Номын нэр: Эрин  цагийн  дуудлага
Оригинал нэр: Zeitgeist / Цайтгейст
Автор: Питер Дж. Мерола ба бусад эрдэмтэд, судлаачид /АНУ/
Гарсан он: 2007-2011
Орчуулсан: Х. Болорболд
ISBN:  976-99929-4-552-4 (мон.)
Хэвлэгдсэн он: 2011 
Хуудасны тоо: 297

 

 ОНЦ СОНИРХОЛТОЙ, ДЭЛХИЙН 200 САЯ ХҮНД ХҮРСЭН
ЦАЙТГЭЙСТ - ЭРИН ЦАГИЙН  ДУУДЛАГА ШИНЭ НОМ ... 
ОЛОН БАРИМТУУД АНХ УДАА МОНГОЛ ХЭЛ ДЭЭР !!! 

 Энэхүү 3 ангит баримтат киног бүрэн орчуулж ном болгосон ба энэ номонд хүн төрөлхтний түүхэнд загалмайтны шашны гүйцэтгэж ирсэн үүргийн тухай, өнөө үед дэлхий дахинд өрнөж байгаа санхүү - эдийн засаг - улстөр - нийгмийн хямрал мухардлын цаад шалтгаануудын тухай, орчин үеийн мөнгө-банк-санхүү-эдийн засаг-улстөр-нийгмийн удирдлагын тухай, түүний далд арга зарчим ба цаад мөн чанарын тухай өгүүлдэг. Энэ бүхэн жирийн хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа ба тэднийг ойрын ирээдүйд чухам юу хүлээж байгаа зэрэг өнөөгийн тулгамдсан олон чухал асуудлуудыг баримт нотолгоонуудад тулгуурлаж судлан тайлбарладаг. Одоо дэлхийн олон оронд 200 гаруй сая хүнд хүрээд байгаа энэ алдарт бүтээлийг орчуулж Монгол улс, эх орныхоо хувь заяа, амьдарч байгаа нийгэм, өнөө ба ирээдүй хойч үедээ санаа тавьж явдаг өргөн олон түмэнд зориулж байна.

(Энэ номонд орсон олон баримтууд монгол хэл дээр анх удаа гарч байгаа бөгөөд та бүхэн цааш нь ишлэлүүдийг бас ашиглан дэлгэрүүлэн судлах боломжтой.)

 

ЦАИТГЭЙСТ - ЭРИН ЦАГИЙН ДУУДЛАГА 
 /баримтат номын хэсгээс/

Хүмүүс бид энэ Дэлхий дээр чухам хэн юм бэ, хаанаас ирсэн, мөн хаашаа явж байгаагаа эргэцүүлэн бодох тусам биднийг хууран мэхэлж байна даа гэдгийг улам бүр ойлгон ухамсарлаж бодит байдал үүнийг дахин дахин нотлон лавшруулж байдаг билээ...

Одоогийн энэ нийгмийн улстөр, эдийн засаг, хүний нийгмийн бараг бүх л байгууламжууд, үзэл суртлууд хүмүүс биднийг мэхэлж төөрөгдөлд дунд барьж байна...

Яагаад шашны энэ олон байгууллагуудыг хэн ч оролддоггүй юм вэ гэдгийг Та ер нь бодож үзсэн үү. Энэ дэлхийг тэмтрүүлээрээ ороосон шашны энэ олон шат дараалсан байгууллагууд хүмүүс бидний бүх зовлон зүдгүүр, өнөөгийн энэ хүнд хэцүү хямрал, мухардмал байдлын нэг гол шалтгаан нь болж байна.

Манай нийгэм дотор үйл ажиллагаагаа явуулж байдаг шашны эдгээр байгууллагуудыг бас л манай улсын Засгийн газрыг далдаас байгуулан удирдаж, өнөөгийн энэ боловсролын арчаагүй мухардмал системийг зориуд бий болгосон тэр л бүлэг хүмүүс - бүлэглэлүүд үгсэн байгуулсан юм. Тэд л шашны энэ олон сүм хийдүүд, номлогч нарыг санхүүжүүлж мөн удирдан залж байдаг юм.

Яагаад ийм байгаа юм бэ гэвэл тэр ихэс дээдэст Та болон таны гэр бүлийн хамгийн наад захын ч эрх ашиг огт падгүй байдаг бөгөөд үнэндээ бол тэд жирийн хүмүүсийн амь амьдралыг нулимдаг. Харин тэд хэзээд шунан тачаадаж ирсэн тэр зүйлдээ л улайрч байдаг юм шүү. Тэд нар даян дэлхийд үнэмлэхүй ноёрхлоо тогтоож дэлхийн бүх улс үндэстнүүдийг бүрэн эрхшээлдээ оруулж хянан захирч байхыг улайран тачаадаж байдаг.

Жирийн хүмүүс бид БУРХАН гэж нэрлэдэг энэ ертөнцийн тэр Агуу хүч чадлын тухай үнэнийг, цаад мөн чанарыг хүмүүсээс нууж биднийг зориуд буруу замаар хөтөлсөн байсан юм.

Би бурхан гэж юу юм бэ гэдгийг мэдэхгүй, гэвч би юу бурхан биш ээ гэдгийг харин сайн мэдэж байна!

Үнэн байдал нь хэрэг дээрээ ямар ч гашуун байсан, хэн ч түүнийг хэлсэн байг түүнийг Та заавал олж харж ухаарч ойлгох, өнөөгийн энэ амьдралаа шинээр ухаарсан нүдээр харах хэрэгтэй болоод байна! Эсвэл Та энэ амьдрал гэж төөрөлдөж байгаа эмгэнэлт тоглоомоо цаашид хэрхэн үргэлжлүүлэхээс тань үл шалтгаалан Та эрт орой хэзээ нэгэн цагт Ертөнцийн Шударга Үнэний өмнө зөрүүдэлж байгаагаа, төөрөлдөн мунхагласаар байгаагаа ухаарч ойлгох л болно оо!

Та жинхэнэ ёсоор зөв мэдээлэлтэй, мэдлэг боловсролтой болж цааш хувь хүний хувьд улам хөгжихийн хамт аливаа юмс, үзэгдлийн зөвхөн нүдэнд ил харагдаж байгаа тэр халхавчуудыг бус харин цаад далд мөн чанарыг нь ухаж ойлгон ухаарч эхлэх ба ингэснээр бүх зүйл танд ойлгомжтой болж эргэн тойрон тань худал хуурмагаар дүүрэн байгааг олж харах болно оо.

Та Үнэнийг мэдэж авч ухаарч ойлгох ёстой. Та Үнэнийг цаашид ч эрж хайдаг болох ёстой. Гагцхүү Үнэн л Таныг жинхэнэ ёсоор Эрх Чөлөөтэй Хүн болгож чадна!

Хүмүүс ямагт Үнэнийг эрэлхийлж Үнэний агуу их хүчинд итгэхийн оронд харин өнөөгийн энэ нийгэмд нэр хүндтэй гэх тэр зарим нэг хүмүүсийг сонсож уншиж тэдэнд итгэж найдаж бүх найдвар, горьдлогоо тавьж байсан цагт та бидний амьдрал улам л хэцүү болсоор байх болно оо! 

Бид Та бүхэнд Үнэнийг л хүргэхийг хичээж байна. Зөвхөн Үнэнийг л мэдээсэй гэж бид хүсэж байна.

Харин эндээс чухам ямар дүгнэлт хийх, цаашид яаж амьдрах тань Таны өөрийн тань сонголт юм.

Ер нь хүмүүс биднийг одоогийн энэ нийгмийн улстөр, эдийн засагт түгээмэл болсон, хүмүүсийн тархи оюун ухаанд зориуд суулгаж өгсөн олон ташаа ойлголтууд, үзэл суртлууд төөрөгдөл, мунхрал дунд барьж оюун санаа, үйл хөдлөлийг нь маань хүлж баглаж байдаг юм шүү. Энэ бүхэн бол өөрсдийгөө бидний дээд эздүүд гэж өргөмжилсөн тэр бүлэг хүмүүсийн зохиож элдэв арга бачаар нийгэм-хүмүүсийн ухамсарт суулгаж тэднийг харанхуй мунхаглал дунд барьж ирсэн тэр хулхи хуурмаг заль мэхүүд юм. Энэ бүхэн бол дэлхийн улс орнууд, ард түмнүүдийг хэдэн зуун жил мэхэлсээр ирсэн жинхэнэ том хуйвалдаан, зориуд ажиллагааны үр дүн юм аа!

Та бүхэн бараг бүгдээрээ худал амлалт, хоосон горьдлого төрүүлэгчдийн бүх цаг үеийн жинхэнэ үнэмлэхүй аварга - энэ шашны өмнө хулхиа буулган бэмбэгнэж байна. Үүнийгээ дахин нэг эргэцүүлэн бодоод үзээрэй...

Энэ шашин “тээр дээр тэнгэр дээр нэг үл үзэгдэх хүн байдаг, тэрээр та нарыг өдөр бүр, цаг минут бүр ажиглан харж байдаг, тэгээд энэ үл үзэгдэх хүнд таны хийж болох ба болохгүй зүйлүүдийг багтаасан нэг жагсаалт - ном байдаг” гэж номлож хүмүүсийг ямар ч эргэлзээгүйгээр шууд үнэмшиж итгэхийг шаардаж байдаг. Хэрэв Та энэхүү ном – жагсаалтаас нь ердөө өчүүхэн зөрөх л юм бол “маш халуун, гал утаа болсон, гагцхүү зовлон шаналал дүүрэн нэгэн “онцгой” газар буюу там-д очих болно. Бурхан таныг үүний чинь төлөө гэсгээж халуун галд шатаж утаанд нь хахаж цацан орилж зовж шаналж үхүүлэхийн тулд тийш илгээх болно”...гэж бидэнд номлож байдаг шүү дээ.

Тэд "Бурхан танд “хайртай шүү” гэж номлож үнэндээ бол тавлаж байдаг. Тэр таныг өөрийнхөөрөө "далдуур” хайрлаж байдаг гэдэг биз дээ. Харин та үүнийх нь төлөө түүнд мөнгөө л төлж байх хэрэгтэй гэдэг! Бурханд нь мөнгө доллар дандаа хэрэгтэй байдаг гэдэг шүү дээ...

Энэ бурхан нь бүхнийг мэддэг, бүгдийг чаддаг мөн хамгийн хамгийн хамгийн мэргэн ухаантай гэдэггүй бил үү!?  Харин тэгсэн мөртлөө ганцхан мөнгөний асуудлаа л шийдэж чадаагүй гэнэ ээ !?... :laugher2:

Шашин мөнгийг тэрбум тэрбумаар нь залгиж байдаг. Шашин гэхдээ ямар ч татвар төлдөггүй. Гэсэн ч түүнд мөнгө дандаа, байнга, цаг үргэлж, ямагт л дутагдаж байдаг гэнэ ээ..!? 

  Тийм ээ, ШАШИН бол ЖИНХЭНЭ МАШ ТОМ ЗАЛЬ МЭХ юм.

 

I  БҮЛЭГ.  ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЯРИГДАЖ БАЙСАН ХАМГИЙН АГУУ ТҮҮХ

Нар. Манай эриний өмнөх 10 мянган жилийн тэртээгээс хүн Нарыг шүтэж түүнд мөргөж байсныг гэрчлэх хад чулуун дээр бичиж сийлж үлдээсэн түүхийн олон баримт байдаг. Яагаад гэдэг нь маш ойлгомжтой юм. Учир нь өглөө бүр нар мандаж гэрэл гэгээ, дулааныг авчирч хүмүүсийг хүйтнээс мөн араатан амьтад дүүрэн байдаг харанхуйгаас аварч байжээ. Иргэншлийн бүр эхэн үед хүмүүс наргүй бол ургац ургахгүй, дэлхий дээрх амьдрал бүр алга болно гэдгийг сайн ойлгож байжээ. Энэ ойлголт хүн төрөлхтний бүх түүхийн турш Нарыг хамгийн их шүтдэг мөргөлийн зүйл болгосон юм. Үүний зэрэгцээ хүмүүс тэнгэрийн оддын тухай бас мэдэж байлаа. Одод тэнгэртээ яаж шилжин хөдөлж байгааг ажиглан сар бүтэн гарах, сар хиртэх зэрэг ирээдүйд болох зүйлийг урьдчилан хэлж чадаж байв. Ингээд хүмүүс оддыг өөрсдөдөө тохируулан хэсэг хэсгээр нь багцалж өнөөдрийн бидний мэдэх ордууд болгон авч үзэх болсон байна.

Энэ бол хүн төрөлхтний хамгийн эртний билэг тэмдгүүдийн нэг нарны тэнхлэгийн чагт юм. Энэ чагт Нар хэрхэн нэг жилийн дотор 12 гол ордыг тойрдгийг үзүүлдэг ба мөн 12 сар, 4 улирал, өдөр шөнө хоёр тэнцэх өдөр, хамгийн богино өдрийг илэрхийлж байдаг. Зодиак гэдэг нь грек хэлээр амьтдын хүрээ гэсэн үг ба энэ нь эртний хүмүүс ордуудыг хүн ба амьтдаар төлөөлүүлж үздэг байсантай холбогдож үүссэн байна. Өөрөөр хэлбэл эртний соёл иргэншил нар ба оддын хөдөлгөөнийг ажиглаж байсан төдийгүй тэдгээрийн хөдөлгөөнийг тайлбарлах үлгэр домогтой бас холбож ярьж ойлгодог байжээ. Нарыг энэ дэлхий дээрх амьдралыг бий болгож түүнийг хамгаалж байдгийн хувьд үл үзэгдэгч нэгэн Бүтээгчийн элч гэж үзэж нарны тусгалыг хүн төрөлхтнийг аврагч хэмээн дээдэлж байжээ. Тийнхүү 12 ордыг нар нэг жилд дайрч өнгөрөх хугацааны үеүд гэж үзэж яг энэ үед байгаль дээр байнга тохиолддог зүйлтэй холбон тайлбарладаг байсан байна.

Жишээлбэл хаврын борооны үетэй Ихрийн орд таардаг байна.

Энэ бол МЭӨ 3 мянган жилийн тэртээх эртний Египетийн нарны хаан Гор. Тэр бол хүнээр хэлбэржүүлсэн Нар ба харин түүний амьдрал бол тэнгэрийн мандал дахь нарны хөдөлгөөнийг үлгэрчлэн хэлсэн домог юм. Эртний Египетийн дүрс бичгийн дотроос энэ тухай гэрчлэх баримтуудыг олныг олж болно. Гор-т Сэт гэгч шөнийн харанхуйг билэгдсэн нэг дайсан байжээ. Домог ёсоор өглөө болгон Гор Сэтийг ялдаг байсан ба харин орой болоход Сэт Горыг ялж түүнийг газар доорх хаант улс руу илгээдэг байжээ. Гэрэл харанхуй хоёрын тэмцэл өөрөөр хэлбэл сайн үйлс муу явдал хоёрын тэмцэл ард түмнүүдийн аман зохиол, үлгэр домогт өөр өөр илэрч байсаар өнөөг хүрч ирсэн байна. Товчхондоо бол Горын түүх ийм л юм:

Тэрээр Изида Мария Дарь эхээс 12-р сарын 25-нд төрсөн байна.

Түүнийг төрөхөд дорно зүгт нэгэн од ассан.

Аврагчийн төрсөн газрыг 3 хаан олсон.

12 настай байхдаа тэрээр баячуудын хүүхдүүдийг сургаж байсан.

Ану гэгч хүнээс сэтгэлийн ариуслыг мэдэж авсан.

Удалгүй тэрээр 12 шавьтай болж их олон газраар аялж ид шидийг бүтээж байсан.

Тэрээр өвчтэй хүмүүсийг эмнэж, усан дээгүүр явж байжээ.

Гор бол Үнэн, Гэрэл гэгээ, Бурхны Хүү гэх мэт олон янзын өөр өөр нэртэй байсан.

Тифон урваж түүнийг барьж өгч цовдлуулсан.

Тэрээр 3 өдрийн дараа нас барж, оршуулсан.

Харин дараа нь дахин амилсан.

Гор анхных нь байсан эсэх нь тодорхойгүй ба гэвч иймэрхүү нийтлэг шинжүүд олон янзын соёл дотор, түүний дотор олон янзын бурхдын түүхэнд дайралддаг тул тэдгээрийг нэг төрлийн домогт хамааруулж авч үзэж болох юм.

 

МЭӨ 1200 жилийн өмнөх Грекийн бурхан Аттис:

Ариун дарь эхээс 12-р сарын 25-нд төрсөн.

Цовдлуулсан.

З дахь өдөр нь нас барж, оршуулсан.

3 өдөр булшинд байгаад дахин амь орсон. 

 

МЭӨ 900 жилийн өмнөх Энэтхэгийн бурхан Кришна:

Дивака хэмээх ариун дарь эхээс төрсөн.

Төрөх үед нь дорно зүгт нэг Од гарч ирсэн.

Тэр өөрийн шавь нартайгаа ид шидийг бүтээж байсан.

Нас барсныхаа дараа дахин амилсан.

 

МЭӨ 500 жилийн тэртээх Грекийн Дионис бурхан:

Ариун дарь эхээс 12-р сарын 25-нд төрсөн.

Өөрийн шавь нартайгаа олон газраар явж усыг дарс болгох гэх мэт ид шидийг бүтээж байсан.

Түүнийг хаадын хаан, бурхны ганц хүү Альфа/Омега гэх зэргээр нэрлэж байсан.

Нас барсныхаа дараа дахин амилсан.

 

МЭӨ Персийн бурхан Митра:

Ариун дарь эхээс 12-р сарын 25-нд төрсөн.

12 шавьтай байсан.

Олон газар явж ид шидийг бүтээж байсан.

3 өдрийн турш нас барж дараа нь амилсан.

Түүнийг бас Гэрлийн хүү гэх зэргээр нэрлэж байсан.

Сонирхолтой нь түүнд мөргөх өдөр бол Бүтэн сайн өдөр байжээ.

Үнэн хэрэг дээрээ дэлхий дээр янз бүрийн цаг үед байсан Аврагч бурхад бүгд энэ домгийн аль нэг хувилбарт нь багтаж байдаг.

Тэгвэл энэ бүх түүх домогт яагаад тийм олон ижил зүйлүүд давтагдаж байна вэ?

Яагаад ариун дарь эх бурхныг заавал 12-р сарын 22-нд төрүүлж, яагаад бурхан үхсэн байж байгаад 3 хоногийн дараа 12/25-нд амь ордог, яагаад бурханд 12 шавь дагалдагсад байсан гэх зэрэг асуултууд гарч ирж байна. /Жил бүрийн 12-р сарын 26-нд тэмдэглэдэг Зул сарын баяр ямар учиртайг одоо ойлгов уу !/

Үүнийг улам сайн ойлгохын тулд хамгийн сүүлчийн "нарны бурхан"-ыг авч үзэх хэрэгтэй.

 

Библи-д өгүүлэхдээ: Ариун Дарь Эх Ийсус Христийг 12-р сарын 25-нд Вифлиемд төрүүлжээ. Төрсөн даруй нь дорно зүгт нэгэн од гарсан ба түүгээр 3 Волхава хаан Ийсусын мэндэлсэн газрыг олж хүрч очжээ. Тэрээр 12 настайдаа баячуудын хүүхдүүдийг сургаж байсан ба 30 настайдаа Иоан загалмайлагч түүнийг загалмайлсны дараа тэрээр Бурханд үйлчилж эхэлсэн байна.

Ийсус Христос 12 шавьтай байсан ба тэдгээрийгээ дагуулан олон газраар аялж өвчтнүүдийг анагааж, усан дээгүүр явж, үхсэн хүмүүсийг амилуулах зэрэг ид шидийг бүтээж байжээ. Түүнийг Хаадын Хаан, Бурхны Хүү, Ертөнцийн Гэрэл, Альфа ба Омега, Бурхны ганц хүү гэх зэргээр нэрлэж байжээ.

Түүний шавь нарын нэг Жүүд урваж Христийг 30 мөнгөн зоосоор дайснуудад нь худалдсаны дараа /Библи-д ийнхүү жүүдийг хамгийн ёс суртахуунгүй, мөнгө зоосны төлөө хэзээд хэнээс ч урваж худалдахаас буцдаггүй, маш зальжин араншинтайгаар дүрсэлсэн нь тохиолдлын хэрэг огт бус бөгөөд энэ нь Европын ард түмнүүдийн түүхийн олон удаагийн гашуун сургамжуудаас үүдэлтэй/ түүнийг барьж авч загалмайд цовдолсон. Нас барсных нь дараа түүнийг оршуулсан ба 3 өдрийн дараа дахин амилж тэнгэрт гарсан гэж Библид өгүүлдэг.

 

Одоо энэ бүхнийг тайлъя: 1-рт, Христосын төрсөн түүх нь одон орон зүйн далд утга санааг илэрхийлж байна. 12-р сарын 24-нд  дорно зүгт шөнийн тэнгэрт гарч ирдэг од бол Орионы бүслүүрийн 3 одтой нэг тэнхлэг үүсгэдэг хамгийн тод од Сириус юм. Энэ 3 одыг эрт дээр үеэс одоог хүртэл 3 хаан гэж нэрлэдэг. Энэ 3 од хамгийн тод од Сириустай хамтран 12-р сарын 25-нд Нар мандах тэр газрыг зааж өгдөг. Чухам ийм учраас 3 волхова хаан дорно зүгт тэнгэрт гарсан тэр тод одыг даган явсаар Нар гарах буюу Бурхан /Христос/ мэндлэх газрыг олсон гэж библид номлосон ажээ.

Дева Мария Ариун дарь эх бол Дева орд /нэг хэсэг одуудыг холбоод Дева гэж нэрлэсэн/ юм. Эдгээр Дева ордын латин нэр нь Вирго гэдэг бол Ариун дарь эх гэсэн үг ажээ. Дева ордыг илэрхийлдэг эртний билэг тэмдэг бол жаахан өөрчилсөн М үсэг шиг дүрс юм. Учир нь Адонисын эх Мира, Буддын эх Мая бүгд М үсгээр эхэлдэг.

Дева бас Талхны байшин гэдэг ордтой бас холбогддог. Энэ ордыг гартаа буудай барьсан Дарь эхээр дүрсэлдэг. Түүний гарт байгаа буудай талхыг билэгдэх ба энэ нь 8, 9, 10-р сарын ургац хураах үеийг илэрхийлдэг. Харин Вифлием гэдэг латин үг яг Талхны байшин гэж орчуулагддаг. Вифлием бас Дева ордыг заадаг ба энэ нь түүний газар дээрх бус харин тэнгэр дээрх орон зайг заадаг гэсэн үг юм.

Хамгийн богино өдөр тохиодог, 12-р сарын 25-нд ажиглагддаг бас нэгэн сонирхолтой үзэгдэл бий. Зун нар өндөр байх үеэс өвлийн энэ өдөр хүртэл өдөр богиносох ба бөмбөрцгийн хойд талд бол нар өмнө зүг рүү хөдөлж байгаа мэт болж нар улам жижгэрч гэрэл улам бага өгдөг.

Эртний хүмүүсийн хувьд нарны илч гэрэл улам багасаж ургамал амьтан ургаж төллөхөө больж өвөл ойртох нь үхлийг билэгддэг байжээ. Үүнийг Нарны үхэл гэж ойлгодог байсан байна. Энэ нь нар өмнө зүг тийш 6 сарын турш шилжсээр байгаад тэнгэрийн мандалд хамгийн доод цэгтээ байрлах үе буюу 12-р сарын 22-нд тохиодог байна. Яг энэ үед сонирхолтой нэгэн үзэгдэл болдог ажээ. Энэ үед харахад нар өмнө зүг шилжин хөдлөхөө 3 хоног зогсоож байгаа мэт үзэгддэг байна. 3 өдрийн энэ түр зогсолтын үеэр Нар өмнө талын загалмай одуудын ордны орчим харахад хөдөлгөөнгүй мэт байдаг. Харин 12-р сарын 25-нд Нар өдөр уртсах, дулаан болж хавар ирэхийг урьдчилан зөгнөж хойд тал руугаа 1 градус хөөрдөг. Үүнийг Нар загалмайн дээр 3 хоног "үхээд" харин дараа нь дахин амилж тэнгэрт гардаг гэж домогт өгүүлдэг.

Ийм учраас Ийсус болон бусад бурхад загалмайд цовдлуулж 3 хоног нас барж харин дараа нь дахин амилдаг гэж библид үлгэр домогт өгүүлдэг байна. Харин Нар бөмбөрцгийн хойд талд өөрийнхөө хөдөлгөөний чигийг өөрчлөх үе нь хавар, зун болохыг зөгнөн хэлдэг байна. Гэвч нарны энэхүү буцалтыг хаврын өдөр шөнө тэнцэх - өөрөөр хэлбэл Пасха болтол баярлаж тэмдэглэдэггүй байжээ. Яагаад гэвэл энэ өдрөөс Нарны Гэрэл харанхуйг ялан бүрэн дийлж эхэлдэг өөрөөр хэлбэл өдөр шөнөөс урт болж байдаг билээ. Энэ нь хавар болж амьдрал сэргэж байхтай цаг хугацааны хувьд таарч байдаг

Одоо одон орон зүйн хамгийн тод билэг тэмдэг Ийсусын 12 шавийн тухай авч үзье.

Тэд бол Ийсус буюу Нарыг тойрсон тэнгэрийн 12 ордууд юм. Үнэн хэрэг дээрээ Библид 12 гэсэн тоо хаа сайгүй тааралдаж байдаг.

Зураг дээр Ийсус Христос /Нар/ өөрийн 12 шавь /тэнгэрийн оддын 12 ордууд/-тайгаа байгаа нь...
/тоолоод үзээрэй/

Библид өгүүлдэг бүх зүйлүүд бусад ном зохиолуудаас хамгийн илүү одон орон зүйтэй цаагуураа холбогддог. Жишээ нь, хэрэв нарны эргэлдэх хөдөлгөөний билэг тэмдэг болсон тэнгэрийн энэ 12 ордуудыг авч үзвэл энэ нь зүгээр ч нэг нарны хөдөлгөөнийг тайлбарласан лавлах бичиг биш бөгөөд харин бөө удган шүтлэгтнүүдийн билэг тэмдэг байсан, түүний товчилсон хэлбэр нь иймэрхүү хэлбэртэй байжээ.

Энэ чагт загалмай бол Христийн шашны билэг тэмдэг биш, харин бөө удган шүтлэгтнүүдийн тэнгэрийн ордуудыг дүрсэлсэн төсөөлөл дүрс юм. Ийм учраас эртний бурхны хөрөг дээр Ийсусыг Нар, Бурхны Хүү, Ертөнцийн гэрэл гэгээ гэж энэ загалмайн яг голд дүрсэлдэг байсан байна. Ийсус бол тэнгэрт гарсан Аврагч өглөө бүр ирж гэрлээ хайрладаг, харанхуйгаас Ертөнцийг авардаг, түүнийг үүлсийн цаанаас гарч ирэхийг харж болно гэх мэт зүйлийг Библиэс олж үзэж болно.

Библид байдаг одон орон зүй, одоор баримжаалах зүйн хамгийн чухал нэг хэлбэржүүлсэн домог бол эрин зууны тухай ойлголт юм. Зууны, эриний тухай ойлголт Библид их тааралддаг. Үүнийг ойлгохын тулд Прецесс буюу өдөр шөнө тэнцэх үзэгдлийг ойлгох хэрэгтэй. Дэлхийн хамгийн эртний соёл иргэншлийн нэг эртний египетчүүд ойролцоогоор 2150 жил тутам өдөр шөнө тэнцэх өдрийн өглөө Нар шинэ ордын зааж байгаа тэр газар мандаж гарч ирдэг гэдгийг мэддэг байжээ.

Энэ нь дэлхийн бөмбөрцөг өөрийн тэнхлэгээ тойрон алгуурхан савлах хөдөлгөөн хийдэгтэй холбоотой. Энэ циклд хэвийн жилийн циклтэй харьцуулбал ордууд эсрэг явдаг. Прецесс бүх 12 ордыг дайрч өнгөрөхөд ойролцоогоор 25765 жил хэрэгтэй. Үүнийг Платон жил гэдэг. Эртний хүмүүс үүнийг сайн мэддэг байжээ. Тэд 2150 жилийн хугацаа бүрийг нэг эрин гэж нэрлэдэг байжээ. МЭӨ 4300-2150 оны хоорондох үе бол Үхрийн орд байжээ. МӨЭ 2150 - МЭ 1 он хүртэл Хонины орд, харин МЭ 1 оноос МЭ 2150 буюу манай орд бол Загасны орд юм. Ойролцоогоор МЭ 2150 оноос Усан орд руу орох болно. Ийнхүү 3 эринийг дамжиж 4 дэх эринд орох хүртэлх хөдөлгөөнийг Библид билэгдэн тайлбарлаж бичсэн байдаг. Хуучин Гэрээнд бичсэнээр бол Моисей Синайн ууланд 10 чулуун дээр бичсэн тангарагтай ирсэн ба харин хүмүүс Алтан Үхэрт /жүүдийн мөнгөний бурхан-д/ мөргөж байсан нь түүнийг гайхшруулжээ.

Тэрээр иймээс уурлан хилэгнэж чулуун хавтгайнуудаа хага цохиж жүүдүүд ба түүний ард түмэнд энэ нүглээсээ цэвэршихийн тулд бие биеэ алахыг уриалсан байдаг. Библийн олон судлаачид түүний энэ хилэгнэсэн шалтгааныг израильчууд Идол/мөнгөний бурханд/-д эсвэл төстэй зүйлийг шүтэж мөргөж байснаас үүдэлтэй гэж тайлбарладаг. Жүүдүүд Алтан Үхэр/мөнгөний бурхан/-ээ бас ордтой холбосон байдаг. Мөн Моисей бол шинэ эрин болох Хонины ордыг билэгдэж байсан ба ийм учраас одоо ч жүүдүүд ёслолдоо хонийн эврийг хэрэглэдэг. Моисей Хонины ордыг билэгддэг ба хүмүүс шинэ эрин эхлэхэд бүх хуучин зүйлээ хаях хэрэгтэй болдог ажээ. Энэ шилжилтийг бусад бурхад мөн гэрчилдэг. Жишээлбэл Христийн бурхан Митра төстэй домогт үхрийг алж байгаар гардаг. Ийнхүү Ийсус Хонины ордыг халж шинэ эрин одоогийн Загасны эрин ирснийг тунхагласан байна. Ер нь загасны билэг тэмдэг Шинэ Гэрээнд маш олонтаа гардаг. Библид Ийсус 5000 хүнийг 5 бөөрөнхий талх, 2 ширхэг загасаар хооллосон тухай гардаг. Тэр Галилейд орж өөрийн сургаалыг номлож эхэлсний дараа 2 загасчинтай таардаг ба тэд түүнийг дагадаг. Та загасны хэлбэртэй Ийсусын ийм билэг тэмдэг машин дээр хүртэл байхыг олж харсан байх аа. Гэвч бид энэ билэгдэл чухам юуг илэрхийлж байгааг тэр болгон сайн мэддэггүй. Энэ бол бурхангүйчүүдын хувьд Нарны хаанчлалыг илэрхийлсэн билэгдэл юм. Түүнчлэн Ийсусын төрсөн цаг үе бол манай эрины тооллын эхлэл юм.

Библид бичсэнээр шавь нар нь түүнийг нас барахаас өмнө түүнтэй яаж уулзахыг асуусан байдаг.

Танай хотод домботой ус барьсан нэгэн хүн орж ирэх болно. Түүнийг даган байшинд нь орох хэрэгтэй гэж номлосон байдаг.

Энэ бол хамгийн сонирхолтой, одон орны нэг гэрчлэх баримт юм. Домботой ус барьсан хүн бол Бумбын орд юм. Түүнийг ус асгаж байгаа хүнээр голдуу дүрсэлсэн байдаг. Бумбын орд бол Загасны ордноос гарч Бурхны хүүгийн орох дараагийн орд юм. Учир нь Бумбын орд бол нарны эргэлтийн дагуух Загасны ордны дараагийн орд билээ.

Цаашаа явцгаая. Бид бүхэн Ертөнцийн төгсгөл ирэх тухай хэзээ нэгэн цагт сонсож байсан шүү дээ.

Библид бичсэнээр бол Ийсус хэлэхдээ “Би та нартай дэлхийн төгсгөл ирэн иртэл хамт байх болно” гэжээ. Гэвч англи хэл дээрх Библийн хувилбарт дэлхий гэсэн үгийг буруу орчуулсан гэж үздэг. Үнэн хэрэгтээ бол Эеон гэсэн латин үг байсан ба өөрөөр хэлбэл эрин гэж байжээ.

Үнэндээ бол Библид “Би та нартай энэ эринийг дуустал хамт байх болно” гэж Ийсус хэлсэн байжээ. Өөрөөр хэлбэл Ийсус Загасны ордноос дараачийн Бумбын орд руу шилжин орох хүртэл хамт байх болно гэсэн үг юм. Иймээс дэлхий ертөнцийн төгсгөл ирэх тухай үзэл номлол бол одон орны дээрх үзэгдлийг буруу орчуулж тайлбарласнаас үүдсэн алдаа юм.

Гэвч удахгүй болох гэж байгаа Ертөнцийн төгсгөл гэгчид итгэдэг 100 гаруй сая америкчуудад энэ тухай хэлэх гээд үз дээ !!! 

Цаашилбал Ийсус Христ болон түүний амьдрал ахуйн талаар одон орон зүйн утгаар библид бичсэн зүйлийн ихэнх нь эртний Египетийн бурхан Горын шууд хуулбар юм. Жишээлбэл Египетийн 3500 жилийн настай Угсори сүмийн ханан дээр ариун үр тогтолт, Горын төрсөн тухай, түүнд шүтэж мөргөдөг байсан тухай илэрхийлсэн билэгдлүүд олон байдаг.

Эхлээд Нарны элч Изида дахь эхэд удахгүй тэр Хорыг төрүүлэх болно гэж хэлжээ, үүний дараа ариун Сэтгэлт Нефа энэ дарь эхийн хэвлийд Хорыг ариун үр тогтолтоор бий болгосон гэдэг. Энэ үеэс л ариун үр тогтолт /Виржин/-ыг шүтэн мөргөж ирсэн байна

Энэ түүх Ийсусын ид шидийн хүчээр төрсөн тухай үлгэр домгийг яг давтдаг. Ер нь эртний египетчүүдийн мөргөл шүтээн, Ийсусийн түүх хоёр хоорондоо гайхалтай төстэй байдаг.

Шууд хуулбарласан энэ түүх /библи/ үүгээр зогсдоггүй. Ной-ийн түүх, энэ ертөнцийг нөмөрсөн асар их усан үер, түүнээс аврагдсан тухай түүх бүгд л эртний Египетийн уламжлалт шүтээний түүхтэй бараг адилхан байна. Үүнийг батлахын тулд хол явах хэрэггүй юм. Ер нь энэ талаар 200 гаруй гэрчлэх баримт байдаг байна.

Жишээ нь, МЭӨ 2600 жилийн өмнөх Гигламены домог түүхийг авч үзье. Энэ домогт бурхан дэлхийг асар их усанд живүүлсэн тухай, алтан тэвшин дээр гарч аврагдсан хүн, амьтан тэр байтугай түүний илгээсэн тагтааны тухай гардаг. Энэ бүх үйл явдлыг өгүүлсэн домог түүх бусад давхацдаг зүйлүүдийн хамт Библид хожуу орж иржээ.

Мойсейн төрсөн түүх бол бас тэндээс авсан домог юм. Мойсейг төрсний дараа түүнийг алагдахаас аварч сагсанд хийгээд голд тавьж урсгасан тухай, харин түүнийг хааны охин олж авран яг хан хүү мэт өсгөсөн тухай Библид гардаг билээ. Яг энэ түүх МЭӨ 2250 жилийн тэртээх Египтийн Саргон бурхны домогтой давхацдаг. Саргоныг нялх байхад нь амийг нь аврахын тулд түүнийг сагсанд хийж голоор урсгасан ба дараа нь хааны дунд эхнэр Аки олж өсгөсөн гэж энэ домогт өгүүлдэг. Түүнээс гадна Библид Мойсей 10 хууль гаргасан тухай гардаг билээ. Гэвч бурхны энэ хуулийг уулан дээр өгсөн тухай нилээд өмнө нь мөн тэнд бичсэн байдаг. Мойсей бол эдгээр түүх домогт гардаг хууль гаргасан хувилгаануудын зөвхөн нэг нь юм. Энэтхэгийн Ману, Грекийн Минос, Египтийн Мисэс бүгд л бурхны 10 хуулийг хүмүүст авчирч өгсөн гэж домогт гардаг.

Эдгээр бурхны 10 хуулийг бол Египетийн “Үхэгсдийн ном” гэдэг бүтээлийн 125 бүлгээс шууд хуулбарлаж авсан байна:

Би хулгайлахгүй гэдэг нь - Бүү хулгай хий болсон.

Би алахгүй гэдэг нь  - Бүү хүний амь бүрэлгэ болсон.

Би худал ярихгүй гэдэг нь  - Бүү худал хэл болсон..........

Яг ийм байдлаар цааш үргэлжилнэ.

Ийнхүү эртний Египетийн шашин мөргөл шүтээн бол Жүүдизм болон Христийн шашны үндсэн эх сурвалж болдог байна. Эдгээр шашны ойлголт, нэр томьёо, зан үйл бол Жүүдизм ба Христийн шашин үүсэхээс бүүр өмнө байсан Египетийн шашны холбогдох нэр, зан үйлийн хуулбар юм.

Христийн шашны анхны үндэслэгчдийн нэг, нэрт түүхч Жастин Мартир /МЭ 100-165/ өөрийн бүтээлдээ ийн бичиж байжээ:

"Бид бүгдийн багш Ийсус Христос ариун үр тогтолтоос хүн болж мэндэлж, дараа нь цовдлуулж нас бараад дахин амилж тэнгэрт гарсан тухай бид ярихдаа та нарын Юпитерийн хүүд мөргөж, юунд шүтэж итгэж байдгаас тань өөр ямар нэгэн зүйлийг батлах гээгүй юм".

Тэрээр өөр нэг бүтээлдээ ийн бичиж байжээ:

"Түүнийг ариунаар үр тогтсон Дарь эх төрүүлснийг Персес хэрхэн яаж төрсөнтэй адилтгаж ойлгох хэрэгтэй".

Жастин Мартир ба эртний христийн шашны дагагсад өөрийн шашинд бурхангүйчүүдийн буюу Египтийн шашинтай төстэй олон зүйл байгааг мэдэж байжээ. Гэвч Жастин Христийн энэ дэлхийд ирэхийг чөтгөр урьдчилан мэдээд бүх зүйлийг хольж хутгаж будлиантуулсан юм гэж бичиж байжээ.

Христийн шашныг хатуу баримтлагчид манай дэлхийг 12 мянган жилийн настай гэдэгт итгэдэг...

Ингээд би нэг тийм хүнээс "Тэгвэл динозаврын яснуудыг яах вэ?" гэхэд тэрбээр:

Бурхан тэдгээрийг бидний итгэл үнэмшлийг шалгах гэж бүтээсэн юм гэж "бурсан" юм.

Харин би хариуд нь: 

За даа, миний итгэл үнэмшлийг шалгах гэж л чамайг "бүтээсэн" байх даа гэж хариулж билээ.

Иймээс Библи бол түүнээс өмнөх бүх шашны домог түүхийн нэгэн адил одон орон зүй ба шашин шүтлэгийн холимог домог зохиол! юм.

"Христийн шашин бол Нарыг шүтэж мөргөдөг зан үйлийн нэг төрлийн дууриалт-элэглэл юм. Тэд Нарыг Христос гэдэг хүнээр орлуулж эрт дээр үед наранд мөргөдөг байсны адил түүнд мөргөдөг".    Томас Пейн 1737-1809

Бид энэ бүхнийг гагцхүү шүүмжлэх үүднээс биш харин үнэн бодит эсэхийг нотлох баримтуудыг гаргаж ирэх үүднээс ярьж байна. Бид хэнийг ч гомдоохыг хүсэхгүй байна. Бид зүгээр л яг үнэн хэрэг дээрээ шинжлэх ухааны үүднээс энэ домог библид бичсэн зүйлүүд чухам юу байсан юм бэ гэдгийг мэдэх гэж л энэ бүхнийг ярьж байна. Христийн шашин нь цэвэр түүхчилсэн домогт үндэслэсэн байна. Харин энэ бол яг үнэн факт юм!!!

Ингээд Христийн шашин бол мянга орчим жил Европын олон ард түмнүүдийг харгис боолчилж байсан Римийн эзэнт улсын ихэс хаад, эрх баригчдын зүгээс гагцхүү улстөрийн зорилгоор зохиосон үлгэр домог түүх юм гэдэг дүгнэлтэд бид хүрч ирж байна.

Христ бол үнэн хэрэг дээрээ ийнхүү христийн шашны гностикуудын сектийн нарны бурхан хаан нь байжээ. Энэ нь бусад бөөгийн шашинд байдаг нарыг төлөөлүүлсэн домгийн тэр дүр төрх юм.

Харин жирийн хүмүүс, боолчлогдож байсан ард түмнүүдийн дотоод ухамсар бодол санаа, зүрх сэтгэлийг энэ үлгэр домгоор барьж хүлж тэднийг далдаас хянаж залж байхын тулд Христийг түүхэн бодит хүн байсан мэт болгож мөнхжүүлэх нь цэвэр улс төрийн шийдвэр байжээ!

МЭ 325 онд Римийн эзэн хаан Константин Никейн гэх нэгэн чуулган уулзалтыг зохион байгуулсан байна. Чухам энэ уулзалтын үеэр Христийн шашны номлолын гол гол зарчмуудыг зохиож боловсруулсан гэж олон судлаачид үздэг.

Энэ цагаас хойш Христийн нэрээр хийж ирсэн олон удаагийн худал хуурмаг зүйлс, цус асгаруулалтын түүх эхэлсэн билээ.

Үүнээс хойших 1600 жилийн турш Христийн шашны тусламжтайгаар бүх Европын улс төрийн бүх эрх мэдлийг Ватикан дангаараа барьж иржээ. Энэ хугацаа бол Харанхуйн Эрин үе, Загалмайтны дайн, Инквизици /католик сүмийн зүгээс өөр үзэл бодолтой хүмүүсийг тамлан шүүж байсан шүүх/ гэх мэтийн аймшигт үйл явдлуудаар дүүрэн байв. Христийн шашин бол бусад загалмайтны шашнуудын нэгэн адил энэ эрин зууны хамгийн том “залилан”-гуудын нэг юм. Шашин хүмүүсийг байгалиас нь, нэг нэгнээс нь салган тусгаарлахад л хэрэглэгдэж ирсэн байна.

Аливаа шашин бол эрх баригчдын засаглал, эрх мэдэлд жирийн хүмүүсийг ямар ч эргэлзээгүйгээр, ядаж шүүн тунгааж ч бодож үзэхгүйгээр сохроор дагаж дулдуйдахыг шаарддаг. Тэр бүхнийг Бурхан харж байгаа гэдэг шалтгаар хувь хүний бүхий л хариуцлагыг хязгаарлаж байдаг. Тэгээд хамгийн гутамшигт гэмт хэргийг ч гэсэн бурхны таалал гэдгээр цагаатгаж байдаг юм.

Хамгийн гол нь шашин бол үнэнийг мэдэж байгаа боловч шашны энэ хоосон номлолыг ашиглаж нийгэм, олон нийтийг өөрийн зорилгоор далдаас хөтлөн удирдаж байгаа тэр хүмүүст давуу байдал, хүч чадлыг бий болгодог!

Шашны хоосон номлол бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүчирхэг машин болсон ба шашин бусад хоосон онол-номлолууд цэцэглэн түгэх маш таатай суурь хөрс нь болж байдаг.

Үлгэр домог буюу үеэс үед уламжлагдаж ирсэн гэх тэр үзэл санаа бодол, онол-ойлголт төсөөлөл гэдэг бол үнэндээ худал боловч бүгд итгэдэг овжин зальжин санаа юм. Бүүр гүн гүнзгий, шашны түвшинд бол энэ хоосон домог нь хүмүүсийг дотоод ухамсраар нь сэм удирдаж тэднийг боолчлолд хүлцэнгүй барьж байхад энэхүү сохор сүсэг бишрэлийг нь ашиглахад чиглэсэн байдаг.

Иймээс хамгийн гол мөн чанар нь энэ түүх домог хэр үнэний хувьтай гэхээсээ илүү чухам юунд үйлчилж байна вэ гэдэгтээ байгаа юм аа!

Хэрэв аливаа түүх домогт нь хүмүүс ард олон итгэхгүй бол тэр түүх домог өөрийн зохиогчдоо ч хэрэггүй болох билээ. Энд хэргийн гол нь хэсэг хүмүүс энэ ариун түүхийн үнэний талаарх асуудлыг зүрхэлж сөхөж тавьж байгаад биш, тэгсэн байлаа ч энэ итгэл үнэмшлийн цаад эзэд үүнийг тоох ч үгүй, эдгээр асуудал тавиад байгаа хүмүүстэй ямар нэг яриа маргаан үүсгэхгүй, эсвэл зүгээр л үүнийг бурхныг доромжилж байгаа хэрэг хэмээн зарлах болно.

Тэд та бүхэнд бүүр :

- Та хэрэв АНУ-ын Засгийн газар өөрийн 3 мянга гаруй иргэнээ амь насаар нь хэлмэгдүүлсэн гэж бодож байгаа бол, ингэсэн гэж сэжиглэн хардаж бодож байгаа бол, эсвэл хүмүүсийг ийм дүгнэлтэд хүрэхэд нь Та тусалж байгаа бол энэ чинь маш муу хэрэг дээ, энэ чинь “бурхныг л доромжилсон” явдал болно шүү дээ...!? гэж хэлж ч чадах юм.

Гэхдээ хүлээгээрэй! Хэрэв бодит баримт нотолгоонууд хангалттай байгаа бол !?!...

 

II БҮЛЭГ:  ДЭЛХИЙ НИЙТИЙГ ТАТАН ОРУУЛЖ ДЭГЛЭСЭН БОХИР ЖҮЖИГ


Бүрэн монгол орчуулга нь:

 2001 оны 9-р сарын 11, Нью-Йорк хот

АНУ-ын телевизийн мэдээллийн сувгуудын мэдээллүүд ба гэрч нарын яриа :

  • Энэ бүхэн яг дэлбэлэгчийн ажил шиг, яг л барилгыг зориудаар үйлдвэрлэлийн аргаар дэлбэлэн буулгаж байгаа мэт харагдаж байна.
  • Харагдаж байгаагаас үзвэл хуучин барилгыг дэлбэлэгчээр тэслэн нурааж байгаа мэт санагдаж байна. Хэрэв та хэзээ нэгэн цагт дэлбэлэгчид байшинг хэрхэн нурааж байгааг харсан бол нураахын өмнө эхлээд байшин дотор тэсрэх бөмбөг тавьж холбодог гэдгийг мэдэх ёстой.
  • Барилга яаж нуран унаж байгааг харахад энэ бол урьдчилан төлөвлөсөн зориуд нураалт гэдэг нь мэдэгдэж байна.
  • Энэ бол тохиолдлын зүйл биш юм.
  • Эхлээд нэг байшин нуран унасан, дараа нь хоёр дахь байшин яг тийм байдлаар нурж унасан.
  • Яаж үүнийг хийсэн гэдгийг бид мэдэхгүй байна.
  • Барилгууд ердөө тоос болон нурж унасан байна.
  • Бид нэг ч ширээ, нэг ч сандал, нэг ч бүтэн телефон эсвэл компьютер олоогүй.
  • Миний олсон хамгийн том зүйл бол телефоны нэг хэлтэрхий, иймхэн хэмжээнийх.
  • Яг юу болсон юм бэ...
  • Эргэн тойрон бүх юм тоосонд дарагдсан. Голын эргээс нөгөө голын эрэг хүртэл ийм их тоос байна. 5-7 сантиметр...Бүх зүйл тоосонд дарагдаад байна. Яг нэг тийм, байшин барилга нурааж байгаа мэт. Бүгд л ТВ-ээр харсан шүү дээ... Яг л байшинг дэлбэлж зориуд нурааж буулгаж байгаа юм шиг.
  • Яг л дэлбэлэгч бөмбөг шиг, яг л байшинг нурааж буулгаж байгаа юм шиг бөн бөн бөн...
  • Би 2 дахь дэлбэрэлтийг сонссон...Тэнд маш хүчтэй дэлбэрэлт болсон...2 дахь дэлбэрэлт болсон, тэгээд бүх юм нурж унасан...Дэлбэрэлт болж бүгдийг нураасан...
  • Миний бодлоор бол энэ дэлбэрэлт байсан.
  • Яг их буугаар буудаж байгаа юм шиг бах бах бах ...дахиад 3 дэлбэрэлт...
  • Бид маш том дэлбэрэлт болохыг сонссон...дараа нь байшингийн орой шууд л дэлбэрсэн...Бид ямар нэг дэлбэрэлт болохыг харсан... их том дэлбэрэлт... дэлбэлж...
  • 8-н давхарт том тэсрэлт болсон...Биднийг холл руу гарч ирэхэд дэлбэрэлт болсон... Доод танхимд л дэлбэрэлт болох шиг болсон...
  • Маш хүчтэй дэлбэрэлт болсон... Маш хүчтэй дэлбэрэлт болсон, бид бүгдээрээ харсан, бас мэдэрсэн...Бид дэлбэрэлт болохыг харсан...бид маш хүчтэй чанга дэлбэрэлт болохыг сонссон.
  • 2 дахь дэлбэрэлт байшин номер 2..дахиад нэг бөмбөг дэлбэрчихлээ...тэр энэ бөмбөгнүүдийг байшин дотор тавьсан байна гэж байна...

 

9-р сарын 11-ний тухай үлгэр

  • Осама Бен Ладены удирдлагын дор 19 булаан эзлэгчид бичиг хэрэгслийн жижиг хутганы тусламжтайгаар иргэний нислэгийн 4 онгоцыг булаан эзэлж АНУ-ын агаарын эсэргүүцэн хамгаалах системээс бултаж харин өөрсдийн онилсон бүх зүйлийн 75 хувийг онож сөнөөсөн.
  • Дэлхийн худалдааны төвийн 1 , 2 ба 7-р барилгууд дотор нь гарсан түймрийн улмаас барилгын хийцэд байсан доголдлоос болж дотогшоо эвхэгдэж нурж унасан. Харин Батлан хамгаалах яам - Пентагоныг мөргөсөн онгоц Шенксвиллид унасан онгоцны адил мөргөх агшинд замхарч “алга болсон” юм.  
  • Энэ бүх үйл явдлыг мөрдсөн комиссоос ийм дайралт болох тухай ямар нэг урьдчилан сануулга байгаагүй ба тийм зүйлээс найдвартай хамгаалахад Засгийн газрын алдаа саад болсон гэж тогтоожээ.  

 

Ямар нэг урьдчилан сануулга өгөөгүй гэдэг талаар:

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс:

  • Хэн ч тэднийг онгоц булаан аваад зэвсэг болгон ашиглаж болох юм гэдгийг урьдчилан хэлж чадахгүй байсан гэж бодож байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Джорж Буш:

  • Хамгийн наад зах нь манай Засгийн газар мөн ялгаагүй урьдах Засгийн газруудад хэн нь ч онгоцоор байшин барилга руу дайрч болох юм гэж бодож ч чадахгүй байсан.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Дик Чэйни:

  • Дотоод мэдээллийн сувгуудаар дайралт болж болох тухай ямар ч аюулын дохиолол ирж байгаагүй. Мөн хотын засаг захиргаа, нислэгийн компаниудад ч тэр.

АНУ-ын ТТГ-ын захирал Тэнон : 

  • Ямар нэг урьдчилан сануулга байсан тухай би мэдэхгүй.

Харин тэгвэл: 

“Ю Эс Тудэй” мэдээлэхдээ 9-р сарын 11-нээс 2 жилийн өмнө агаарын хамгаалалтын албууд онгоц булаан эзэлж зэвсэг болгож ашиглах аюулын эсрэг сургуулилалт мөн хийж байсан байжээ. Тэдгээр булаагдсан онгоцуудын мөргөх ёстой байсан байнуудын нэг нь Дэлхийн худалдааны төв байсан байна!? 

  • Энэ бол АНУ-ын онцгой байдлын департаментын хорлон сүйтгэхтэй тэмцэх гарын авлагын хавтасны нүүрэн тал  юм. 2000 оны 10-р сард Маскаль гэдэг нууц сургуулилтын үйл ажиллагааны явцад Пентагон дээр онгоц унах үйл явдлыг загварчилж сургуулилж байсан байна.
  • “Си Эн Эн”-ий олж авсан Филиппины нууц албаны баримтуудаас бүх төлөвлөгөөг уншиж болно. Энэ баримтад бичсэнээр бол тэр эхлээд Америк руу нисэж байгаа ямар нэг онгоцонд сууж нисгэгчдийн бүхээгийг булаан эзлээд Тагнуулын төв газрын төв штаб руу шумбаж мөргөнө. Мөн эдгээр баримтад мөргөж устгах бай болгосон объектуудын дотор дэлхийн худалдааны төв, Пентагон дурдагдаж байгаа юм.
  • Хорлон сүйтгэгчидтэй тэмцэх тусгай албадын урьдчилан мэдээлэх систем бүр дээд заалтаасаа улаан руугаа хэтэрчихсэн байсан гэж Джорж Тэнон хэлсэн юм.
  • Маш том дайралт болох гэж байгаа тухай эдгээр урьдчилсан сануулгууд маш ноцтой байсан ба шийдвэртэй арга хэмжээнүүдийг яаралтай авах шаардлагатай байсан боловч үүний оронд Ерөнхийлөгч маань сарын амралтаа аваад явчихсан байсан юм.

 

Онгоцоор дайрсан 19 булаан эзлэгчид???

  • Пакистаны тагнуулын алба Ай Си Ай-гийн захирал, генерал Махмуд Ахмед нь Шейх Омараас онгоц булаан эзлэгчдийн толгойлогч Мохамед Атта-д 100 мянган доллар шилжүүлэхийг гуйж байжээ. Хөлсний онгоц булаан эзлэгч Мохамед Атта мөнгөний шилжүүлгийг Пакистанаар дамжуулж авч байжээ. Харин энэ мөнгийг Шейх Омар Саид гуйвуулж байсан гэж үздэг. Омар Саид Пакистаны засгийн газрын байгууллагуудын тагнуулын газраас дэмжлэг авч байсан гэж мэдүүлж байжээ.
  • Генерал Ахмед чухам яг юунд зориулж Аттад мөнгө гуйвуулахыг хүсэж байсныг илрүүлэх ямар ч мөрдөн байцаалт явагдаагүй байна.
  • 9-р сарын 11-ний өглөө Вашингтонд Засгийн газрын зарим гишүүд генерал Ахмедтай өглөөний унд ууж байсан байна.
  • 9-р сарын 11-ний үйл явдлыг мөрдөн шалгасан комисс өөрийн албан ёсны тайландаа энэ үйл явдлыг хэн санхүүжүүлсэн талаарх асуудлыг ач холбогдол багатай зүйл гэж тэмдэглэсэн байдаг.
  • Бидэнд тэдгээр 4 онгоц бүрийн дотор 4-5 булаан эзлэгчид байсан гэж мэдээлдэг.  Хэрэв тийм байсан бол тэдний нэрс онгоцны суусан зорчигдын дунд байх ёстой.
  • Тэдгээр булаан эзлэгчдийн нэрс дараа нь хэвлэлд гарсан жагсаалт дотор байхгүй байснаар барахгүй тэнд ямар ч нэр байхгүй байсан.
  • Тэдгээр онгоц булаан эзлэгчдийн амьдарч байсан байр, машин, АНУ-ын Засгийн газраас төлбөр хийсэн зээлийн картууд байсан гэдгийг бид мэднэ. Үнэндээ бол тэр хүмүүс агентууд байсан байна. Эндээс харахад эд мөрийн баримтуудыг зориудаар тэнд хаяж орхисон байна.
  • 9-р сарын 11-ний тэдгээр онгоц булаан эзлэгчдийн нэгнийх нь паспорт нуранги дотроос олдсон гэж үздэг. Тэгвэл тэр цаасан паспорт тэр их гал дундаас, онгоцны их биеийг нэвтэлж ямар ч гэмтэл авалгүй газар унасан байж таарах нь. Гэвч нэг зүйл болсон юм.
  • 6 сарын турш тэд тэр паспортыг олж авсан гэж баталж байсан. Бидэнд хөдөлшгүй гэрчлэх баримт байгаа гэж байсан шүү дээ.
  • Харин дараахан нь тэр залуу ид шидийн юм шиг амьд, тэр байтугай ямар ч шарх гэмтэл аваагүй болж таарсан. 

Эдгээр 19 хүмүүсийн зарим нь өнөөдрийг хүртэл амьд сэрүүн байгаа болно.

“Дэ Телеграф” сонины 2001 оны 9-р сарын 23-ны дугаарт Абдуласис Аль Омари: 

  • Холбооны Мөрдөх Товчоо миний нэрийг энэ жагсаалтанд оруулсан байхыг хараад би нүдэндээ итгээгүй. Миний нэр, миний төрсөн өдрийг тэд тавьсан байсан.
  • Гэвч би амиа золиослогч биш, би энд байна. Би амьд байна. Би тэр байтугай онгоц яаж жолоодохыг ч огт мэдэхгүй.

Онгоц булаан эзэлсэн гэх хүмүүсийн дор хаяж 6 нь амьд байгаа болно.

Холбооны мөрдөх товчоо өөрийн тэр нэрсийн жагсаалтыг одоо болтол өөрчлөөгүй юм.

Тэдгээр онгоц булаан эзэлсэн гээд байгаа хүмүүс Осама Бен Ладентай ямар нэг холбоотой эсэхийг тогтоосон ямар ч нотолгоо, баримт байхгүй юм.

 

Осама Бен Ладен

АНУ-ын Ерөнхийлөгч Джорж Буш:

  • Мэдээж, бид тэр Саддам Хусейныг хайж байна, үгүй ээ биш ээ... тэр Бен Ладеныг...

Лос Анжелосын цагдаагийн офицер асан Майкл Рупперт:

  • 2001 оны 1-р сард Бушийн засаг захиргаа Холбооны мөрдөх товчоо, тусгай албадад Бен Ладены гэр бүлийнхэнтэй холбогдсон, түүний дотор Тагнуулын төв газрын гол оффисын хажууханд, Виржина мужийн Фоллс Чорч хотод тэр үед амьдарч байсан Бен Ладены хоёр хамаатан Абдулла, Омар нарыг ч мөрдөн шалгах үйл ажиллагааг зогсоохыг тушаасан байна.

 “Шинэ Пеарл Харбор” номын зохиогч, доктор Дэвид Рэй Гриффин:

  • Тэр Америкийн хамгийн их эрэн сурвалжилж байсан гэмт хэрэгтэн гэж мэдээлэгдэж байхад Бен Ладен Дубай дахь америкийн эмнэлэгт хоёр долоо хоног хэвтэж эмчлүүлж байсан байна. Түүнийг америк эмч эмчилж байсан ба тэнд ажилладаг Тагнуулын төв газрын ажилтнууд ирж уулзаж байжээ.
  • 9-р сарын 11-ний үйл явдлыг зохион байгуулж бэлтгэсэнтэй Осама Бен Ладен холбоотой тухай нэг ч нотлох баримт байхгүй юм.
  • Дараахан нь бидэнд үүнийг батлах ямар ч нотолгоо шаардлагагүй гэж ярьж эхэлсэн, учир нь Бен Ладен Афганистанд байхдаа хийлгэсэн гэх нэгэн видео бичлэг дээр хорлон сүйтгэх энэ үйл ажиллагаанд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэдэг.
  • Энэ хүлээн зөвшөөрсөн гэж гарч байгаа байгаа видео бичлэгийг хожим нь гол нотолгоо гэж тараасан юм. Гэвч энэ видео бичлэг дээрх хүн бусад бичлэг дээр гардаг Бен Ладенаас илүү хар бор царайтай, өргөн шанаатай, том хамартай байгааг харж болж байна. Энэ нь зохиомол нотолгоо гэдгийг дахин баталж байгаа юм.

 Лос Анжелосын цагдаагийн офицер асан Майкл Рупперт:

  • 1976 онд Осама Бен Ладены том ах Салим Бен Ладен нь Джим Батт гэгчийг АНУ-д Бен Ладеныхны санхүүг хөтлүүлэхээр хөлслөн авсан байдаг. Джим Батт бол үнэн хэрэг дээрээ Джорж Бушийн багын найз ба олон улсын ажил хэрэгт түүний итгэмжлэгдсэн хүн байсан байна.
  • Хэрэв том Буш Карлайл групп компанийн даалгавраар Саудын Аравид 1998-2000 онд ирж Бен Ладены гэр бүлтэй уулзаж байсан гэдгийг бид олж мэдсэний дараа Бушийн Бен Ладенгийн гэр бүлтэй нягт холбоотой байсан гэдэг нь илүү ойлгомжтой болох юм.

Карлайл групп бол дэлхийн хамгийн том зэвсэг нийлүүлэгч компаниудын нэг ба 9-р сарын 11-ний дараа зарласан терроризмын эсрэг дайн гэгчээс мөн Афганистан, Иракт хийж байгаа дайнаас асар их ашиг олсоор байгаа юм.

 

Пентагон

  • Хэн 60 тоннын жинтэй, 7,5 метрийн өргөнтэй, 13,5 метрийн өндөртэй онгоцоор энэ их олон саад дундуур нисэж гарсан юм бол?
  • Пентагоныг мөргөхөөсөө өмнө 800 км/цаг хурдтай нисэж байсан энэ онгоц чиглэлээсээ 270 градус!! огцом эргэж доошоо налуу цагиргийн дагуу уруудаж нисэх ёстой байсан.
  • Мөн энэ үед жижигхэн моторт онгоцоор ч олигтой нисэж чаддаггүй байсан Хани Ханжур гэгч энэ онгоцыг жолоодож явсан гэдэг.

Хани Ханжурын сурч байсан нисэх сургуулийн багш. 

  • Нислэгийн курст байхдаа тэрээр ердөө ч хичээл зүтгэл гаргаж байгаагүй. Түүнийг Пентагоныг мөргөж чадсан гэдгийг сонсоод үнэхээр гайхаж байна. Тэр онгоц жолоодож нисэж огт чаддаггүй байсан шүү дээ...

Онгоцны эвдэрч сүйдсэн суудлууд, зорчигсдын ачаа, цогцсууд огт байгаагүй ба зөвхөн тоосго, шаврын нуранги л байсан юм. Албан ёсны мэдээлэлд онгоцны түлшнээс дэгдсэн гал түймрийн маш өндөр хэмийн халуунаас онгоц тэр чигээрээ шатаж ууршиж алга болсон гэж мэдээлж байсан. Харин энэ онгоц ган ба титанаар хийсэн, тус бүр нь 6 тоннын жинтэй, Роллс Ройс-д үйлдвэрлэсэн хоёр хөдөлгүүртэй байсан юм. Шинжлэх ухааны үүднээс дан керосиноор 12 тонн ган, титаныг уурштал нь шатаах боломжгүй юм!


 “Шинэ Пеарл Харбор” номын зохиогч, доктор Дэвид Рэй Гриффин:

  • Бидэнд хэлэхдээ бол цогцсуудын үлдэгдлийг гарын хурууны хээ, ДНК –аар нь таниулж тогтоох ажил хийгдсэн гэж мэдээлж байсан. Тэгвэл тэр их гал чинь яахаараа ган титаныг ууршуулж чадсан байж хүмүүсийн цогцсыг огт хөндөөгүй байж таарах вэ?
  • Миний хийсэн судалгаагаар бол Пентагоныг мөргөх битгий хэл хажууд нь ч онгоц унаагүй юм. Гарт багтах жижигхэн хэлтэрхийнүүд л тэнд байсан гэдгийг би хэлж байсан.
  • Онгоц унасны дараа Засгийн газрын агентууд үлдэглүүдийг түүж аваад явсан гэдэг.
  • Тэр орчмыг шороо, хайргаар дарж булсан байсан. Тэнд болсон үйл явдлаас үлдсэн байх ёстой бүх эд мөрийн баримтыг маш нямбай шууд устгасан байсан.
  • Яг юу Пентагон дээр унасан гэдгийг бичиж авсан хажуугийн буудлын 2 ажиглалтын камерийг тэр дор нь Холбооны мөрдөх товчооны ажилтнууд хурааж авсан байдаг ба эрх баригчид тэдгээрийг одоо хүртэл олон нийтийн хүртээл болгохоос татгалзсаар байгаа юм.
  • Хэрэв эдгээр видео бичлэгүүд Пентагон дээр үнэхээр Боинг 757 унасан гэдгийг баталж байгаа бол эрх баригчид тэдгээрийг заавал олон нийтэд үзүүлэх байсан юм. 

 

Шэнксвилл

Сүйрлийг мөрдөх албаны ажилтан Уэлли Миллер:

  • Энд үлдсэн юм гэвэл нэг том нүх байна....Бидний зогсож байгаа газраас зөвхөн том нүх, хугарч унасан олон мод л харагдаж байна. Энд хүмүүс ажиллаж байна.
  • Бидэнд харагдаж байгаагаар бол юу ч үлдээгүй юм шиг байна. Ямар нэг том хэлтэрхий харагдаж байна уу гэж үү Ямар ч хэлтэрхий алга, харагдахгүй байна...Энд онгоц унасан гэх ямар ч гэрчлэх зүйлс алга...
  • Нигерт унасан иргэний нисэх онгоц....аймшигтай олон хэсгүүд болсон зүйлүүд.....Шэнксвиллд унасан 93 рейсийн онгоц........!!?????

 

Дэлхийн худалдааны төвийн 1 ба 2 дахь цамхаг ба 7-р байшин

Давхарласан гамбируудын тухай таамаг онол гэгчээр бол:

  • Энэ онолоор бол гал түймэр ган багануудыг хайлуулаагүй ба харин түүний маш өндөр хэмийн халуун нь онгоцны мөргөлтөөс болж суларсан давхруудыг ган багануудаас тасарч салахад хангалттай байсан, энэ нь цаашдаа гинжин урвал үүсгэсэн гэдэг. Албан ёсны тайлбарын энэ онолоор бол бүх давхрууд нэг нэгэн дээрээ давхарлаж унасан байх ёстой болж байгаа юм. Харин голд нь төмөр баганууд үлдэж хоцрох байсан. Эдгээр өндөр цамхаг барилгууд тус бүр нь голдоо 47 ширхэг маш бат бөх ган баганатай баригдсан байсан. Хэрэв давхрууд нь тасарч салсан гэж үзвэл эдгээр ган баганууд 300 метрт торойж хоцрох байсан юм. Онгоц эдгээр дотор талын багануудыг эвдээгүй юм.

Дэлхийн худалдааны төвийн архитектор инженер Лес Робертсон:

  • Бид зураг төслийг зохиохдоо Боинг 707 энэ барилгын хаанаас нь ч мөргөсөн нурж унахгүй, бат бэх зогсож байхаар хийсэн юм.

Дэлхийн худалдааны төвийг барьсан компанийн менежер Фрэнк Демартини:

  • Байшинг хэд хэдэн онгоц мөргөсөн ч нурахгүй, бат бэх баригдсан байсан.

Сурвалжлагч:

  • Хэрэв онгоц нисэж ирээд мөргөвөл...

Дэлхийн худалдааны төвийн архитектор Аарон Свирски:

  • Тийм ээ тийм.

Сурвалжлагч:

  • Тэгвэл Та онгоц мөргөсний дараа ийм том нүх гарсан ч гэсэн барилга тэсэж үлдэх байсан гээд байна уу?

Дэлхийн худалдааны төвийн архитектор Аарон Свирски:

  • Яг тийм ээ...........

Хэрэв Та дэлхийн худалдааны төвийн барилга дээрээс, 110 дахь давхраас бильярдын шаар унагавал, хэрэв ямар нэг зүйл саад болохгүй бол ойролцоогоор 8-10 секундэд газар унах байсан. Тэгвэл хоёр барилга хоёулаа бараг чөлөөт уналтын хурдтайгаар 8-10 секундэд нурж унасан юм. 200 мянган тонн ган 110 давхар барилгаас доош унасан гэвэл 1 секундэд 10 давхар нурж байсан гэсэн үг юм.

Дэлхийн худалдааны төвийн архитектор Аарон Свирски:

  • Гамбирын онолоор барилга чөлөөт уналтын хурдаар нурж унах ямар ч боломжгүй юм!

Бригхэм Ёнг Их Сургуулийн физикийн профессор Стивен Джонс:

  • Тэгвэл юу энэ их зүйлийг тасарч унахад хүргэж чадах вэ...?
  • Дэлбэлэгч бөмбөгүүд!!!
  • Хоорондоо холбогдсон 47 ширхэг маш бөх ган багана нэгэн зэрэг нурж унаж барилгын цөм алга болсон юм. Эндээс харахад эдгээр голын багануудыг урьдчилан хэд хэд тас татсан байна!

Барилга дэлбэлж нураадаг компанийн ажилтан:

  • Та харж байна уу. Бид дэлбэлж нураахын тулд эхлээд барилгын баганыг налуу өнцгөөр урьдчилан тасалж байгааг...  

 

Дэлхийн худалдааны төв: Сүйрлийн дараах барилгын цөм хэсэг

Төмөр баганын налуу тасархайнууд, асар их хэмжээний хайлсан металл байгаа дээр анхаарлаа хандуулна уу. 

Бригхэм Ёнг Их Сургуулийн физикийн профессор Стивен Джонс:

  • Би хайлсан металлыг шинжилж судалж эхэлсэн. 3 байшингийн гурвуулангийн ёроолд хайлсан металл маш их байсан.

Сүйрэл болсноос хойш 6 долоо хоногийн дараа тэнд байсан 1000 хэмийн халж байсан газруудыг тайланд оруулж баталгаажуулсан байдаг. Гэвч энэ нь керосины шатах хэмээс даруй 260 градусаар их байгаа юм !?? 

Сүйрсэн барилгуудын нуранги дотор ажилласан ажилчид:

  • Дээр дор хайлсан ган байсан, хайлсан металл тэнд суваг дотор байсан..яг л ган хайлуулах цех дотор байгаа мэт...Эдгээр хайлсан ганг мөн 7-р байшингийн унасан газраас олсон байна.

Бригхэм Ёнг Их Сургуулийн физикийн профессор Стивен Джонс:

  • Албан ёсны тайлан, бусад баримт дотор хайлсан гангийн тухай юу гэсэн байсан бэ...энэ тухай юу ч хэлээгүй байдаг.
  • Гэвч хүлээгээрэй, энэ бол маш чухал нотлох баримт юм шүү! Тэр хаанаас гарч ирсэн байх вэ?
  • Термит бол маш өндөр хэм гаргадаг тэслэгч бодис юм. Тэр ганг зүгээр л хутгаар масло байгаа мэт хэрчиж орхидог. Энэ процессын үр дүнд ихэнхдээ тоос болж ялгардаг хайлсан төмөр хөнгөн цагааны исэл үлддэг.
  • Үүл шиг маш их тоос гарч байсныг санаж байна уу ...энэ бол их хэмжээний термит тэсэлснээс болж гарсан тоос юм.

Хайлсан ганг электрон микроскопын тусламжтайгаар задлан шинжилсний дүнд Доктор Джонс зөвхөн термитийн ул мөрийг илрүүлээд зогсоогүй ба мөн хүхэр агуулагдсан байсан учир үйлдвэрлэлийн зориулалтаар барилга дэлбэлж нураахад тэсэлгээнд ашиглагддаг нанотермает гэдэг дэлбэлэх бодис олсон байна. 

Бригхэм Ёнг Их Сургуулийн физикийн профессор Стивен Джонс:

  • Хоёр цамхаг ба 7-р байшингийн нурж унасан газар хайлсан ган, термитийн үлдэгдэл гол шиг л урссан байсан...Харин 7-р байшинг юу ч мөргөөгүй шүү дээ!???

Хорлон сүйтгэх ажиллагаанаас болсон энэ сүйрлийг тойрсон асуудлуудыг ер нь маш их нууцалж байсан тул 7-р байшингийн тухай бараг хэн ч мэдээгүй өнгөрсөн юм.

Энэ бол хажууханд нь байсан 47 давхар өндөр цамхаг байсан ба 5 цаг 25 минутад нурж унасан юм. Түүнийг ямар ч онгоц мөргөөгүй ба ердөө л 2-3 давхарт нь гал гарч байсан байна. Түүнийг зориуд үйлдвэрийн аргаар дэлбэлж нураасан юм...

Энэ бүхэн дараах байдлаар явагддаг. Эхлээд төмөр багануудыг хэд хэдэн газар нь тэсэлж тасладаг харин үүний үр дүнд барилга бараг чөлөөт уналтын хурдтайгаар нурж унадаг. Эхлээд тэд байшингийн голын багануудын нэгийг тэсэлж унагадаг ба үүний дараа байшин дотогшоо эвхэгдэж нурж унадаг. Үүнийг ташиж унагах гэдэг. 7-р байшинг сонгодог таших аргаар нураасан бөгөөд ердөө хэдхэн метрийн цаана байсан байшингуудыг огт хөндөөгүй нурж унасан байдаг.

Харин Засгийн газар энэ 3 байшин нурж унасан шалтгааныг түймрээс болсон гэж тайлбарласан юм.

Гэвч 9-р сарын 11-нээс өмнө буюу хойно дэлхий дээр гангаар барьсан нэг ч барилга түймрээс болж нурж унаж байгаагүй байна.

Дэлхийн худалдааны төвийн 1 ба 2-р цамхаг, 7-р байшин нурж унасан нь бүгд барилгыг үйлдвэрийн аргаар дэлбэлж нураадаг загвартай яг таарч байгаа юм.

  • Өө тийм үү...би доод давхарт нь дэлбэлсэн гэж бодсон шүү................................
  • Энэ бүхэн эхний онгоц мөргөхөөс хэдэн секундийн өмнө болсон байна.

Дэлхийн худалдааны төвд 20 жил ажилласан Уильям Родригез:

  • Манай оффис Б1 түвшинд байрладаг байсан юм. Би даргатайгаа яриад зогсож байтал 8 цаг 46 минут орчимд гэнэт маш хүчтэй дэлбэрэлт сонсогдсон. Биднийг бүр дээшээ үсэртэл нь маш хүчтэй тэсрэлт болсон юм. Энэ тэсрэлт зоорийн давхрын Б2-Б3-р давхарын хооронд болсон юм. Тэгээд би ямар нэг юм хэлэх гэтэл дээд давхарт гэнэт дахиад маш хүчтэй дэлбэрэлт болсон.

Хойд талын цамхаг дотор зоорийн давхарт байсан Филипп Морелли:

  • Би зоорийн давхарт нэг ачааны машины дэргэдүүр өнгөрч явтал бараг хажууд дэлбэрэлт сонсогдож намайг бүр аваад шидчихсэн. Дэлбэрэлтийн тэр их хүч......... тэсрэлтийн долгион намайг бүр унатал цохисон....Тэгж байтал дээр дахиад нэг дэлбэрэлт болох шиг болсон.........Тааз, хана бутарч тоос гарч хавтан, гэрлийн чийдэн зэрэг бүх зүйл дээрээс унасан. Бүр доороос нь ухаж байж мөлхөж гарч ирсэн...
  • 1-р цамхгаас 2-рх руу гүйж ирсэн чинь тэнд дахиад л зоорийн давхарт дэлбэрэлт болж биднийг хана руу авч шидэж ер нь хана тааз бүгд чичирч ганхаж байсан. Миний мэдэхээр тэнд байсан хүмүүс амь үрэгдсэн, зарим нь хөлөө хугалсан байсныг санаж байна. Бас хана мөргөсөн нэг хүнд дараа нь хагалгаа хийснийг мэдэж байна.

 

Агаарын хамгаалалтын систем 

Хэрэв диспетчер онгоц булаагдсан байж болзошгүй ямар нэг сэжигтэй зүйл гарвал авах ёстой арга хэмжээний хүрээнд өөрийн удирдлагадаа заавал илтгэх ёстой. Энэ бүгдийг минутанд хийх ямар ч бололцоогүй. Харин тэдний удирдлага Хойд Америкийн агаарын хамгаалалтын албанд мэдээлж онгоц хөөргөж юу болоод байгааг тогтоохыг илтгэдэг.

Харин агаарын хамгаалалтын албаны удирдлагаас хамгийн ойр байгаа цэргийн нисэх хүчний баазад тушаал өгдөг.

Сэжигтэй онгоцыг гүйцэж очиход ойролцоогоор 10-аад минут шаарддаг боловч яг энэ тохиолдолд сөнөөгч онгоцууд хөөртөл 80 гаруй минут өнгөрсөн байна.

  • Энэ бол бүр яавч байж болохгүй, солиотой хэвийн бус зүйл юм. АНУ-ын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцууд ямар ч онгоцыг хөдөлж ч чадаагүй шахуу байхад нь сөнөөж чадна.
  • Эсвэл тэднийг зориуд төөрөгдөлд оруулсан байж болох юм...зориудаар бүр ямар ч зүйл хийж чадахгүй байдалд оруулж.........
  • Тэд анхандаа хаашаа нисэхээ мэдэхгүй байсан байна. Учир нь яг энэ үед хэд хэдэн газар онгоцтой цэргийн сургуулилалтууд хийж байжээ. Иймээс агаарын хамгаалалтын албаны Зүүн –Хойд штабын удирдлагын радарт хэд хэдэн сургуулилалтын онгоцууд нэгэн зэрэг харагдаж байжээ.
  • Сайн уу. Бостон... Манай энд асуудал гараад байна. Нэг булаагдсан онгоц Нью-Йорк руу нисэж байна. Ф-16 юм уу өөр нэг сөнөөгч даруй хөөргөж юу болоод байгааг мэдэх хэрэгтэй байна.
  • Энэ чинь үнэхээр юм уу.... Аль эсвэл сургуулилалт юм уу..........
  • Яг энэ үед “Сонор сэрэмжтэй дайчин” гэдэг нэртэй бас нэг сургуулилалт зэрэг явагдаж байсан байна. Энд агаарын хамгаалалтын албаны удирдлагаас яг булаагдсан онгоцыг замаас нь барьж авах сургуулилалт хийж байсан юм. 22 булаагдсан онгоцыг хос хосоороо нисэх ёстой ердөө 8 сөнөөгч онгоц замаас нь буцаах ёстой байжээ.

Тэд сургуулилалтын онгоц булаалтыг жинхэнэ онгоц булаалтаас ялгах бололцоогүй байсан ажээ.

2000 онд агаарын хамгаалалтын алба 67 сөнөөгчтэй байсан.

100 хувь хамгаалалтын үр дүнтэй.

9-р сарын 11-нд нэг өдөр 4 гэмтэл гарсан байна.

9-р сарын 11-ний өглөө Цагаан ордны дор газар доор байрлах удирдлагын төвөөс агаараас эсэргүүцэн хамгаалах системийг Дик Чэйни удирдаж байв.

Дор хаяж эдгээр сургуулилалтын нэгэнд онгоцыг зэвсэг болгон ашиглахтай тэмцэх сургуулилалт хийж байжээ.

 

Мөрдөн шалгах комисс

Хуудас № 162 .... Мөрдөн шалгах комиссоос 9-р сарын 11-ний үйл явдлыг санхүүжүүлсэн эх үүсвэрийг шалган тогтоож чадаагүй.....энэ асуудал ач холбогдол багатай юм.

  • АНУ-ын засаг захиргаа 9-р сарын 11-ний хорлон сүйтгэх ажиллагааг хэн санхүүжүүлсэн болохыг шалган тогтоож чадаагүй гэнэ ээ...энэ бол бүр ховорхон худал мэдэгдэл байна.......... энэ асуудал ач холбогдол багатай гэнэ ээ.....энэ бол асар их ач холбогдолтой асуудал юм.
  • 9-р сарын 11-ний үйл явдлыг хэн санхүүжүүлсэн нь хамаагүй гэж үү......

Энэ үйл явдалтай зэрэгцэж 7-р байшин нурж унасан явдлыг ямар нэг үнэмшилтэй байдлаар тайлбарлахад их хэцүү байгааг хүмүүс мэдэж байгаа....9-р сарын 11-ний үйл явдлыг мөрдөн шалгах комисс үүнийг яаж ч тайлбарлаж чадаагүй учир зүгээр л энэ тухай асуудлыг өөрийн шалгалтын дүнгийн талаарх тайландаа огт оруулаагүй болно.

Сурвалжлагч:

  • Яагаад Та мөрдөн шалгах комиссын хурал дээр заавал дэд ерөнхийлөгчтэй хамтдаа очиж оролцохыг шаардсан юм бэ?

Джорж Буш:

  • Комисс асуултууд тавьж байсан...тэгээд бид уулзацгаасан...би тэдний асуултуудад хариулахын тулд түүнтэй уулзахыг хүссэн...

Нөгөө сурвалжлагч:

  • Үгүй ээ. Та яагаад заавал түүнтэй хамт очихыг хүссэн юм бэ....комисс та бүхнийг тус тусдаа ирэхийг шаардаж байсан шүү дээ...

Джорж Буш:

  • Яагаад гэвэл комиссын тавьж байсан асуултуудад хариулах боломж бид хоёрт гарсан юм. Тэгээд ч би хариулахыг хүсэж байсан...

Өөр нэг сурвалжлагч:

  • Тэд тангараг өргөж олон нийтийн өмнө үг хэлэх ёстой байсан гэж бодож байна уу?

9-р сарын 11-ний Мөрдөн шалгах комисст Буш, Чэйни хоёр өөрсдийн нөхцөлийг тавьж байж сая мэдүүлэг өгсөн байна.

тэд хамдаа очиж мэдүүлэг өгсөн

тэд тангараг өргөөгүй

хэвлэл мэдээлэл ба 9-р сарын 11-ний хохирогсдын гэр бүлийнхнийг нь оролцуулаагүй

ямар нэг бичлэг хийхийг хориглосон байсан

хуралдааны тэмдэглэл хийхийг хориглосон байсан.

Сурвалжлагч:

  • Хохирогсдын гэр бүлийнхэнд ямар нэг бичлэг, бичмэл баримт нотолгоо хэрэгтэй болно гэж Та бодоогүй юу?

Джорж Буш:

  • Надад иймэрхүү асуултыг өчигдөр бас тавьж байсан..Хариулт нь ч бас адилхан...
  • Юу гэнэ ээ?...

Мөрдөн шалгах комиссынхны хийсэн дүгнэлт бүр хэтэрхий ховорхон тохиолдох санал нэгтэй дүгнэлт гаргасан байсан юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хэрэв комиссын хэн нэг гишүүн өөр санал бодолтой байсан бол үүнийг тайланд огт тусгаагүй гэсэн үг юм.

  • Бид түүнийг Бушийн шилжилтийн Засгийн газар урьд нь ажиллаж байсныг олж тогтоосон төдийгүй мөн энэ этгээд Бушийн Засгийн газарт Аюулгүй байдлын зөвлөл байгуулах тухай тунхаг бичгийн анхны нооргийг бичсэн гэдгийг олж мэдсэн юм. 
  • Мөн Иракт дайран ороход хэрэглэсэн Урьдчилан цохилтын довтолгооны стратегийг энэ нөхөр боловсруулсан юм. Тэрээр Кондолиза Райсын сайн найз юм.
  • Бид түүнийг огцруулахыг шаардаж байна.

  Мөрдөн шалгах комиссын тайланд Бушийн Засгийн газраас баталж дэмжсэн нэг ч факт баримт, нотолгоо байдаггүй байна.

  • Одоо бид яагаад 9-р сарын 11-ний үйл явдлын бүх үнэнийг олж тогтооход хэрэг болох энэ бүх баримт, нотолгоог Зеликоффын толгойлсон комисс авч үзээгүй болохыг ойлгож байна.
  • 9-р сарын 11 бол дээрх номлолыг хуульчилж дэлхийн имперализмын шинэ дайнуудыг санхүүжүүлэх зорилготой зориуд санаатай өдөөн хатгалга гэдгийг бид ойлгож байна.

 

Хорлон сүйтгэх ажиллагаа буюу терроризм

Терроризм гэдэг бол хүмүүст айдас хүйдэс байнга төрүүлж байхын тулд хүчирхийллийг системтэй, тогтмол, далдаас хэрэглэхийг хэлдэг.

Джордж Буш:

  • Хутгаар зэвсэглэсэн, биологийн зэвсэг, алан хядах үйл ажиллагаа, хорлон сүйтгэгчид, 9-р сарын 11, хорлон сүйтгэгчид хорлон сүйтгэгчид Аль Кайда, цөмийн зэвсэг, 9-р сарын 11, хорлон сүйтгэл,  алан хядах үйл ажиллагаа , хорлон сүйтгэл ...терроризм

Дик Чэйни:

  • 9-р сарын 11, 9-р сарын 11 хорлон сүйтгэх ажиллагаа , дайн дэлхийг нөмөрсөн алан хядах үйл ажиллагаа, алан хядах үйл ажиллагаа хорлон сүйтгэх ажиллагаа , алан хядах үйл ажиллагаа, хорлон сүйтгэгчид дэлхийг нөмөрсөн алан хядах үйл ажиллагаа, дэлхийг нөмөрсөн алан хядах үйл ажиллагаа, 9-р сарын 11.... терроризм
  • 9-р сарын 11, дэлхийг нөмөрсөн алан хядах үйл ажиллагаа, хорлон сүйтгэх ажиллагаа, цөмийн зэвсэг, алан хядагчид, терроризм

Эдгээр үгс хүмүүсийг ховсодсоор.... бүр дахин дахин давтагдсаар.......алан хядах ажиллагаа, алан хядагчид, хорлон сүйтгэгчид, хорлон сүйтгэгчид, 9-р сарын 11, терроризм, Аль Кайда.......гэх мэт.

Алан хядагчид, хорлон сүйтгэгчид гэгчтэй хоногийн 24 цагт, долоо хоногийн долоон өдрийн турш хийж байгаа дайн, тэмцэл бидний амьдралын цорын ганц утга учир гэж үү...

  • Бидний хойч үе түүхээ эргэн харж алан хядагчидтай хийсэн тэмцэлд яаж ялалт байгуулсан юм бэ гэж асууна.
  • АНУ дахь бүх дээд давхаргынхан, бүх элитүүд үндэстнийг нягтруулах цорын ганц байж болох боломжийг терроризмтой хийх дайн гэж үзэж байна...Тэд нийгмийг нэг гарт нэг цул байлгахын тулд зориудаар нийгэм дотор гаднын дайсны дүр зургийг бий болгож байна.
  • Карл Шмидтийн неоконсерваторуудын онол ёсоор нийгэм оршин тогтнохын тулд заавал нэг дайсны дүр төрх байх ёстой гэж үздэг. Энэ бол маш аюултай зүйл юм. Учир нь тэгвэл Засгийн газар, намууд олон нийтийн байгуулагууд, сэхээтнүүд бүгд аймаар худал зүйлээр амьдрах болно гэсэн үг шүү дээ...

Терроризмд сэжиглэгдэж баривчлагдсан бараг бүх хүнийг хожим нь ямар нэг ял тулгалгүйгээр сулласан байдаг....Гэхдээ хүмүүс алан хядагчийг баривчилсан тухай сонингуудаас олж уншсаны дараа........

Алан хядах ажиллагаа буюу Терроризм: Засгийн газраас нийгмийн олон нийтийн бодол санааг өөрийн зорилгоор далдаас удирдаж хөтлөхийн тулд ашигладаг арга юм.

  • Тагнуулын төв газар манай улс эх орныг, бид бүгдийг ямар болгож орхисныг харж байна уу...Итгэхэд ч хэцүү юм.
  • Энэ олон алан хядах хорлон сүйтгэх ажиллагааг харж байна уу
  • Тагнуулын төв газар тэдгээрийн бараг нэг бүрийг зохион байгуулсан юм.

Ливан дахь америкийн тэнгисийн цэргийн байрны халдлага, Кени дэх АНУ-ын элчин сайдын яаманд халдсан халдлага, Панам руу ниссэн 103-р рейс, шумбагч Ю Эс Эс Колл руу довтолсон амиа золиослогч, Оклахома сити, 1993 онд дэлхийн худалдааны төв....

Эхний удаа 1993 онд дэлхийн худалдааны төвийн цамхгийг дэлбэлэхэд Тагнуулын төв газрынхан л тэдгээр хорлон сүйтгэгчдэд тусалсан. Тэд л тэслэх бөмбөг хийхэд бэлдэж өгсөн. Тэд л эдгээр хорлон сүйтгэгчдэд жолооны үнэмлэх авч өгсөн...

43 настай Египетийн армийн офицер Салим энэ ажиллагаанд мэдээлэгч байсан ба түүнд бөмбөг хийх үүрэг өгсөн байна. Харин тэр цаагуураа Холбооны мөрдөх товчооны офицер байсан өөрийн удирдлагадаа очиж энэ тухай хэлсэн байдаг.

  • Бид тэнд хуурамч бөмбөг тавих ёстой биз дээ гэж тэрээр асуужээ.
  • Үгүй дээ... Жинхэнэ бөмбөг тавих ёстой гэж удирдлага нь хэлсэн байдаг.
  • Холбооны мөрдөх товчоо 1993 онд дэлхийн худалдааны төвийг довтлох ажиллагааг удирдсан байна. Тэд Ахмед Салимыг хөлсөлж түүнд нэг сая доллар, тэслэх бөмбөгийг нь детонатортай нь өгсөн байна. Түүнд бөмбөг хийж бэлтгэх тэгээд түүнийгээ удирдаж байсан тэнэгүүддээ өгч бэлдүүлэхийг тушаасан байна. Дараа нь дэлхийн худалдааны төвд хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг даалгасан байна. /Тээд Гундерсон, Лос Анжелес ба Мемфисийн мужийн Холбооны мөрдөх товчооны дарга асан/
  • Гэвч тэдний аз дутахад 6 хүн энэ дэлбэрэлтэд амь үрэгдсэн ба энэ нь Терроризмын эсрэг хуулийг батлуулж авахад хангалттай шалтаг болж чадаагүй ажээ.
  • Гэвч 2 жилийн дараа 1995 оны 4-р сард Оклахомд МОР-ын байшинг дэлбэлсэн.

 ....168 хүн алагдсан ба жилийн дараа үндсэн хуулиар баталгаажсан олон эрхүүд, иргэний эрх чөлөөг үгүйсгэсэн Терроризмын эсрэг хууль батлагдан гарсан юм.

   2005 оны 7-р сарын 7-нд Лондонд 3 вагон, нэг автобусыг дэлбэлж 56 хүн алагдсан билээ. Яг энэ өглөө терроризмын эсрэг сургуулилалт хийж байсан ба яг урьдчилан суурилуулсан тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох сургуулилалт явагдаж байжээ.

Гэвч энэ бүхэн Яг энэ цаг минутад, Яг энэ метроны станц дээр, Яг ийм төрлийн тэслэх бөмбөгөөр алан хядах ажиллагаа үйлдэгдсэн байна.

  • Өглөөний 9:30-д Лондонд нийтдээ 1000 орчим хүн оролцсон сургуулилалт хийж байсан. Сургуулилалтын төлөвлөгөө ёсоор яг тэр станц дээр бөмбөгүүд тэсрэх ёстой байсан юм. Гэвч ...одоо ч гэсэн миний үс босох шиг болж байна.
  • Нэг үгээр хэлбэл та нар бөмбөг дэлбэрсэн тохиолдолд яах талаар сургуулилалт хийж байхад чинь жинхэнэ бөмбөг дэлбэрсэн гэж ойлгож болох уу
  • Яг үнэн. Тийм зүйл сургуулилалт хийж байхад болсон юм.
  • Бид энд бас л тохиолдлын зүйл боллоо гэж үзэх үү.....яг энэ өглөө тэнд метронд тавьсан бөмбөгтэй сургуулилалт болж байсан...Мөн 9-р сарын 11-ний өглөө агаарын хамгаалалтын алба онгоц булааж байшин мөргөх яг тийм аюул тулгарсан нөхцөл байдалд ажиллах сургуулилалт хийж байсан шүү дээ.
  • Яг тэр цагт, яг тэр газар хорлон сүйтгэх ажиллагаанууд болоод байгаа нь Засгийн газраас урьдаас төлөвлөсөн байсан ажиллагааг далдлах халхавчлахад сургуулилалуудыг ашиглаж байсан  гэдгийг баталж байгаа юм. /Дэвид Шэйлер, Британийн Ми-5 тусгай албаны ажилтан асан/ 

 

9-р сарын 11-ний тухай үнэн

АНУ-ын Засгийн газарт байгаа гэмт хэрэгтнүүд өөрсдийн ашиг сонирхлыг хангахын тулд  иргэдийнхээ эсрэг өдөөн хатгасан алан хядах ажиллагааг зохион байгуулсан юм.

Тэд иймэрхүү ажиллагааг олон жил хийж ирсэн юм.

9-р сарын 11 бол тусгай албадын зохион байгуулсан ажил юм.

Манай хүмүүс эргэцүүлж бодож чадахаа болиод байгаа гэдэг нь намайг айлгаж байна.

2001 оны 9-р сарын 11-нээс хойш:

АНУ-ын цэргийн зардал жил бүр 100 тэрбум доллароор өсөж байна.

  • Тэнд агуйд байгаа нэг араб бидний эсрэг хамгийн нарийн төлөвлөсөн энэ хорлон сүйтгэх ажиллагааг санхүүжүүлсэн гэж бидний тархинд чихэж хийхийг хичээцгээж байна.
  • Та нар тэнд агуйд байгаа хэсэг хүмүүс америкийн агаарын хамгаалалтын системийг мэхэлж чадсан гэж хэлэх гээд байна уу........Агуйн хүмүүс үүнийг хийж чадсан гэж бодож байна уу
  • Хичнээн хүмүүс Нью-Йоркт алагдсан гэж бодох тусам энэ бол зориуд зохион байгуулсан ажиллагаа байсан гэдэгт улам бүр итгэх болсон... яг нацистууд Рейхстагийг шатаасан шиг...Тэд ийм зүйлийг байнга хийж байдаг. Америкийг бас дахиад л хулхидчихлаа...
  • Би та нарт бүх зүйл муу байна гэж ярих гээгүй..Доллар сохор зоос болж хувирсан...банкууд дээрэм хийж байна....дэлгүүрийн худалдагчид лангуун доороо гар буугаа бэлэн байлгаж байна...Хулгайч, дээрэмчид, танхай этгээдүүд гудамжаар дүүрэн байна...үүнийг яах ёстойг хэн ч мэдэхгүй.....Хэзээ дуусахыг бүү мэд...
  • Энэ агаараар амьсгалах ямар ч боломжгүй, энэ хоолыг идэх ямар боломжгүй гэж бид бүгд мэдэж байгаа....Харин бид телевизор гэх энэ хайрцгаа үзээд л өнөөдөр 15 хүн алагдаж 67 дээрэм гарсан байна гэхийг сонсоод сууж байна. Яг л ийм байх ёстой мэт... Үүнээс муу байна гэж юу байх вэ...
  • Тэд бүр солиорчхож.....Бид ч бүр солиорсон...........Бид дандаа гэртээ л сууцгааж байна... Бидний амьдарч байгаа энэ ертөнц улам л жижигхэн болсоор байна...Бидний хүсэж гуйж байгаа зүйл гэвэл ердөө биднийг өрөөнд минь тайван орхиоч, миний ширээний чийдэн, телевизор, үсний сэнс, миний дискнүүдийг битгий хөдөлгөөч...намайг л битгий оролд гэдэг шүү дээ...
  • Харин би Таныг оролдох болно. Таныг солиороосой гэж би хүсэж байна...
  • Та нар эсэргүүцэх хэрэгүй, та нар дургүйцэх хэрэггүй, өөрийн тойргоос Конгресст суугаа гишүүндээ ч бичээд хэрэггүй........Бид инфляци, төсөв, гэж юу байдгийг мэдэхгүй, бүр солиороход бэлэн болоод байна.
  • Одоо болсоон, хангалттай!!!... Харин та миний амьдрал үнэ цэнэтэй юм шүү гэж хэлэх ёстой..

Онгоц мөргөсөн Дэлхийн Худалдааны Төвийн цамхаг дотроос гар утсаар хэлсэн сүүлчийн үгс:

Эргэн тойрон утаатай байна. Энд аймаар байна........105-р давхар, 2-р цамхаг..........Аймшигтай байна...харанхуй.....амьсгалах агаар алга.......

Эхнэр маань намайг зүгээр байгаа гэж бодож байгаа. Би түүн рүү залгаад энэ байшингаас гарч байна гэж хэлсэн. Бүх зүйл гайгүй байсан.....гэтэл гэнэт БАХ!!!...Бид гурвуулаа байна ...хоёр цонх хагарсан байна..ааа аааа ааа аа../нурж унах чимээ....../

Бид Ерөнхийлөгчийн үг хэлэхийг дамжуулах гэж энэ нэвтрүүлгийг түр хаалаа....

Ноёд хатагтай нар аа. Нууцлах гэдэг ойлголт чинь өөрөө манай эрх чөлөөт, нээлттэй нийгэмтэй зөрчилдөж байна. Бид бол өөрсдийн дотоод үнэмшил, түүхийнхээ туршид нууц бүлэглэл, далд бүлгэм, нууц хуралдааныг сөрөн зогсож байсан ард түмэн билээ. Дэлхийн хаа ч байсан хүмүүс бидний эсрэг нэг цул, ямар ч өршөөлгүй хуйвалдаан сөрөн зогсож байна. Энэ хуйвалдааны эзэд нууц арга хэрэгслээрээ өөрсдийн нөлөөг улам өргөжүүлж довтлон орохын оронд дотор нь аажмаар нэвтрэх, сонгууль хийхийн оронд төр засгийг нь унагах, хүний эрх чөлөөг баталгаажуулахын оронд айлган сүрдүүлж байна. Энэ систем хүн хүч, материал асар их нөөцийг дайчлан байж бат бэх, өндөр үр ашигтай машиныг бий болгосон ба тэр нь дайн байлдааны, дипломатын, тагнуулын, эдийн засгийн, улс төрийн, шинжлэх ухааны үйл ажиллагааг явуулж байна. Тэдний бэлтгэл үйл ажиллагаа олон нийтээс далд байдаг ба тэд өөрсдийн буруугаас гарсан алдаа, эндэгдлийг илэн далангүй хүлээхийн оронд байнга нууж хааж байдаг. Энэ систем асар их зардал, олон нийтийн дунд байгаа дургүйцлийг үл тоон харин өөрийн нууцаа хадгалан чимээгүйхэн улам газар авсаар л байна. Ийм зүйлийг гаргахгүй байхын тулд эртний Афинд мэдээллийг олон нийтээс нууцлахыг хориглосон хууль хүртэл үйлчилж байжээ. Америкийн ард түмэнд мэдээлэл өгч урьдчилан сануулж байх энэ чухал үйл хэрэгт надад та бүгдийн тусламж хэрэгтэй байна. Та бүгдийн тэр тусламжтайгаар хүмүүст төрөлхийн заяагдмал тэр эрх чөлөө, хэнээс ч хараат бус байдлыг эргүүлэн өгч чадна гэдэгт итгэж байна.

/ АНУ-ын Ерөнхийлөгч Джон Фитджеральд Кеннеди /

/9/11-ний үйл явдлууд, Төв банк мөнгөний залилан... зэрэг 6 бүлэгтэй, онц сонирхолтой, олон ташаа ойлголтууд тархины угаалгуудыг тайлбарласан бэстселлер ном юм/

 

ЭРИН ЦАГИЙН ДУУДЛАГА / ЦАЙТГЭЙСТ НОМД ОРСОН ИШЛЭЛҮҮД:

ХЭСЭГ

  1. “The Naked Truth” баримтат киноны хэсгээс, IRES
  2. Месси Джеральд “The Historical Jesus and the Mysthical Christ”, Book Tree Publishing
  3. Месси Джеральд  “Ancient Egypt, Light of the World”, Kessinger Publishing
  4. Achartya S “The Christ Conspirasy”, Adventures Unlimited Press
  5. Achartya S “ Suns of God”, Adventures Unlimited Press
  6. Кирхверд Алберт “The Origin and Evolution of Religion”, Book Tree Publishing
  7. Мадок Д. М “Who was Jesus?” , Steller House Publishing
  8. Аллегро Джон “The Dead Sea Scrolls and the Christian Myth”, Book Tree Publishing
  9. Максвелл Тайси и Сноу “That Old Time Religion”, Book Tree Publishing
  10. Джеймс Версайон “Ариун Библи”
  11. Лидом Тим К. “The Book Your Church Doesn’t What You Read”, TS Books Publishing
  12. Ремсборг Джон Ф. “The Christ: A Critical Review and Analysis of the Evidence of His Existence”, Prometheus Books Publishing
  13. Ирвин Рутаджи “Astrotheology and Shamanism”, Book Tree Publishing
  14. Доэрти Эарл “The Jesus Puzzle: Did Christianity Begin With A Mysthical Christ ?”, Age of Reason Publishing
  15. Кэмпбэл Джозеф “Creative Mythology: The Masks of God”, Penguin Publishing
  16. Доэн Т.В “Bible Myth And Their Parallels In Other Religions”, Health Research Publishing
  17. Кэрпинтер Эдвард “ Pagan and Christian Creeds: Their Origin and Meaning”, The Book Tree Publishing
  18. Роллестон Франциска “Mazzaroth”,Waterloo Place Publishing
  19. Камонт Франц “Astrology and Religion Among the Greeks and Romans”
  20. Фидлер Дэвид “Jesus Christ,Sun of God”, Quest Books Publishing
  21. Берри Джеральд “Religion of the World”, Barnes and Noble Publishing
  22. Фрезер сэр Джеймс “The Golden Bough”, Touchstone Publishing
  23. Вилис Джозеф “Forgery in Christianity”, Cosimo Classics Publishing
  24. Синг, Маданджет “The Sun- Symbol of Power and Life” , UNESCO Publishing
  25. Джексон, Джон Джи. “Christianity Before Christ”, American Atheist Press Publishing


II 
ХЭСЭГ

  1. Кен Беккер “911, Үлгэр ба Бодит байдал” баримтат киноноос
  2. Михаэль Рапперт  “9-11 ны тухай Үнэн ба Худал” баримтат киноноос
  3. Дилан Авери “Задгай мөнгө, 2 дахь редакци” баримтат киноноос
  4. Михаэль Бергер “Санаанд багтамгүй сүйрэл” баримтат киноноос
  5. Софи “ 9/11-ны Оньсого” баримтат киноноос
  6. Дастин Магфорд “Есдүгээр сарын 11-нд дахин очвол” баримтат киноноос
  7. Эрик Хафшмид “Painful Deceptions” баримтат киноноос
  8. Уильям Родригес “9/11-нд чухам юу болсон бэ?” баримтат киноноос
  9. Барри Цвиккер “9/11-Том Хуйвалдаан” баримтат киноноос
  10. Рэй Новоселски “911: Press For Truth”
  11. Алекс Джонс “ТеррорШуурга” / 9/11-ны Дайны цагийн Хууль: Цагдаагийн улсыг байгуулах нь”/ Дарангуйлалд хүрэх зам” баримтат кинонуудаас
  12. Энтони Джей Хилдрен , Джордж Максвелл “The Greatest Lie Ever Sold”
  13. Джимми Вальтер “Confronting the Evidence” баримтат киноноос
  14. Рапперт Михаэль “Рубиконыг гатлан” New Society Publishimg
  15. Гриффин Дэвид Рэй “Шинэ Пеарл Харбор”, Interlink
  16. Гриффин Дэвид Рэй “Debunking 9/11 Debunking”, Olive Branch Press
  17. Тарпли Вэбстер “9/11 зохиомол алан хядлага: АНУ-д хийв”, Progressive Press
  18. Гриффин Дэвид Рэй “The 9/11 Commission Report – Omissions And Distortions”, Olive Branch Press
  19. Марс Джим “Террорист хуйвалдаан: Худал заль, 9/11 ба алдагдсан эрх чөлөө”, Disinformation Company Publishing


III 
ХЭСЭГ

  1. Аарон Руссо “America: Freedom To Fascism” баримтат киноноос
  2. Алекс Джонс “Аарон Руссотой хийсэн ярилцлага, 2007”-с, GCN
  3. Джордан Максвелл “Matrix of Power” баримтат киноноос
  4. Линдон Лароуч “Lindon Larouche Webcast, 2005”
  5. Джеймс Вэли “Frankenstein”(1931) киноноос
  6. Network MGM сувгийн нэвтрүүлгээс
  7. Тим Галлоуэй “Winstar Lecture” баримтат киноноос
  8. Карл Саган “Cosmos Series” киноноос
  9. Дэвид Икки “UK Lecture”
  10. Билл Хикс “Revelations”
  11. Пэрлоф Джеймс “The Shadows of Power”, Western Islands Publishing
  12. Марс Джим “Rule by Secrecy”, Harper Paperbacks Publishing
  13. Дэй Томас Р. “The Irony of Democracy”, Wadsworth Publishing
  14. Гридер Уильям “Secrets of the Temple: How the Federal Reserve Runs the Country”, Simon & Schuster Publishing
  15. Рузвельт Франклин Делано “F.D.R.: His Personal Letters”, Duell/Sloan/Pearce
  16. Аллен Фредерик Леуис “Morgan The Great” article, Time  1949/4/25
  17. Симпсон Колин “The Lusitania”, Little Brown Publishing
  18. Пул Джеймс “Who Financed Hitler”, Pocket Books Publishing
  19. Ипперсон Ральф А. “The Unseen Hand”, Publius Press
  20. Саттон Энтони Си “Wall Street and the Rise of Hitler”, GSG & Assocaites
  21. Саттон Энтони Си “The Federal Reserve Conspirasy”, GSG & Assocaites
  22. Аллан Генри “The Rockfeller File”, ’76 Press Publishing
  23. Лэндберг Фердинанд “America Sixty Families”, Citidell Press Publishing
  24. Макфадден Луис, “On the Federal Reserve”, Конгрессын протокол 1934
  25. Аллан Гарри “The Bankers, Conspirational Origins of the Federal Reserve”, American Opinion Publishing
  26. Лэрсон Мартин “The Federal Reserve”, Devin-Adair Publishing
  27. Хаус Эдвард Манделл “The Intimate Papers Of Colonel House”, Kessinger
  28. Саттон Энтони С. “Wall Street and FDR”, Arlington House Publishing
  29. Уильсон Вудро “The New Freedom”, R.A.Sities Books Publishing
  30. Изербит Шарлотти Томпсон “The Deliberate Dumbing Down of America”, 3d Research Co., Publishing
  31. Станнит Роберт “Day Of Deceit”, Free Press Publishing
  32. “Security and Properity Partnership Of North America”,www.ssp.gov
  33. Grace Commission Report, Reagan Administration, 1984
  34.  Джекерен Джак С. “Debt Virus”, Glenbridge Publishing
  35. Бенсон Билл “The Law That Never Was”,Constitution Research Assocaited
  36. Гриффин Джи Эдвард “The Creature from Jekyll Island”, America Media Publ.
  37. Питер Джозеф G.M.P.LLC / New York, 2008
  38. Animation & illustrations by Eric Clinton


Сэтгэгдлээ үлдээгээрэй....


 

Сэтгэгдлүүд  

монголхүн
0 # монголхүн 2011-05-30 20:35
:zzz
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
dino
0 # dino 2011-06-03 15:00
youtube-ees kinog ny uzsen, Bush ed nariin hiisen ajil gedgiig ny batlaad ugch bailee( 9.11). Hristos ny unendee baigaagui, hudlaa hun gedeg ny bas l taalagsan.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Бата
0 # Бата 2011-09-16 22:32
таны номуудыг бүгдийг авч уншсан баримт нотолгоо ихтэй маш үнэн хэрэгтэй номууд баярлалаа тэсч ядаж бсан уншнаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Muugii
0 # Muugii 2012-04-07 12:24
Болорболд таны орчуулсан эдгээр номнууд Монголчуудын оюун ухаанд гэрэл илч тэжээл болж ирээдүйг одоо бий болгох болтугай. та номнуудаа интернээтээр зарах боломж байна уу.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
оюуна
0 # оюуна 2012-04-23 11:26
NTV ТВ-ийн ярилцлагын нэвтрүүлгээр таны ярьж байхыг сонслоо. Боловсролын асуудлаар. Би жирийн иргэн залуу хүн. Үнэхээр тантай 100 хувь санал нийлсэн. Баярлалаа. Цаашид ч энэ талаар үгээ хэлж яваарай. Таныг дэмжинэ шүү.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зочин
0 # зочин 2012-04-27 12:31
болорболд ахаа таньд баярлалаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зочин
0 # зочин 2012-04-27 12:35
одоогийн хамтарч бялуу хувааж иддэг АН, МАН 2 бус тань шиг хүмүүс их хуралд сонгогдоосой.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ORSO CHIMEGMAA
0 # ORSO CHIMEGMAA 2012-05-04 17:42
sain baina uu? saihan buteeluud orchuulj ih hodolmorloj baigaad chin talarhal ilerhiileye. Joseph Stiglitz ene hunii nomiig orchuulsan orchuulga baidag uu? John Perkinsees iluu lut barimt notolgootoi, undesleltei, hariu ogno gej naidaj baina.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
abo
0 # abo 2012-05-25 20:53
gaihamshigtai bodol sanaatai hun yumaa
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
хонгорзул
0 # хонгорзул 2012-06-14 13:36
та мундаг шүү зөндөө олон ном орчуулж монголчуудын оюуныг цэнэглэж өгөөрэй
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
эцэг хүү ариун сүнс
0 # эцэг хүү ариун сүнс 2012-07-09 18:47
"мөнгө мөнгө мөнгө. Бурханд маш их мөнгө хэрэгтэй. Гэхдээ тэр танд хайртай." Тэр Исүүсийн тухай кино нь дээр гарч байгаа баримт судалгаа нь овоо юм билээ. Заримыг нь хармаар. Шашинд бол мэдээж мөнгө хэрэгтэй. Нэг муу нусгай ламаахай ирээд дуржигнатал юу ч юм уншаад мөнгө цаас авна. Нүд хариулж байгаад товчилно. Тэгсэн атлаа нуль нүглийн тулам.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
911
0 # 911 2012-07-09 19:07
Жон Кеннеди өөрөө золиос. Түүний эхнэр Жаклины архивыг 50 билүү жилээр ил болгохыг хорьсон. Жаклин нөхрийн аллагын учирыг нь олох гэж Анасистай сууж санхүүжилттэй болох гэсэн байдаг. Католик эмэгтэй шүү дээ.
Всё тайное станивится явным. Первоисточник — Библия. В Евангелии от Марка (гл. 4, ст! 22) и от Луки (гл. 8, ст. 17) сказано: «Ибо нет ничего тайного, что не сделалось бы явным, ни сокровенного, что не сделалось бы известным и не обнаружилось бы».
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
2012
0 # 2012 2012-07-09 19:21
Бурхан гэдэг үг маань бүр бүхний хаан гэсэн үг юм л даа.
12-той тоотууд Буддха Дхармад ч бий. Зөвхөн Калачакра номд тэр чигээрээ 12 цаг, 12 сар гэх мэт жил, улирал гээд л энэ болгон байдаг. Олон янзын давталтууд бий.
Шашин үүнийг юу гэж, яах гэж, юундаа ашиглаад байгааг сайн мэдэхгүй.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
мухар сүсэг
0 # мухар сүсэг 2012-07-10 09:09
мухар сүсэг их түгээмэл. Дийлэнхдээ дэндүү хавтгайрсан. Шашныхан тэр чигээрээ догмд автсан. Ер нь аливаа юмыг судлахад жаахан хөндлөнгөөс ажиглах хэрэгтэй гэдэг дээ. Дотор нь автаад явахад ч хэцүү байхөө. Нөгөөхөө сөрж чадахгүй.

Ариун судрууд тэдний өмч биш.
Хамаг амьтанд зориулагдсан байдаг.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Моногол
0 # Моногол 2012-09-28 15:09
Дэлхийг хэдхэн гэр бүл захирах болсоор удаж байгаа ч хүн төрөлхтөн дөнгөж өнөөдөр л энэ тухай хальт сонсож байна. Олонхи нь хэрчим талх үмх махны төлөө зүтгээд маргаашаа бодох сөгөө алга. Зуун хүнээс ганц хоёр нь юм боддог, жаахан уншдаг үлдсэн нь нийтийн жишиг түмний гольдирлоор мөрөөрөө мөлхөж хорвоог бардаг байна. 9-11 бол тэдний хийсэн ажил, зохиосон жүжиг, үзэгчид нь хүмүүн төрөлхтөн. Хүмүүс эдгээр аймшгийн жүжгийг үзээд хүмүүс улам их айцгааж улам л амиа бодоцгоож байна. Харин улс орныг болоод дэлхийг захирагчид үүгээр нь мөнгө хийж улам баяжиж шинэ шинэ жүжиг зохиож байна. Моноголчууд бид Болор-Болдын орчуулсан номыг уншаад ойлговол одоогийнх шиг хүний жүжгийн үзэгчид болоод туслахын туслах дүрийн утсан хүүхэлдэйнүүд болоод байхгүй байхаа. Зохиогч-орчуулагчдаа амжилт хүсье. Моноголчуудын нүдийг нээх буянтай сайхан ажилд нь сүүгээ өргье.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
дэгд
0 # дэгд 2012-10-06 14:02
энэ сайтан дээр бичсэн шиг оюуны мэлмийг нээсэн олон сонирхолтой нийтлэлийг бичиж байгаарай. таны цаашдын ажмлд амжилт хүсье.баярлалаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
гэрэлтэх
0 # гэрэлтэх 2013-05-11 14:45
Есүсийн талаар ийм олон бичээс байгаа нь олон шашиний түүх бичээс дотор байгаа нь Есүс бусдаас хуулсан гэж ойлгогдож болох ч яг үнэндээ тийм биш. Энэ бол өнгөцхөн дүгнэлт. Нөгөө талаас нь харвал Есүс өөрийнхөө тухай "Би бол бүх хууль, зөгнөл, эш үзүүллэгийн биелэл мөн" гэж хэлж байснаараа мөн " Миний тухай бичээсүүдэд бий" гэж хэлж байснаараа ч бүх шашны билэгдэн өнө эртнээс хайж байсан тэрхүү амар тайванд хүрэн зам гэдгээ тунхаглаж байсан. Хууллаа хууллаа гэхэд үхлээс амилах уу? хууллаа хууллаа гэхэд онгон эмэгтэйгээс мэндэлж чадах уу? хууллаа хууллаа гэхэд өнөөдөр ч хүмүүсийг өөрчлөх хүчийг хэрхэн авч чадах билээ. Мөн хэн ч хуулж дууриаж чадахгүй тэр өндөр ёс суртахуун, ариун амьдралыг юу гэх вэ? Загалмайд тарчлаан алж байгаа хүмүүсийн төлөө сэтгэл зовнин Бурханд залбирахдаа "Энэ юу хийж байгаагаа ч мэдэхгүй хүмүүсийг уучлаач" гэж худалч хуурмаг хүнээс гарна гэж үү? хууллаа хууллаа гэхэд өвчтэй хүнийг эдгээх хүчийг хуулж дууриаж чадна гэж үү?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
гэрэлтэх
0 # гэрэлтэх 2013-05-11 14:59
хүн бүхнийг мэдэгч биш. Нүгэлгүй ч амьтан биш. Бүх хүн аврагдах шаардлагатай. Учир нь нэгэн цагт та үхэх л болно. Тэр цагт л та нэгэнт оройтсон байх болно. Үхлийн шалтгааныг Библид л маш тодорхой хэлсэн. "Учир нь нүглийн төлөөс бол үхэл" Тиймээс бүгд үхдэг нь бүгд нүгэл үйлдсэн гэдгийг харуулдаг. "Бүгд нүгэл үйлдснээр Бурхны алдарт хүрдэггүй" гэж Библид бас хэлжээ. Одоо үхэж байгаа нь жинхэнэ үхэл биш харин энэ бол шилжилт гэдгийг Библи хэлдэг. Та шүүлт рүү явах болно. илчлэгдэхгүйгээр нуугдсан зүйл гэж байхгүй болно. Бүгд гэрэл дотор илчлэгдэх болно. Таны бүх нүгэл. "Нүгэлтнүүд үүрд шатах галт нуур буюу тамд хаягдах болно" Библи. Хэрвээ та нүгэлтэн бол? Хэрвээ та үхэх нь үнэн л бол та үхлийн дараа хаашаа явахаа шийдэх боломжийг бүү үл ойшоогоорой.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Zolig gej
0 # Zolig gej 2013-07-25 14:27
Quoting гэрэлтэх:
хүн бүхнийг мэдэгч биш. Нүгэлгүй ч амьтан биш. Бүх хүн аврагдах шаардлагатай. Учир нь нэгэн цагт та үхэх л болно. Тэр цагт л та нэгэнт оройтсон байх болно. Үхлийн шалтгааныг Библид л маш тодорхой хэлсэн. "Учир нь нүглийн төлөөс бол үхэл" Тиймээс бүгд үхдэг нь бүгд нүгэл үйлдсэн гэдгийг харуулдаг. "Бүгд нүгэл үйлдснээр Бурхны алдарт хүрдэггүй" гэж Библид бас хэлжээ. Одоо үхэж байгаа нь жинхэнэ үхэл биш харин энэ бол шилжилт гэдгийг Библи хэлдэг. Та шүүлт рүү явах болно. илчлэгдэхгүйгээр нуугдсан зүйл гэж байхгүй болно. Бүгд гэрэл дотор илчлэгдэх болно. Таны бүх нүгэл. "Нүгэлтнүүд үүрд шатах галт нуур буюу тамд хаягдах болно" Библи. Хэрвээ та нүгэлтэн бол? Хэрвээ та үхэх нь үнэн л бол та үхлийн дараа хаашаа явахаа шийдэх боломжийг бүү үл ойшоогоорой.

Ийм авралгүй юм байдаг юм уу Энэ библи чинь. Үхэх үнэн боловч сайн сайхан амьдарсан хүмүүс итгээгүйн төлөө там уу тийм төдийхөнд итгэнэ гэдэг тэнэг хэрэг. хүн удирдах арга. Мулгуу үзэл
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Цолмон
0 # Цолмон 2013-07-29 16:01
нийтлэлээс ишлэл аваад
Quote:
Яагаад шашны энэ олон байгуулагуудыг хэн ч оролддоггүй юм бэ гэдгийг Та ер нь бодож үзсэн үү. Энэ дэлхийг тэмтрүүлээрээ ороосон шашны энэ олон шат дараалсан байгууллагууд хүмүүс бидний бүх зовлон зүдгүүр, өнөөгийн энэ хүнд хэцүү хямрал, мухардмал байдлын нэг гол шалтгаан нь болж байна.
өгүүлсэн нь:
Quote:
Тэгэхээр бурхан багш
*...Сайхан байшинтай, сайхан машинтай, гэр бүл үр хүүхэдтэй, нэр хүндтэй, тогтмол орлоготой, энэ л бидний амьдралын зорилго гэж тодорхойлж байгаа хүмүүсийг бага төрөлхтөн гээд тиймээ та нар энэ бүгдийнхээ төлөө яв гэхдээ....* Өөрийн эрх ашиг, дур сонирхлыг тодорхой хэмжээнд хязгаарлах хэрэгтэй гээд өнөөгийн ардчилсан хүмүүнлэг нийгэмийн эрх үүргийн тухай...” ном номлоогүй байх нь. “....Энэнээс цааш нүгэл, энэ дотроо бол буян...” гэж хэн нэгний эрх ашигийг заасан хязгаарласан заалт Бурхан багш айлдсан байх үндэслэл алга.
:thumbsdown: biznetwork.mn/topic/show/40944/3#last
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
пастор
0 # пастор 2013-10-23 00:37
би үг нь энэ сайтын амтанд орж байлаа. гэтэл Христ итгэлийн талаар арай л баримтгүй худлаа гүтгэсэн байна. бурхангүйчүүд байдаг л даа. гэхдээ яг үнэн баримттай байх хэрэгтэй. бусдаараа бол бодож тунгаамаар зүйл үнэхээр байнаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Модератор
0 # Модератор 2013-10-24 14:34
Quoting пастор:
би үг нь энэ сайтын амтанд орж байлаа. гэтэл Христ итгэлийн талаар арай л баримтгүй худлаа гүтгэсэн байна. бурхангүйчүүд байдаг л даа. гэхдээ яг үнэн баримттай байх хэрэгтэй. бусдаараа бол бодож тунгаамаар зүйл үнэхээр байнаа.
Сүсэглэх гэдэг бол ямар нэг бодит үндэслэлгүй зүгээр л хоосон найдлага горьдлого гэсэн үг. Харин бодит мэдлэг туршлага боловсролд үндэслэсэн өөрийн олж авсан итгэл үнэмшил бол сэхээрэл ухаарал мөн. Харийн шашны номлогч "пастор" танд ямар ч баталгаа нотолгоо багадах бололтой. Хэргийн гол нь танд баталгаа баримт нотолгоо багадаад байгаа бус үнэндээ бол харийн шашин үзэл санаанд хоосон горьдож эндүүрч төөрөлдөж явснаа ойлгоход хэцүү бас гашуун байгаа бололтой :laugher2: ядаж Ричард Докинсийг унш
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Javkhlan
0 # Javkhlan 2014-06-26 13:57
Энэ номыг л хүн бүр унших хэрэгтэй байна даа...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
блогчинд
0 # блогчинд 2014-08-08 09:00
дажгүй өнцөг бна, гэхдээ хэтэрхий нэг талыг барьж байгаа чинь сонирхол бууралж бна. олон өнцгөөс хандана уу.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
AUS-д
0 # AUS-д 2014-09-17 12:40
Албан ёсны Монгол бичгээр бичиж бай! Бичиг үсгээ самарч устгаж байгаагаа ойлгож ухаар! Zeitgeist гэдэг 3 анги баримтат кино байдаг. Youtube-с хай.....
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
баримттай үнэн
0 # баримттай үнэн 2014-10-23 15:29
Няцаахын аргагүй бодит мэдээлэлүүд байна. Олон хүн унших хэрэгтэй шүү...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
.
0 # . 2014-12-25 23:09
БОЛОР АХ, ТА ЯАГААД СТӨ НД ТҮМЭН ОЛОНДОО ЗОРИУЛЖ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЛЕКЦ ТАВИЖ БОЛДОГҮЙ ЮМ БЭ ??? БОЛОХГҮЙ ЮУ БАЙНА ???
МОНГОЛД ХҮМҮҮСТ НОМ УНШИХ ЦАГ БАЙХГҮЙ БАЙНА Ш ДЭЭ !
БАЯРХҮҮ АХТАЙ ЯРИЛДАА. ЭНЭ УЛС ОРОН МӨХЛӨӨ !!!!!!!!!!!!!!!!!!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зэээ
0 # Зэээ 2014-12-27 23:39
Зээ үнхээр та тийм агуу цаад үнэнийг олж хардаг хүн юм бол өөрийн чинь хувьд бүх төрлийн шашиныг үгүйсгэн эрх чөлөөтэй байх цаг нь болжээ. Гэвч энэ олон ихэнх нь хувиа хичээгч харгис хүн төрөлхтөн үүнд чинь бэлэн байна гэж бодож байна уу?? Таны үр хүүхэд ач гуч бас бэлэн байх болов уу?? Таны эргэн тойрныхон болоод таны үр хүүхдүүдийн найз нөхөд гэр бүлийхан нь шашингүй цэвэр үнэнийг өөрөөрөө шүүн амьдрах амьдралд хүн төлөвшилөө олж чадна гэж бодож байна уу?
Нэгэнт л хүн болгоны шудрага үнэн хүн чанарын хэмжүүрүүд тэнгэр газар шиг ялгаатай энэ нийгэмд шашин шүтлэгийг үгүйсгэж эхэлвэл ЯАНА ВЭ АЙН ??
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Uneniig helegch -д /Үнэн гэдэгтээ бат итгэлтэй байна уу/
0 # Uneniig helegch -д /Үнэн гэдэгтээ бат итгэлтэй байна уу/ 2015-01-10 12:51
Хариу: 1. Юуны өмнө Монгол улсын албан ёсны бичиг үсгээр алдаагүй зөв бичих хэрэгтэй. 2. Судалгаагүй, өөрт санагдаж байгаагаараа сараачихгүй байхыг зөвлөе. Эх үүсвэртэй, өөрөө тунгааж бодож үзсэн, үнэнд нийцэх юм бичих хэрэгтэй. Харин элдэв тархины угаалгыг энд цацахыг оролдох хэрэггүй.... Зөвшөөрөхгүй байгаа бол өөрийн нэр хаягаа тавьж байгаад "няцаах" нийтлэлээ бич,тэгвэл тавьж хэлэлцэж болно
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Нэр зүсээ нуусан гэхдээ үнэнийг хэлэгч-д хариулав
0 # Нэр зүсээ нуусан гэхдээ үнэнийг хэлэгч-д хариулав 2015-01-20 13:09
Чиний тэр "үнэн" гэгчээс айгаад байгаа юм өчүүхэн ч алга! :laugher2: Хэрэв чи үнэнийг хэлж байгаа юм бол өөрийгөө яагаад нуугаад байгаа юм бэ?.. Чи эхлээд өөрийгөө хэн бэ гэдгээ ил тод болгох хэрэгтэй. Хэнтэй маргаад байгаагаа мэдмээр байна. Үүний дараа "үнэн"-ийг чинь эх үүсвэртэй нь ! сайтан дээрээ нийтэлж хэлэлцэж маргаж болноо. Харин сайн дурын "идиот"-той маргах, сохор сүсэг бишрэлтэй этгээдэд бодит байдлыг батлах ойлгуулах ухааруулах зав, хүсэл хэрэгцээ шаардлага алгаа!!!! Чи наад "үнэн"-ээ өөрийн сайт, блог нээгээд хэлж болно шүү дээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
судлаач
0 # судлаач 2015-01-27 19:10
энэ дэлхий дээр зөв амьдарч ирсэн монгол өвөг дээдсээ биширч байна
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Эрлийз
0 # Эрлийз 2015-03-15 22:26
Пээ бүү үзэгд,
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
tuugii_hairtai@yahoo
0 # tuugii_hairtai@yahoo 2015-10-30 08:04
Энэ бүгдийг уншихад үнэхээр их судалгаа хийсэн нь харагдлаа лдаа. Ямар их хөдөлмөр вээ......
Би таны энэ нийтлэлд байгаа бүгдийг, бүгдийг нь илүү оновчтойгоор тайлбарлаж чадах юм байна.Танаас илүүгээр би танд бүгдийг нь ярьж өгч чадна :) Та надтай заавал холбоо бариарай. Их сонирхолтой байлаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
нана
0 # нана 2016-07-20 17:29
шэйр хийх холбоос оруулдаг болчихвол, энэ пэйс ухдаг залуучуудад нэгийг бодуулах ч юм билүү
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Солонго
0 # Солонго 2016-09-09 06:27
Quoting нана:
шэйр хийх холбоос оруулдаг болчихвол, энэ пэйс ухдаг залуучуудад нэгийг бодуулах ч юм билүү

Шэйр хийхэд заавал холбоосны хэрэг байхгүй. Хаягийг "copy" хийж хуулаад л фейсбүүкт "paste" дараад л тавьчихна шүү дээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Bi-д
0 # Bi-д 2016-09-12 04:59
АНХААР!Албан ёсны монгол кириллжин үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг