Өмнөх үг

БНЭУ одоо 1 тэрбум 210 сая хүн амтай. Энэтхэгийн эмч эрдэмтэд, судлаачид дэлхийн бусад олон орны шударга эмч эрдэмтдийн нэгэн адил вакцинжуулалтын тухайд хүн ардынхаа - улс үндэстнийхээ эрүүл мэнд, генийн санд санаа зовнин тэмцэж байна. Харин тэгвэл Монгол улс ердөө 2 сая 760 мянгахан хүн амтай мөртлөө манай хэвлэл мэдээлэл, интернэтийн орон зайд гадаадын вакцинуудын рекламуудаас өөр энэ тухай мэдээлэл бараг алга байгаа !?...

Энэ нийтлэлийн зорилго нь хүмүүс өөрсдөдөө ялангуяа хүүхдүүддээ ВАКЦИН хийлгэх эсвэл хийлгэхгүй байхыг уриалах бус харин иргэдийг, эцэг эхчүүдийг юуны өмнө ЭРГЭЦҮҮЛЭН БОДОЖ УХАМСАРТАЙГААР ДЭНСЭЛЖ ҮЗЭЖ БАЙЖ СОНГОЛТОО ХИЙХ, ХОЖМЫН ИРЭЭДҮЙД ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДАХЫГ уриалж уг мэдээллийг хүргэж байна.

Монголын үе үеийн эрх баригчид энэ 20 гаруй жилийн турш гаднынхны "эелдэг зөвлөгөө"- гөөр улс орноо, ард түмнээ үнэндээ бол ангал руу чирч байгаа. Тэд 25 жилийн өмнөхөөсөө мэдлэг боловсрол мэдээллийн тал дээр огт дээрдсэн юмгүй, улс орноо ард түмнээ авч явах тухайд гаднын хоосон үзэл суртлаас өөр юу ч нэмж сураагүй, мөн юунд ч хариуцлага хүлээдэггүй болсоор удаж байгааг жирийн хүмүүс одоо харж ойлгож бараг арьсаараа мэдэрч байгаа байх. Иймээс өндөр албан тушаалуудыг нам бүлэглэлүүдэд хуваан тэдний хэн нь ч хамаагүй эзэгнэдэг өнөөгийн энэ ардчилал - улстөрийн албан тушаалтнууд гэгчийн хавтгай харалган муйхар мулгуу байдлыг нь байнга санаж явах, ядаж өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндийн асуудал дээр тэдэнд бус харин өөрсдөдөө илүү найдаж байх нь илүү өлзийтэй болоод байна шүү...

 

Доктор Джаганнат Чатерджи (Энэтхэг):

Би энэ асуудлаар Энэтхэгийн эрүүл мэндийн сайдтай болон яамны ажилтнуудтай 2006 оноос хойш захидлаар харилцаж байгаа билээ. Миний тавьсан асуултуудын нэгэнд нь ч эрүүл мэндийн сайд ч, ажилтнууд нь ч хариулт өгч чадаагүй юм. Тэр үед Ерөнхийлөгч асан доктор Абдул Калам миний тавьсан асуултуудад үндэслэж энэ асуудлыг засгийн газрын түвшинд гаргаж тавьсан боловч вакцинтай холбоотой үүсээд байгаа энэхүү нөхцөл байдлыг тодруулж ойлгомжтой нэг мөр болгох бодит оролдлогууд хийгдээгүй юм.

Миний тавьж байгаа энэ асуултуудыг дэмжиж надтай санал нэг байгаа эмч нар үзэхдээ хэрэв манай нийгэм, өргөн олон нийт дархлаажуулалт гэдэг нэрийн доор явуулж байгаа "вакцинжуулалт" гэгч явуулгын ард байгаа тэр аюул заналыг нь ойлгож ухаарахгүй юм бол гадаадын вакцин - эм үйлдвэрлэгч корпорациудын зүтгүүлж улстөрчдийн санхүүжүүлж байгаа энэхүү асар хор хөнөөлтэй байж чадах гай зовлонг зогсооход маш хэцүү байх болно гэдгийг тэмдэглэж байна.

Та бүхэн ч гэсэн ер нь вакцинжуулалттай холбоотой бүх асуудлууд нь өргөн олон түмэнд ил тод нээлттэй хэлэлцэгдэж байх ёстой гэдгийг эргэлзэх зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа байх, учир нь ингэхгүй юм бол манай хөөрхий үр хүүхдүүдэд маань ямар ч гарц, боломж үлдэхгүй билээ.

  1. Бодит байдал дээр үнэн хэрэг дээрээ чухамдаа вакцинууд л хүмүүсийг халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлж хамгаалж байсан эсэхийг судалж тогтооход чиглэсэн эрдэм шинжилгээний ямар ч судалгаанууд урьд өмнө хийгдэж байгаагүй байна. Өвчлөлтийн графикуудыг нь аваад үзэх юм бол тухайн өвчний оргил үе нь өнгөрч тархалт нь сүүлчийн шатандаа орсон байсан үед л анх вакцинууд хийгдэж эхэлж байсныг олж харж болно. Байгалийн улаан бурхан өвчний хувьд бол энэ өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэж хийж эхэлсэн вакцинжуулалт нь харин ч ийм өвчлөлтийн тохиолдлуудыг асар ихээр хавтгайрахад хүргэсэн учир нийгэм олон нийтийн зүгээс гарсан хүчтэй эсэргүүцлийн хүчинд энэхүү вакцинжуулалтыг зогсоож байсан байна.
  2. Вакцинууд нь хүний эрүүл мэндэд ямар ч хоргүй, мөн алсын хор уршиггүй гэдгийг тогтоосон удаан хугацааны ямар ч судалгаанууд байдаггүй байна. Зөвхөн богино хугацааны туршилт шалгалтуудыг явуулдаг ба вакцин хийлгэсэн бүлэг хүмүүсийг өөр төрлийн вакцин хийсэн бүлэг хүмүүстэй л харьцуулдаг байна. Үнэндээ бол вакцин огт хийлгээгүй хүмүүсийн бүлэгтэй харьцуулж үзэх хэрэгтэй юм. Вакцинуудыг үйлдвэрлэдэг корпорациуд нь өөрсдөө санхүүжүүлж өөрсдөө явуулдаг эдгээр туршилтуудыг тэд чухамдаа ямар хөтөлбөр, протоколуудаар явуулдгийг хэн ч мэдэхгүй байгаа юм.
  3. Вакцинжуулалт нь хүүхдүүдэд мөн нийгэмд чухам ямар нөлөө үзүүлж байгааг нь судалж тогтоох зорилгоор вакцин хийлгэсэн бүлэг хүмүүсийг вакцин огт хийлгээгүй бүлэг хүмүүстэй харьцуулан авч үзэх албан ёсны оролдлогыг хэзээ ч хэн ч хийж байгаагүй байна. Харин Голланд ба Германы эрдэмтэд судлаачдын саяхны хараат бус бие даасан судалгаануудын үр дүн нь вакцин хийлгэсэн хүүхдүүд нь вакцин хийлгээгүй үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад хамаагүй олноороо янз бүрийн өвчнүүдээр байнга өвдөж байгаа болохыг илрүүлэн тогтоож баримтжуулсан байна.
  4. Хүүхдэд нэг биш бүүр олон янзын вакцинууд хийж байна. Олон янзын вакцинууд хүний бие дотор нийлэхээрээ яаж үйлчилж ямар нөлөө үзүүлдгийг тодорхойлох аргачлалууд огт байдаггүй байна.
  5. Хүүхдүүдийг заавал вакцинжуулж байх ёстой гэдгийг баталсан шинжлэх ухааны үндэслэлүүд байдаггүй байна. “Тimes of India” сонин нийтлэлдээ иш татсан, манай тэргүүлэх эмч нарын ярьж байгаагаар бол “вакцинуудаар урьдчилан сэргийлнэ гэж байгаа тэр бүх өвчнүүдийн зөвхөн хоёрхон хувиар нь хүүхдүүд өвчилдөг байхад вакцинуудын 98% нь эдгээр өвчнүүдийн эсрэг чиглэсэн байдаг” байна. Вакцинуудыг анх нээсэн тэр судлаачид хүн амд вакциныг хавтгай хийж эхлэхийн өмнө хожмын үр дагавруудаас нь урьдчилан сэргийлж маш болгоомжтой хандахыг зөвлөж байсан ба тэд хэзээ ч бүх нийтийг толгой дараалан вакцинжуулахыг ухуулж сурталчилж байгаагүй байна.
  6. Эх эцгүүдийг нь зүгээр л айлган сүрдүүлж байгаад хүүхдүүдийг нь вакцинжуулж байна. Хүүхдүүдийг вакцинжуулах нь эм үйлдвэрлэгч корпорациуд төдийгүй эмч нарын хувьд ч хамгийн ашиг хонжоотой “бизнес” болсон байдаг байна.
  7. Нялх хүүхдүүдийн бие организм нь маш эмзэг учир 6 сар ба түүнээс дээш хугацаагаар ЗӨВХӨН эхийн сүүгээр хооллож байхыг зөвлөдөг. Ийм байхад нялх хүүхдүүдийн биед хүчтэй хорт бодисуудыг тарьж байдаг нь ямар ч логик болон шинжлэх ухаантай харшилж байгаа юм. Үүн дээр давтан вакцинжуулалт бас нэмэгддэг.
  8. Энэтхэгийн газрын газар “Хинду” сонины ¼ нүүрт нэгэн зарлал нийтэлсэн байна. Энэ зарлалд засгийн газраас сайшаан батлагдаагүй вакцинуудыг хүүхдүүддээ хийлгэхгүй байхыг эх эцгүүдэд урьдчилан сануулж байсан юм. Эх эцгүүдэд мөн хувийн эмнэлгүүд ба больницуудад очиж вакцин хийлгэхээс татгалзахыг зөвлөж байсан билээ.
  9. Энэтхэгийн хүүхдийн эмч нарын холбооны Орисс дахь салбар нь Орисс мужийн ерөнхий сайдад илгээсэн захидалдаа тэндхийн хувийн эмнэлгүүд болон больницууд нь вакцинуудыг хадгалж байхад муу тоноглогдсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн ба эцэг эхчүүдэд хувийн эмч нар ба больницуудын зөвлөгөөг дагаж хүүхдүүддээ вакцин хийлгэхгүй байхыг урьдчилан сануулж байсан байна.
  10. ВАКЦИНУУДЫН НАЙРЛАГАНД ОРДОГ БҮХ БОДИСУУД БА ВИРУСУУД НЬ УГААСАА ХОРУУ ШИНЖ ЧАНАРТАЙ ЮМ.
  11. Вакцинууд нь хүнд металлууд, хорт хавдар үүсгэдэг бодисууд - канцерогенууд, химийн хортой бодисууд, амьд бөгөөд генийн өөрчлөлттэй вирусууд, амьтдын вирусууд болон хүнээс өөр төрөл зүйн гентэй материал агуулсан контаминжсэн бөөмүүд, маш хоржуу деконтаминантууд ба дүүргэх бодисууд, шалгагдаагүй антибиотикуудыг агуулсан байдаг. Эдгээр бодисуудын нэг нь ч хүний биед ороод организмд хор хөнөөл учруулахгүй байх боломжгүй юм.
  12. Вакцинууд дахь мөнгөн ус, хөнгөн цагаан ба амьд вирусууд нь аутизмын дэгдэлтийг үүсгэсэн шалтгаан болсон ба АНУ-ын вакцин тарилгатай холбоотой нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэдэг шүүхээс вакцинжуулалт нь аутизм үүсгэж байгааг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг. Аутизм нь АНУ-ын эмч нарын баталж байгаагаар бол дэлхий дахинд 100 хүнд 1 тохиолдол, харин Энэтхэгийн Нью-Делийн эмч нарын баталж байгаагаар бол 37 хүнд 1 тохиолдож байгаа юм.
  13. АНУ-ын өвчлөлтийг хянах төв нь үнэн хэрэгтээ вакцинжуулалтыг хамгаалан зүтгүүлж байна. Энэ төвөөс тараасан судалгааны тайланд “вакцинууд болон аутизмын хооронд ямар нэг холбоо байхгүй” гэж баталж байсан юм. Харин энэ судалгааг 2003 онд хэвлэлүүдэд өргөн авч хэлэлцсэний дараа сая тус төв тэр судалгаа нь буруу, алдаатай байсан гэдгийг олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрсөн юм. Энэ төвийн тэргүүн доктор Гербердинг CNN-д ярилцлага өгөхдөө ер нь вакцины тарилгууд нь “аутизмтай төстэй !? шинж тэмдгүүд”-ийг үүсгэж болохыг хүлээн зөвшөөрсөн юм. Бүх нийтийн вакцинжуулалт хийгдэж байгаа тэр улс орнуудад л аутизмын дэгдэлтүүд ажиглагддаг байна.
  14. 1999 онд АНУ-ын засгийн газар вакцин үйлдвэрлэгч корпорациуддаа хандаж вакцинуудын найрлагаас мөнгөн усыг “нэн даруй” авч хаяхыг тушаасан юм. Гэвч олон вакцинуудын найрлаганд мөнгөн ус одоо хэр нь байсаар байгаа юм. Мөнгөн усыг найрлагандаа агуулсан вакцинуудыг хэзээ ч татан авч устгаж байгаагүй ба ийм вакцинуудыг 2006 он хүртэл хүүхдүүдэд тарьсаар байсан юм. Одоогийн “мөнгөн усгүй” вакцинууд нь ч 0,05 мкг мөнгөн усыг агуулсаар байгаа ба энэ хэмжээ нь хүүхдийн эрүүл мэндэд байнга тогтмол хор хохирол учруулж байхад хангалттай хэмжээ юм. Америкийн Хүүхдийн Эмч нарын Академийн судалгаанд: “Мөнгөн ус нь бүх хэлбэрээрээ эмбрион үр хөврөл ба хүүхдүүдэд хортой нөлөөлдөг учир ер нь мөнгөн усны аливаа нөлөөллийг жирэмсэн эхчүүд ба хүүхдүүдэд, мөн түүнчлэн бүх хүн амд хамгийн бага байлгахыг хичээж байх нь зүйтэй” гэж тэмдэглэсэн байдаг.
  15. ЭНЭТХЭГТ ВАКЦИНУУДЫН НАЙРЛАГААС МӨНГӨН УС БА БУСАД ХҮНД МЕТАЛЛУУДЫГ АЛГА БОЛГОХ ЯМАР Ч ОРОЛДЛОГО ХИЙГДЭЖ БАЙГААГҮЙ ЮМ.
  16. Энэтхэгийн өмнөх ерөнхийлөгч Шри Абдул Каламын тавьсан асуулгад Эрүүл мэндийн яам “вакцинуудын аюулгүй байдлыг хангаж байхад мөнгөн ус зайлшгүй шаардлагатай” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл аюулгүй байдлыг нь хангаж байхын тулд аюултай хоржуу шинж чанараараа 2-рт ордог, тархинд нөлөөлдөг хорт бодис болох мөнгөн ус заавал шаардлагатай байдаг ямар гээчийн вакцинууд вэ тэр чинь гэсэн миний асуултанд тэд одоо болтол хариу өгч чадаагүй юм.
  17. Вакцинуудад хэрэглэж байгаа мөнгөн ус бол хоруу нөлөөнийхөө зэрэглэлээр цацраг идэвхт бодис - ураны дараа ордог бодис юм. Мөнгөн ус бол хүүхдийн тархи, мэдрэлийн системд түргэн хугацаанд асар их хор хохирол учруулж чадах нейротоксин бодис юм.
  18. Мөнгөн ус тосонд хуримтлагддаг. Үндсэндээ тосны эсүүдээс тогтдог хүний тархин дотор биед нэвтэрсэн мөнгөн усны ихэнх хэсэг нь очиж хуримтлагддаг бөгөөд иймээс энэ байдал нь аутизмтай хүүхдүүдэд илэрдэг тусгай шинж тэмдгүүдийн “эх үүсвэр” нь болдог байна.
  19. Вакцинуудад хэрэглэгддэг мөнгөн ус бол диэтил мөнгөн ус юм. Энэтхэгийн докторуудын баталж байгаагаар энэ бол аж үйлдвэрлэлд хэрэглэдэг хорт бодис бөгөөд энэ нь ердийн метилмөнгөнусыг бодвол 1000 дахин хоржуу чанартай юм.
  20. Вакцинуудад байдаг хөнгөн цагаан нь ямар ч хэлбэрт байгаа мөнгөн усыг 100 дахин хоржуу чанартай болгодог байна.
  21. Хараат бус бие даасан нэг судалгааны үр дүнгээр бол вакцинуудад агуулагдаж байгаа хөнгөн цагаан ба формальдегид нь ямар ч хэлбэрт байгаа мөнгөн усны хоржуу чанарыг 1000 дахин өсгөж чаддаг байна.
  22. Аутизмын тухай нийтлэлд дурдсанаар бол хэрэв ундны усан доторх мөнгөн усны ДЭМБ-аас тогтоосон дээд хязгаарыг авч үзвэл вакцин хийлгэж байгаа хүн энэ хязгаараас 50 000 дахин их тунг авч байгаа юм. Харин эдгээр дээд хязгаарууд нь нялх хүүхдүүдэд бус харин насанд хүрсэн хүмүүсээр тооцож тогтоосон байдгийг бид анзаарах ёстой.
  23. Аутизм нь Энэтхэгт хүүхдүүдийн дунд хамгийн хурдан тархаж байгаа хавтгай тархалт болж гарч ирсэн юм.
  24. Аутизм бол хүүхдийн бие бялдрын, оюун ухааны мөн сэтгэл хөдлөлийн чадварууд нь гэмтсэн байдгаар тодорхойлогддог хөдөлмөрийн чадвар алдалтын тогтвортой төлөв байдал юм. Аутизмаас болж хүүхэд нийгмийн харьцаанд орох чадвараа алддаг. Энэ өвчин хүүхдийн бие бялдрын төдийгүй оюун санааны хөгжилд саад болдог. Аутизм нь хүний тархийг гэмтээж ой санамж ба анхаарал төвлөрөхөд нь ихээхэн асуудлууд үүсгэдэг. Аутизмтай болсон хүүхдүүдийн үзүүлдэг ихэнх шинж тэмдгүүд нь хүнд металлаар хордсоны олон шинж тэмдгүүдтэй ижилхэн байдаг байна.
  25. Доктор Харрис Култерын хийсэн судалгаагаар бол вакцинжуулалт нь хүүхдүүдэд бэлгийн гаж зуршлууд үүсэх, гэмт хэргүүд үйлдэх хандлагыг үүсгэдэг байна. АНУ-д сургууль дээрээ хүмүүсийг буудан хөнөөсөн хэргүүдийн ихэнхийг аутизмтай хүүхдүүд үйлдсэн байна. Вакцинууд хийх нь илүү их хор хохирол учруулж болохыг эмч нар өөр хоорондоо хүлээн зөвшөөрдөг.
  26. Аутизмтай хүүхдүүд гэдэс хоол боловсруулах системийн хүнд хэлбэрийн харшил өвчлөлтүүдтэй байх нь элбэг байдаг байна. Эндрю Вейкфильдийн хийсэн судалгаагаар энэ нь аливаа вакцинд вакцины штамм вирус заавал агуулагдсан байдагтай холбоотой ажээ. Жишээлбэл, ММR /КПК – паротит, салхин цэцэг ба улаан бурхан/ вакцинд амьд вирус агуулагддаг байна. Саяхны нэг судалгаагаар КПК вакцин нь хүний организмын амин чухал дотоод бүрхэвчүүдийн хамгаалалтын чадваруудад сөрөг муу нөлөө үзүүлдгийг тогтоосон байна. Энэ судалгаа нь хүүхэд насанд нь паротит ба улаан бурхан, салхин цэцэг өвчнүүдийг вакцинуудаар урьдчилан сэргийлэх оролдлогуудын үндэслэл нь өөрөө эргэлзээтэй гэдгийг харуулсан байна.
  27. MMR вакцин нь хүүхдийн хөгжлийг удаашруулж бүр регресс-гаж хөгжилд хүргэдэг учир ер нь амьд вирусууд дотроо агуулсан олон найрлагатай вакцинууд нь аутизм үүсэх маш том нэг шалтгаан болж байна гэж үзэхэд хүргэж байгаа юм. Хэрвээ амьд 3 вирус ийм их хор хохиролд хүргэж байгаа юм бол 5 болон 7 найрлагатай вакцинууд нь хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлдгийг төсөөлж болох юм. Аутизм хавтгайрахын өмнө ер нь вакцинууд нь орчин үед хорт хавдрууд үүсгэх нэг гол шалтгаан болж байгаа нь мэдэгдэж байжээ. Байгалийн улаан бурхны вакцин болон аманд дусаадаг полиовакциныг сармагчны цуснаас гаргаж авсан бөөмүүдийг ашиглаж үйлдвэрлэдэг байна. Энэ бөөмүүд нь сармагчнаас одоогоор илрүүлээд байгаа 60 (SV1-SV60) орчим тооны олон янзын канцероген вирусуудыг хүний цусанд нэвтрэхэд нь "тусалсан" байна. Эдгээр вирусуудыг одоо болтол вакцинуудад хэрэглэсээр байгааг саяхны судалгаанууд баталж илчилсэн байна.
  28. Вакцинуудад ногоон сармагчны цусны бөөмүүдийг хэрэглэж байгаа нь сармагчнуудаас дархлал хомсдлын сармагчны (ДХСВ) вирус хүнд дамжихад хүргэсэн гэдэг нь аль эрт тодорхой болсон байна. ДОХ-ын шалтгаан болж байгаа ХДХВ(HIV) ба ДХСВ (SIV) нь хоорондоо маш төстэй байдаг байна.
  29. Мянга мянган хүүхдүүдийг өвчлүүлж байгаа ДОХ төдийгүй бас цусны рак (цусны лимфопласт хурц хомсдол) нь голдуу хүүхдийн цусанд нь шууд хийж байгаа вакцинуудын найрлаганд ордог бүрэлдэхүүн хэсгүүдийн онцгой хортой нөлөөнүүдтэй холбоотой байж болох бүрэн үндэслэлтэй.
  30. Нялх бага насны хүүхдүүдэд тохиолдох болсон шар өвчин болон чихрийн шижин өвчин нь хоржуу найрлага бүхий вакцинуудтай холбоотой болохыг шинжлэх ухааны үүднээс баталсан байна.
  31. Амаар уулгадаг полиовакцинуудад хэрэглэдэг амьд полиовирусууд нь 2006 он хүртэл 125 000 хүүхдүүдийг вакцинтай холбоотой мэдрэлийн полиомелитээр өвчлүүлсэн шалтгаан болсныг Энэтхэгийн хүн эмнэлгийн холбоо ба “Джана Свастья Абийан” байгууллагын эмч нар тогтоосон байна. Амаар уудаг полиовакцин (АПВ) нь Энэтхэг ба Африкт полиомелитын шинэ тархалт үүсгэсэн байна. АПВ нь АНУ ба Европын орнуудад хориотой байдаг байна.
  32. Вакцинууд нь зөвхөн шимпанзе болон бусад сармагчнуудын цуснаас гарган авсан бөөмүүдийг агуулаад зогсохгүй мөн үхэр, гахай, тахиа, адуу тэр байтугай хүний цусны бөөмүүд болон абортын хаягдал эмбрионуудаас гарган авсан эд эсүүдийг агуулдаг байна.
  33. Вакцинуудаас болж үхэлд хүргэсэн мөн хөдөлмөрийн чадвар нэгмөсөн алдсан тохиолдлууд бол маш өргөн тархсан үзэгдэл бөгөөд энэ байдлыг эмч нарын дотоод хүрээнд маш сайн мэдэж ойлгож байдаг. Засгийн газар үүнийг гадагш нь тараахыг мөн дээрх өвчлөлийн тохиолдлуудыг хийлгэсэн вакцинуудтай нь холбож авч үзэхийг эмч нарт хориглодог байна.
  34. Хүүхэд насандаа өвддөг олон өвчнүүд нь хүний дархлалын системийг чийрэгжүүлж насан туршийн тогтвортой дархлаатай болгодог гэж олон эмч нар баталж байдаг. Эдгээр өвчнүүдээр “өвчлүүлэхгүй” байх нь хүмүүс дархлалын системээ хөгжүүлэхгүй үлдээж байгаа хэрэг ба хожим чихрийн шижин, артрит зэрэг аутоиммуны элдэв өвчлөлүүд үүсэх нөхцлийг бүрдүүлж байна.
  35. Вакцинууд нь хүний бие организмын байгалийн дархлааг дарангуйлдаг ба организмыг өвчний эсрэг өөрийн байгалийн унаган биетүүдгүй болгодог байна. Вакцин хийлгэсэн эхийн сүү өвчний эсрэг биетүүд агуулахаа больж хүүхдээ элдэв өвчнүүдээс хамгаалах боломжгүй болгож байна.
  36. Зөвхөн гумораль дархлаа бий болохыг өдөөж өгснөөрөө вакцинууд нь хүний организмын нийт дархлааны системд тэнцвэргүйжилт үүсгэж байгаа нь аутоиммуны элдэв өвчнүүд хавтгайрахад хүргэж байна. Үүнийг дархлаа судлаачид, эмч нар өөрсдөө хүлээн зөвшөөрдөг.
  37. АНУ-д вакцины дараах хүндрэлүүдийг бүртгэдэг систем байдаг бөгөөд вакцины золиос болсон хүмүүст засгийн газар нь олон сая долларуудын нөхөн төлбөр төлөхөөс өөр аргагүй болдог байна. Вакцинтай холбоотой нэхэмжлэлүүдийг авч шийдвэрлэдэг шүүхээс сүүлийн үед золиос болсон хүмүүсийн хэсэг нэхэмжлэлүүдийг хангаж тэдгээр золиос болсон хүмүүст 200 сая долларын нөхөн төлбөр төлсөн байна. Ийм байхад вакцинууд нь үхэлд мөн хөдөлмөрийн чадвар нэгмөсөн алдахад хүргэж болохыг Энэтхэгийн засгийн газар хүлээн зөвшөөрөхөөс зүгээр л татгалзсаар байгаа юм.
  38. Вакцинууд нь өвчнүүдээс урьдчилан сэргийлдэггүй гэдгийг шинжлэх ухааны үүднээс баталсан байдаг. Вакцинуудаар гумораль дархлааг бий болгохоор оролдож байгаа хэдий ч ер нь хүний организмын дархлаа нь гумораль төдийгүй бас эсийн түвшинд бүрэлдэн тогтдог гэдгийг бас тогтоосон юм. Хүн төрөлхтөн одоо болтол хүний дархлалын системийн талаар хангалттай сайн мэдэхгүй байгаа ба чухам ийм учраас түүнд гадна талаас нь бүдүүлгээр нөлөөлөх гэж оролдох ёсгүй юм.
  39. АНУ-д эцэг эхчүүдэд вакцинуудын дараа хүндрэлүүд гарч болохыг урьдчилан мэдээлж анхааруулдаг байна. Хүүхдүүдийг нь вакцинжуулахын тулд тэднээс зөвшөөрөл авдаг байна. Харин Энэтхэгт засгийн газар нь өргөн хэмжээний рекламын кампанит ажил явуулж вакцинууд ямар ч аюулгүй гэж ухуулж сурталчилж байна. Вакцинжуулалтаас татгалзаж байгаа эцэг эхчүүдэд “дээрээс” нь заналхийлж байна.
  40. ВАКЦИН ХИЙЛГЭСНЭЭС БОЛЖ ХОХИРСОН ХҮҮХДҮҮДИЙГ ЭМЧЛЭХ СИСТЕМ ОГТ БАЙДАГГҮЙ БАЙНА. Эцэг эхчүүд л нэг больницоос нөгөө рүү хүүхдээ тэврэн гүйх болдог. Харин засгийн газар үүнийг хараагүй мэт байгаа бөгөөд тэр байтугай эдгээр өвчлөлүүдийг вакцинуудтай холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Дэлхийн олон оронд вакцинуудаас хохирсон хүүхдүүдийн организмаас нь хүнд металлууд ба хорт бодисуудыг гаргаж эмчлэхийг олон эмч нар хувиараа оролдож байсныг дэмжээгүй бөгөөд эцэст нь энэ ажлыг бүрэн боомилсон юм.
  41. Манай тэргүүлэх эмч нар Энэтхэгийн засгийн газраас зөвлөж байгаа тэр вакцинууд нь хүртэл үр дүнтэй эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн юм. Сүрьеэгийн эсрэг вакциныг 1961 оноос хойш Энэтхэгт өргөн туршиж байсан ба эцэст нь ямар ч үр дүн байхгүй болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Амаар уулгадаг полиовакцин нь мянга мянган энэтхэг хүүхдүүдэд полимиелит болон бусад мэдрэлийн болон гэдэс хоол боловсруулах системийн өвчнүүдийг үүсгэж байна. Саяхнаас хийх болсон “В” хэлбэрийн шар өвчний эсрэг вакцин нь хүүхдүүдэд огт зориулагдаагүй бөгөөд энэ вакцин нь бэлгийн замаар л халдварладаг энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой байна. Энэ нь бэлгийн замбараагүй явдалтай хүмүүст л юуны өмнө зориулагдсан гэсэн үг юм. Татаж унах өвчний вакцин нь хөнгөн цагаан төдийгүй мөнгөн ус бас энэ өвчний анатоксин агуулдаг. АНУ-ын эрүүл мэндийн системийн ажилтнуудын дунд явуулсан судалгаагаар эмч нар өөрсдөдөө болон өөрсдийнхөө хүүхдүүд ба хамаатан саднууддаа вакцин хийлгэдэггүй гэдгийг тогтоосон байна. Улаан бурханы вакцин бол хийлгэсний дараа ихэнх тохиолдолд хүндрэлүүд үүсгэдэг бөгөөд миний асуултанд хариулт өгч байсан эрүүл мэндийн салбарын ажилтнууд энэ вакциныг дархлаажуулалтын календариас хасах нь зүйтэй гэж үзэж байна.
  42. АНУ ба Европын улс орнуудад эмч нар нь, улстөрчид нь, олон нийт нь эсэргүүцэн тэмцэж байгаа эргэлзээтэй вакцинуудыг Энэтхэгийн хүүхдийн эмч нар оруулж ирж хийж эхлээд байна. Ротавирусын эсрэг вакцин, гемофил халдварын эсрэг вакцин, хүний папилом вирусын эсрэг вакцин зэрэг олон нэр төрөл, олон янзын найрлагатай янз бүрийн вакцинууд нь үнэн хэрэг дээрээ вакцин үйлдвэрлэгч үндэстэн дамжсан корпорациуд ба тэдгээрийг ард түмэндээ шахаж байгаа эмч нар л эдгээр вакцинуудын борлуулалтаас өндөр ашиг хонжоо - их мөнгө олж байхын тулд бүтээгдсэн зүйлүүд юм. Тэд нар хүн эмнэлгийн ёс зүй ба энэ вакцинуудыг нь хийлгээд бүх зүйлээрээ насан туршдаа хохироод үлдэж байгаа хүүхдүүдийн хувь заяаг бол нулимж байдаг. Хэдий байдал ийм байгаа ч даян дэлхийн шударга эмч, эрдэмтэд судлаач нар одоогийн энэ нанобичил хэсгүүд орсон мөн янз бүрийн вирусууд ба генийн өөрчлөлттэй ургамлуудаас гарган авсан вакцинуудыг эсэргүүцэн тэмцэж байна.
  43. Бие даасан хараат бус судалгаанууд, ялангуяа Голландын мөн Германы эрдэмтэд судлаачдын хийсэн сүүлчийн судалгаагаар вакцин хийлгэсэн хүүхдүүдийг вакцин огт хийлгээгүй хүүхдүүдтэй харьцуулан судалж үзээд вакцин хийлгэсэн хүүхдүүд нь астма, арьсны өвчнүүд, харшлууд, хэт идэвхтэй байдлын хам шинжээр өвчлөмтгий байгааг тогтоосон байна.
  44. Вакцинжуулалт нь одоо нийгэм олон нийтийн дунд ямар нэг эргэлзэх, татгалзах зүйлгүйгээр хүлээн авч байдаг болгосон, тухайн улс үндэстний хувьд бүх нийтийн эрүүл мэндийнх нь нэг бүхэл бүтэн хөтөлбөр болгосон байгаа нь тухайн улс, үндэстний эсрэг биотерроризм явуулах маш тааламжтай гарааны талбар нь болоод байна. Одоогийн том гүрнүүд худалдан нийлүүлж /"шахаж"/ байгаа вакцинууддаа ердөө л биологийн аюултай найрлагуудыг хийж өгөх замаар хүн ардын дунд үхлийн халдваруудыг түгээн тарааж чадах боломжийг олж аваад байна. АНУ-ын засаг захиргаа вакцинуудын судалгаагаа Пентагоны харьяалалд байдаг Биохүнэмнэлгийн судалгаа ба хөгжлийн газар(BARDA)-т шилжүүлсэн байна. Олон Улсын Патологийн Академийн дэд ерөнхийлөгч Эрүүл мэндийн Албаны ерөнхий захиралд илгээсэн захидалдаа энэ тухай анхааруулж байсан байна.
  45. Пентагон байгалийн улаан бурхан өвчнийг үүсгэдэг вирусын "судалгааг" явуулахаас гадна биологийн зэвсэг болгон ашиглаж болох үй олноор хөнөөх хэрэгслийн ангилалд багтдаг вирус - шувууны ханиадны эсрэг вакциныг "зохион бүтээсэн" байсан юм !!!
  46. Вакцинуудыг бас дэлхийн хүн амын тоог хязгаарлаж байхын тулд ашиглаж байгаа юм. Азийн олон оронд эмэгтэйчүүдийг нь хүүхэд төрүүлэх чадваргүй болгохын тулд татрангийн вакцины бүхэл бүтэн багцыг тарьсан байсан юм. Энэ вакциныг хийлгэсэн эмэгтэйн биед нэг зүйлийн даавар нэвтэрч энэ нь организмын тодорхой эсрэг биетүүдийг нь идэвхжүүлснээр эмэгтэйн организм нь үр хөврөлөө өөрөө зулбадаг болгодог байна. Ийм баримт нотолгоо гарч ирмэгц Энэтхэгийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг “Сахели” засгийн газрын бус байгууллага эдгээр вакцинуудыг шүүхэд өгсөн нь нийгмийн том ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.
  47. Вакцинуудын найрлагад ордог мөнгөн ус нь хүний эндокрин дотоод шүүрлийн системд нэвтэрдэг учир эмэгтэйчүүд төдийгүй эрэгтэйчүүдийг үргүй болгодог нь дээхэн үеэс тодорхой болсон юм.
  48. Одоо төслийг нь өргөн бариад байгаа Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар Энэтхэгийн газрын газар албадан вакцинжуулалтыг хуульчилж авахаар, вакцинжуулалтыг эсрэг тэмцэж байгаа хүмүүст том торгууль хүлээлгэх, баривчлан хорих эрхтэй болгохоор төлөвлөж байна. Энэ оролдлого нь илэрхий гадаадын (америкийн гэж унш) вакцин үйлдвэрлэгч корпорациудын лоббигоор хийгдэж байгаа ажил юм. Эдгээр корпорациуд нь АНУ ба Европт хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч одоо Энэтхэг рүү өөрийн баазыг шилжүүлж байна. Эдгээр үндэстэн дамжсан том корпорациуд үйлдвэрлэлээ байгуулж байгаа Ченнаи мужид одоо Энэтхэгийн засгийн газар вакцинуудын агуулахаа байрлуулахаар төлөвлөж байна. Ийм алхам бол өөрөө биотерроризмын үйлдэл юм. Гэвч одоо тэдний өргөн бариад байгаа энэ хууль нь хувь заяаны шоглоомоор яг энэ биотерроризмынхоо эсрэг тэмцэхэд чиглэсэн байгаа гэж тэд мэдэгдэж байгаа билээ.
  49. АНУ-ын хүн эмнэлгийн Институтын үзэж байгаагаар вакцинууд ба аутизмын хооронд байж болох холбоог судлан тогтоох судалгааг явуулах "ёсгүй" ажээ. Хүн эмнэлгийн энэ Институтээс 2004 онд гаргасан “Вакцинжуулалт ба аутизмын тухай” нэг тайланд бичихдээ: Вакцинжуулалтыг цааш нь судалбал яг эсрэг үр дүнд хүргэх болно. Зарим нялх бага насны хүүхдүүд аутизмын эрсдэлд эмзэг автамтгай байж болохыг илрүүлж тогтоох нь одоогоор дэлхийн олон оронд дархлаажуулалтын үндэстний хөтөлбөрүүдийн үндэс нь болж байгаа дэлхийн вакцинжуулалтын стратеги хэтийн бодлого, үйл ажиллагааг бүхэлд нь эргэлзээтэй байдалд оруулж ер нь вакцинжуулалтаас бүх нийтээрээ татгалзахад хүргэж болно” гэж тэмдэглэсэн байна.
  50. АНУ-ын Хүн Эмнэлгийн Институт вакцинууд ба аутизмын хоорондох холбоог илрүүлэх оролдлогууд хийж байгааг шүүмжилж “бүх хүүхдүүдийг вакцинжуулах одоогийн хөтөлбөрүүдийн авчирч байгаа ашиг тустай нь харьцуулан дэнсэлж үзэх ёстой” гэсэн дүгнэлтийг хийсэн байсан юм. Ийм дүгнэлтэнд нь чухам өөр юу нэмж болох вэ дээ? Шинжлэх ухааны бус энэ ажилбарыг нь мөнхжүүлэхийн тулд жирийн хүмүүс бид хүүхдүүдээ золиосолж байх ёстой гэж үү?

Бүх зүйл энэ жагсаалтуудаар дуусахгүй ээ... харамсалтай нь!?

Нийтлэлийн эх үүсвэр : http://evolwithin.wordpress.com/2010/02/03/50-reasons-to-think-before-you-vaccinate

Интернэтээс вакцины рекламууд бус харин энэ талаар өөр мэдээллүүд хайх түлхүүр үгнүүд: Вакцина, правда о вакцинации, правда о прививках, vaccine, thruth of vaccination, gardasil, cervarix

Мөн Австралийн Vaccination: Hidden Thruth” / Вакцинжуулалт: Биднээс Нуусан Үнэн мөн ОХУ-ын нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэд, судлаачдын Правда о прививках” / Дархлаажуулалтын үнэн нүүр царай баримтат кинонуудыг олж үзээрэй.

Та бүхэн энэ талаар юу бодож байна вэ....

Энэ мэдээллийг аль болох олон монголчууддаа хүргэхэд тусална уу.

Жич: Энэ нийтлэл бол зөвхөн мэдээлэл өгөх зорилготой бөгөөд зөвхөн Та л өөрөө сонголтоо хийх эрхтэй. Зөвхөн мэдээлэлтэй, мэдлэгтэй, чөлөөт хүмүүн л сонголт хийх чадвартай билээ. Иймээс зөвхөн эргэцүүлэн бодох ёстой мэдээллүүд өгч байгаа хэрэг юм.

МОНГОЛЫН ҮР ХҮҮХДҮҮД ХОЙЧ ҮЕ ТҮМ БУМААР ӨСӨЖ, ЭРҮҮЛ ЭНХ, УХААН ЦЭЛМЭГ БАЙЖ УЛС ЭХ ОРОНДОО УРТ УДААН ЖАРГАЛТАЙ САЙХАН АМЬДРАХ ЦАГ ИРЭХ БОЛТУГАЙ!


Та бүхэн, ялангуяа ирээдүйн эцэг эхчүүд "Хайр найргүй дархлаажуулалт" нэртэй дархлаажуулалт=вакцинжуулалтыг тойрсон бүх булхайг илчилсэн номыг доорх холбоосыг дарж татан авч уншаарай. Энэ ном орос хэл дээр байгаа бөгөөд одоогоор 2 дахь удаагийн хэвлэл нь гарсан байна. Тэнд "ер нь вакцинаас маш цөөхөн хүмүүс хэлмэгддэг" гэсэн тоо баримт, статистикийн мэдээг хэрхэн яаж "гаргаж ирдгийг" бас эмч эрдэмтэд, судлаачид дэлгэн илчилсэн байгаа.

Мэдээлэлтэй хүн л жинхэнэ ёсоор бие даасан сонголтоо хийх боломжтой гэдгийг санаж яваарай, харин одоогийнх шиг зориуд мэдээлэлгүй байлгаж байгаад "сонголт" хийлгэх гэдэг нь ердөө л бохир заль мэх юм.

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заавал заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

 

 

Сэтгэгдлүүд  

Homosapien
+1 # Homosapien 2011-11-21 00:47
Танд баярлалаа, цааш нь дуулгая
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
hashaa
0 # hashaa 2011-12-01 22:35
hashaa
bayarlalaa ulam ih yum hiij ard tumendee hurgeerei
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
deegii
0 # deegii 2011-12-10 14:34
бидний амьдралд шинээр орж ирсэн зүйлүүдээс үнэн шударга хүний төлөө юм байхгүй болсон нүдээ нээ чихээ онгойлго цаг алдвал индиануудын хувь заяа хүлээж байна www.google.mn/imgres?q=%D0%B3%D0%B5%D0%BD%D0%BE%D1%86%D0%B8%D0%B4+%D0%B8%D0%BD%D0%B4%D0%B5%D0%B9%D1%86%D0%B5%D0%B2&hl=mn&sa=G&biw=1016&bih=564&gbv=2&tbm=isch&tbnid=oeTy0Ffhajlv7M:&imgrefurl=http://www.liveinternet.ru/users/3974004/post191786839&docid=YoNZEm7ou6Tv3M&imgurl=http://www.vokrugsveta.ru/img/cmn/2007/09/22/026.jpg&w=600&h=400&ei=7PziTqjWE6fOiAKZ4MSnBg&zoom=1
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Монголхүү
+1 # Монголхүү 2012-03-01 20:12
Энэ нийтлэлийг PDF file -р хэрхэн татаж авах вэ? Аль болох олон хүнд хүргэмээр байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
dady
0 # dady 2012-04-05 23:03
Одоо мөнгө л олох, ашиг л унагах үзэл суртал нэвчсэн байдал манайд хавтгай болжээ. Аймшигтай нь капиталистууд бидэнд дээр элдэв вакцинууд турших, хүнийг өвдүүлж байгаад хордуулж байгаа тэдэн дээр мөнгө хийх нь хирээс хэтэрсэн байна даа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
tungaa
0 # tungaa 2012-05-02 13:07
ene tuhai etseg ehchuud bugd medeesei yamar aimaar yum be? tanidag humuustee yawuulnaa ene medeeg..
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Наран
+1 # Наран 2013-01-16 20:29
Хн. Энэтхэг хүн амынхаа өсөлтийг хязгаарлах гэж албаар вакцин муу гэж мунхруулж вакцин хийлгэлгүй халдварт өвчин тарааж хүн амынхаа тоог багасгах гэж байгаа юм байлгүй. Ийм шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй юмаар хүмүүсийн тархийг угаахаа болих хэрэгтэй. Вакцины ачаар л дэлхийн хүн ам огцом өсчихөөд байна. Харин ч вакцины эсрэг суртал ухуулга явуулах замаар хүн амын хэт өсөлтийг хязгаарлах гэсэн арга байх энэ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
модератор
0 # модератор 2013-01-18 11:30
Quoting Наран:
Хн. Энэтхэг хүн амынхаа өсөлтийг хязгаарлах гэж албаар вакцин муу гэж мунхруулж вакцин хийлгэлгүй халдварт өвчин тарааж хүн амынхаа тоог багасгах гэж байгаа юм байлгүй. Ийм шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй юмаар хүмүүсийн тархийг угаахаа болих хэрэгтэй. Вакцины ачаар л дэлхийн хүн ам огцом өсчихөөд байна. Харин ч вакцины эсрэг суртал ухуулга явуулах замаар хүн амын хэт өсөлтийг хязгаарлах гэсэн арга байх энэ.

Нараан! Таны толгойд чинь цагаан арьстнаас бусад хүмүүсийг үзэн яддаг англисакс барууны элитийн фашист үзлийг сэмхэн суулгаж өгчээ. Тэд энэ фашист үзлээ дэлхийн хүн ам хэт өссөн, өсөлтийг хязгаарлах гэм мэт үгээр сурталчилж халхавчилдаг. Таны "байлгүй, шинжлэх ухааны үндэслэлгүй" гэх мэт чинь харамсалтай нь бүгд яг эсргээрээ. Түмэн баримт бгаа, нетээс олоод уншаарай, дараа нь ийм гэнэн тэнэг байснаа ойлгоорой :laugher2:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Боль л доо
+1 # Боль л доо 2014-01-12 07:40
Өө боль л доо тэр чигээрээ үнэн биш юм аа гэхэд жоохон ч гэсэн бодьтой юм нийтэлж байгаач ээ. Эд нар чинь бүгд эсрэгээрээ ямар үндэсгүй юм байна. Нэг юмийг барьж аваад юу гэж л юу гэж мушгиж болдгийг жинхэнэ утгаар нь харуулж ээ. Мэргэжлийн хүмүүст нь биш ийм юманд итгээд вакцинаас татгалзаж байвал эмгэнэлтэй л юм болно доо.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Модератор
0 # Модератор 2014-01-12 12:33
Quoting Боль л доо:
Өө боль л доо тэр чигээрээ үнэн биш юм аа гэхэд жоохон ч гэсэн бодьтой юм нийтэлж байгаач ээ. Эд нар чинь бүгд эсрэгээрээ ямар үндэсгүй юм байна. Нэг юмийг барьж аваад юу гэж л юу гэж мушгиж болдгийг жинхэнэ утгаар нь харуулж ээ. Мэргэжлийн хүмүүст нь биш ийм юманд итгээд вакцинаас татгалзаж байвал эмгэнэлтэй л юм болно доо.
1-рт чухам яагаад яг юу нь бодиттой бус байгааг заах тэгээд бурууг нь батлах, ядаж тэр "үнэн бодит" гээд байгаа мэдээллийнхээ эх үүсвэрийг зааж өгөх ёстой биш үү. Хүмүүс тэр мэдээллийг чинь өөрсдөө шалгаж бусад мэдээлэлтэй харьцуулж эргэцүүлж бодож байж шийдвэрээ гаргах боломжтой байх ёстой. 2-рт, ДЭМБайгууллага одоо хэний гарт орчихсон байгааг мэдэх үү, "зах зээлийн зоосны нүхээр харсан" эмч нарт эрүүл мэндээ СОХОРООР даатгах бол гэнэн тэнэгийн ажил. "АРДЧИЛСАН КАПИТАЛИСТ" ЭМЧ НАР ТА НАР БИДНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ БҮРЭН "ХУВЬЧЛААД" АВЧИХСАН ХЭРЭГ ҮҮ, ГАНЦХАН ТА НАРЫН ҮЗЭМЖИЙН ХЭРЭГ - "МЭРГЭЖЛИЙН" МОНОПОЛЬ АСУУДАЛ ГЭЖ ҮҮ. 3-рт, нэр усгүй комментны араас бүү бурж бай. Маргахын тулд маргах гээд байгаа бол нэр усаа, мэргэжлээ ил гараад наадахаа батал нотол, чадах уу сэмжав гуай :wall2: Эцэст нь эндээс [censored] аа!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Oргилсайхан
0 # Oргилсайхан 2019-05-27 08:04
цаг хугацаа өнгөрөх тусам үнэн илрээл байдаг хүмүүс ухаарах гэгээрэх болоогүй л харагдаад байна. үнийг ойлгох үнэхээр цаг хугацаа хэрэгтэй байдаг юм байна. Жишээ нь 3 жилийн өмнө халт уншиад л өнгөрсөн одоо харин нилээн анхаарч уншлаа сонголтын минь 70 хувь хэвийж байна аа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Иргэн
0 # Иргэн 2020-11-23 17:50
Өмнө нь мэдлэггүйгээсээ болж хохирсон хүн байна. Энэ бол даан ч дэндүү үнэн. Эрт уншсан бол... Хан-Уул дүүргийн 16-р хороонд Өрхийн эмч /Болормаа/ зөвлөснөөр 2016 онд эмэгтэйчүүдийн жирэмснээс хамгаалах тариа хийлгэсэн. Одоо 2020 он гээд боддоо. Тгд л нэг өвчтэй болсон. Өчнөөн эмнэлэг, эм тариа хэрэглэж мөнгө гарздаж явна./Ямар ч үр дүнгүй/
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Degi
0 # Degi 2021-02-17 19:40
Манай улс вакцинжуулалтыг эхлэхээс өмнө “вакцинжуулалтын тухай ХУУЛь” гаргаж баталгаажуулах ёстой юм бишүү!!!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг