Анагаах ухааны чиглэлийн мэргэжлийн нэр хүндтэй сэтгүүл The Lancet - ийн COVID-19 -г судлах тусгай багийн ахлагч Жеффри Сакс (Харвард, Колумбын их сургуулиудын профессор асан, эдийн засагч) Испанид зохион байгуулагдсан хурлын үеэр COVID-19 цар тахлын шалтгаан болсон SARS-CoV-2 вирус нь АНУлсуудын биологийн лабораториос гарсан хэмээн мэдэгджээ.
Анагаах ухааны чиглэлийн мэргэжлийн нэр хүндтэй сэтгүүл The Lancet - ийн COVID-19 -г судлах тусгай багийн ахлагч Жеффри Сакс (Харвард, Колумбын их сургуулиудын профессор асан, эдийн засагч) Испанид зохион байгуулагдсан хурлын үеэр COVID-19 цар тахлын шалтгаан болсон SARS-CoV-2 вирус нь АНУлсуудын биологийн лабораториос гарсан хэмээн мэдэгджээ.
Тэрээр "Би 2 жилийн турш The Lancet сэтгүүлийн COVID-19-г судлах багийн ахлагчаар ажиллаж байгаа ба энэ вирус АНУлсуудын биологийн лабораториос гаралтай гэдэгт итгэлтэй байна. Би энэ дүгнэлтээ 2 жилийн эрчимтэй судалгааныхаа үндсэн дээр хэлж байгаа бөгөөд энэ вирус бол биотехнологийн салбар дахь "гажиг" болохоос ямар нэг байгаль дээр өөрөө аяндаа үүссэн вирус огт биш юм. Хэдийгээр энэ асуудлыг (цааш гүнзгийрүүлэн) судлахад хангалттай баримт нотолгоонууд байсаар байгаа хэдий ч энэ тухай судалгаа АНУлсуудад ч, бусад улсуудад ч хийгдэхгүй байна. Үүний цаад шалтгаан нь тэд (эрх баригчид) "хивсэн" доогуур шагайж биднийг өнөөдрийн энэ аймшигт эмх замбараагүй байдалд хүргэсэн гол шалтгааныг олохыг хүсэхгүй байгаад л (?!!) оршиж байна гэж би үзэж байна"
Энэ хурлын үеэр мөн тэрээр хэрэв АНУлсууд НАТО-г Зүүн Европ руу (буюу ОХУ руу) улам улам тэлсээр байгаагүйсэн бол өнөөдрийн (украины) дайнаас зайлсхийх бүрэн боломжтой байсныг сануулсан юм.
Үүний өмнө Жеффри Сакс мэргэжлийн молекулын фармакологич профессор Нил Харриссонтой хамтарсан эрдэм шинжилгээний өгүүллээ АНУлсуудын Үндэсний шинжлэх ухааны академийн сэтгүүлд хэвлүүлээд байсан билээ. Уг өгүүлэлдээ тэрээр мөн SARS-CoV-2 вирус нь биологийн лабораториос гарсан болохыг баталсан юм.
Саяхан буюу энэ оны 3-р сарын 30-ны өдөр ДЭМБ-аас хэвлэсэн илтгэлд энэхүү вирус нь Хятадын Ухань хотын лабораториос гарсан гэдэг таамаглалыг няцаасан бөгөөд, харин уг вирус сарьсан багваахайн биед анх үүсэж улмаар хүнд дамжсан байх магадлалтай хэмээн дүгнээд байсан юм. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар АНУлсуудын аллерги болон халдварт өвчний Үндэсний институтийн эрхлэгч Энтони Фаучи SARS-CoV-2 вирус алдагдсан байх магадлалтай лабораторийг санхүүжүүлж байсан хэмээн шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Холбоотой нийтлэл:
БАКТЕРИОЛОГИЙН ДАЙНЫ ЗЭВСЭГ: КОРОНАВИРУСИЙГ АНУлсуудад ГАРГАН АВЧ БҮТЭЭСЭН БАЙНА...
Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.