МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

"Түүхийн төгсгөл" нь ийм нэртэй нэг шотланд шар айрагны реклам байсан гэж үү ...?

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай оронд айлчилсан Стэнфордын их сургуулийн профессор Ларри Даймонд “Ардчиллын чанар чансаа, түүний оршихуйн увдис”, Фрэнсис Фукуяама “Дэлхийн санхүүгийн хямралын дараах загварууд”, Стивен Краснер “Төр улсыг засан тохинуулахуй: Юу зохистой байв” сэдэвт лекцээ 8 сарын 13-ны өдөр Төрийн ордны их танхимд уншсан. Гурван эрдэмтний тависан илтгэлүүдэд богино шүүмж бичихийн тулд нэгдмэл санаануудыг нь мөлжин гаргаж, тус тусд нь задалж үзвэл үр дүнтэй болов уу гэж бодлоо.

Энэ лекцийн үеэрээ “Ардчилал бол хамгийн муу засаглал. Гэвч өнөөдрийг хүртэл бид түүнээс илүүг бодож олоогүй байна” гэж “У. Черчиль хэлж байсныг ноён Фукуяма либерал ардчиллыг дурдаж байсан хэмээн ойлгуулахыг хичээж байсан билээ. Энэхүү харьцуулалтад нь маш энгийн боловч нийгмийн сэтгэл зүй, цаашлаад улсын хөгжилд их хор хөнөөлтэй нэг логик алдаа харагдаж байгаа юм. Либерал ардчилал бол хамгийн бодит, шалгарсан дэглэм, тийм учраас ардчиллын дээд хувилбар юм гэсэн. Эдийн засаг, улс төрийн системийг нэгдмэл нэг үзэгдэл мэт, түүхэн хөгжлийг нь дурдахгүйгээр тайлбарлах нь мэдээж том алдаа юм. Учир нь бид нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж, ардчилсан системээ устгаж болохгүй биз ээ. 90-ээд онд ардчилал бол сайн сайхны билэг тэмдэг байсан бол одоо энэ дэглэмийн хэлбэрийг харгис, муу муухайн туйл хэмээн үздэг хүн их олширчээ. Монголчууд бид бүх юмыг ингэж хар цагаанаар харахаа болих цаг болсон биш үү. Энэхүү тогтолцоог ямар нэгэн молекул шиг лабораторийн нөхцөлд шинжилж үзэх боломжгүй учраас бүтэхгүй гэдгийг нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр “баталсан” тохиолдол байхгүй. Ямарваа нэгэн улсад ардчилсан зарчим ямархуу хэмжээнд хөгжих нь тухайн нийгмийн бүлэглэлүүдийн хүчний харьцаа, түүхэн хөгжлийн онцлог, менталитет (төрмөл шинж), олон улсын эдийн засаг, улс төрийн системд эзлэх байр суурь зэрэг тоо томшгүй олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тун нь таарсан хор эм болдог шиг, тохиол таараагүй үед ардчилал нь өөрөө хэлбэрээс цаашгүй харагдац болон хувирах тохиолдол элбэг билээ.

Ардчиллын “цэвэр” хэлбэр гэж байхгүй бөгөөд тухайн орны онцлогийг шингээсэн олон хувилбар оршин тогтнож байна. Либерал ардчилал бол чөлөөт зах зээлийн неолиберализмд тулгуурласан ардчиллын хэлбэрийг хэлдэг билээ. 1980-аад оноос Тэтчеризм, неолиберализм зэрэг тодорхойлолтоор олонд танигдсан зах зээлийн либералчлалын онол дэлхийн бодлогод ноёрхох болсон юм. Энэ онол улс орнуудын болон дэлхийн эдийн засгийн систем нь зах зээлийн хуулиар зохицуулагдах ёстой гэсэн “онол”-ын суурьтай суртал билээ. Чухам энэхүү эдийн засаг, улс төрийн системийн хослолыг, түүхийн замналын явцад шилэгдэж үлдсэн систем хэмээн Ф. Фукуяма 1990-ээд оны эхэн үед тунхаглаж байлаа.

“….Дэлхийн эдийн засгийн үндэс суурь нь ардчилалд тулгуурласаар буй тул АНУ-ын эдийн засгийн салбар өөдрөг хандлагатай харагдаж байна.” – гэж Ф. Фукуяма дэлхийн өнөөгийн эдийн засгийн байдлыг дүгнэв. Энэхүү далд утгаар илэрхийлж буй санааг цааш нь задлаад үзвэл нэг иймэрхүү гаргалгаа тодрон харагдана. Капиталист тогтолцоотой дэлхийн эдийн засгийн үндэс суурь нь өөрөө ардчилалд тулгуурлаж буй тул энэ тогтолцооноос үүсэж буй үй түмэн асуудлуудыг хэсэгчилсэн, өнгөцхөн аргаар шийдвэрлэхээс өөр аргагүй. Хэрэв системийн хувьд өөрчлөх гэж оролдох юм бол ардчиллын эсрэг хийсэн дайралт болно. Капитализмын мөн чанар нь ардчилал, хүний эрх тэгш байх мөрөөдлийн эсрэг байдаг учир өмнөх дүгнэлт оршин буй системийг “өмөөрөх” гэсэн оролдлогоос цаашгүй юм. Эдийн засгийн хямралыг тоглоомын дүрмээ баримталж чадаагүй, үр дүнтэй хяналт, хамтын удирдлагыг хангаж чадаагүй зэрэг өнгөцхөн асуудлуудаас улбаалсан гэж ер нь энэхүү статус кво-г өөрчлөхгүй байх гэсэн эрмэлзэлтэй хүн болгон донгодож байна. Гэвч, капитализмын дотоод зөрчил үргэлж хямрал үүсгэж байдаг зүй тогтлыг К. Маркс, Ж. М. Кэйнс, Х. Мински зэрэг эрдэмтэд хангалттай нотолсон байдаг. Та бүхэн одоо жижиг мэт санагдах логикийн “алдаанаас” үүсэж буй том зөрчлийг анзаарсан байх. Үүнийг л үзэл суртлын довтолгоо гэдэг юм.

Профессоруудын ярьсан өөр нэг чухал асуудлыг хөндье. “Төрийн институц нь чанартай, сайн байж чадаагүйгээс авлига, хээл хахууль нүүрлэдэг”, үүнээс болж баялгийн хараал Монголд нүүрлэх вий гэсэн 3 эрдэмтний зовнил нь хүндлэхгүй байхын аргагүй юм. Харин, “Монгол улсын төрийн институцүүд сул байгаа учир төр хэтэрхий их зүйлд оролцож болохгүй” гэсэн гаргалгаа нь хүчтэй (данхар бус) төртэй улсын эдийн засаг өндөр хөгжсөн байдаг гэсэн хөдөлгөөнгүй (статик) хамаарлаас (кореляц) гаргаж авсан байх магадлалтай. Олон улс орны түүхэн хөгжлийг харахад энэхүү хамаарал тийм ч тод харагдахгүй байна! Ямар нэгэн улсын төр нь илүү цар хүрээтэй ажиллаж эхэлсний улмаас чадвар (хүч) нь ихэссэн тохиолдол бас олон байдаг. <Энэхүү сэдвийг цааш судалж, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж болох юм гэсэн санаа төрлөө.> Миний бодлоор соёл, түүх, менталитет, олон улсын системийн нөлөө зэрэг олон хүчин зүйлийг орхигдуулан, энэ хоёрхон өгөгдлийн хамаарал дээр тулгуурлан ийм том дүгнэлт хийж яавч болохгүй юм.

Төрийн аппаратын зохион байгуулалтын талаар Стэнфордын профессоруудын хөндөж байсан өөр нэг сэдэв бол төрийн институцийн хөгжлийн асуудал байв. Гол дүгнэлт нь – төрийн институц нь чанартай, сайн байж чадаагүйгээс авлига, хээл хахууль нүүрлэдэг иймээс үүнийг хянаж, зохицуулах хүчирхэг институц хэрэгтэй. Хүчирхэг институт байгуулах үйл явц “сайн засаглалыг” хөгжүүлснээр эхэлдэг хэмээх ойлголт өнөө үед бараг бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн билээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “сайн засаглал”-ын шинж байдлыг иргэдийн өргөн оролцоог хангах, хууль дээдлэх ёсонд үндэслэн шийдвэр гаргах, засгийн үйл ажиллагаа ил тод явагдах, иргэдийн хэрэгцээ, сонирхлыг мэдрэх, төрийн сангийн эх үүсвэрийг үр ашигтай зарцуулах, улс төрийн хариуцлагатай байх хэмээн тодорхойлсон байна.

Гэхдээ хамгийн хэцүү асуудал бол “сайн засаглал”-ыг Монголын улс төрч, судлаач нар зөвхөн хэв шинж талаас нь тайлбарлахаас, бүтцийн талаас нь хардаггүй байдал юм. Чухам “сайн засаглал” хэмээх бодлогын боодолд багтсан институцуудын алийг нь баруунаас импортлох, ямрыг нь төлөвшүүлэх тал дээр Монголчууд ч, гаднын зөвлөхүүд ч тогтсон ойлголтгүй байна. Энэхүү “сайн засаглал” нь дүрэм журмыг баримталдаг, мэргэжлийн бюрократ аппарат, оюуны өмч зэрэг хувийн өмчийг хамгаалах хуулиуд, компанийн засаглалын институцүүд, өндөр төвшний санхүүгийн систем зэрэг олон төрлийн институцийг багтаадаг байна. Өндөр хөгжилтэй орнуудын институцуудийг одоо хөгжиж буй орнуудад нэвтрүүлэхэд олон тооны хүндрэлийг үүсгэдэг. Өрнийн загварын зарим нэг институцийг хөгжүүлэн, нэвтрүүлэхэд мөнгө, хүний нөөцийн хэтэрхий их нөөц шаардлагатай байдаг учир хөгжиж буй орнуудад хэрээс хэтэрсэн их дарамт үзүүлэх төлөвтэй байдаг бөгөөд тухайн орны соёл, нийгмийн үнэт зүйлс зэрэгтэй зөрчилдөх тохиолдол багагүй гардаг. Жишээ нь, өндөр хөгжилтэй орнууд хэт хатуу чанга оюуны өмчийн хуулийг нэвтрүүлснээр буурай орны эдийн засгийн хөгжлийг боомилох стратегийн зорилгоо хэрэгжүүлдэг хэмээн хардах үндэслэл байдаг. Иймэрхүү жишээнээс суралцан, өөрийн нөхцөлд тааруулсан институцийг хөгжүүлэх шаардлага хөгжиж буй болон буурай орнуудын өмнө тулгарч байгаа билээ.

Гурван эрдэмтний эдгээр хэт туйлширсан онош, зөвлөгөөнүүд нь модернизаци болон түүнээс мөчирлөсөн онолуудад хэт тулгуурлаж ажилладагтай нь холбоотой байж болох юм. Бүх хүмүүс тодорхой хэмжээгээр ямар нэгэн онолын хүрээнд сэтгэдэг бөгөөд энэ сэтгэлгээний “хайрцгаасаа” гадуур сэтгэхэд бэрх байдаг.

Өрнийн нийгмийн ухаан гэхэд өөрийн иргэншлийн үнэт зүйлс, түүхэн хөгжлийг өндөрт тавьсан олон догматик үзэлд тулгуурласаар ирсэн. 1950-д онд өрнөдөд үүссэн энэхүү модернизацийн онол нь хоцрогдсон орнууд зайлшгүй шинэчлэгдэж аж үйлдвэржсэн хийгээд аж үйлдвэржсэний дараах нийгэмд шилжих асуудлын талаар тайлбарладаг. Эдийн засгийн хүрээнд энэ модернизаци нь “хоцрогдсон” улс орнуудад өрнийн туршлагаар шигшигдэн батлагдсан цорын ганц хөгжлийн замаар явах шаардлагыг “тулгадаг”. Буурай орнуудын өндөр хөгжилтэй, үйлдвэржсэн орнуудаас ялгарах байдлыг “хоцрогдлын” төвшнөөр тодорхойлдог байна. Улс орнуудын хөгжлийн үйл явцын зүй тогтлын гол зангилаа нь ямарваа нэгэн нийгмийн дотоод хүчин зүйлүүдээс шалтгаалдаг. Жишээ нь, буурай хөгжил гэхэд уламжлалт газар тариалан, хүн амын консерватив итгэл үнэмшил, хөдөлмөр хуваарилалтын хангалтгүй түвшин, дэд бүтцийн хоцрогдол зэргээс үүсдэг. Энэхүү дотоод хүчин зүйлийн нэг жишээ бол дээр дурдсан “сайн засаглалын” асуудал юм. Энэ онолын хүрээнд, ямарваа нэгэн улсын институцийн хоцрогдлыг шинжлэхдээ, олон улсын эдийн засаг, улс төрийн бүтэц, түүний түүхэн онцлог болон системийн дотоод харилцан хамаарал зэргийг огт тооцдоггүй байдал нь эдгээр профессоруудын Монголын нөхцлийг дүгнэсэн байдлаас нь харахад илт байлаа. Ийм ч учраас өрнийн соёлын болон улс төрийн зарчмуудыг туйлын болгож үздэг онолоор бусад нийгмийг харах нь туйлын учир дутагдалтай байдаг билээ.

Яагаад өрнийн алдартай их сургуулиудын өндөр чадвартай эрдэмтэн судлаачид иймэрхүү үзэл сурталжсан “шинжлэх ухаан” бидэнд тулгаад байна хэмээх асуулт хүн бүхэнд төрөх нь гарцаагүй.

Сенсац үүсгэхийг хүсэгчид болон дагалдан баясагчид хуйвалдааны онолоо давтаад эхэлнэ, харин тиймэрхүү “онолоор” тайлбарлагдах үзэгдэл тун ховор билээ. Одоо үеийн дэлхийн эдийн засгийн ерөнхий чиг хандлага, түүнээс үүсэх элбэг дэлбэг, үгээгүй хоосны ялгаа 19-р зуун гарахад аль хэдийн зурагдсан байсан бөгөөд энэ хандлага “Дэлхийн системийн онолоор” төвөггүй тайлбарлагддаг. Уг үзэгдлийг тайлбарлах тал дээр шинжлэх ухаан ч их дэвшилт гаргасан. Гэвч, ямарваа нэгэн эрдэмтэн судалгаа хийх явцдаа өөрийн нийгмийн тогтолцоо, байр суурь, баримталдаг үзэл суртлаа зөвтгөх гэсэн хүслээс тодорхой хэмжээгээр хамааралтай байдаг билээ. Олон хүн иймэрхүү шинж үзүүлж эхэлбэл нийгмийн лэгитим(члэх) үйл явц болж хувирдаг. Хэрэв хэсэг хүмүүсийн эд хөрөнгийг хураан өөр хэсэг хүмүүст олгох зэргийн ноцтой асуудал (жишээ нь: эдийн засгийн онол) хөндөгдсөн тохиолдолд, үнэт зүйлс, шинжлэх ухаан, ёс зүй зэргийг ялгаж салган объектив дүгнэлт хийхэд улам л хэцүү болдог. Тийм хэцүү нөхцөлд харин ямар нэгэн онол үзэл суртал болон хувирсан байх тохиолдол элбэг байдаг.

Судлаачдадаа хандаж хэлэхэд “цэвэр” буюу позитив, физиктэй адилхан хөдөлшгүй зарчмуудын үндсэн дээр зохион байгуулагдсан нийгмийн ухаан гэж орших тогтнох үндэслэл байдаггүй, ямар ч нарийн математик гаргалгаа нь цаанаа үзэл суртал агуулж байх боломжтой гэдгийг санаж явахад илүүдэхгүй биз.

Ж. Санчир

Нийтлэлийн эх сурвалж: http://mongolianmind.com/bid-ta-nart-yu-hiihiig-zaah-gej-ireegui/#comment-5

Нэмэлт тодруулга (bolor.info):

Уг нь Уинстон Черчилль 1947 оны 11-р сарын 11-нд Их Британийн Нэгдсэн хаант улс ба Хойд Ирландын парламетанд цугларсан эрхэм хүндэт нийгэмлэгийн төлөөлөгчид (Төлөөлөгчдийн Танхим-ын бүтэн нэр нь)-ийн өмнө үг хэлэх үеэрээ: «Засаглалын олон хэлбэрүүдийг [урьд өмнө нь] туршиж байсаан, энэ нүгэлт дэлхий дээр [цаашид ч] туршиж үзсээр байх байх. Гэхдээ хэн ч ардчиллыг засаглалын хамгийн сайн, бүх талаараа сайн хэлбэр гэж зүтгэдэггүй. Харин ч эсрэгээрээ, үе үе хэрэглэж ирсэн [засаглалын] бусад хэлбэрүүдийг тооцохгүй юм бол ардчилал бол засаглалын муу хэлбэр гэж хэлсэн хэрэг юм » гэж хэлж байсан ажээ...

"Many forms of Government have been tried and will be tried in this world of sin and woe. No one pretends that democracy is perfect or all-wise. Indeed, it has been said that democracy is the worst form of government except all those other forms that have been tried from time to time. "

-The Official Report, House of Commons (5th Series), 11 November 1947, vol. 444, cc. 206–07.
Эх үүсвэр: https://sites.google.com/site/byuheroesofhistory/winstonchurchill


Гэвч манайхны "улаан" ардчилагч-неолибералчид У. Черчиллийн хэлсэн энэ үгийг утгын холбоотой бусад өгүүлбэрүүд дотроос нь сугалж аваад, 1990 оноос байнга хийж ирсэн одоо бол бүр дархан мэхээ болгосон байгаа - ТҮҮХИЙГ ямар нэг бодитой түүхэн баримт баталгаа нотолгоогүйгээр "гадуур ингэж ярьдаг, үнэний ортой байх" гэх мэт эсвэл шар сонины ишлэлээр гүтгэн гуйвуулдаг аргаараа бас энэ хэлсэн үгийг гуйвуулж [барууны] ардчилал бол цорын ганц сайн засаглал, үүнээс өөр сайн сайхан юм энэ хорвоо дээр байдаггүй гэж ичгүүр сонжуургүй ухуулж ятгаж ирсэн билээ...??? !!!

Хэн хэн чухам яагаад, юуны тулд ингэж гүтгэж ухуулж ятгаж байдаг гэдгийг таагаарай... тэгээд өнөөгийн аж амьдрал, улс Эх орныхоо ойрын ирээдүйн тухай эргэцүүлэн бодоорой...

Эцэст нь "барууны зөвлөхүүд" бүр 1990 оноос хувьчлал, бүтцийн өөрчлөлтүүдийн хөтөлбөр, элдвийн гоё нэртэй боловч шал өөр цаад далд зорилготой төслүүдээрээ Монгол нийгэм, эдийн засаг - улстөрийн тогтолцоог сүйтгэж эвдэн бусниулахад их зүйл зааж зааварчилж байсан, олон "АР(д)Ч(ил)САН дотортой" хүмүүсийг өөрсдийнхөөрөө сургаж хүмүүжүүлж "хэлд оруулж" авсан бус уу ???!!!

Харин одоо нэгэнт манай Эх орны эдийн засаг - төрийн байгууламж, нийгмийн аж амьдрал бусниулагдан сүйдэж хүнд байдалд орсон байгаа үед яагаад "Бид та нарт юу хийхийг заах гэж ирээгүй..." гээд байна вэ гэж л асуух үлдэж байна!???........

Энэ сэдэвтэй холбоотой нийтлэл: http://www.bolor.info/policy-and-economica-in-our-life/35-policy-a-economica-in-our-life/193-tuuxiinireedui

Монгол хүн Эх оронч үзэлтэй байхыг үгүйсгэж энэ агуу ойлголт, үзэл санааг гүтгэн гуйвуулж ирсэн тухай нийтлэлийг эндээс уншаарай: http://www.bolor.info/policy-and-economica-in-our-life/37-our-present-a-future/148-adgiin-shaaruudaexoronchuzel


 

Сэтгэгдлүүд  

уншигч
0 # уншигч 2012-11-01 16:31
Ардчилалын сул талыг ашиглаж Эх оронч шоронгийн өрөвдөх пиараар гэмт хэргээс мултрах гэж оролдож бгаа тод жишээ Энхбаяр бна даа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Б.М
0 # Б.М 2013-10-04 01:10
"Сайн засаглалаа" бэхжүүлэхийн тулд хууль хяналт, цагдаа цэргийн хүчийг улам зузаатган нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн урай лоозонгын доор байгалийн баялаг ихтэй гадаад улс орнууд руу уулгалан орж цөлмөн дээрэмдэх зэвсэгт хүчнийхээ төсөвийг нэмэгдүүлэхэд бас давхар ашиглаад байгаа юм шиг ажиглагддаг.

2009 оны байдлаар $794.91 тэрбум (9-11) байсан бол 2013 оны байдлаар улсын нийт төсөвийн 57% буюу $857.74 болтлоо нэмэгдүүлсэн байна (арабын улс орнуудад хэрэгжүүлэх цэргийн ажилгаандаа зориулж):

http://www.usgovernmentspending.com/spending_chart_2004_2019USb_30t
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг