2012, 2016 ОНЫ СОНГУУЛИУДАД АМЕРИК ХАР МАШИН ХЭРЭГЛЭСНИЙ УРШИГ
27 +... ТЭРБУМ АМЕРИК ДОЛЛАРЫН ӨНДӨР ХҮҮТЭЙ ӨРИЙН ДӨНГӨ

"Ардчилсан" сонгууль гэгч санал тоологч америк машины "ИЛБИЙН ИД ШИДҮҮД”

Та бүхэн одоо хүртэл 1990 онооос хойш Монгол улсыг - монголын ард түмнийг "дундаа хийчхээд байгаа", харийн "нэг эзний 2 зарц" намуудын эмгэнэлт жүжиглэл, худал дүр эсгэлт, маани мэгзэм мэт цээжилчихсэн харийн хоосон үлгэрүүдэд нь мөн "ардчилсан" "чөлөөт" гэгч тэдний хувийн эздийн хэвлэл мэдээллүүдэд нь гэнэн итгэсээр байна уу? Тэгээд улс Эх орондоо 25 жил үргэлжилсээр байгаа энэ бүх дампуурал, уруудал доройтол цаашилбал УЛС ОРНЫХОО аажим сүйрэл мөхлийг ардчилсан сонгуулиар зогсоож засаж залруулж болно гэж гэнэн итгэж хоосон горьдсоор байна уу?

Жирийн иргэд биднээс хуулиар далайлган авсан татварын 40 гаруй тэрбум төгрөгийг Америкт аваачин өгч хариуд нь Канадад ашиглаж байсан "ардчилсан сонгуулийн санал тоологч" гэгч машинуудыг АНУлсын нэг компаниас манайд шахсан бөгөөд эдгээр жинхэнэ илбийн ид шидтэй машинуудын элдэв булхайны тухай олон мэдээллүүд чих дэлсэж байгаа билээ. Хэрэв та нар энэ бүхэнд бас л итгэж чадахгүй байвал энэхүү баримтат киног маш анхааралтай үзэж юуг яаж батлаад нотлоод байгааг сайтар ойлгохыг оролдоорой!

Тэгээд дараа нь 2012 оны сонгууль хэрхэн яаж "явж өнгөрсөн" /эцсийн дүн нь тэр дороо амлаад байсан шиг маш хурдан гарсан уу, үнэхээр ямар ч заль булхайгүй болсон уу, ямар ч эргэлзээгүй дүнд хүргэсэн үү гэх мэтийг/ дараа нь УИХурал хэрхэн яаж байгуулагдсан, олонх энэ машиныг захиалан оруулж ирж "ардчилсан" сонгуульд "техникийн хүчээр ялуулсан" этгээдийг хэрхэн даргаараа хуйвалдаж тавьцгаасныг, үүний дараа байгуулагдсан "шинэчлэлийн" гэх (юуг яагаад, яаж шинэчлэх нь одоо болтол тодорхойгүй байгаа) хаягтай засгийн газар нь шуудхан 1,5 тэрбум ам.долларын харьцангуй өндөр хүүтэй гадаад зээлийг Монгол улс - монголын ард түмний өмч баялгийг барьцаалан авсны дараа гадныхан шиг худлаа шоудож "Их бүтээн байгуулалт" гэж сүржин гоё сонсогдохоор нэрлэсэн зам засварын ажлын нэрэн доор голдуу өөрсдийнхөө компаниудад тендерүүдийг хуваан авч тэр их хөрөнгийг өөрсдөдөө ашигтай "ашигласныг", үүний "ачаар" одоо монгол төгрөг амь тавьж байгааг ... бас бус олон олон бодит баримтуудыг эргэцүүлэн бодоорой ...

Ер нь тэд 25 жилийн турш чухам юу амлаж байсан, харин одоо бодит байдал дээр бараг бүх юм юу болсон байгааг эргэцүүлэн бодож тунгааж өөрийн толгойгоор дүгнэлтээ хийнэ биз ээ....

Илбийн энэ машины төрсөн нутагтаа тарьсан адал явдлуудаас өчүүхэн хэсгийг сөхвөл:

1. 2006 оны 5-р сарын 2-нд компьютержуулсан сонгуулийн санал хураалт дууссаны дараа АНУ-ын Индиана мужийн Кларк тойргийн сонгуулийг зохион байгуулж явуулсан албаны хүмүүс “Энэ бол таны төсөөлж чадах хамгийн муу сонгууль” гэж мэдэгдсэн юм. Тэр үед тэнд санал тоолох систем нь ажиллахгүй байсан байна.

2. 2006 оны 6-р сард Айова мужийн Поттаваттами тойрогт сонгуулийн албаны хүмүүс сонгогчдын өгсөн саналын хуудсуудыг гараар тоолж үзээд санал тоолох машинуудын гаргаж өгсөн дүнгээс олон талаар хол зөрж байсныг илрүүлсэн байна. Үүний дараа энэ системийн үйлдвэрлэгч “Election Systems & Software” компани энэ машинуудаа буруу программчлагдсан байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

3. 2006 оны 5-р сарын 2-нд Охайогийн Каяхога тойргийн анхан шатны сонгуулийн үеэр:

- Санал хураах машинууд нь гэнэт унтарчихсан учир сандарч тэвдсэн сонгуулийн ажилтнууд нь олон цагийн турш ажилд оруулахыг оролдож байсан байна.
- Санах ойн картуудыг сонгуулийн дундуур сольсон, дараа нь өмнөх картуудын цаасан протоколууд нь алга болсон байна.
- Сонгогчид саналын хуудсаа хийхэд машинууд нь заримдаа “Алдаа” гэж уншаад алмайруулж байсан байна.

4. Индиана мужийн Буун тойрогт 19 мянган сонгогч санал өгсөн байхад харин санал тоолох машин 144 мянган санал тоолсон байсан байна!? Мөн Техасын Таррант тойрогт 58 мянган сонгогч санал өгсөн байхад санал тоолох машин 158103 саналын хуудас тоолсон байсан байна?! (Nov. 2000; According to the Wall Street Journal, Nov. 17, 2000 "Fuzzy Numbers")

5. Айова мужийн Алламаки тойрогт 300 сонгогч санал өгсөн байхад 4 000 000 саналын хуудсыг машин тоолсон байжээ. (Nov. 2000; According to the Wall Street Journal, Nov. 17, 2000 "Fuzzy Numbers")

6. Колорадо мужийн сонгуулийг 2006 оны 6-р сарын 2-нд 4 янзын үйлдвэрлэгчдийн мэдрэмтгий дэлгэцтэй сонгуулийн машинуудаар явуулсны дараа сонгогчид нь эдгээр санал тоолох машинууд нь жигд хялбар ажиллагаа, хамгаалагдсан найдвартай байдал мөн зөв ажилласан эсэхийг шалгаж баталгаажуулах тал дээр шаардлага огт хангаагүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

7. Электрон сонгуулийн дараа Денвер мужид 150 мянга гаруй сонгогчийн хувийн чухал мэдээллүүд алдагдсан байсан байна.

8. Мэдээллийн хэрэгслүүдээр Кентукки мужийн хуулийн ерөнхий газар өөрийн мужийн сонгуулийн 77 тойргуудаас санал зальдан луйвардсан тухай 500 гаруй гомдлыг хүлээн авсан гэж мэдээлж байсан байна.

9. Ямар үйлдвэрлэгчийн санал тоолох машинууд байгаагаас хамаарч сонгогчдын өгсөн саналуудыг хадгалдаг электрон санах ойн байгууламжийг “санах ойн картууд”, “картрижууд” эсвэл “санах ойн багцууд” гэж нэрлэдэг байна. Кливлэндийн Каяхога дүүрэгт 2006.5.02-нд сонгогчдын өгсөн саналуудыг хадгалсан 70 ширхэг санах картууд алдагдсан байна.

10. Калифорни мужийн Сенатад сонгуулийн талаар хийсэн нэг сонсголын үеэр сонгуулийн системүүдийг шалгаж батламж өгсөн байсан компаниуд нь эдгээр санал тоолох системийнхээ хамгийн гол бүрэлдэхүүн хэсгүүдийг хэзээ ч ядаж нүдээрээ хараагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна...

Монгол хэл дээр монгол хадмалтай: 




Англи хэл дээр монгол хадмалтай:

Оригинал нэр: Hacking Democracy
Нэр: Ардчиллыг хакердах нь
Гарсан он: 2006
Бүтээсэн: HBO, АНУ
Киноны төрөл: Эрэн сурвалжилсан баримтат кино
Оролцсон: Бев Харрис, Энди Стивенсон, Гарри Хёрст, Кэтлин Уэйн, Айон Санчо, Джеймс Нафтон, Марк Радке....
Үргэлжлэх хугацаа: 82 минут
Хэл: Монгол хэл дээр орчуулж хадмал хийсэн.

Тодруулга: Бүгд найрамдах засаглал, Ардчилал, санал тоолох машин

СОНГУУЛИЙН САНАЛ ТООЛОХ МАШИНУУДЫГ ХАКЕРДАЖ - СОНГОГЧДЫН ӨГСӨН САНАЛЫГ ДАЛДААС СЭМХЭН ЗАЛИЛАН ЛУЙВАРДАЖ БОЛОХ УУ?

Болохоор барах уу! Чухамдаа үүний тулд л "санал тоолдог электрон машин" хэрэглэдэг байна!!! Учир нь "ухаалаг" электрон машинтай хэн ч маргаж чадахгүй гэж либералчид тооцоолж байгаа... гэхдээ байзаарай !?

1. 2004.08.08-нд Сонгогчдын Эрхийг Хамгаалах http://www.blackboxvoting.org" http://www.blackboxvoting.org:: " style="cursor: default; border-bottom: 1px dashed rgb(204, 204, 204);" BlackBoxVoting олон нийтийн байгууллагыг үндэслэгч Бев Харрис АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан нэг нэр дэвшигч Дин Ховардад сонгуулийн хэсгүүдээс санах ойн картууд дотор ирж байгаа саналуудыг нэгтгэн тоолж ялагчийг тодруулдаг “төв тооцоолох машин”-ыг нь хакердаж саналуудыг залилж болохыг жишээн дээр үзүүлснийг америкийн үндэстний ТВ нэг сувгаар харуулсан байна.

2. Компьютерын программч Жереми Экин испани хэлтэй сонгогчдын саналын хуудсуудыг тэдний санал өгөөгүй өөр нэр дэвшигчид нэмж тоолохын тулд санал тоолох Sequoia "WinEds” системийг хэрхэн яаж хакердаж тэдний саналуудыг нь залилж болохыг олон нийтэд үзүүлсэн байна.

3. Компьютержуулсан сонгуулийн систем нь нэр дэвшигч бүрт нэг дугаар олгож жагсаасан файлтай байдаг. Энэ файлыг хакердаж “сэмхэн засвар” хийх замаар нэр дэвшигчдийн дугаарыг “янзалж” сонгогчдын өгсөн саналуудыг нэг нэр дэвшигчээс нөгөө рүү нь “зээлдүүлж” болохыг Diebold GEMS систем дээр хийж үзүүлсэн байна.

4. Джордж мужийн сонгуулийн комисс Diebold компанийн санал тоолох машинуудыг худалдан авахад дагалдуулж тэдэнд өгсөн баримт бичгууд дотор нь энэ системийн ажиллагааг хожим шалгах хяналтын бичилтүүдийг нь лог файл дотроос нь гаднын хүн өөрчлөх боломжгүй гэж бичсэн байсан байна. Гэвч Хүн өөрчилж чадахгүй энэ чухал файл дотроос нь саналуудын талаарх бичилтүүдийг харин нэг сургуультай шимпанзе сармагчин устгаж харуулсан байна.

5. Сонгогчдын өгсөн саналуудыг хадгалдаг электрон санах ой – мемори картуудыг хакердаж сонгогчдын өгсөн саналуудыг далдаас сэмхэн сольж болдог байна. Үүнийг компьютерын аюулгүй байдлын шинжээч Гарри Хёрст камерын өмнө хийж олон нийтэд үзүүлсэн байна.

6. Электрон санал хураах машинуудын программ хангамжийн дурын файлыг энэ файлын нэрийг нь мэдэж байгаа хүмүүс янз бүрийн замаар – санах ойн картууд, утасгүй холболтын төхөөрөмж эсвэл энэ системд холбогдсон кабелиар дамжин нэвтэрч сольж орхих боломжтой байдаг байна. Ингэх боломжтойг компьютерын аюулгүй байдлын шинжээч Гарри Хёрст, мөн Security Innovation компанийн өөр нэг мэргэжилтэн туршилт хийж тогтоосон байна.

7. Ийм сонгуулийн электрон системийн дотоод бүх программ хангамжийн гол хэсгийнх нь ажиллагааг өөрчлөх чадвартай, цэвэрлэж устгаж болдоггүй файлуудыг суулгах замаар энэ системийг гадна талаас нь далдаас хакерын бүрэн хяналтанд оруулж болдог байна. Ингэх боломжтойг Юта мужийн Емери тойргийн сонгуулийн жишээ харуулсан байна.

8. Электрон сонгуулийн янз бүрийн үйлдвэрлэгчдийн системүүд нь далдаас сэмхэн саналуудын тоог сольж өөрчлөх чадвар бүхий утасгүй холболтын янз бүрийн боломжуудыг дотроо агуулсан байдаг байна.

9. Diebold TS-R6 систем утасгүй холболтын iRda порттой байсныг мэргэжлийн хүмүүс тогтоосон байна.

10. Ер нь аливаа санал тоолох машинуудыг энгийн боолтуудаар онгойлгож дотор талын эх хавтангийн портуудтай нь нөөтбуук холбож энэ машины программ хангамжид нь хүссэн өөрчлөлтөө хийж болдог байна.

Саналуудыг нэгтгэн тоолж дүнг гаргадаг төв компьютерын эх хавтан дээрх SD картын слот (энэ бол системд нэвтрэх нэг л боломж нь юм)

Гаднын хүн доторх программын кодыг нь мөн хяналтын механизмыг нь өөрчлөх, ажиллагаанд нөлөөлөх ямар ч боломжгүй гээд ухуулаад ятгаад байсан санал тоолдог машины программыг нь - гаднын нөлөөлөл орсон эсэхийг нь дараа шалгахад зориулсан лог нэртэй файлыг сармагчин хүртэл хакердан нээж шалгалтын бичилтүүдийг устгаж чадаж байгааг харцгаа! Компьютер бол ид шидтэй эсвэл "шударга" машин ОГТ биш ээ, харин бүх ажиллагаа нь хүний шууд эсвэл далд нууц УДИРДЛАГА доор ажилладаг ердийн нэг төхөөрөмж юм!

АМЕРИКИЙН "ардчилсан" гэдэг СОНГУУЛИЙН ХАЧИН ЖИГТЭЙ АДАЛ ЯВДЛУУДААС
ӨЧҮҮХЭН ХЭСГИЙГ НЬ СӨХВӨЛ ...

Вашингтонд байрладаг Пьюгийн нэрэмжит Социологийн судалгааны төв 2012 оны 2-р сард АНУ-ын сонгогчдын бүртгэлийн талаар нэг тайланг хэвлүүлсэн байна. Үүнд:

* Сонгуулийн эрхтэй бүх иргэдийн 25 хувь буюу 51 сая хүн сонгогчдын нэрсийн жагсаалтанд огт бүртгэгдээгүй байгаа
* Бүртгэлтэй сонгогчдын 1/8 буюу бараг 24 сая хүний бүртгэл нь алдаатай эсвэл хүчингүй болсон байгаа
* 2,75 сая сонгогч хоёр буюу үүнээс олон мужуудад нэгэн зэрэг бүртгэлтэй байгаа
* Бүртгэлтэй байгаа сонгогчдын дотор 1,8 сая талийгаач бүртгэлтэй хэвээр байгааг анхааруулсан байна.
* Үүний гол шалтгаан нь АНУ-д сонгогчдын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо байдаггүй байна.
* Энэ судалгааг явуулсан социологчдын асуултуудаар америкчуудын ¼ нь оршин суух газраа сольсон тохиолдолд бүртгэл автоматаар хийгддэг гэж ойлгож явдаг, ½ нь жолооны үнэмлэхээ сольсон тохиолдолд бүртгэлээ шинэчлэх ёстойг мэддэггүй байсан байна.

2011 оны 12-р сарын дундуур АНУ-ын Хууль зүйн сайд, ерөнхий прокурор Эрик Холдер Техас мужийн Остин хотод сонгуулийн эрхийн талаар үг хэлэхдээ сонгогчдын бүртгэлийг автоматаар байнгын болгох тухай, иргэдийг сонгуулийн эрхээр нь ялгаварлахыг арилгах, иргэдийн сонгуулийн эрхийг хамгаалах шаардлага одоо хүртэл байсаар байгаа талаар тэмдэглэн хэлсэн байна. Энэ өндөр албан тушаалын түшмэд хүний эрхийг хамгаалагчид болон иргэний нийгмийн идэвхтнүүдэд хандаж сонгогчдыг шууд хууран мэхлэх оролдлогуудтай тэмцэж эхлэхийг уриалсан байна.

Үүнээс 2 хоногийн дараа ардчилсан намын сенаторууд Бен Кардин ба Чак Шумер нар “Сонгогчдыг хууран мэхлэх ба айлган сүрдүүлэхээс урьдчилан сэргийлэх тухай” холбооны улсын хуулийн төслийг Конгресст оруулсан байна. Энэ хуулийн төсөлд иргэд сонгогчоор бүртгүүлэх, санал өгөхөд нь аливаа нэг саад хийх, “хуурамч рекламууд цацах болон сонгууль явуулах цаг хугацаа, санал авах байрны нэр хаяг, мөн сонгогчдыг сонгуульд оролцуулах шалгууруудыг өөрөөр худлаа зарлах зэрэг улстөрийн бохир аргууд хэрэглэхийг” хориглосон байна. Зөрчсөн хүнд 5 жилийн шоронгийн ялтай болгохоор энэ хуулийн төсөлд тусгасан байна.

Нэгэн жишээ: Мерилэнд мужийн амбан захирагч байсан Роберт Эрликийн туслах Пол Шурик 2010 онд шүүхэд мэдүүлэг өгөхдөө голдуу ардчилсан намыг дэмжигчид оршин суудаг тойргуудад 110 мянган сонгогчдын гар утсанд нь “тэдний нэр дэвшигч нь аль эрт ялсан тул сонгуульд саналаа өгөхөөр явах ямар ч шаардлага байхгүй болсон” гэсэн утгатай мессеж автоматаар илгээж тарааснаа хүлээн зөвшөөрсөн байна.

Энэ хуулийн төслийн хувь заяа өнөөгийн Конгресс дахь хүчний харьцааны үед батлагдах нь баталгаатай бус байгаа бөгөөд АН ба БН намууд шударга үнэнч сонгуулийн төлөө хоёр гараараа дэмжиж байгаа боловч тэд энэ үгүүдэд шал өөр өөр утга санааг хамааруулж ойлгодог байна. АН эртнээс америкийн нийгмийн доод, дунд давхаргад тулгуурлаж ирсэн ба дээрх ойлголтыг илүү өргөжүүлж сонгуульд оролцох журам, боломжийг аль болох зөөлрүүлэх ёстой гэж үздэг байна. Харин чинээлэг давхарга, баячууд дээр тулгуурладаг БН нам “хэн дуртай нь” сонгуульд оролцохыг хязгаарлаж сонгуулийн эрхийн дүрэм журмыг аль болохоор хатуу болгохыг шаарддаг байна. Өнөөгийн байдлаар америк хүн сонгогчийн эрхтэй байхын тулд заавал холбооны улсын загварын хувийн үнэмлэхтэй байхыг шаарддаг ба чухам үүнийг ашиглаж хүмүүсийг зориудаар сонгуулийн эрхээр нь ялгаварлаж байна гэж өнөөгийн эрх баригч ардчилсан нам, хүний эрхийг хамгаалагчид нэгэн дуугаар баталцгааж байгаа аж.

Одоо афроамерикчуудын ¼ буюу 6,2 сая хүн, латинамерикчуудын 16 % буюу 3 сая хүн, мөн хөгшдийн болон залуучуудын 18 % нь сонгуулийн шаардлага хангасан зохих бичиг баримтгүй байдаг байна. Ер нь цагаан бус арьстай, мөн ядуу хөгшин залуу иргэдийн сонгуулийн эрхийг зориудаар хязгаарлах өргөн хэмжээний түүхэн гэж болохоор ажиллагаа маш хүчтэй далайцтай явагдаж байна гэж Өнгөт арьстнуудын хөгжилд туслах үндэстний холбооноос гаргасан “Ардчиллыг хамгаалах нь: Америк дахь сонгуулийн эрхийг хязгаарлаж байгаа орчин үеийн саад тотгорууд” нэртэй нэг тайланд тэмдэглэсэн байна. Ийм дайралтууд нь урьд өмнөх түүхэн талаасаа бол бусад эрхүүдийг – эмэгтэйчүүдийн эрх, байгаль орчныг хамгаалах арга хэмжээнүүд, хөдөлмөрийн эрхүүд, боловсрол олж авах эрх зэргийг хумихын тулд өмнө нь хийгдэж ирсэн гэж уг тайланд дурджээ. "Сонгуулийн эрхүүд рүү хийж байгаа энэ дайралт бол “манай худалдагддаг ардчиллын” нөгөө нэг тал нь, эхлээд бүх лидерүүдийг худалдан авдаг, харин дараа нь эсэргүүцэж байгаа хүмүүсээс аль болох олон хүний дуу хоолойг янз бүрийн аргаар хаадаг" гэж энэ холбооны ерөнхийлөгч Тодд Джелос ярьсныг уг тайланд тэмдэглэсэн байна.

Америкийн улстөрийн “эхийн сүү” бол хэзээд мөнгө байсаар ирсэн, одоо ч ийм байгаа тухай америкийн бараг бүх үеийн улс, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэд судлаачид ярьсаар бичсээр ирсэн юм. Энэ оны 1-р сарын сүүлчээр Вашингтонд байрладаг, “Free press”-Чөлөөт хэвлэл олон нийтийн байгууллага шинээр гаргасан нэг тайландаа мөнгө хэрхэн яаж сонгогчдын саналын тоо болон хувирдаг, яагаад АНУ-ын “чөлөөт” хэвлэлүүд энэ тухай бараг хэзээ ч бичдэггүй, дурддаггүй талаар бичсэн байна. Энэ тайланд “АНУ-д улстөрийн эрх мэдлийг хянаж байгаа хүмүүс (энэ эрх мэдлээ хадгалж байхын тулд олон нийтэд шууд хандаж байх суваг боломж хэрэгтэй байдаг) болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг хянаж байгаа хүмүүс (энэ өмчөө хадгалж байхын тулд улстөрчдийн дэмжлэг хэрэгтэй байдаг)-ийн хооронд харилцан хамаарал байдаг. Энэ холбоо нь маш хор уршигтай бөгөөд ардчиллыг мөн үгээ хэлэх эрхийг дэмжин өргөжүүлэхийн оронд өнөөгийн энэ олон нийтийн мэдээллийн орчин нь энэхүү ойлголтуудыг бүрэн завхруулах аюултай хэмжээнд хүрээд байна” гэж тэмдэглэсэн байна. Энэ тайланг АНУ-ын Холбооны засаг захиргааны албаны бичиг баримтууд болон хэвлэлд гарсан материалуудыг үндэслэж гаргасан байна.

Өнөөгийн америкчуудын 78% -ийн хувьд аливаа мэдээлэл авдаг үндсэн эх үүсвэр суваг нь телевизор болсон байдаг байна ! Америкийн иргэдийн 3% нь л ном уншдаг, 19% нь хааяа нэг сонин сэтгүүл эргүүлж үздэг, ийм учраас тэдний ойлголт төсөөлөл, мэдлэг боловсрол нь маш өнгөц хязгаарлагдмал болсон гэж судалгаагаар гарчээ. Чухам ийм болгосон олонх хүмүүсээр "сонгуулахын" тулд 4 жил тутам улстөрчдийн сонгуулийн рекламаас орж ирдэг орлогын “алтан бороо” радио, ТВ-ийн эздийн толгой дээрээс цутгадаг байна. Энэхүү тайланд “энэ үзэгчдийн хойноос, тэдний сонголтонд нь нөлөөлөхийн тулд л энэ их мөнгө цутгаж байдаг” гэж дурджээ.

Тус тайланд бас тэмдэглэснээр 2008 оны Конгрессын сонгуульд хамгийн их мөнгө зарцуулсан 10 нэр дэвшигчийн 9 нь сонгогдсон байна. Ерөнхийлөгч Обама сонгуульдаа 670 сая долларын хандив цуглуулж зарцуулсан ба 60 цент бүрийг нь улстөрийн рекламд – арилжааны ТВ, радиод хаясан гэж тэмдэглэсэн байна. Өнгөрсөн сонгуульд нэр дэвшигчид ба тэдний ар тал дахь нууц ивээн тэтгэгчид нийт 5,3 тэрбум доллараар “ардчиллаа хийсэн” ажээ. Энэ санхүүжилтийг ил тод болгохыг америкийн иргэний байгууллагууд, сонгогч олон нийтийн зүгээс оролдож байгаа боловч амжилт олох яагаа ч үгүй байгаа ба энэ нь “Өөрсдөө яваад хайгаад үз дээ” гэдэг л болдог гэж энэ тайланд судлаачид бичжээ.

Мөн тэнд “Америкийн улстөрд мөнгө үнэхээр ялагчдыг болон ялагдагсдыг тодорхойлдог. Тэгээд энэ их мөнгөөр олж авч байгаа бүх эрх мэдэл хүн амын ганцхан хувийн гарт хуримтлагдсан байдаг” гэж цохон тэмдэглэсэн байна. Харвардын Их сургуулийн эрх зүйн профессор Лоуренс Лессиг бичсэнээр америкчуудын 1 хүрэхгүй хувь нь 200 доллараас дээш том хандив өгдөг ба нэр дэвшигчдэд өгдөг хамгийн том хандивуудыг хүн амын 0,5 хувьд ч хүрэхгүй багахан хэсэг - баячууд өгдөг ажээ. 2011 оны 11-р сард профессор Лессиг “Нью-Йорк Таймс” сонинд “Хүн амын ганцхан хувь баячуудаас санхүүжиж байгаа сонгуулийн кампанит ажлууд нь хэзээ ч үлдсэн 99 хувийн итгэл найдварыг хүлээж чадахгүй бөгөөд бидний хэн нь ч гэсэн тэдгээр нэр дэвшигчдийг авилгалд идэгдсэн өөрөөр хэлбэл худалдагдсан хүмүүс гэж л хүлээн авдаг” гэж бас бичсэн байна. АНУ-д 1845 оноос мягмар гаригт холбооны улсын хэмжээний сонгуулийг явуулах журам хуульчлагдсан байдаг байна. 2008 оны сонгуульд бүртгэлтэй хүмүүсийн 62 хувь нь оролцсон ажээ. Харин бүртгэлтэй гэдэг бол хүн амынх нь ядаж олонх ч нь биш байдаг байна.

Америкчууд өөрсдийн ардчиллыг 200 гаруй жил байгуулж байгаа билээ. Иймээс америкийн эрх баригчид, улстөрчид үзэл сурталчид бусад улс орнуудад бүх ард түмний засаглал - ардчиллын тухай "лекцүүдээ" дуртайяа бахархалтайгаар уншиж байдаг. Гэсэн хэдий ч тэд өөрсдийгөө дэлхий дахинд харуулж байдаг энэ хүчтэй суртал ухуулгын халхавчны цаана иймэрхүү эвгүй бодит байдлууд байгааг бол ойлгож мэдэрч байдаг байна...

Харин бид нүдэн балай чихэн дүлий "хялбарчлан дуурайж" туйлширсаар л ...?

Дараах үг : Аливаа хүнд, хүний нийгэмд юунд ч, хэнд ч горьдоод найдаад орхиж болдоггүй амин чухал зүйлс гэж бас байдаг. Энэ бол бидний өөрсдийн аж амьдрал болон улс эх орны маань өнөө болон ирээдүйн хувь заяа юм. Харин бид "муу дээр муна, муухай дээр улцан" гэгчээр хялбарчлаад харийн МАШИНД бас л "итгээд найдчихлаа"!?! Хэрэв сайтар тунгаан бодоод ойлгож ухаарах юм бол бид үнэн хэрэг дээрээ өөрсдийн сонгох эрхийг программаар [далдаас] удирдагддаг машин-д сайн дураараа нэгмөсөн шилжүүлэн өгчихлөө. Ийм ноцтой "мангууралтай" харьцуулах юм бол энэ удаагийн сонгуульд ямар нам хүчин ялах нь 2-р зэргийн асуудал шүү дээ!

Зүйрлэн хэлбэл, бид нар овжин илбэчний нэг илбийг үзээд гайхан алгаа хорстол ташиж суугаа жаахан хүүхэд шиг л байна. Илбэ бол маш үнэмшилтэй үзүүлбэр боловч үнэн хэрэг дээрээ үл үзэгдэх овжин заль гэдгийг, энэ илбийг бидэнд харуулж байгаа тайзны гоё чимэглэл, хөгжим бол бодит амьдрал огтхон ч биш гэдгийг эрхбиш насанд хүрсэн хүмүүс ойлгодог, одоо бол ойлгосон байгаа гэж найдаж байна...

Мөн Монгол улсын Үндсэн хуулинд "сонгуульд иргэн хүн саналаа шууд гаргана" гэсэн заалт бий. Сонгогч бидний санал ба сонгуулийн эцсийн үр дүнгийн дундуур программаар удирдаж ажиллуулдаг машин орчхоод байгааг ойлгож ухамсарлаж чадахгүй байгаа бид нар ер нь ард түмэн үү, аль эсвэл бөөгнөрсөн харанхуй олон хүмүүс үү гэсэн нэг асуулт эцэст нь үлдэж байна...

2012.6.28-наас хойш "ийм илбийн ид шидтэй машинтай" болж авсан залхуу хялбарчлан туйлшрах дуртай, бусдыг сургаар үзэн яддаг / шүтэн бишэрч дуурайдаг өнөөгийн ардчилсан зах зээлжсэн монголчуудын хувьд ард түмний сонгууль гэдэг жинхэнэ утгаараа бол аль эрт "үхсээн" !

Энэ л үнэхээр харамсалтай бас гунигтай байна даа...

Жич: АНУ-ын 2000 оны ийм булхай будлиантай сонгуулийн дараа (үнэн хэрэг дээрээ Альберт Гор энэ сонгуульд ялсан бөгөөд ялсан баяраа тэмдэглэж эхэлсэн байсан ч хэд хоногийн дараа хар машины санал тооллогын булхай будлианы үр дүнд эцэстээ Джордж Буш-т "ялагдсан" тэрхүү ерөнхийлөгчийн сонгуулийн дараа) 2001 оны 9-р сарын 11-нд чухам юу болсныг дахин сануулж байна!

"9/11-нийг бүүр эхнээс нь мөрдөн шалгавал" баримтат киног эндээс үзээрэй.

9/11-ний энэ шалтаг нь терроризмын эсрэг дайн гэгчээр бусад улс орнуудыг түрэмгийлэн бөмбөгдөж төр засаг, ард түмнийг нь хоморголон устгах халхавч болсоор байгаа...

Дж.Бушийн оюун ухааны хөгжил, боломжийн тухай мэдээллийг доорх үгээр интернэтээс хайж үзээрэй...маш олон сонирхолтой мэдээллүүд бий...

ХАЙЛТЫН ҮГ: THE TOP 50 MOST STUPID BUSH QUOTES

Харин Монгол улсад энэ хар машины балгаар 2012 оноос хойш юу болсоор байгаа билээ?! Эргэцүүлэн сайтар бодогтун!!!

Энэ бүхнийг холбож бодоод одоо ойлгож эхэлсэн байх гэж найдаж байна.....


 

Сэтгэгдлүүд  

Гайхалтай ::: Соёмбо
0 # Гайхалтай ::: Соёмбо 2012-06-17 06:52
Уг баримтат киноны 1 цаг 11 минут 00 сек -аас 1 цаг 17 минут 00 сек-ын бичлэг нэг талаас АЙДАСД автуулж нөгөө талаас ЭГДҮҮЦЭЛ хүргэж дараа нь хөндлөнгөөс харахад АМЕРИК эмгэнийг ӨРӨВДӨХӨД хүргэлээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай ::: Соёмбо
0 # Гайхалтай ::: Соёмбо 2012-06-17 07:18
УИХ-н гишүүн З.Алтай саналын хуудсаа ПРОЕКТОР дээр нэг нэгээр нь тавьж байгаад бүх хүнд ханан дээр харуулж байгаад ил тод тоол, тэгээд үүнийгээ тал талаас нь видео камераар бичээд хадгалчих гэж хэлсэн шиг санаж байна.

Энэ арга нь ил тод уу? тийм , шударга уу ? тийм , эд мөрийн баримттай юу? тийм бүх намд адилхан байгаа , шалгаж болох уу ? тийм , зардал багатай юу ? тийм , маш энгийн тул луйвардаж бологүй юу ? тийм . Бас тооллогын явцыг хэсэг тус бүр дээр 3-5 ЗУРАГТААР гадаа гудамнаас сонирхсон иргэдэд шууд харж байхаар зохион байгуулж болно. Энгийн юм илүү НАЙДВАРТАЙ байдаг байгалийн хууль байдаг даа.

Монгол хүн Монгол хүндээ итгэвэл З.Алтай мэт хүмүүс халхад олон байна даа уг нь.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
tulgaa
0 # tulgaa 2012-06-17 11:18
ЭНЭ БОЛ МАНАН-ГИЙН ЭХ ОРНООСОО УРВАСАН АВИЛГАЧ НОХОЙНУУД ГАДНЫН ЭЗЭДТЭЙГЭЭ НИЙЛЖ НАЙРУУЛСАН ЖҮЖИГ ХОР БНА Ш ДЭЭ. МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЭРГҮҮЛЭЭД МАНИЙГАА ХУЛХИДАХ ГЭЖ БГАА ЮМ БНА. АРДЧИЛАЛ ГЭДЭГ ХУЛХИ БРЭНДЭД ИТГЭЧИХЭЭД ЯДУУРЛЫНХАА УЛС ОРНЫХОО СҮЙРЛИЙГ ОЙЛГОХГҮЙ ЯВАА БИД ХӨӨРХИЙ БНА ДАА. ХЭЛИЙГ НЬ МЭДЭХГҮЙ ТӨВДИЙН ШАШИНД ИТГЭДЭГ ХҮМҮҮСИЙГ ЯАЛТАЙ БИЛЭЭ ДЭЭ. ҮҮНИЙГ ЭЛБЭГДОРЖ АНХ САНААЧИЛЖ ЗАТГИГАР ЭНХБОЛД СОНГУУЛИЙН ХОРЧИН БУРМАА ЛҮНДЭЭЧИН ШЮСҮЙ БАТБОЛД БҮҮБУР НАР 4 ЖИЛ РЕКЛАМДСАН Ш ДЭЭ УРВАГЧИД ЭХ ОРНЫГ МИНЬ ЗАРАХААР МАНИЙГАА ҮҮРД САНДАЙЛАХААР ШИЙДЖЭЭ ЯНЗ НЬ. ЗЭНХБОЛДООР СОНГУУЛИЙН СИСТЕМИЙН ШИНЖЭЭЧЭЭ ХИЙЛГЭЖ БУРМААГААР СОНГУУЛИА ЯАЖ ХИЙХИЙГ ЗААЛГАЖ БҮҮБУРААР ЭДИЙН ЗАСГИЙН УЛСТӨРИЙН ИЛТГЭЛЭЭ ТАВИУЛЖ БГАА АН НАМ СӨНӨХ ТАВИЛАНТАЙ БЭРТЭГЧИНГҮҮДИЙН ҮҮР ГЭДГЭЭ ДАХИН НОТОЛСОН. АРДЧИЛАЛ ГЭЖ ХААНА Ч БАЙХГҮЙ ШАМБАЛД Ч БАЙХГҮЙ МОНГОЛЧУУДАА :oops:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
deegii
0 # deegii 2012-06-17 11:49
энэ нэр дэвшигчид сэтгүүлчид гэж улаандаа гарсан зомби бнаа. Нөгөө дур эзнээ голохгүй дунд чөмөг эзнээ голохгүй гэдэг болж бна. Урьд нь 1 намын систем гэж бүүбур батүүл мэтийн гаднын гар хөлүүд их орилсон доо. Харин одоо бол юу болж бна. Монгол орныг тэнэглэлийн муйхарлын манан нөмрөөд бна. Дурын тэнэг гишүүн болно гээд явж байх юм Энэ чинь улс орны мөхөл эхэлчихээд бгаа ш гэж үү.
Нам нэртэй тэнэгүүд юугаа харж байсан юм бэ Бие биеэсээ давсан худлаа амлалт бодож олох гэж махийж байхаар улс орондоо юу болоод бгааг нэг ч нам нэр дэвшигч олж харсангүй дээ. Та нарын ярианаас бүрэн ойлголоо Асуудлаа ядаж ойлгоогүй мангарууд яаж шийдэж чадах юм бэ Мэдээлэлгүй боловсролгүй болгосон мангаруудыг хулхидаж засгийн эрхийг луйвардаж байгаа урвагч тэнэгүүдийг МАНАН гээд ялгаад өглөө дөө. Сэтгүүлчид гэж адгийн тэнэг боловсролгүй зомби нар бна даа ядаж байхад Тэгээд бас ядуу болоогүй шуналтай тэгээд ийм байхад яахав дээ биднийг гадныхан урвагчдын гараар мөхөөх гэж бна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
би монгол хүн
0 # би монгол хүн 2012-06-17 13:49
Аль болох олон хүнд мэдээлэх хэрэгтэй байна Урвагчид төрийг гаднынхан эх орныг минь булаан авах гэж бна шүү монголчуудаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
би монгол хүн
0 # би монгол хүн 2012-06-17 14:27
МАНАНгийн бэлдсэн бэлэг бна ш дээ эднийг юун сонгох вэ 24 тэрбумыг гаднынхантай нийлж цохьсон төрийг үндсэн хуулийн бус аргаар авахыг завдсан хэргээр хэдхэн нөхдүүдийг шүүхэд өгөх ёстой. Бэлтрэг энхболд мэргэжлийн гэж хуцаад ярьдаг юм нь сонгуулийг буруу тоолсон гэж тархи угаагаад бсан. Өчигдөр твээр зэнхболд рбурмаа лүндээжанцан нарыг нэрлэж бна лээ. Бүх юмыг санаалчилдаг ивээдэг ерөнхийлөгч Элбэгдорж сонгогдсныхоо дараа санаачилсан анхны зүйл нь энэ ш дээ. Олигархууд арай даварч бна шүү
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
төөгөө
0 # төөгөө 2012-06-19 16:45
7сарын1ний гохыг холоос дарсан гэдгийг одоо ойлгож эхэлж бна. МАНАН бол гаднын гар хөлүүд нь ойлгомжтой Нэр дэшгчдийн дунд бэртэгчид их бна
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Ганаа
0 # Ганаа 2012-06-20 14:20
Юуныөмнө криллээр монголоор сэтгэгдэл \коммент\ үлдээхийг зөвлөж зөрж байгаад нь талархан дэмжиж байна. Та бүгдэд АМЖИЛТ, байнга дэмждэг шүү
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай ::: Соёмбо
0 # Гайхалтай ::: Соёмбо 2012-06-23 21:29
ЕС асан Д.Бямбасүрэн ::::

ОТ гэрээ хангалтгүй болсон. 30 жилийн дараа Монгол Улс 600 сая ам.доллар давсан өртэй хоцроно гэсэн тооцоог УИХ-н тамгын газар хийжээ.

Эх сурвалж :::: 24tsag.mn
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
moderator
0 # moderator 2012-07-04 22:26
Нэг танил маань утсаар ярьж энэ киноны талаар ойлгоогүй зарим нэг зүйлээ асууж байсан. Аль болох ойлгомжтой тайлбарлахыг хичээсэн. Гэхдээ бүүр хуруугаар тайлбарлах боломжгүй юм бас байх. :-) Ойлгомжгүй байгаа зүйлээ асууж болно шүү. Итгэхийг бодит байдлыг харахыг хүсэхгүй байгаа бол өөр хэрэг ээ, Таны "хүний" эрх чинь ээ :-*
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
уншигч
0 # уншигч 2012-11-01 20:05
коммунистууд дүрмээ цэвэр баримталдаг бсан бол машинаар тоолуулахгүй байх байсан.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
reader
0 # reader 2012-11-01 23:24
Quoting уншигч:
коммунистууд дүрмээ цэвэр баримталдаг бсан бол машинаар тоолуулахгүй байх байсан.
Нуухыг нь авах гээд бүүр нүдийг сохолж орхисон доо Тэгээд МАН-аас хэнийг ч энэ хэргээр шийтгээгүй ш дээ. Ийм болохоор цэвэр биш байсныг хэн мэдэж байгаа юм бэ далдыг хардаг хүн гуай. Тэгэж хэлээд яриад байсан болохоор тий байлгүй гэж л битгий хэлж үзээрэй :laugher1:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Б.Алтан-Оргил
0 # Б.Алтан-Оргил 2012-11-14 17:02
Бид чухал асуудал дээр хэзээ ч залхуурч болохгүй ээ. Нэг л их дэвшилтэт технологи! харж л байя та нарыг... Одоо аль нэг намдаа ч биш зүгээр л хяналтын тогтолцоо дутаж байгааг ойлгох тэнхэлгүй нам дагасан ядарсан тархитай ...дакууд вэ?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
баатар
0 # баатар 2013-02-23 12:11
Энэ машин хэрэглэсэнээс хойш сонгуулийн дүн итгэхэдхэцүү болоод байна
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Bolor ah
0 # Bolor ah 2014-04-29 10:12
https://www.facebook.com/pages/Мөнх-Тэнгэрийн-Хүчин-Дор-SHARE-баярлалаа/244318532418847
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
U_na
0 # U_na 2015-02-26 15:21
Тоолдог машинд ТЭДэн хүний санал орсон ба ТЭД нь тэрний төлөө Тэд нь тэрний төлөө гэдэг нь шууд гардаггүй нь НО той байгаа нь харагдаж байна,Цуглуулж нэгтгэнэ гэхээр л худлаа угаасаа. Ядаж уг тойрогтоо орой 20 цагт нэгэн зэрэг зарлаад л дараа нь нийт улс даяар нийт ДҮН гаргах хэрэгтэй.За тэгээд хэн ч гарсан бүгд нэг тогоонд буц[censored] шүүдээ...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг