АМЕРИКИЙН ЗАЛУУ ҮЕ КАПИТАЛИЗМААС СОЦИАЛИЗМЫГ ИЛҮҮД ҮЗЭХ БОЛЖЭЭ

Нийтлэлийн эх үүсвэр: Seeing Red: Millennials Are Cooler With Socialism Than Capitalism


Обама бол "төв үзэлтэн" гэсэн бодол санаа олон нийтийн дунд их болж байгаа ч баруун жигүүрийнхний “социалистууд Америкийг булаан эзлэх нь” гэж одоо уйлалдаж байгаа нь магадгүй паранойгаас илүү нэг тийм зүйл дээр үндэслэсэн байгаа юм.

Пьюгийн Судалгааны Төвөөс явуулсан нэг шинэ судалгаагаар судалгаанд оролцсон 18-29 насны америк залуусын 49 % нь социализмыг илүү эерэг талаас нь үзэх болсон байна. Харин үлдсэн 43 % нь социализмыг сөрөг талаас нь харж байгаа бол 8 % нь хариулт өгч чадаагүй аж. Бүр цаашилбал, тэдэнд социализм нь капитализмаас арай илүү таалагдаж байгааг харж болно – 19-29 насны залуусын 46 % нь капитализмыг эерэг талаас нь харж байгаа бол харин 47 % нь капитализмд сөрөг талаас нь хандаж байна.

Энэхүү хандлага нь тус улсын бусад хүн амын бүлгүүдээс ихээхэн ялгаатай байгаа юм: бусад хүн амын 60 % нь социализмд сөргөөр хандаж байгаа бол 31 % нь эергээр хандаж байна. Иймээс америкийн залуу үе социализмыг капитализмаас илүү их дэмжиж байгаа хүн амын цорын ганц бүлэг болоод байна.

Энэ нь социализмыг дэмжигчдийн тоо хүн амын дунд маш хурдан өсөж байгаа гэдгийг хэлээд байгаа, учир нь ердөө 20-хон сарын өмнө социализмыг тэдний 43 % нь дэмжиж байсан юм. Түүнээс хойш “Уолл Стриитийг эзлэн ав” хөдөлгөөн эхэлсэн бөгөөд америкчуудын дунд 20 гаруй настай ажилгүйчүүдийн тоо улам олон болсоор байна.

Мэдээж хэрэг энэ бүхэн америкийн залуу үе социалист хувьсгал гаргахаар төлөвлөж байгаа гэсэн үг биш ээ. Энэ нь зүгээр л социализм бол залуус бидний хувьд өмнөх үеийнхнийг бодвол хажуугийн нөлөөгүйгээр өнөөгийн энэ амьдралаас ойлгогдож байгаа гэдгийг л харуулж байгаа юм. Өнөөгийн залуус бид нар манай америк маягийн ардчилал ба амьдралын хэвшилд маань өөр нэгэн айлгадаг мангас болох терроризм заналхийлэх болсон эхний үеийнхэн юм. Манай үеийнхний хувьд хамгийн их нөлөө үзүүлсэн мөч бол Гахайн булангийн үйл явдал (1962 онд Кубын социалист удирдлагыг түлхэн унагаж төрийн эргэлт хийх гэсэн Америкийн оролдлого нь нурсан) биш харин 2001 оны 9-р сарын 11-ний террорист үйл явдал байсан юм. Терроризмтэй хийж байгаа энэ дайн гэгч нь америкчууд - бидэнд хэд хэдэн цоо шинэ мухар сүсгүүдийг бэлэглэсэн боловч тэдний дунд нөгөө айлгаад байсан социализм нь байхгүй байгаа. Улаантны аюул гэгч бол үеэ өнгөрөөсөн суртал ухуулгын брэнд шүү дээ.

Эдгээр судалгаан доторх хамгийн гайхалтай үнэн, чухал зүйл нь юу гэвэл америкийн доллар дээр үндэслэсэн санхүүгийн системийг “ хад чулуугаар сийлж босгоогүй юм байна” гэдэг нь хэн бүхэнд тов тодорхой болсон явдал юм. Манай өнөөгийн улстөрчдийн юу хийж байгааг, барууны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр чухам ямар юм ярьж байгааг мөн америкчууд бидний дэлхий дахинд унасан нэр хүндийг эргэн харвал өнөөгийн АНУ бол өөрөө өөрийгөө сөнөөж байгаа капитализмын гол үүр уурхай эсвэл өөрийн галзууралдаа хяналтаас бүрэн гарсан байгаа чөлөөт зах зээлийн аймшигт мангас юм.

Гэсэн хэдий ч америкийн залуу үеийнхний бараг тэн хагас нь дор хаяхад л одоохондоо аядуу даруухнаар боловч огт өөр тогтолцоог хүсэж мөрөөдөж байгаа нь тов тодорхой болсоор байгаа билээ.

Энэхүү нийтлэлд бичсэн сэтгэгдлүүдээс ...

1. Өнөөгийн залуус бидний үе 20 жилийн өмнөх шиг Хүйтэн дайны үеийн суртал ухуулгаар (маш хүчтэй хулхи үзэл суртлын тархины угаалгын орчинд) өсөж өндийгөөгүй гэдэг нь бид социалист үзлийг дэмжиж байгаагийн хамгийн том чухал шалтгаануудын нэг гэж би баталж чадах байна...

2. Өмнөх үеийнхэн коммунистууд бол дайснууд гэсэн маш хүчтэй, алхам тутмын хулхи суртал ухуулгын орчинд өссөн байсаан, тэгээд социализм гэдэг нь тэдний хувьд учрыг нь сайн ойлгоогүй тэр бүх холион бантангуудых нь нэг байсан юм. Манайд зарим хүмүүс социалист гэдэг үгийг доромжлол гэж боддог байсан үе бий боловч тэдний хэн нь ч социализмын чухам юу нь буруу юм бэ гэдгийг үндэслэлтэй тайлбарлаж баталж хэлж чаддаггүй шүү дээ... энэ нь тэдний зүгээр л цэвэр хоосон сэтгэл хөдлөл - бусдыг дууриасан үглэл л байдаг.

3. Үүний бүх учир нь тэд энэ тухай юу ч мэддэггүй юм аа, зүгээр л олонхыг дагаж социалист, коммунист гэж ядаж өөрөө ойлгоогүй байж л хоосон үзэн ядаж чаддаг. Энэ нь тэдэнд амар хялбар байдаг биз ээ, яагаад гэвэл тэд ажил хийж өр зээлээ төлөхөөс өөр юу ч боддоггүй...чаддаггүй билээ.

Капитализмын бүх "бал бурмыг" үнэгүй шахуу хүртэж байгаа америкчууд ийм байхад капитализмд бүх зүйлээ шавхуулж боолчлогдож байгаа манай зарим нэг мухар сүсэгтнүүд туйлшрах нь инээдтэй бөгөөд эмгэнэлтэй....


Холбоотой нийтлэлүүд

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг