наас нь салгаж зуух яндан, пийшин зуух, плетиктэй болгож Монгол улсын бүх аймаг сумдыг холбосон ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ШУГАМ татаж , Аймгийн төвүүд рүү УБ-с цагаан онгоц , сумын төвүүд рүү аймгаас ногоон онгоц нисгэж Монгол хүний амьдралыг үлгэрийн юм шиг өөрчилсөн билээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-08 17:29
Түүхч Д.Дашбадрах агсны тооцоогоор Богд Хаан засгийн үед “Түшээт хан аймагт хутаг хувилгаад 21, түүний удаа дараа хувилсан 64, Сайн ноён хан аймагт 20, хувилсан 80, Засагт хан аймагт 6, хувилсан 35, Сэцэн хан аймагт 13, хувилсан 66, Их шавьд тамгатай тамгагүй хутаг хувилгаад 7, хувилсан хутагт 38” байсан юм шүү дээ. Үүнээс үзэхэд Ар Монгол ШАШИНД живсэн байжээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Unenbat
0 # Unenbat 2012-04-14 11:30
Sharyin shashin geechiin talaar bichsen sanaa onootoi chini
margah yum alga.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Paul
0 # Paul 2012-04-14 11:36
Harin BIBLI-iin talaar yamar medeeleltei humuus ve?

Kommunizmyi uzel surtal SHASHIN bish gej uu?

Secular evolution SHASHIN bish uu?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
admin
0 # admin 2012-04-19 16:51
Quoting Unenbat:
Sharyin shashin geechiin talaar bichsen sanaa onootoi chini
margah yum alga.

Үнэнбат аа! Чөлөөт зах зээлийн эдийн засгийн цаад зарчмуудыг судалж ойлгохыг зөвлөж байна.Одоо хүмүүст ардчилал=чөлөөт зах зээл гэж ойлгуулчихсан юм. Харин тэгээд яг яаж ажилладаг юм бэ, наадах чинь ийм ийм талаасаа нийгмийн олонхид ашиггүй тэднийг шулах заль байна гэхээр ҮЛ ҮЗЭГДЭХ ГАР зохицуулана гэдэг. Судлаад хэрэв үүнийг нь сайн ойлговол энэ бүхэн нь шал худлаа ер нь бодит байдал дээр огт боломжгүй, шал өөр зорилгыг нуух гэсэн халхавч болохыг ойлгоно. Та ч гэсэн ойлгож чадах эрүүл ухаан бий гэдэгт эргэлзэхгүй байна. Тэд хүчтэй нөлөөтэй байгаа, гэхдээ энэ тогтоцоо нь шударга үнэн дээр үндэслэсэн гэсэн үг огт биш юм. Амжилт хүсье
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-21 21:20
Коммунизмийн үзэл суртал Барууны үзэл суртал 2 хоёулаа орчин цагийн шашин бөгөөд уламжлалт шашин дээр тулгуурласан байдаг. Анхааралтай сайн судлаарай.Хятадын ЗГ коммунизмийн үзэл суртал болон барууны үзэл суртлын алиныг ч дагаагүй өөрсдийнхөө язгуур өгөгдөлд тохирсон бодлого явуулсан тул дэлхийн 2 дахь том эдийн засагтай болсон. Чингисийн Монгол Дэлхийг байлдан дагуулахдаа харийн үзэл суртлыг сохроор дагаагүй өөрийнхөө дотоод мөн чанараас үүх түүхээс урган гарсан ӨӨРИЙН ГЭСЭН ӨВӨРМӨЦ үзэл номлолыг бий чадсан юм.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
уншигч
0 # уншигч 2012-12-15 01:28
иргэны хувьд шашныг 2 хуваадаг нэг нь мухар сүсэг цаг үрсэн мунхруулгаар дүүрсэн судрууд бий нөгөө нь эртний мөхсөн иргэншилын технологийн бүтээлүүд бдаг ардын эмнэлэг тоо одон орон сэтгэл судлал ирээдүйн зөгнөлүүд бодлын хүчээр соронзон хуримтлуулах тухай далд бүтээлүүд орчин үед хэрэгтэй гэж боддог Төвдийн шарын шашнаас бид хол баймаар бна Далай лам Төвдүүд тусгаар тогтнолоо алдсан алдаагаа Монголчуудаар засах бодлого явуулдаг гэдгийг сүсэгтэн олон мэдмээр л бгаа юм
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ЗОЧИН Гайхалтай_д
0 # ЗОЧИН Гайхалтай_д 2013-01-26 17:15
Бурхангүйчүүдийн авчирсан гээд байгаа хөгжил гэж юу вэ.энэ хэдхэн жилийн амьдрал Монголчуудын үндсэн уг чанарыг ямар их өөрчилсний үр дүнг одоо бид харж байна бусуу.Шашин бол ойлгомжтой. тэр бол хүн төрөлхтөнийг нэг доор цуглуулж барьж байх гэсэн өгөөш.Ялангуяа монголчуудад бурхангүйн үзэл буюу хэнээс ч айдаггүй хүндэлдэггүй бодол байж бүүр ч болохгүй юм шигээ.Тэгэхээр миний бодлоор тэр нэг буруу гаарвал яаж ч магадгүй хүчийг зөв чиглүүлэх хүндэтгэл ухамсар заавал байх ёстой.тэр үндсэн мөргөл шүтээн болох тэнгэр үзлийг харин ч төлөвшүүлэх хэрэгтэй байх гэдэг миний бодол
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Цолмон
0 # Цолмон 2013-05-12 19:37
Quote:
... Шилбүүрт туугдах ойлголт байж болохгүй. Хүн гэдэг нэр төрөө бодсон ч, өндөр язгуурт гарал үүслээ бодсон ч шилбүүрийг атгаж сүргийг тууна уу гэхээс шилбүүрт шавхчуулж хаашааг мэдэхгүй чиглэлд туугдаж болохгүй. Шилбүүрт туугдаж, хороонд хашигдах хонин сүрэг эцэст нь хэзээд бойны газарт л хүргэгддэг. Эзэнд хонин сүрэг хэрэгтэйн учир тогоо тослоход оршдог. \Хэзээд нядалж иддэг хэзээ идэхээ эзэн мэддэг\
biznetwork.mn/topic/show/39659/2
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Цолмон
0 # Цолмон 2013-05-15 14:43
Нийтлэлээс ишлэл аваад
Quote:
“Үл үзэгдэх гарын зохицуулалттай ардчилсан зах зээлийн шашин”-г үнэмшиж түүгээр үзэл баримтлалаа, чиг баримжаагаа, цөөн хэсэг нь эрх мэдлийн бамбайгаа хийж яваа цагт бидэнд юу ч тус болохгүй,
"Сэрсэн Монгол" сэдвээс ишлэл зөөв
Quote:
тэгээд эдийн засгийн алуурчидын золиос болоод дуусах гашуун хувь тавилангийн өмнө бууж өгөх үү? Аль эсвэл дахиад аврагчдыг бэлтгэх үү? яг л тэртээд Хубилай сэцэн хааны ордонд олон шашныг уралдуулан сонголт хийсэн шиг одоо ноёлох энэ олон шашин дундаас дахиад уралдуулан сонголт хийх үү?
biznetwork.mn/topic/show/39552/9
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ганаа
0 # ганаа 2013-07-23 17:42
Шашны талаар зөв асуудал хөндсөн байна.Ялангуяа Лат,Америк,Африкийн улсуудтай хийсэн харьцуулалт.Мөн 8 р богдын асуудал тун зөв.Гэхдээ Христийн шашин тэр дундаа Протестант чиглэлийн хэлбэр нь Европын улсуудыг улмаар АНУ г өнөөгийн хөгжилд хүргэсэн/дам утгаараа/ гэдэг. ЁС суртахуун,ажил хөдөлмөрт хандах хандлага,гэр бүлийн хариуцлага г.м-ээр
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
модератор
0 # модератор 2013-07-24 21:40
Quoting ганаа:
Шашны талаар зөв асуудал хөндсөн байна.Ялангуяа Латин Америк,Африкийн улсуудтай хийсэн харьцуулалт.Мөн 8 р богдын асуудал тун зөв.Гэхдээ Христийн шашин тэр дундаа Протестант чиглэлийн хэлбэр нь Европын улсуудыг улмаар АНУ г өнөөгийн хөгжилд хүргэсэн/дам утгаараа/ гэдэг!!???...ЁС суртахуун,ажил хөдөлмөрт хандах хандлага,гэр бүлийн хариуцлага г.м-ээр?????

:laugher2: Та гүнзгий эндүүрч төөрөлдөж байна!! Сайн ухаж судалж үзвэл чухамдаа христийн шашны уламжлалт үнэт зүйлүүд /мөнгө хүүлэхийг асар хүнд ялд тооцох, ижил хүйстэн садар самууныг жигшиж гэр бүлийн үнэт зүйлүүдийг дээдлэх, материалаг эд хөрөнгө баяялагийг төлөө юу ч хийхээс буцахгүй байхыг жигшиж тамын нүгэлд тооцох гэх мэт/-ийг эсэргүүцсэн протестант /протест - эсэргүү гэсэн үг/ урсгал бол жүүдийн үзэл нэвт шингэсэн, өнөөгийн араатан шиг зэрлэг капитализм, мөнгө хүүлэн шимэгчдийн жинхэнэ ёс суртахуун, оюун санааны ичээ нь юм. Таны толгой "зууван байнаа", тархины угаалгынх нь ээлжит нэг золиос болжээ, та :doubledown:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Саруул сэтгэлгээ
0 # Саруул сэтгэлгээ 2013-12-24 03:16
Шашин бол дэмийрэл Моноглын ард түмнийг энэ хэдхэн шашинаар биш зөв ёс суртахуунтай үзэл баримтлалаар явуулах хэрэгтэй уламжлалт болсон Бөөгийн тэнгэр үзлийг Шинэ Монгол загвараар үүсгэх хэрэгтэй боломж олдвол ядах юм үгүй.Ер нь аль аль талдаа Монгол загварыг гагаж ирэх нь чухал байна.Бусдын замаар явна гэдэг бол сүйрэл шүү дээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
.
0 # . 2014-12-25 23:28
БОЛОР АХ, ТА ЯАГААД СТӨ НД ТҮМЭН ОЛОНДОО ЗОРИУЛЖ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЛЕКЦ ТАВИЖ БОЛДОГҮЙ ЮМ БЭ ??? БОЛОХГҮЙ ЮУ БАЙНА ???
МОНГОЛД ХҮМҮҮСТ НОМ УНШИХ ЦАГ БАЙХГҮЙ БАЙНА Ш ДЭЭ !
БАЯРХҮҮ АХТАЙ ЯРИЛДАА. ЭНЭ УЛС ОРОН МӨХЛӨӨ !!!!!!!!!!!!!!!!!!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Zochin
0 # Zochin 2015-08-08 22:49
Бурхангүй үзлийг баримтлагчдын буруу байсан гэдгийг дэлхий олон сая хүнээ алдан байж ухаарсан. Гэхэд л бурхангүй үзлийн эцэг болсон хүмүүсийн ишлэлийг бичээд л явж байх юм. Манайд бурханлаг үзэл нь утгаараа явж чадахгүй л байна л даа. Мухар сүсэг давамжгайлсан үзэгдэл их байна. Тийм болохоор тэрийг давхардуулж ойлгоод байх шиг.

Хариу: Монголчууд бид Мөнх Тэнгэрийн шүтлэгтнүүд, эзэн Чингис хаанаа дээдлэн шүтдэг хойч үр сад нь билээ.... төвдийн шарын шашиныг манж-хятадууд санаатайгаар тулгаж бидний өвөг дээдэс /наад захын жишээ нь Батмөнх, Лигдэн хаад, Цогт хун тайж гэх мэт/ 70 гаруй жил тэмцсний эцэст 1640-өөд онд Монголыг эзлэн авсан шүү дээ. Тэр цагаас хойш Монгол үндэстэн 1921-37 он хүртэл унтарч мөхөж байсан үндэстэн байсан нь түүхэн үнэн!!!!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
asfwaeg 119.40.97.120-д
0 # asfwaeg 119.40.97.120-д 2015-08-10 11:32
Мухар сүсэгтэн таны төсөөлж байгаа шиг "ямар ч зорилгогүй зүгээр л юм!!! тэр тусмаа шашны номлол, үзэл суртал энэ дэлхий дээр хаана ч байхгүй ээ!!!". Зөрүүд тэнэгт бодит байдлыг хэлж ойлгуулах гэж оролдох нь сохор хүнд лаа асааж унах гэж байгаа ангалыг нь харуулах гэж оролдохтой яг ижил юм даа...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ss
0 # ss 2015-10-22 10:08
Та бөө мөргөлийг юу гэж боддог вэ? Монголчууд бид нар шүтэх хэрэгтэй юу
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
админ
0 # админ 2016-07-18 11:22
Quoting ss:
Та бөө мөргөлийг юу гэж боддог вэ? Монголчууд бид нар шүтэх хэрэгтэй юу

Их Монгол улсыг байгуулсан - Мөнх тэнгэр - Чингис хаанаа монгол хүн бүр шүтэн дээдлэх ёстой гэж боддог
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг