ХНСН

Энэхүү номонд долларын эзэд – Холбооны Нөөцийн Системийн үүсэл хөгжил, 100 гаруй жил нандигнан нууцалж ирсэн нууцуудыг нь илчлэн өгүүлнэ.

Дэлхийн II дайны дараа, социалист чиг баримжааг сонгосон ард түмнүүдэд гүжир гүтгэлэг тархи угаалгын Хүйтэн дайнаа үргэлжлүүлэн зарласан Барууны олигарх эзэд 1985-1990 онд ил давшилтандаа орж ЗХУ тэргүүтэй социалист улс орнуудын хэсэг шуналт удирдагчдыг, мөн гэнэн залуусыг урвуулан ашиглах замаар төрийн эргэлтүүд хийсэн билээ... БНМАУ-д энэ хэсэг гэмт этгээдүүд далдуур хуйвалдан төрийн эргэлт хийсний дараа тэднийг удирдан чиглүүлж байсан Барууны ардчиллын эзэд нь Монгол улсын тухайн үеийн төр засгийн оройд гарган тавьсан байсан цөөн хэдхэн урвагчдаар дамжуулан манай улс – ард түмний толгойд мөнхийн өр-зээлд суурилсан долларын дөнгөө угласан тухай, түүнээс хойш 30 гаруй жил улс эх орны маань хөгжлийг хэрхэн боомилон хориглож ирснийг, мөн авилгалын сүлжээгээ манай улсад экспортлон оруулж ирсэн тухай Холбооны нөөцийн системийн жишээн дээр тайлбарлах болно.

АРД ТҮМЭН МААНЬ ЭНЭ БҮХНИЙГ ОЙЛГОН УХААРАХААС НААШ, ЧУХАМ ЭНЭХҮҮ МӨНГӨ САНХҮҮГИЙН ХАРИЙН ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЛД НЭГДЭЭГҮЙ ЦАГТ БИДНИЙ АМЬДРАЛ УЛАМ УНАСААР ЗӨВХӨН БҮРЭН СҮЙРЭЛ МӨХӨЛД ХҮРГЭХ НЬ ЗАЙЛШГҮЙ...

Номын үнэ: 30 000 төг

Хүргэлтээр худалдан авах утас: 80088803, 88105363 (хүргэлтийн үнэ 5000 төг)

 

Democracy буюу Ард Түмний Эрхт Засаглалыг - Ардчилал гэсэн хийсвэр ойлголт болгож, Freedom - Эрх Чөлөөг нийгмийг тус тусдаа олон хүмүүсийн бөөгнөрөл болгон бутаргаж монголын төрийг зориуд сулруулан Монгол орны бүх баялгийг хуйвалдан цөлмөх ажиллагаа болгож, Liberty - Хүний ЭрхЧөлөөг зөвхөн төрийн өндөр албан тушаалтнууд, гадаад дотоодын капиталуудын гарт монголын бүх баялаг мөнгө, эд хөрөнгийг хураан хуримтлуулах явдал гэж сурталддаг харийн энэ онол, загвар нь Монгол орныг ядуурал - мухардалд оруулж сүйрлийн ирмэгт авчраад байна.

Энэхүү 3 ангит баримтат киног бүрэн орчуулж ном болгосон ба энэ номонд хүн төрөлхтний түүхэнд загалмайтны шашны гүйцэтгэж ирсэн үүргийн тухай, өнөө үед дэлхий дахинд өрнөж байгаа санхүү - эдийн засаг - улстөр - нийгмийн хямрал мухардлын цаад шалтгаануудын тухай, орчин үеийн мөнгө-банк-санхүү-эдийн засаг-улстөр-нийгмийн удирдлагын тухай, түүний далд арга зарчим ба цаад мөн чанарын тухай өгүүлдэг. Энэ бүхэн жирийн хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа ба тэднийг ойрын ирээдүйд чухам юу хүлээж байгаа зэрэг өнөөгийн тулгамдсан олон чухал асуудлуудыг баримт нотолгоонуудад тулгуурлаж судлан тайлбарладаг.

Энэхүү баримтат кинонд дэлхийн II дайнаас хойших Барууны ертөнцийн нэн шинэ түүхийг эхнээс нь өнөөдрийг хүртэл авч үзэж олон тооны архивын баримт материалууд ба ялангуяа энэ үйл явцын гол гүйцэтгэгчид байсан хүмүүстэй хийсэн ярилцлагуудаас тэдний зүгээс нийгмийг удирдаж ирсэн тэр бүх арга барил ба өнөөгийн нийгмийг олигарх эрх баригч цөөнх ба бусад сүрэг хүмүүс болгон хувиргаж хэрхэн хувааж заагласан аргууд ба үүнд хэрэглэгдсэн гол үзэл баримтлал, үйл явцын дүр зураг тод томруун гаргаж ирдэг.

Джон Перкинсийн энэ номонд олон улсын түүний дотор америкийн олон янзын нэртэй банк корпорациуд, засгийн газруудын ашиг сонирхлыг татсан дэлхийн улс орнуудыг улс төрийн лидерүүдээр нь дамжуулан эрхшээлдээ оруулах зорилготой мэргэжлийн хүмүүс буюу эдийн засгийн алуурчдын нууц бүлэглэлийн үйл ажиллагааны тухай анх удаа илчлэн өөрийн ажил амьдралын жишээн дээр өгүүлсэн түүх юм. Тэд тухайн улс оронд хөгжил дэвшлийг амладаг боловч хэрэг дээрээ тусгаар тогтносон улс орнуудыг өрийн дөнгөнд хийж дэлхийн эзэнт гүрэнд дагаар оруулах урхи занга болсон том төслүүдийг тулган хүлээлгэх замаар бүхэл бүтэн улс орнууд, ард түмнүүдийг мөлжиж байдаг ажээ.

Хүн өөрөө өөрийгөө танин мэдэх, Амьдралын ба Байгаль дэлхийн бодит байдлыг ойлгож ухамсарлаж өөрсдийн бие даасан итгэл үнэмшлүүд, үнэт зүйлсийн богцтой болох нь хэрэв шаардлагатай бол суралцаж олж авах тэр боловсрол, мэргэжлүүдийн хувьд урьдчилсан, ухамсартай нөхцөл байдал нь байдаг. Боловсролын талаар бидэнд нялзааж тулгаж байдаг олонхын хэвшмэл сэтгэлгээ, төөрөгдлөөсөө бид салах цаг аль хэдийнэ болжээ. Юуны өмнө энэ байдлыг бид бүхэн үндэстнийхээ хувьд хэр хурдан ойлгон ухаарч зорилго, хүч чармайлтаа нэгтгэн цаг алдалгүй засаж залруулж чадахаас бидний хойч үеийн эрх чөлөөт аж амьдрал, манай улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлт - үндэстний сэргэн мандал шууд хамаарах билээ.

Америкийн нэрт эрдэмтэн, судлаач Уильям Ф. Энгдалийн “Америкийн эрин зуун” цувралын хоёр дахь энэ номонд Генийн өөрчлөлттэй амьд биет /ГӨАБ/-ийн технологиудыг ашиглан дэлхийн улс орнуудын хүнсний зах зээлийг даяарчлах замаар булаан эзэлж авах зорилгод нэгдсэн засгийн газрууд ба химийн үйлдвэрлэлийн үндэстэн дамжсан корпорациудын зориуд зохион байгуулж явуулж ирсэн олон жилийн хамтын үйл ажиллагааны тухай өгүүлдэг.

“Эдийн засгийн алуурчны наминчлал”(2010 онд монгол хэл дээр гарсан)-даа би АНУ ба Зөвлөлт Холбоот Улсын их гүрнүүдийн геоулстөрийн ашиг сонирхлын зөрчлүүдээр нөхцөлдсөн байсан Хүйтэн дайны үеийн тухай бас өгүүлж байсан билээ. Энэ дайнд оролцсон миний оролцоо аль 25 жилийн өмнө, 1981 онд дууссаан. Тэр цагаас хойш, ялангуяа ЗХУ задран унаснаас хойш энэ эзэрхэг гүрнийг хөдөлгөж байгаа хүчнүүд бас ихээхэн өөрчлөгдсөн юм. Дэлхий дахин нэг туйлтай болж хөрөнгө баялагт илүү их шунан дурладаг болсон юм. Одоо Хятад, Европ хоёр АНУ-тай өрсөлдөх гэж оролдож байна. Нэг улсын хил хязгаараар тогтохгүй "асар том эрх ашиг сонирхолтой" үндэстэн дамжсан том корпорациуд энэхүү эзэрхэг гүрнийг удирдаж байна. Мөн үндэстэн дамжсан даяар байгууллагууд ба Дэлхийн Худалдааны Байгууллага/ДХБ/, Чөлөөт худалдааны Хойд Америкийн Холбоо зэрэг бас үндэстэн дамжсан гэрээ хэлэлцээрүүд бий болсон юм. Мөн түүнчлэн Олон улсын валютын сангаас/ОУВС/ улс орнуудад нялзаан тулгаж байдаг неолиберализм, бүтцийн өөрчлөлтүүд зэрэг цэвэр үзэл суртлын хөтөлбөрүүд бас шинээр бий болж гарч ирсэн юм.

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг